Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ирэх сараас нүүрсний цахим арилжаа эхэлнэ

Ирэх сараас нүүрсний цахим арилжаа эхэлнэ

 

Манай улс нүүрс олборлолтоороо дэлхийд 17 дугаар байрт ордог. БНХАУ-ын 170 гаруй компани "Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нүүрс худалдан авч байна. "Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдрийг хүртэл БНХАУ-ын талд уурхайн амны үнээр буюу 109 ам.доллароор нүүрсээ борлуулж ирсэн. Хилийн нөхцөлөөр борлуулбал нэг тонн нүүрсний татварыг нь хасаад 160-170 ам.доллар, дээшээ 200 ам.долларт хүрэх боломжтой. Ам нөхцөлөөр худалдахад худалдан авагч талын дундах нөхдүүд нүүрсийг 109 ам.доллароор авч хилийн цаана дахин худалдаж ашгийг нь давхар хүртэж ирсэн.
 
Тэгвэл хоёрдугаар сарын 1-ээс нүүрсээ хил нөхцөлөөр экспортод гаргаж, биржийн системээр буюу цахимаар борлуулахаар ярьж байсан бол энэ асуудал 15 хоногоор хойшилжээ. Ингэснээр ирэх сарын 15-ны өдрөөс биржийн арилжааг албан ёсоор эхлүүлэхээр болсон байна. Хил нөхцөлөөр борлуулбал дээр дурдсанаар 160-200 ам.доллароор худалдах боломжтой болох юм. Ингэхээр тонн тутмаас 100 ам.доллар илүү олох боломжтойгоос гадна нүүрсний асуудал цэгцэндээ орох юм.
 
 
Тэгвэл манай улс нүүрсээ цахимаар борлуулах анхны туршилтаа нэгдүгээр сарын эхээр амжилттай хийсэн. Туршилтын дуудлага арилжаагаар 12.800 тонн нүүрс худалдах захиалгыг худалдагч талаас өгсөн бөгөөд арилжаанд оролцогч этгээдүүдээс ирүүлсэн захиалгаас хамаарч анхны санал болгосон үнэ 12.2 хувь өсөж, 187 ам.доллароор арилжсан байдаг. Нүүрсний цахим арилжаатай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос арилжаа зохион байгуулах этгээд болон нүүрс худалдагч талуудтай хамтран ажиллаж, холбогдох чиглэл, саналыг өгсөн байдаг. 
 
Харин УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан нүүрсний цахим арилжааг хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд "Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан хийхийг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан. Түүнчлэн "Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг  баталсан билээ.
 
Энэ дагуу буюу нүүрсний арилжааг нээлттэй, ил тод цахимаар арилжаалах бэлтгэл ажлыг хангах хүрээнд "Энержи ресурс” ХХК-ийн худалдах баяжуулсан коксжих нүүрсний цахим арилжааны туршилтыг биржийн нүүрсний спот гэрээний дуудлага арилжааны системээр дамжуулан амжилттай хийлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар энэ тухай мэдээлэхдээ "Уул уурхайн биржийн тухай хуулийг 2023 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Уул уурхайн биржээр нүүрс, зэс, төмөр гээд гол ашигт малтмалуудаа зарна. Долдугаар сарын 1 хүртэл нүүрсийг зөвхөн энэ журмын дагуу зарна. Ингэснээр нүүрсний тухайд амны, Цагаан хадны, гэрээний, жишиг зэрэг янз бүрийн үнийг худалдагч, худалдан авагч хоёрыг уулзуулж, тодорхой үнээр зарна. Мөн нэг худалдан авагч нэг сая тн, 500 мянган тонн нүүрс гэдэг байдлаар биш дээд хязгаарыг 180 мянган тонноос дээш зарлахгүй гэж тогтоож өгсөн” гэж ярьсан.
 
Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний 30 орчим хувийг биржээр зарах юм. Төрийн өмчит компаниуд цаашид бусад ашигт малтмалаа биржээр зарахыг зорьж байгаа. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор Хөрөнгийн биржийн бэлэн флатформ ашиглан ямар нэгэн зардал, чирэгдэл гаргахгүйгээр хэрэгжүүлэх аж. 
 
Энэ талаар Эрдэнэс Тавантолгойн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат "ЭТТ” ХК 2010 онд байгуулагдаж, дараа жилээс нь үйл ажиллагаа явуулж экспортоо эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх 12 жилийн хугацаанд хил нөхцөлөөр нүүрсээ худалдаж чадаагүй ирсэн. Үүнээс болж дөрвөн тэрбум ам.долларыг алдсан. Энэ нь өнөөдрийн ханшаар тооцох юм бол бараг 12 их наяд төгрөг болж байна. Хилийн үнийг SХcoal зэрэг вэбсайтаас харах боломжтой. Энэ нь Гашуунсухайт, Ганц модны боомт дээр худалдаж буй үнийг хэлж байгаа юм.
 
Тодруулж хэлбэл, Хятад талдаа, манай улстай хиллэдэг тус улсын зүүн болон баруун хойд талын нүүрсний компаниуд дээр худалдаж буй үнэ гэсэн үг юм. Одоо бид хил нөхцөлийн үнэд очоод цаашаа Монгол Улс дараагийн боомтуудтай харилцаж, хил дээрх үнээс илүү давуулж зарна. Одоо бол бид биржийн системд очиход уурхай дээрээс нүүрсээ өөрсдөө ачаад, тээврийн зардлаа мөн өөрсдөө даагаад хил дээр хилийн үнийн нөхцөлд очно. Ингэснээр нүүрсээ илүү үнэд хүргэх юм. Биржээр, цахимаар нүүрсээ экспортолж эхлэх нь нүүрсний асуудлыг цэгцэлж, бүх далд эдийн засгийг ил болгох зорилготой”  гэв. Өнгөрсөн оны IV улирлын байдлаар коксжих нүүрсний уурхайн амны үнэ 113 ам.доллар байхад хилийн боомт дээрх үнэ 144 ам.доллар байв. (Эх сурвалж: "ЭТТ” компани). Уул уурхайн бүтээгдэхүүнийг цахимаар худалдах горимд шилжсэнээр үнэ өсөж, борлуулалт нэмэгдэнэ.Тээврийн зардлыг зохистой түвшинд байлгана. Төмөр зам, боомтын бүтээн байгуулалттай уялдана. Валютын нөөц өснө. Төсөвт төлөх татвар нэмэгдэх зэрэг эдийн засгийн давуу байдлууд бий болох ач холбогдолтой юм.
 
 
Бямбагэрэлийн Баяржавхлан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Ирэх сараас нүүрсний цахим арилжаа эхэлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Шанхайн олон улсын завины үзэсгэлэн эхэллээ

2023 оны 03-р сарын 28-нд Шанхайн аялал жуулчлалын аж үйлдвэрийн яармагийн ...

Өнөөдөр, 17:50
Хөнгөн цагааны үнэ өсжээ

 ЛОНДОН. /RT/. Лондоны металлын биржийн (LME) лхагва ...

Өнөөдөр, 16:06
Бо-Аогийн Азийн чуулга уулзалт эхэллээ

2023 оны Бо-Аогийн Азийн чуулга уулзалт 03-р сарын 28-ны өдөр ...

Өнөөдөр, 13:39
Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой"-н БЭТ-ийн хугацааг сунгах бололтой

 Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард Эрдэнэс Тавантолгой ХК дээр ...

Өнөөдөр, 13:25
АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давжээ

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-д сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр ...

Өнөөдөр, 10:32
Нүүрсийг биржээр арилжаалснаар эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ

 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын ...

Өнөөдөр, 10:31
“Үүлэн чөлөөний наран” үзэгдээд өнгөрөх үү...

 "Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн, төмөр замын бүтээн ...

Өчигдөр, 17:17
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бэлтгэл ажлыг 2024 онд дуусгана

  Засгийн газраас Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар авах арга хэмжээний ...

Өчигдөр, 17:08
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, дүрэм шинэчлэн ...

Өчигдөр, 16:58
“Давсны орд бүхий 15 газрыг стратегийн ордод бүртгэнэ”

 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, ЕТГ-тай хамтран ...

Өчигдөр, 12:49
“Эрдэнэс Тавантолгой” компанид БЭТ томилоод ч байдал дээрдсэнгүй

 -Нээлттэй болгосон гэх нүүрс тээврийн "С” зөвшөөрөл 15 сая төгрөгөөр ...

Өчигдөр, 12:22
Австралид хувиараа хайгуул хийдэг иргэн асар том алтны хүдэр олжээ

 Хямд үнэтэй металл илрүүлэгчээр хувиараа хайгуул хийдэг Австралийн ...

Өчигдөр, 12:05
Ардчиллын зарчмуудыг монополчлох гэсэн АНУ оролдлогын тухай

Вашингтон НҮБ-ыг олон улсын харилцаанд гүйцэтгэдэг тэргүүлэгч үүргээс нь ...

Өчигдөр, 11:44
Хятад улс нүүрсний импортын татвараа тэглэхээр болжээ

      Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарсан Засгийн ...

Өчигдөр, 11:33
Хятад улс нүүрсний импортын татвараа тэглэхээр болжээ

 Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарсан Засгийн газрын баримт бичигт ...

Өчигдөр, 10:54
Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

  Сүүлийн жилүүдэд Жянши мужийн Шанли шянь аж үйлдвэрийн өөрчлөлтөө ...

2023 оны 03 сарын 28, 19 цаг 46 минут
Зэсийн фьючерс ханш тонн нь 10000 доллар давлаа

 Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 0.25 пунктээр нэмэгдүүлсний ...

2023 оны 03 сарын 28, 18 цаг 04 минут
Нүүрсний экспорт 5 дахин өсжээ

 Гуравдугаар сарын 10-16-ны өдрүүдэд нүүрс экспортын 10525 автомашин, ...

2023 оны 03 сарын 28, 17 цаг 54 минут
Манжуурын төмөр замын боомтоор 1000 гаруй галт тэрэг орж гарчээ

  Хятадын төмөр замын Харбинь товчоо групп ХХК-ний мэдээлснээр ...

2023 оны 03 сарын 28, 17 цаг 06 минут
Жоншны нөөц бүхий газрыг өөрсдийн мэдэлд авах зорилгоор даргыг нь айлган сүрдүүлж заналхийлжээ

 Удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээдүүд бүлэглэн бусдыг айлган ...

2023 оны 03 сарын 28, 16 цаг 46 минут
"Монголын нүүрсний экспорт зогсох магадлал өндөр байна"

    Эдийн засагч Г.Батзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2023 оны 03 сарын 28, 14 цаг 22 минут
Газрын тосны үнэ хоёр долоо хоногийн дээд түвшинд хүрч өсжээ

 НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Дэлхийн банк санхүүгийн салбарын талаарх ...

2023 оны 03 сарын 28, 11 цаг 46 минут
Биржээр нийт 492.8 мянган тонн нүүрс арилжаалжээ

 Монголын хөрөнгийн биржээр дамжуулан "Тавантолгой” хувьцаат компани ...

2023 оны 03 сарын 28, 10 цаг 40 минут
БНХАУ нүүрсний импортын тарифаа тэглэснийг 2023 оны эцэс хүртэл сунгав

 БНХАУ анх 2022 оны V/01-нээс эхлэн тарифыг тэглэжээ ...

2023 оны 03 сарын 28, 09 цаг 53 минут
2023 оны 03 сарын 28, 09 цаг 11 минут
Хятад-Оросын хилийн хотын худалдаа ид өрнөж байна

  Гирин мужийн Хүньчүнь хот нь Орос руу чиглэсэн төмөр замын боомт, ...

2023 оны 03 сарын 27, 18 цаг 26 минут
Нүүрсний хулгайтай холбоотой хэрэгт 80 гаруй хүнийг гэрчээр дуудаж, тайлбар авна

 Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт ...

2023 оны 03 сарын 27, 17 цаг 55 минут
Баялаг бүтээгчид үү, баялаг ашиглаж хөлжигсөд үү?!

 Бидний олон жил анзааралгүй ирсэн нэг ойлголт байдаг юм байна. Юу ...

2023 оны 03 сарын 27, 17 цаг 50 минут
2023 оны 03 сарын 27, 17 цаг 44 минут
Австралийн БНХАУ руу нийлүүлэх нүүрсний хэмжээ нэмэгдэв

 Австралийн  Хятад руу экспортлож буй  нүүрсний биет хэмжээ ...

2023 оны 03 сарын 27, 16 цаг 29 минут
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон нь эдийн засагт “ногоон” асааж, төсөвт “ногоон” дууджээ

 Манай эдийн засаг маш товчхон. Орлого нь нүүрснээс орж ирдэг. Орлого ...

2023 оны 03 сарын 27, 16 цаг 24 минут
Иргэдийн ахуй амьдралыг улам сайжруулна

Хятад улсын дарга Ши Жиньпин “Бүх иргэдийн амьжиргаа, ахуй амьдралын ...

2023 оны 03 сарын 27, 16 цаг 07 минут
“Хуучин 30 жил” нуран унаж байна

  Монгол Улсын эдийн засгийн 97 хувь нь  уул уурхайгаас ...

2023 оны 03 сарын 27, 12 цаг 01 минут
2023 оны 03 сарын 27, 12 цаг 00 минут
Хятад иргэд хөлслөн уурхай дээрэмдсэн хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байгаа юу

 Хятад иргэд рецидив гэмт хэрэгтнүүдийг хөлслөн Сүхбаатар аймгийн ...

2023 оны 03 сарын 27, 11 цаг 56 минут
2023 оны 03 сарын 27, 11 цаг 54 минут
“Хуучин 30 жил” нуран унаж байна - Нүүрснийхэн “нүүх” үү, үлдэх үү?!

 Монгол Улсын эдийн засгийн 97 хувь нь  уул уурхайгаас ...

2023 оны 03 сарын 27, 10 цаг 33 минут
2023 оны 03 сарын 27, 10 цаг 25 минут
"Сибирийн хүч - 2" зүгээр нэг хийн хоолой биш

 "Сибирийн хүч-2” хийн хоолойг барих эцсийн шийдвэр гараад байгаа. ...

2023 оны 03 сарын 27, 09 цаг 36 минут
2023 оны 03 сарын 27, 09 цаг 18 минут
Улсын бодлого алдагдсанаас болж геологичид ажилгүй, салбарын ирээдүй бүрхэг байна

 Эрдэнэтийн-Овоо, Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга гээд бидний ...

2023 оны 03 сарын 24, 18 цаг 31 минут
2023 оны 03 сарын 24, 17 цаг 27 минут
Онгон байгалийн шилдэг гэрэл зургууд-2022

Германы гэрэл зурагчин Йенс Куллманы авсан "Шаварт нуугдаж буй матар" ...

2023 оны 03 сарын 24, 17 цаг 03 минут
Нүүрсний сонсгол ирэх сард болно

 Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт ...

2023 оны 03 сарын 24, 16 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: Эрдэнэс Тавантолгой компани "С" зөвшөөрөл өгөхдөө хэн ч давуу байдал олгохгүй

АТҮТ-өөс олгодог байсан олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг уул уурхайн ...

2023 оны 03 сарын 24, 16 цаг 09 минут
Алт, цайр, жоншны олборлолт буурчээ

 Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны ...

2023 оны 03 сарын 23, 17 цаг 22 минут
Эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлж байгаа Баяннуур хот

  Өвөр Монголын Баяннуур хот байрлаж байгаа Хатан Голын хэсгийг ...

2023 оны 03 сарын 23, 16 цаг 17 минут
Монголчууд Оюу толгойгоос хэзээ ногдол ашиг хүртэх вэ

 Монгол Улс энэ долоо хоногт олон улсын анхаарлын төв байлаа. Дэлхийд ...

2023 оны 03 сарын 23, 15 цаг 50 минут
2023 оны 03 сарын 23, 15 цаг 49 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани