Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөгжлийн банкны зээлдэгчид дунд АЛТНЫ КОМПАНИУД толгой цохиж байна

Хөгжлийн банкны зээлдэгчид дунд АЛТНЫ КОМПАНИУД толгой цохиж байна

 

Бүтэн жилийн турш олон нийтийн дунд Хөгжлийн банкны зээлийн асуудал яригдаж байна. Тэгвэл Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан” танхимд үргэлжилж байна. 

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд өчигдөр 15 компанийн зээлд холбогдуулан 57 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Үүнд, Империал гоулд майнинг ХХК, Шарын гол, Эрд хул ХХК,Эрэл ХХК, Вестерн холд ХХК, Ачлал трейд ХХК, Бармон ХХК, Болор шүр ХХК, Эгийн голын усан цахилгаан ТӨХК, Дэд бүтэц инженеринг ХХК, Модун ХХК. Монгема ХХК, Нью хаппи ХХК, Форс голд майнинг ХХК, Моннис майнинг ХХК багтжээ.

Сонсгол "Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн "шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байна. Зарим компанийн талаарх мэдээллээс хүргэе.



"ШАРЫН ГОЛ" ХХК-ИАС МӨНГӨ УГААЛТЫН ШИНЖ ИЛЭРЧЭЭ
 

"Шарын гол" ХХК-тай холбоотой зээлийн асуудлын талаар шинжээчийн өгч буй мэдээллийг хүргэе. Тус компани Дарханд байрших Буянтын хөндийн адаг гэдэг газар алтны шороон ордыг ашиглах хүсэлт гаргаж, Хөгжлийн банкнаас 264 сая иенийн зээл авсан. Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани. Зээл олгох үеэр 1040 хувь эзэмшигчтэй, таван хувиас дээш эзэмшигч зургаа байсан. Зээлийн гэрээг жилийн 7.05 хувийн хүүтэйгээр зургаан сарын хугацаанд хэрэгжихээр байгуулсан. Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар зээлийг бүрэн төлж хаасан байна. 

Тухайн үед Хөгжлийн банкны Эрсдэлийн албанаас зээлдэгч нүүрсний олборлолтоос алдагдалтай ажилладаг, тоног төхөөрөмжийн гэрээ хийгээгүй, нэг тонн нүүрсийг 36.5 мянган төгрөгөөр борлуулж, алтны орлогын 50 хувийг зардал байхаар тооцоход 2018 оны нэгдүгээр сард мөнгөн хөрөнгийн дутагдалд орж, зээлээ төлж чадахгүй гэж дүгнэж байсан. Гэвч зээлийг олгосон байдаг. Зээлийн санхүүжилтээс нийт дөрвөн тэрбум төгрөгийг "Хэрлэн онон туул" ББСБ-д шилжүүлж, зориулалтын бусаар зарцуулсан. Нийт 10 гэрч дуудсанаас гурав нь удирдлага, ТУЗ-ийн дарга Г.Хулан гадаадад явж байгаа гэсэн бол Б.Батбаатар, Ж.Эрдэмбилэг оролцох боломжгүй гэдэг хариултыг өгсөн. Хөгжлийн банкны удирдлагуудаас долоон гэрчийг дуудсанаас зургаан хүн нь ирээгүй байна.

Хөгжлийн банкнаас "Шарын гол" компанийн 4669… дансанд 3.5 тэрбум төгрөгийг 2018 оны наймдугаар сарын 13-нд зээлийн гэрээнд заасны дагуу "Говь караван" ХХК-иас тоног төхөөрөмж худалдан авах гэрээг үндэслэн, 540 сая төгрөгийг 2018 оны наймдугаар сарын 14-нд гээд нийт дөрвөн тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь энэ дансандаа 70 сая төгрөгийг гурван удаагийн гүйлгээгээр хоорондоо шилжүүлж, "Шарын гол" ХХК-ийн дансанд 943 сая төгрөгийг хоёр удаа шилжүүлсэн байгаа. Тус компани Хөгжлийн банк болон "Говь караван" компаниас зээлийн эх үүсвэрээс шилжүүлсэн дөрвөн тэрбум төгрөг болон харилцах дансанд байсан үлдэгдлийн хамт нийт 9.5 тэрбумыг зээлийг эргэн төлөлт гэсэн утгатайгаар ББСБ-руу наймдугаар сарын 16-нд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, ББСБ-руу мөнгө шилжүүлж, мөнгө угаалтын шинж байдаг.

Компанийн гүйцэтгэх захирал асан Н.Батмагнай "Хэсэгчилсэн зүйлүүдтэй санал нийлнэ. Заримтай нь санал нийлэхгүй. Манайх 2018 онд АМГТГ-аас "Алт-2" хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан. Манайх алтны уурхай. Улирлын чанартай. Бид арваннэгдүгээр сард үйлдвэрийн угаалт хийж, борлуулалт хийдэггүй. Зээлийн гүйцэтгэл нь яваагүй. Бид цэвэр бизнесийн байгууллага. Зөвхөн санхүүгийн менежмент хийх гээд бага хүүтэй Хөгжлийн банкинд хүсэлт гаргасан. Арилжааны банкууд тухайн үед 18 хувийн хүүтэй зээл санал болгож байсан. Бид Хөгжлийн банкнаас 12 хувийн хүүтэй, жилийн зургаан хувийн хэмнэлттэй. Хамгийн гол нь арилжааны банкууд зээлийн гэрээ хийгээд маргааш нь ордог бол Хөгжлийн банк 11, 12, 1, 2 , 3 , 4 сар хүртэл хүнд хэцүү цаг үеүүдэд олгоогүй.

Хамгийн сүүлд 2019 оны наймдугаар сард үлдсэн дөрвөн тэрбумыг олгосон. Уг нь 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нд батлагдсан гэрээ шүү дээ. Энэ хооронд үйл ажиллагаагаа явуулахын тулд өөрсдөөсөө, бусдаас мөнгө зээлж санхүүжилтээ хийсэн. Нуух зүйлгүй.

Тиймээс зарим төлбөрөө төлж, зарим нь өөр шалтгаантай байгаа. Гүйлгээний баримтуудыг өмнө нь хэлсэн бол тайлбарлах боломжтой байсан. 16 тэрбум төгрөгийн дөрөв нь эргэлтийн хөрөнгө. Гэтэл 2019 оны наймдугаар сард олгосон. Улс төрийн нөхцөл байдал үүссэнээс болж төлбөр мөнгө гаргаагүй. Бид энэ мөнгөө өөрсдөөсөө санхүүжүүлнэ. Хэрэв ингэж удахыг мэдсэн бол бид зээл авахгүй байсан. Жилийн зургаан хувийн хүүг хэмнэх биш тэр байтугай хүүгийн алдагдалд орсон. Бид төлбөрөө 2019, 2020, 2021 ондоо төлсөн. Ноднин 2022 оны нэгдүгээр сард энэ асуудал гарч ирсэн. Уг нь манайх Хөгжлийн банкны зээлийн хороогоор зээлээ сунгуулахаар батлагдсан байсан. ТУЗ нь батлахгүй хүлээж байсан. Хангалттай алтны нөөцөөр зээлээ төлөхөөр тогтоогдож, цэвэр бизнесийн зээл. Зориулалтын бус гэдэг үндэслэлийг бизнесийн байгууллага талаасаа зайлшгүй ийм шаардлага үүссэн байсан. Энэ компанийг үүсгэн байгуулагч. Зээлийг 100 хувь өөрөө хөөцөлдсөн” гэв.

Хөгжлийн банкны төлөөлөл болох тухайн үеийн дэд захирал асан Ч.Мөнхбаяр "Тодорхой нөхцөлүүдийг аж ахуйн нэгжүүдэд тавьдаг. Байгаль орчны тодотгол, лицензэд сунгалт хийлгэх гэх мэт аж ахуйн нэгжээс шалтгаалсан хугацаа хоцрох асуудал байдаг. Энэ компанийн хувьд өөрсдөөсөө шалтгаалан хугацаа хоцорсон, банкнаас шалтгаалан хугацаа хоцорсон асуудал бага байсан. Тухайн үед уурхай дээр нь осол аваар гарч, лацадсан асуудал гарсан. Харилцагчийн санхүүгийн сахилга бат байдаг.

Иргэдээс өндөр үнэтэй зээл авч, Хөгжлийн банкнаасаа зээл авахаараа дарна гэсний улмаас зориулалтын бусаар ашигладаг.

Тэр тохиолдолд зээлийг буцаах хариуцлагын арга хэмжээ авах ёстой байдаг. Алт, уул уурхайн зээл олгож байгаа тохиолдолд лицензийг хаана байхаас үл хамаарч, заавал барьцаалах ёстой. Үнэлгээ хангалттай байсан эсэхийг өөр албанаас дүгнэдэг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, 60 гаруй компанид зээл олгох жагсаалт ирсэн.

Гэвч үнэндээ алтны компаниудад шаардлага хангахгүй байсан ч яамнаас шахалт ирж, Засгийн газрын бодлогыг дэмжих хэрэгтэй болсон.

Бид долдугаар сард цаг хугацаанд шахагдаж, зарим нэг компаниудад зээл олгосон. Гэвч дийлэнх нь янз бүрийн шалтгаанаар зээлээ төлөөгүй ээ” гэв.

АЛТНЫ КОМПАНИУДЫН ЗАВХРАЛ ҮРГЭЖИЛСЭЭР БАЙНА

Шинжээчийн өгсөн мэдээллээр "Империал гоулд майнинг" ХХК 2018 онд Хүүшийн амны алтны шороон ордыг ашиглах төсөлд Хөгжлийн банкнаас 16 тэрбум төгрөгийг авах хүсэлт ирүүлж, 2019 оны дөрөвдүгээр сард Хөгжлийн банкнаас төслийг санхүүжүүлж эхэлсэн гэнэ.

Авсан зээлийн зарцуулалтын талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцуулъя. Энэ санхүүжилт нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт 10.2 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 12.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгээгүй, хугацаа нь 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр дууссан. Чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдсэн.

Хувьцаа эзэмшигчид хүсэлт гаргах үед иргэн Н.Батмагнай 30 хувь, Т.Мөнхбаяр 40, М.Энхтайванбаатар 30 хувийг эзэмшиж байсан. Нийт 16 тэрбум төгрөгийн зарцуулалтыг харахад Хөгжлийг банкнаас нийт дөрвөн удаа 15 тэрбум 960 сая төгрөг шилжүүлснээс 7.37 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан. "Хаан" банкны барьцаанд бүртгэлтэй, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 9.2 тэрбум төгрөгөөр үнэлж, барьцааны шаардлага хангуулсан Хөгжлийн банкны 10.1.6 заасан барьцаа хөрөнгөний шаардлага хангаагүй гэдэг дүгнэлт бий. Өөр банкинд барьцаалсан тусгай зөвшөөрлийг давхар барьцаалж, зээл олгосон гэсэн үг” гэлээ. Ийнхүү Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудалд алтны олигархиуд оролцоод амжсан нь тодорхой болсон юм. Дээрх сонсголтой холбоотой мэдээллийг дараагийн дугаартаа үргэлжлүүлэн хүргэх болно.

С.ӨЛЗИЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Хөгжлийн банкны зээлдэгчид дунд АЛТНЫ КОМПАНИУД толгой цохиж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

Өнөөдөр, 10:47
Өнөөдөр, 09:21
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

Өчигдөр, 08:41
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

Өчигдөр, 08:39
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани