Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

2023 он - Шар металлын ханш эрчимтэй өгсөх жил

2023 он - Шар металлын ханш эрчимтэй өгсөх жил

 

Монголчууд бидний амьжиргааг тодорхойлдог алт, зэс, нүүрс гэх мэт гол эрдэс баялгуудын үнэ ханш 2023 онд өсөх нь тодорхой гэсэн өөдрөг таамаглалуудыг шинжээчид дэвшүүлж байгаа бол төмрийн хүдрийн үнэ урьдын түвшинд хэвээр байх эсвэл доошилж ч магадгүй байна. Өмнөх тоймуудад нүүрс, зэс, нефтийн үнийн талаарх таамаглалуудыг уншигчдадаа толилуулсан бол энэ удаад алтны үнэ ханшийн чиг хандлага 2023 онд ямар байх вэ гэдэг талаар гадаадын хэвлэлүүдэд гарч буй дүгнэлтүүдийг танилцуулъя.
 
Алт хэмээх шидэт шар металл бол хөрөнгө оруулагчдын хувьд хямралын үед инфляцаас хамгаалах санхүүгийн хэрэгсэл, цагийн байдал хэцүүдсэн үед ашиглах хамгаалалтын нөөц актив, эдийн засгийн төлөв байдлыг шинжих "халууны шил” билээ.
 
Геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй байх үед хамгийн найдвартай хамгаалалтын актив болох алтны үнэ өсдөг хэмээн үздэг. Гэтэл ийм "онол” өнгөрсөн 2022 онд үйлчилсэнгүй. Орос-Украины дайн эхэлсний дараахан буюу 2022 оны 3 дугаар сарын 8-нд алтны үнэ 2043 долларт хүрэхтэй зэрэгцээд АНУ-ын Холбооны нөөцийн сан /Төв банк/ бодлогын хүүгээ өсгөснөөр ам.долларын ханш сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрсэн юм. Үүний нөлөөгөөр алтны үнэ 9 дүгээр сард 1626 доллар/унци болтлоо уналаа. Бодлогын хүүг өсгөсөн тохиолдолд найдвартай актив гэгддэг алт нь бодитой хувь хэмжээгээр ашиг өгдөггүй тул хөрөнгө оруулагчид доллар ба засгийн газрын үнэт цаасыг худалдан авахыг илүүд үздэг. Тодорхой хэлбэл, өнгөрсөн 2022 онд алтны үнэ ерөнхийдөө харьцангуй доогуур байсан нь долларын ханш чангарч, төв банкууд мөнгө-зээлийн хатуу бодлого явуулсантай холбоотой.
 
Харин өнгөрсөн оны 11 дүгээр сараас алтны үнэ тасралтгүй өссөөр өнөөдрийн байдлаар нэг унци алт 1923 долларт хүрч 4 сарын дотор 18 хувиар өслөө. Алтны үнэ өсөхөд нөлөөлсөн ба цаашдаа нөлөөлж болох хэд хэдэн шалтгааныг шинжээчид онцолж байна.
 
Энэ оны эхний улиралд улс орнуудын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орох тул Төв банкууд бодлогын хүүгээ өсгөхөө түр хойшлуулснаар хөрөнгө оруулагчид алтыг сонирхож эхэлнэ. Өнгөрсөн онд америкчууд бодлогын хүүгээ хэд хэдэн удаа өсгөсөн тул эдийн засгийн өсөлт саарч эхэлсэн тул "тоон зөөлрүүлэлт”-ийн бодлогыг дахин хэрэгжүүлэхээс аргагүйд хүрэх бөгөөд энэ үед алтыг сонирхох нь нэмэгдэх юм. Үүний зэрэгцээ Дэлхийн алтны зөвлөлийн /World Gold Council WGC/ мэдээлэлд дурдсанаар, Төв банкууд ялангуяа Хятад, Энэтхэг, Туркийн Төв банкууд 2022 оны эхний 9 сарын хугацаанд 673 тн алт худалдан авсан нь өмнөх 2021 онд худалдан авсан нийт алтны хэмжээнээс даруй 1,5 дахин их байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр Хятадын Төв банк гэхэд 1,8 тэрбум долларын алт худалдан авчээ. Өмнө нь Төв банкууд АНУ-ын засгийн газрын үнэт цаасыг худалдан авах илүү сонирхолтой байсны учир нь Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөсний дараа  облигацийн өгөөж нь 4,2 хувь болж нэмэгдсэнтэй холбоотой байлаа.
 
сонин mn
Төв банкуудын алт худалдан авалт сүүлийн 55 жилийн хугацаан дахь дээд үзүүлэлтэнд хүрчээ.
 
Түүний сацуу хувь хүмүүс гулдмай ба зоос хэлбэрээр алтыг худалдан авах хэмжээ нь эрс нэмэгдэж, өнгөрсөн онд 1217 тоннд хүрсэн нь 2013 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт мөн. Хувь хүмүүс ба Төв банкуудын шийдвэр бол геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал, доллар хадгалснаас үүсэх эрсдэл, дэлхийг хамарсан инфляциас хамгаалах зорилгоор хямдарсан алтыг нөөцлөх гэсэн зорилготой.
 
Нөгөөтэйгүүр, Украинд халдан довтолсон гэх шалтгаанаар барууны орнууд Оросын 300 тэрбум долларын валютын нөөцийг царцаасан нь "доллар хадгалах нь аюултай юм байна, АНУ-ын засгийн газартай зөрчилдсөн тохиолдолд валютын нөөцөө алдах эрсдэлтэй юм байна” гэсэн болгоомжлолыг бусад улс оронд төрүүлсэн бололтой. Иймээс Төв банкууд алт худалдан авах нь нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй.  
 
Хоёрдугаарт, алтан гоёл чимэглэлийн зүйлс, үнэт эдлэлийн эрэлт хэрэгцээ багагүй хувиар өссөн байна. Энэ салбарын хэмжээнд 2022 оны II улиралд 510 тн алт дэлхий даяар худалдаалагдсан нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт юм. Харьцуулваас, сүүлийн 10 жилийн хугацаанд алтаар үнэт эдлэл хийхэд бүтэн жилд 500 тн зарцуулж байжээ. Алтан эдлэлийн хэрэглээгээр дэлхийд Энэтхэгийн дараа хоёрдугаарт ордог Хятад улс ковидын хязгаарлалтаа зөөлрүүлж, хилээ нээснээр алтны үнэ улам өснө гэж шинжээчид үзэж байна.
 
Гуравдугаарт, сүүлийн жилүүдэд алт олборлох салбар дахь хөрөнгө оруулалтын хэмжээ буурсаар байгаа тул шинээр том хэмжээний уурхайнууд ашиглалтанд орсонгүй. Үүнээс шалтгаалан 2017 оноос хойш олборлолт зогсонги байдалд орсны сацуу алтны өөрийн өртөг 2015 оноос хойш тасралтгүй өссөөр байна. Тухайлбал, Оросын алтны уурхайнуудын олборлож буй нэг грамм алтны өөрийн өртөг 3000-3600 рубльд /150 -180 мянган төгрөг/ хүрчээ.
 
сонин mn
2023 онд унци алтны үнэ хэдэн долларт хүрэх вэ гэдэг талаарх шинжээчдийн дэвшүүлж буй таамаглалууд хоорондоо нэлээд зөрүүтэй байгаа боловч ямар ч тохиолдолд үнэ ханш өсөх нь гарцаагүй гэсэн дүгнэлтийг бүх шинжээчид хийж байна. Ер нь бол, алтны үнийн прогнозыг банкны мэдээлэлд тулгуурлаж эсвэл математик анализийн аргаар хийдэг. Энэ хоёр арга хоорондоо ялгаатай боловч аль нь ч алтны үнийг яг таг тодорхойлж чаддаггүйд л хамаг учир оршино. Ингээд дэлхийн санхүүгийн цөөн хэдэн байгууллагын таамаглалыг сонирхоё. 
 
Алтны үнэ 10-20 хувиар өсөх бус харин огцом цойлж, энэ онд 2,5 мянгаас 4 мянган долларт хүрнэ гэсэн Swiss Asia Capital компанийн захирал Йорг Кинер-ийн таамаглал хэтрүүлэгтэй байж магадгүй.
 
Данийн Saxo Bank-ны дэвшүүлсэн таамаглал ч мөн адил "шоконд оруулахаар” өөдрөг байгаа бөгөөд энэ онд дэлхийн эдийн засаг "дайны байдалд” шилжих тул алтны үнэ 3000 долл/унци болж өсөх ажээ.
 
Goldman Sachs компани таамаглахдаа "хэрвээ АНУ-ын эдийн засаг хямралд орж, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулбал алтны үнэ өснө” гэж үзээд олон хувилбар дэвшүүлсний дотор, хямрал дэгдэх магадлал 30 хувьтай байгаа гэдгээс шалтгаалан 2025 он гэхэд бодлогын хүү 0 болж буурснаар алтны үнэ 2250 долларт хүрэх ажээ. 
 
 
Gainesville Coins Inc. Компанийн үнэт металлын шинжээч Эверетт Миллман-ы зөвлөснөөр, алтыг 2000 доллароос доош үнээр худалдан авах сүүлчийн боломж 2023 онд тохиох ажээ. Ер нь бол, хөрөнгө оруулалтын багцыг /портфель/ төрөлжүүлж, түүний 10-20 хувийг алтаар бүрдүүлж байх нь зүйтэй гэсэн бичигдээгүй дүрмийг 2023 онд баримталваас ашиг олно гэсэн зөвлөгөөг шинжээчид өгч байна. Гэхдээ өнөөдөр хуралдаж буй АНУ-ын Холбооны нөөцийн сангийн Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээс олон зүйл шалтгаалах болно. 
 
 
 
Б.Адъяахүү
https://www.sonin.mn/news/peconomy/135738
2023 он - Шар металлын ханш эрчимтэй өгсөх жил
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани