Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Aljazeera”: Монголын Засгийн газар нүүрсний салбар дахь авлигаа цэгцлэхийг хичээж байна

“Aljazeera”: Монголын Засгийн газар нүүрсний салбар дахь авлигаа цэгцлэхийг хичээж байна

 

"Aljazeera” агентлаг нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Монгол Улсад өнгөрсөн сард  нүүрсний худалдаа дахь авлигыг эсэргүүцэгчдийн жагсаал болсон. Тус улсын хамгийн том төрийн өмчит нүүрс олборлогч "Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн онд Монголын нийт экспортын 84 хувийг худалдан авсан хөрш БНХАУ-ын худалдан авагчидтай шууд борлуулалтын гэрээ байгуулахаа ирэх сараас зогсоохоор болоод буй. Харин тус компанийн нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Нүүрсний гэрээг биржээр дамжуулан худалдах нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Улаанбаатарт болсон авлигын эсрэг томоохон жагсаал цуглаан болон нүүрсний салбарт өргөн тархсан гэсэн  авлигын хэргээс үүдэн гарсан юм. "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн  нүүрсний орлогоос олон  тэрбумаар нь хувьдаа завшсан хэргээр тус компанийн Гүйцэтгэх захирал Б. Ганхуяг болон түүний хэд хэдэн хамтран зүтгэгчид, гэр бүлийн гишүүдийг нь барьж хорьсон. Эрх баригчид дуудлага худалдаа нь ил тод байдлыг сайжруулж, эцэст нь цэвэр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Батнайрамдал "Аль-Жазира” агентлагт өгсөн ярилцлагадаа "Хагас жил хүлээхийн оронд бид хоёрдугаар сараас эхлэн онлайнаар арилжаална. Монголын хөрөнгийн бирж үүнийг зохицуулах болно” гэж мэдэгджээ.  

Орос, Хятад хоёрын дунд оршдог Монгол Улс  3.3 сая хүн амтай, Аляскаас арай жижиг газар нутагтай, дэлхийн хамгийн сийрэг хүн амтай орны нэг юм. 2021 онд тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь Индонезийнхтэй адил  буюу ойролцоогоор 4500 ам.доллар. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад дурдсанаар тус улсын ДНБ-ий дөрөвний нэгийг уул уурхай бүрдүүлдэг. Экспортын орлогынх нь тал орчим хувийг нүүрс эзэлдэг.

Говь цөл дэх Тавантолгойн нүүрсний ордоос урд зүгт 240 км (150 миль) зайд орших Гашуунсухайт хилийн боомтоор нүүрсээ экспортлодог.  Тавантолгойн нүүрсийг Хятадад өндөр үнэлдэг бөгөөд гангийн үйлдвэрлэлд ашигладаг. Хятад бол дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 57 орчим хувийг эзэлдэг. Гэвч гангийн үйлдвэрүүдийнхээ хэрэгцээг хангах хэмжээний коксжих нүүрсийг дотооддоо үйлдвэрлэж чадахгүй. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, 2022 онд Хятад улс 170.71 сая тонн нүүрс импортлосон байна. Монгол Улс 31.2 сая тонныг нийлүүлсэн нь нийт бүтээгдэхүүний 18 орчим хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс Австралийн нүүрснээс хамааралгүй болсноор Монголын коксжих нүүрс онцгой үнэлэгдэх болсон. Энэ сарын эхээр Монголын Хөрөнгийн бирж туршилтын арилжааг зохион байгуулсан бөгөөд 12800 тонн коксжих нүүрсийг Сингапурт төвтэй нүүрс тээвэрлэгчид дуудлага худалдаанд оруулсан байна.

Эцсийн дуудлагын үнэ анхны үнийн саналаас 12.2 хувиар өсөж, нэг тонн нь 1150-аас 1290 хятад юань (170-190 ам.доллар) болж өссөн байна. "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг залилан мэхэлсэн хэргээр нүүрсний уурхайн хэсэг удирдлагууд болон тэдний хамсаатнууд баривчлагдснаас хойш ердөө нэг сарын дараа нүүрс борлуулах шинэ систем хэрэгжиж эхлээд байна.  Хөрөнгийн биржээр дамжуулан нүүрс борлуулах нь хулгай, авлигаас  сэргийлнэ гэж Монголын Засгийн газар үзэж байна. Хоёр жилийн өмнө Транспэрэнси интернэшнл байгууллагаас гаргасан авлигын  индексээр Монгол Улс 180 орноос 110-д жагссан.

Батнайрамдал "Өмнө нь төрийн өмчит компаниуд  худалдан авагчтайгаа худалдан авах, худалдах гэрээ байгуулж, хаалттай хаалганы цаана үнийн тохиролцоо хийдэг байсан. Шинэ тогтолцооны дагуу аливаа худалдан авагч тусгай зөвшөөрөлтэй брокеруудаар дамжуулан данс нээлгэж, бараа бүтээгдэхүүний худалдан авалтад тэгш эрхтэйгээр оролцох боломжтой болно. Мөн нүүрсний дуудлага худалдааг бусад ашигт малтмал руу өргөжүүлэхээр төлөвлөж байна. Зэс, төмрийн хүдэр, алт, жонш, молибден болон бусад ашигт малтмалыг арилжаалах боломжтой” хэмээн ярьжээ. Вашингтонд төвтэй "BowerGroupAsia” стратегийн зөвлөх фирмийн бүсийн захирал А.Амар "Монголд түүхий эдийн бирж амжилттай байгуулагдахад өдөр бүр их хэмжээний бараа, бүтээгдэхүүн арилжих шаардлагатай. Энэ солилцоо нь тэгш бус байдал, амьжиргааны өртөг, байгаль орчин, нийгмийн эрүүл мэндтэй холбоотой томоохон асуудлуудыг шийдвэрлэх  алхам гэж ойлгож болно" гэв.

https://www.aljazeera.com/economy/2023/1/25/after-anti-corruption-protests-mongolia-rethinks-coal-sales

“Aljazeera”: Монголын Засгийн газар нүүрсний салбар дахь авлигаа цэгцлэхийг хичээж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Шанхайн олон улсын завины үзэсгэлэн эхэллээ

2023 оны 03-р сарын 28-нд Шанхайн аялал жуулчлалын аж үйлдвэрийн яармагийн ...

Өнөөдөр, 17:50
Өнөөдөр, 16:49
Хөнгөн цагааны үнэ өсжээ

 ЛОНДОН. /RT/. Лондоны металлын биржийн (LME) лхагва ...

Өнөөдөр, 16:06
Бо-Аогийн Азийн чуулга уулзалт эхэллээ

2023 оны Бо-Аогийн Азийн чуулга уулзалт 03-р сарын 28-ны өдөр ...

Өнөөдөр, 13:39
Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой"-н БЭТ-ийн хугацааг сунгах бололтой

 Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард Эрдэнэс Тавантолгой ХК дээр ...

Өнөөдөр, 13:25
АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давжээ

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-д сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр ...

Өнөөдөр, 10:32
Нүүрсийг биржээр арилжаалснаар эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ

 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын ...

Өнөөдөр, 10:31
“Үүлэн чөлөөний наран” үзэгдээд өнгөрөх үү...

 "Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн, төмөр замын бүтээн ...

Өчигдөр, 17:17
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бэлтгэл ажлыг 2024 онд дуусгана

  Засгийн газраас Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар авах арга хэмжээний ...

Өчигдөр, 17:08
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, дүрэм шинэчлэн ...

Өчигдөр, 16:58
“Давсны орд бүхий 15 газрыг стратегийн ордод бүртгэнэ”

 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, ЕТГ-тай хамтран ...

Өчигдөр, 12:49
“Эрдэнэс Тавантолгой” компанид БЭТ томилоод ч байдал дээрдсэнгүй

 -Нээлттэй болгосон гэх нүүрс тээврийн "С” зөвшөөрөл 15 сая төгрөгөөр ...

Өчигдөр, 12:22
Австралид хувиараа хайгуул хийдэг иргэн асар том алтны хүдэр олжээ

 Хямд үнэтэй металл илрүүлэгчээр хувиараа хайгуул хийдэг Австралийн ...

Өчигдөр, 12:05
Ардчиллын зарчмуудыг монополчлох гэсэн АНУ оролдлогын тухай

Вашингтон НҮБ-ыг олон улсын харилцаанд гүйцэтгэдэг тэргүүлэгч үүргээс нь ...

Өчигдөр, 11:44
Хятад улс нүүрсний импортын татвараа тэглэхээр болжээ

      Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарсан Засгийн ...

Өчигдөр, 11:33
Хятад улс нүүрсний импортын татвараа тэглэхээр болжээ

 Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарсан Засгийн газрын баримт бичигт ...

Өчигдөр, 10:54
Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

  Сүүлийн жилүүдэд Жянши мужийн Шанли шянь аж үйлдвэрийн өөрчлөлтөө ...

2023 оны 03 сарын 28, 19 цаг 46 минут
Зэсийн фьючерс ханш тонн нь 10000 доллар давлаа

 Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 0.25 пунктээр нэмэгдүүлсний ...

2023 оны 03 сарын 28, 18 цаг 04 минут
Нүүрсний экспорт 5 дахин өсжээ

 Гуравдугаар сарын 10-16-ны өдрүүдэд нүүрс экспортын 10525 автомашин, ...

2023 оны 03 сарын 28, 17 цаг 54 минут
Манжуурын төмөр замын боомтоор 1000 гаруй галт тэрэг орж гарчээ

  Хятадын төмөр замын Харбинь товчоо групп ХХК-ний мэдээлснээр ...

2023 оны 03 сарын 28, 17 цаг 06 минут
Жоншны нөөц бүхий газрыг өөрсдийн мэдэлд авах зорилгоор даргыг нь айлган сүрдүүлж заналхийлжээ

 Удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээдүүд бүлэглэн бусдыг айлган ...

2023 оны 03 сарын 28, 16 цаг 46 минут
"Монголын нүүрсний экспорт зогсох магадлал өндөр байна"

    Эдийн засагч Г.Батзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2023 оны 03 сарын 28, 14 цаг 22 минут
Газрын тосны үнэ хоёр долоо хоногийн дээд түвшинд хүрч өсжээ

 НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Дэлхийн банк санхүүгийн салбарын талаарх ...

2023 оны 03 сарын 28, 11 цаг 46 минут
Биржээр нийт 492.8 мянган тонн нүүрс арилжаалжээ

 Монголын хөрөнгийн биржээр дамжуулан "Тавантолгой” хувьцаат компани ...

2023 оны 03 сарын 28, 10 цаг 40 минут
БНХАУ нүүрсний импортын тарифаа тэглэснийг 2023 оны эцэс хүртэл сунгав

 БНХАУ анх 2022 оны V/01-нээс эхлэн тарифыг тэглэжээ ...

2023 оны 03 сарын 28, 09 цаг 53 минут
2023 оны 03 сарын 28, 09 цаг 11 минут
Хятад-Оросын хилийн хотын худалдаа ид өрнөж байна

  Гирин мужийн Хүньчүнь хот нь Орос руу чиглэсэн төмөр замын боомт, ...

2023 оны 03 сарын 27, 18 цаг 26 минут
Нүүрсний хулгайтай холбоотой хэрэгт 80 гаруй хүнийг гэрчээр дуудаж, тайлбар авна

 Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт ...

2023 оны 03 сарын 27, 17 цаг 55 минут
Баялаг бүтээгчид үү, баялаг ашиглаж хөлжигсөд үү?!

 Бидний олон жил анзааралгүй ирсэн нэг ойлголт байдаг юм байна. Юу ...

2023 оны 03 сарын 27, 17 цаг 50 минут
2023 оны 03 сарын 27, 17 цаг 44 минут
Австралийн БНХАУ руу нийлүүлэх нүүрсний хэмжээ нэмэгдэв

 Австралийн  Хятад руу экспортлож буй  нүүрсний биет хэмжээ ...

2023 оны 03 сарын 27, 16 цаг 29 минут
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон нь эдийн засагт “ногоон” асааж, төсөвт “ногоон” дууджээ

 Манай эдийн засаг маш товчхон. Орлого нь нүүрснээс орж ирдэг. Орлого ...

2023 оны 03 сарын 27, 16 цаг 24 минут
Иргэдийн ахуй амьдралыг улам сайжруулна

Хятад улсын дарга Ши Жиньпин “Бүх иргэдийн амьжиргаа, ахуй амьдралын ...

2023 оны 03 сарын 27, 16 цаг 07 минут
“Хуучин 30 жил” нуран унаж байна

  Монгол Улсын эдийн засгийн 97 хувь нь  уул уурхайгаас ...

2023 оны 03 сарын 27, 12 цаг 01 минут
2023 оны 03 сарын 27, 12 цаг 00 минут
Хятад иргэд хөлслөн уурхай дээрэмдсэн хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байгаа юу

 Хятад иргэд рецидив гэмт хэрэгтнүүдийг хөлслөн Сүхбаатар аймгийн ...

2023 оны 03 сарын 27, 11 цаг 56 минут
2023 оны 03 сарын 27, 11 цаг 54 минут
“Хуучин 30 жил” нуран унаж байна - Нүүрснийхэн “нүүх” үү, үлдэх үү?!

 Монгол Улсын эдийн засгийн 97 хувь нь  уул уурхайгаас ...

2023 оны 03 сарын 27, 10 цаг 33 минут
2023 оны 03 сарын 27, 10 цаг 25 минут
"Сибирийн хүч - 2" зүгээр нэг хийн хоолой биш

 "Сибирийн хүч-2” хийн хоолойг барих эцсийн шийдвэр гараад байгаа. ...

2023 оны 03 сарын 27, 09 цаг 36 минут
2023 оны 03 сарын 27, 09 цаг 18 минут
Улсын бодлого алдагдсанаас болж геологичид ажилгүй, салбарын ирээдүй бүрхэг байна

 Эрдэнэтийн-Овоо, Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга гээд бидний ...

2023 оны 03 сарын 24, 18 цаг 31 минут
2023 оны 03 сарын 24, 17 цаг 27 минут
Онгон байгалийн шилдэг гэрэл зургууд-2022

Германы гэрэл зурагчин Йенс Куллманы авсан "Шаварт нуугдаж буй матар" ...

2023 оны 03 сарын 24, 17 цаг 03 минут
Нүүрсний сонсгол ирэх сард болно

 Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт ...

2023 оны 03 сарын 24, 16 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: Эрдэнэс Тавантолгой компани "С" зөвшөөрөл өгөхдөө хэн ч давуу байдал олгохгүй

АТҮТ-өөс олгодог байсан олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг уул уурхайн ...

2023 оны 03 сарын 24, 16 цаг 09 минут
Алт, цайр, жоншны олборлолт буурчээ

 Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны ...

2023 оны 03 сарын 23, 17 цаг 22 минут
Эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлж байгаа Баяннуур хот

  Өвөр Монголын Баяннуур хот байрлаж байгаа Хатан Голын хэсгийг ...

2023 оны 03 сарын 23, 16 цаг 17 минут
Монголчууд Оюу толгойгоос хэзээ ногдол ашиг хүртэх вэ

 Монгол Улс энэ долоо хоногт олон улсын анхаарлын төв байлаа. Дэлхийд ...

2023 оны 03 сарын 23, 15 цаг 50 минут
2023 оны 03 сарын 23, 15 цаг 49 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани