Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тендер бүтэлгүйтэж, Оюутолгойн эрчим хүчийг дотоодоос хангах заалт улам бүдгэрлээ

Тендер бүтэлгүйтэж, Оюутолгойн эрчим хүчийг дотоодоос хангах заалт улам бүдгэрлээ

 

Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол"  дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Сонсголын хүрээнд шинжээчдийн танилцуулж буй зээлүүдийн нэг нь 2014 онд Хөгжлийн банкнаас Эрчим хүчний яамны "Тавантолгой нүүрсний орд газрыг түшиглэн 450 Мвт хүчин чадалтай цахилгаан станцыг барих төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бэлтгэл хангуулах” төсөлд олгосон 14.81 сая ам.долларын зээл байна. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар уг зээлийн үлдэгдэл 58.36 тэрбум төгрөг байгаа аж.

Уг зээлтэй холбоотойгоор гэрчээр дуудагдсан Эрчим хүчний экс сайд нарын хувьд зээл олгогдсон цаг үед ажил хариуцаж байгаагүй гэдгээ тодотгосон.

Гэхдээ салбар хариуцсан сайдын хувиар уг асуудалд анхаарал хандуулах үүрэг Ц.Даваасүрэн, Н.Тавинбэх нарт оногдож байсан. Түүнчлэн Н.Тавинбэхийн хэлж буйгаар  зээлийг огт үр дүнгүй зарцуулсан зүйл байхгүй ч, зээлийг эргэн төлөх эх үүсвэргүй болсныг хэлж байна. Эх үүсвэр бий болгох гээд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийг засгаас зарласан нь ч бүтэлгүйтжээ. 

Ц.Даваасүрэнгийн хувьд уг зээлийг яах гэж авсан талаар хариулах боломжгүй гэсний сацуу Тавантолгойн станцыг барьж, Оюутолгой төсөл дотоодоос эрчим хүчээ авах асуудал хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан ч, асуудал аль аль талаас шалтгаалан удааширч өнөөдрийг хүрсэн хэмээн байр сууриа илэрхийлсэн. 

Тэрбээр, Оюутолгойг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүл гэж шаардахаар  танай Засгийн газар өөрсдөө хийнэ гээд үүрэг хүлээсэн гэх тайлбар хэлдэг гэсэн юм. 

Тэгвэл өнгөрсөн жилүүдэд яг ямар үйл явц өрнөснийг энд сануулъя.

2009 оны аравдугаар сарын 6-нд үзэглэгдсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний Долоодугаар зүйлд эрчим хүчний талаар тусгасан байдаг.

7.3.  Хөрөнгө оруулагч нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 4 /дөрөв/ жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан нэг буюутүүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана:

7.3.1. Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;

7.3.2. Гуравдагч  этгээдийн  санхүүжүүлсэн, эсхүл  барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;

7.3.3.  Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ.

7.4.  Засгийн  газар  Хөрөнгө  оруулагчийг  эрчим  хүчээр  хангах  тохиолдолд эрчим хүчний эх үүсвэр нь арилжааны болон үл ялгаварлах нөхцөлтэй байх  бөгөөд  Оюу  толгой  төсөлд  хангалттай  хэмжээний  эрчим  хүчийг тогтвортой, найдвартай, тасралтгүй нийлүүлнэ гэхчлэн зохицуулалтыг тусгасан байдаг.

Гэвч энэ төслийн эрчим хүчний хүчний хэрэглээг 4 хүртэлх жилийн дотор дотоодоос хангах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан заалт хэрэгжээгүй.

Харин 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулах талаар "Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурсан юм.

Гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А. Тлейхан, Оюу толгой ХХК-ийг төлөөлж тус компанийн ТУЗ-ийн дарга Г. Батсүх болон гүйцэтгэх захирал Армандо Торрес нар тус тус гарын үсэг зурсан.

Тухайн үед Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд бид энэхүү гэрээг үзэглэж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын талаарх тус гэрээгээр Оюу толгой компани уул уурхайн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчээ 100 хувь дотоодоос авах суурь нөхцөл бүрдэж байгаа юм” гэж байсан.

2018 оны гэрээнд "Оюу толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах шийдлийн суурь зарчим, төслийн ерөнхий дизайн болон талуудын үүрэг зэрэг асуудлуудыг тусгасан. Гэрээний хүрээнд 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордод барих бөгөөд тус цахилгаан станцын дийлэнх хувийг "Оюу толгой” ХХК эзэмших юм.

Түүнчлэн, талууд эрчим хүчний ерөнхий шийдэлд сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн тусгаж болохыг судална” гэж тусгасан.

Тэгвэл 2020 оны зургаадугаар сард Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар төрийн өмчийн хөрөнгөөр Тавантолгойн цахилгаан станцыг барьж, эрчим хүчээр Оюутолгой төслийг хангах тухай 124 дүгээр тогтоолыг гаргасан. Энэхүү гэрээнд заасны дагуу Тавантолгойн цахилгаан станцыг тэргүүн ээлжинд хөгжүүлэх, Тавантолгойн цахилгаан станцын ЦЭХХАГ-т байгуулахаар ажиллах, ЦЭХХАГ-ийг байгуулснаар Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ дуусгавар болгох ба үүнээс үүдэн Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд тодорхой  нэмэлт өөрчлөлтийг оруулж, гэрээний хэрэгжилтийг түдгэлзүүлэхээр талууд тохиролцов” гэсэн байдаг

Тэгвэл Оюутолгойн далд уурхайн улаар огтлох малтлагын ажлыг 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор эхлүүлсний маргааш нь буюу нэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс "Оюу толгой” компанийг урт хугацаанд "Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, "Диспетчерийн үндэсний төв” ХХК, "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон "Оюу толгой” ХХК гарын үсэг зурж баталгаажуулсан. 

Тодотгоход, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдын зүгээс далд уурхайн улаар огтлох малтлагыг эхлүүлэхээс өмнө манай талд хэд хэдэн ШААРДЛАГА тавьж байсны нэг нь эрчим хүчний эх үүсвэрийн асуудал байсан юм.

Тухайлбал, Өвөрмонголтой хийсэн эрчим хүчний гэрээг сунгахгүй бол найдвартай эрчим хүчний эх үүсвэргүйгээр улаар огтлох ажлыг гүйцэтгэж хүдрийн биеийн нуралтыг эхлүүлэх нь эрсдэлтэй, хүнд нөхцөл байдал үүсч болзошгүй гэсэн тайлбарыг манай талд 2021 онд ирүүлсэн байв. Түүнчлэн улаар огтлох ажлыг эхлүүлсэнтэй зэрэгцэн эрчим хүчний дээрх гэрээг талууд байгуулсан юм. 

Тухайн үед Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэхдээ "Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангаснаар  жилд 120 сая ам.доллар Монгол Улсын эрчим хүчний салбарт үлдэнэ. Цогц арга хэмжээний нэг нь 450 мВт хүчин чадалтай Тавантолгой цахилгаан станцыг байгуулна. Цахилгаан станцын эхний блокийг  2024 онд ашиглалтад оруулна” гэж байлаа. 

Сануулахад, Оюутолгойг эрчим хүчээр хангах "Тавантолгойн”-н станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг 2021 оны аравдугаар сарын 21-нд зарласан.

Тодруулбал, "Эрдэнэс-Тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг 2021 оны аравдугаар сарын 21-ий өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн.

Тендерийг зохион байгуулснаар 2022 оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 2025 онд 450 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авна гэж Засгийн газраас мэдэгдсэн ч, экс сайд Н.Тавинбэхийн хэлснээс үзэхэд энэ тендер бүтэлгүйтжээ. 

Уг нь засгийн зүгээс уг тендерийг хөрсөн дээр буулгаснаар Хөгжлийн банкнаас авсан зээлээс төлөх эх үүсвэрийн урсгал бий болно гэж тооцсон ч, гүйцэтгэгч шалгараагүй аж.

 
https://news.zindaa.mn/4har
Тендер бүтэлгүйтэж, Оюутолгойн эрчим хүчийг дотоодоос хангах заалт улам бүдгэрлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани