Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хил нээгдсэний дараах зэсийн үнийн сэргэлт, Монголд үзүүлэх нөлөөлөл

Хил нээгдсэний дараах зэсийн үнийн сэргэлт, Монголд үзүүлэх нөлөөлөл

 

Оны эхнээс болон Хятад улс ковидын хязгаарлалтаа сулруулж, хилээ нээсний дараачаас нэг тонн зэсийн үнэ тасралтгүй өссөөр өнгөрсөн баасан гарагт 9324 долларт хүрлээ. Энэ бол 3 сарын дараа нийлүүлэх фьючерс гэрээний үнэ бөгөөд 2022 оны 10 дугаар сард 7300 доллар, оны эцэст 8255 доллар байсантай харьцуулахад даруй 12-27 хувиар өсчээ. Харин долоо хоногийн турш үргэлжлэх Хятадын Цагаан сарын баярын үеэр тус улсад эдийн засгийн идэвхжил саарсан тул үнийн өсөлт түр зогслоо.
 
Зэсийн үнэ цойлсон гол шалтгаанууд
 
Хятад улс хилээ нээнэ гэдэг нь өнгөрсөн оны 12 дугаар сард сүүлчээр тодорхой болсноос хойш, мөн тус улс зэсийн стратегийн нөөцөө 80-100 мянган тонноор нэмэгдүүлэхээр шийдвэрлэсний дараа зах зээл сэргэж, үнэ өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн билээ.  2022 оны 2-7 дугаар сард Лондонгийн металлын биржид хийсэн фьючерс хэлцлийн үнэ 10648 доллароос 7164 доллар хүртэл унаж байсан бол 7-10 дугаар сард 7300 – 8100 долларын хооронд тогтворжоод байв.  Үнэ даруй 30 гаруй хувиар огцом унасан нь Хятад улсад зэсийн эрэлт буурч, улс орнуудын төв банкууд мөнгө-зээлийн бодлогоо чангатгасантай холбоотой байлаа. Өнгөрсөн 2022 оны туршид америк долларын ханш чанга хэвээр байсан нь зэсийн үнэ буурахад нөлөөлсөн гол шалтгаануудын нэг юм. Гэтэл зах зээлд 200 мянган тонн зэсийн хомсдол үүсээд байлаа.
 
Долларын ханш чангарсан нь бусад төрлийн валютыг эзэмшиж буй трейдерүүдийн хувьд доллароор зэс худалдан авах нь илүү үнэтэй тусаж байв. Харин АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулж магадгүй гэсэн мессеж цацагдаж байгаа нь зэсийн үнэ өсөхөд бага зэрэг нөлөөлсөн болов уу.  
 
Нөгөөтэйгүүр, зэсийн томоохон олборлогч Перу улсад Ерөнхийлөгч ба Конгрессыг огцруулах, шинэ Үндсэн хуулийг батлахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал цуглаан, бүх нийтийн ажил хаялт бараг 2 сарын турш үргэлжилж байгаа нь зэсийн уурхайнуудын үйл ажиллагааг доголдоход хүргэлээ. Зэсийн нөөцөөр /14%/ дэлхийд Чилийн дараа 2 дугаарт, зэс олборлолтоор 3 дугаарт /1,3 сая тн/ ордог Перу улс 1 дүгээр сарын 3-наас хойш дэлхийн зах зээлд зэс нийлүүлэхгүй байгаа нь хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж, үнэ ханш өсөхөд нөлөөлөв. Үүнтэй зэрэгцээд зэсийн хамгийн том олборлогч улс болох Чилийн уурхайнуудын олборлолт энэ онд 6 хувиар буурна гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлсэн нь нөлөөлсөн байх талтай.
 
Түүнээс гадна, Лондонгийн металлын бирж, Шанхайн металлын биржийн агуулахууд дахь зэсийн нөөц 186,4 мянган тонн болж буурчээ. Энэ бол дэлхий даяар хоёрхон хоногт хэрэглэх нөөц юм. Блүүмбэргийн мэдээнд дурдсанаар, энэ 2023 оны хувьд зэс нь алт, эрдэнэшиш ба түүхий нефтиэс илүү ашигтай бүтээгдэхүүн байх болно гэж хөрөнгө оруулагчид найдаж байгаа ажээ.
 
"Goldman Sachs" хөрөнгө оруулалтын банкны хийж буй таамаглалаар, 2023 онд нэг тонн зэсийн үнэ 11 мянган доллар, 2024 онд 12 мянган долларт хүрч шинэ дээд амжилтуудыг тогтоох ба 2023 оны дундаж үнэ 9750 доллар байна гэсэн тун өөдрөг таамаглалыг дэвшүүллээ.
 
сонин mn
Нүүрсхүчлийн хийн хаягдлыг бууруулахад чиглэсэн Олон улсын эрчим хүчний агентлагийн зорилтыг хэрэгжүүлнэ гэж үзвэл, 2030 он хүртэлх хугацаанд нийлүүлэлтийн хомсдол 50 сая тоннд хүрнэ гэсэн таамаглалыг дэлхийн томоохон зэс олборлогч Glencore корпораци дэвшүүлж байна. Учир нь, Хятад болон бусад улс орнууд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд, түүний дотор салхин цахилгаан барихад үлэмж хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан ганцхан тоо дурдахад, 1 мегаваттын хүчин чадалтай нэг салхин сэнс үйлдвэрлэхэд 9 тонн зэс ордог байна.Өөрөөр хэлбэл, зэс бол ногоон эрчим хүчинд шилжихэд хамгийн ихээр шаардагдаж буй металлуудын нэг юм.  Сүүлийн жилүүдэд экологийн шаардлагууд улам чангарч байгаа учраас улс орнууд бензин, дизелийн түлшээр ажилладаг автомашинаас татгалзах үйл явц эрчимжиж, цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэх учраас зэсийн эрэлт ирэх жилүүдэд гарцаагүй өснө. Жишээ татахад, нэг цахилгаан автобус үйлдвэрлэхэд 300 кг зэс ордог бол цахилгаан автомашин үйлдвэрлэхэд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад 3 дахин их зэс шаардлагтай ажээ.  
 
Өөдрөг таамаглал ба зэсийн өгөөж 2023 онд
 
Цар тахлын дараа дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч буй энэ үед манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ оны эхнээс 10 гаруй хувиар өсөж, цаашдаа өсөлт хадгалагдах төлөвтэй байгаа нь засгийн газраас баталсан "Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон дэм үзүүлэх нь лавтай. Ялангуяа Оюутолгойн далд уурхай 2023 оны эхний улиралд багтан ашиглалтад орж, тогтвортой олборлолт явуулахаар төлөвлөж буй энэ үед зэсийн үнэ 9 мянгаас давсан нь монголчуудын хувьд тун сайн мэдээ. Ойрын жилүүдэд Оюутолгойн ил ба далд уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд хагас сая орчим тонн зэс /баяжмал хэлбэрээр/ олборлон экспортлох ба үүн дээр Эрдэнэтийн зэсийг нэмбэл 600 мянган тонн болно. Энэ нь дэлхий даяар жилд олборлож буй зэсийн 2-оос дээш хувийг эзэлснээр Монголын зэс дэлхийн зах зээлд жин дарж эхлэх болно.
 
Харин энэ 2023 оны хувьд Оюутолгойн гүний уурхай ашиглалтанд орсноор зэсийн баяжмалын экспортын хэмжээ нэмэгдэж, 1.4 сая тоннд хүрнэ гэх төсөөллийг Сангийн яам гаргасан ба зэсийн дундаж үнийг 8400 доллар орчимд байхаар улсын төсөвт тусгажээ.
 
Харин Голдман Саксын таамагласан оны дундаж үнээр тооцвол энэ онд зэсийн баяжмалын экспортоос /АМНАТ болон бусад татвараар/ улсын төсөвт орох орлогын хэмжээ нүүрсний салбарын орлогоос давах төлөвтэй байна. 
 
Б.Адъяахүү
https://www.sonin.mn/news/culture/135532
Хил нээгдсэний дараах зэсийн үнийн сэргэлт, Монголд үзүүлэх нөлөөлөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хятад-АСЕАН-ы ХХ экспо боллоо

Хятад-АСЕАН-ы ХХ экспо 09-р сарын 17-ны өдөр Гуансийн Жуан үндэстний ...

Өчигдөр, 16:32
Хятад улс хоёр чухал металлын экспортыг зогсоожээ

  БЭЭЖИН. /CNN/. Хятад улс үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн ...

Өчигдөр, 15:09
2023 оны 09 сарын 21, 18 цаг 23 минут
Тариалан аялал жуулчлалыг уялдуулан нутаг усаа хөгжүүлж байна

Хятадын Гуанси мужид болж байгаа Хятад-АСЕАН-ы экспод оролцож байгаа ...

2023 оны 09 сарын 21, 17 цаг 27 минут
2023 оны 09 сарын 21, 15 цаг 44 минут
2023 оны 09 сарын 21, 15 цаг 42 минут
Монгол Улсын гурилыг Эрээн боомтоор анх удаа оруулж ирэв

Монгол Улсын буудайн гурил дүүрэн ачсан ачааны машин 09-р сарын 15-ны өдөр ...

2023 оны 09 сарын 21, 11 цаг 48 минут
2023 оны 09 сарын 21, 05 цаг 03 минут
2023 оны 09 сарын 21, 05 цаг 00 минут
2023 оны 09 сарын 21, 04 цаг 32 минут
УУХҮЯ, АМГТГ, ҮГА мэдээллийн нэгдсэн системтэй болно

  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын ...

2023 оны 09 сарын 21, 04 цаг 30 минут
УУХҮЯ, АМГТГ, ҮГА мэдээллийн нэгдсэн системтэй болно

  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын ...

2023 оны 09 сарын 20, 06 цаг 25 минут
“Brent” маркийн газрын тосны үнэ 95 ам.доллароос давжээ

  ЛОНДОН. /Reuters/. Лондоны “ICE Futures” биржийн даваа ...

2023 оны 09 сарын 20, 06 цаг 03 минут
Танилц: "Эрдэнэс Монгол" ТУЗ-ийн баг

  “Зууны мэдээ” сонин төрийн өмчит компанийн ТУЗ-ийн ...

2023 оны 09 сарын 18, 11 цаг 42 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

  2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах зээл дээр сүүлийн ...

2023 оны 09 сарын 15, 07 цаг 27 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

  2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах зээл дээр сүүлийн ...

2023 оны 09 сарын 15, 01 цаг 42 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

  2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах зээл дээр сүүлийн ...

2023 оны 09 сарын 15, 01 цаг 42 минут
2023 оны 09 сарын 15, 01 цаг 26 минут
Хятад, Монголын IV экспо нээлтээ хийлээ

"Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг ...

2023 оны 09 сарын 14, 17 цаг 47 минут
Өвөр Монгол-Төв Азийн таван орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум

Өвөр Монгол-Төв Азийн таван орны эдийн засаг, худалдааны хамтын ...

2023 оны 09 сарын 14, 17 цаг 07 минут
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар С.Магнайсүрэнг томиллоо

  Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Барилга хот ...

2023 оны 09 сарын 14, 13 цаг 07 минут
Шог зураач А.Бат-Эрдэнэ экспог чимж байна

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Адъяагийн Бат-Эрдэнэ ...

2023 оны 09 сарын 14, 11 цаг 54 минут
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар С.Магнайсүрэнг томиллоо

  Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Барилга хот ...

2023 оны 09 сарын 14, 06 цаг 10 минут
“Brent” газрын тосны үнэ 92 доллар давж өсжээ

  ЛОНДОН. /Bloomberg/. “Brent” газрын тосны үнэ 2022 оны ...

2023 оны 09 сарын 14, 06 цаг 08 минут
“Brent” газрын тосны үнэ 92 доллар давж өсжээ

  ЛОНДОН. /Bloomberg/. “Brent” газрын тосны үнэ 2022 оны ...

2023 оны 09 сарын 14, 03 цаг 55 минут
“Brent” газрын тосны үнэ 92 доллар давж өсжээ

  ЛОНДОН. /Bloomberg/. “Brent” газрын тосны үнэ 2022 оны ...

2023 оны 09 сарын 14, 03 цаг 52 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан (Монгол анагаах ухаан)-ы аж үйлдвэрийн үзэсгэлэн болж байна

Хятад-Монголын IV экспогийн эдийн засаг, худалдааны үйл ажиллагааны чухал ...

2023 оны 09 сарын 13, 17 цаг 47 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

      2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах ...

2023 оны 09 сарын 13, 11 цаг 03 минут
Ашигт малтмал хууль бусаар олборлох 13 гэмт хэргийг илрүүллээ

  Экологийн цагдаагийн албанаас уул уурхай, ашигт малтмал хууль ...

2023 оны 09 сарын 12, 17 цаг 04 минут
”Гурван умард” төсөл

Энэ бол Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чухал ...

2023 оны 09 сарын 12, 10 цаг 45 минут
Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү?!

-Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 08, 15 цаг 18 минут
2023 оны 09 сарын 08, 10 цаг 19 минут
Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү?!

-Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 08, 09 цаг 37 минут
2023 оны 09 сарын 08, 09 цаг 35 минут
2023 оны 09 сарын 08, 05 цаг 30 минут
2023 оны 09 сарын 08, 05 цаг 30 минут
Халзан бүргэтэйн ордын үйл ажиллагааг зогсоов

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  есдүгээр сарын 3-5-ны хооронд ...

2023 оны 09 сарын 07, 10 цаг 40 минут
Brent маркийн газрын тосны үнэ өсөв

  АНУ-ын “ICE” бирж дээр Brent маркийн газрын тосны ...

2023 оны 09 сарын 06, 10 цаг 57 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-2

  Х.Бүрэн-Эрдэнийн өмчлөлд байдаг “Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 06, 10 цаг 51 минут
Л.Оюун-Эрдэнэ: Халзан бүргэдэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй ...

2023 оны 09 сарын 06, 10 цаг 48 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-2

      Х.Бүрэн-Эрдэнийн өмчлөлд байдаг "Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 06, 09 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Халзан бүргэдэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй ...

2023 оны 09 сарын 04, 20 цаг 53 минут
Япон, Их Британи улсууд Африкт ашигт малтмал олборлоход хөрөнгө оруулна

  ТОКИО. /Nikkei/. Япон, Их Британийн эрх баригчид Африкийн ашигт ...

2023 оны 09 сарын 04, 19 цаг 00 минут
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ - ХҮРЭН ШАНДЫН УУРХАЙН ЭЗЭН Ч.ЧИНБАТЫН ЭРХ ОХИН

  УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат “Өсөх зоос”, ...

2023 оны 09 сарын 04, 15 цаг 06 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн ...

2023 оны 09 сарын 04, 14 цаг 34 минут
Ногоон өнгө өндөр чанартай хөгжлийн хөдөлгөгч хүч

Зуны дунд сард оршин буй бүхий л амьтай бүхэн цэцэглэн дэлгэрч, өнгө засан ...

2023 оны 09 сарын 04, 12 цаг 33 минут
Баян Баргын бахархалт наадам

Хөлөнбуйрын Баргын тал, баялаг соёлтой малчин ард гэж интернэтээс л харж ...

2023 оны 09 сарын 04, 11 цаг 59 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн ...

2023 оны 09 сарын 04, 09 цаг 56 минут
Эргүнэ голын эрэгт “ЭВ НЭГДЭЛ”-ийн мөнхийн цэцэг дэлгэрнэ

Цээж цэлмээх цэнгэг агаарт зүйлийн цэцэгс дэлгэрч, цэл ногоон талын өрцөнд ...

2023 оны 09 сарын 01, 18 цаг 01 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани