Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Оюун: “Оюутолгой” компани ус ашигласны төлбөрт 4.1 тэрбум төгрөг төлнө

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг "Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-"Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төсөл хэзээ хэлэлцэгдэх вэ. Ямар шатанд явна?
-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2013 оны намар УИХ-ын  ээлжит бус чуулганаараа хэлэлцэхээр болсон. Төслийг байнгын хороогоор хэлэлцүүлэх явцад хамтарсан ажлын хэсэг байгуулан, саналын зөрүүтэй асуудлууд дээр ойлголцох нь зүйтэй гэсэн санал дээр нэгдсэн.

Хамтарсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Арвин ахлан ажиллаж байна. Удахгүй шийдвэр, дүгнэлтээ гаргах байх. Ер нь бол нөхөн сэргээлтээ хийгээгүй, байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан компаниудын хар жагсаалтыг манай яам гаргаж байна. Энэ жагсаалтад орсон  л бол хуулиараа ажиллах боломжтой байсан ч бид зөвшөөрөл өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа.  

-"Урт нэртэй” хуулийн төслийн Дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах гэж байна.  Хуульд ямар өөрчлөлт оруулах юм бол?
-"Урт нэртэй” хуулиас болж үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулах боломжгүй болсон компаниуд "Нэгэнт манай ажлыг зогсоочихсон юм чинь бид нөхөн сэргээлт хийхгүй” гэцгээж байна. Хууль бус олборлолт явагдаж, орон нутаг нь хяналтаа сайн тавьж чадахгүй байдалтай байна. Ийм гацаанд орчихсон газруудад нөхөн сэргээлт хийгдэхгүй байгаа.

Хуулийн хүрээнд багтсан 1300 гаруй лицензээс, уг хууль батлагдахын өмнө олгогдсон зөвхөн ашиглалтын ли-ценз дээр, олборлох ажил нь гацаанд орчихсон компаниудад "Та нар орон нутагтайгаа, Ашигт малтмалын газартайгаа, компанитайгаа гурвалсан гэрээ байгуулаад алтаа олборлоод нөхөн сэргээлтээ олигтойхон хий. Яаж ч болохгүй гацааг чинь ийм байдлаар зогсоож, үргэлжлүүлээд хуулиа хэрэгжүүлээд явна” гэж байгаа юм. Засгийн газраас оруулж ирж буй хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт дээр нөхөн сэргээх баталгааг 50 хувь бэлэн мөнгөөр дансанд байршуулах, 50 хувьд нь үл хөдлөх зэргээр баталгаа гаргахаар заасан. Ийнхүү нөхөн сэргээлт хийнэ гэсэн 100 хувийн баталгаа гаргаж, гурвалсан гэрээ хийсэн тохиолдолд зөвшөөрлийг нь олгож болох юм гэж байгаа юм.

Ингэхдээ компани өргөдлөө өгсөн байх ёстой гэсэн үг. Магадгүй компаниуд энэ зохицуулалтыг хүсэхгүй байж болно. Ийм баталгаа гаргаж, орон нутагтай гэрээ хийж зөвшөөрөл авахыг олон компани хүсэхгүй ч байж мэднэ. Одоогийн байдлаар 1300 гаруй лицензийн 194-р тогтоолд багтсан ашиглалтын 422 лицензнээс усны онцгой бүсэд орсон компанийг хасвал 30-аад компани нь хасагдана. Нөхөн олговор авахгүй гэсэн компаниуд ч байгаа. Ингээд хасаад тооцохоор нийт хамаарагдаж буй лицензний 10-20 хувь нь л энэхүү өөрчлөгдөж буй журамд хамаарагдах байх гэсэн тооцоо байна.

-Байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнийг санаачлагч нь танай яам уу. Зарим техник, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх болсон нь хэн нэгний лобби юм биш биз?

-Үүнийг лобби гэж ойлгож болохгүй л дээ. " Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн тавдугаар заалт, Засгийн газрын 1998 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан "Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-ын дагуу манай яам жил бүр байгальд халгүй дэвшилтэт технологиор бүтээгдсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг  шалгаруулдаг. Хууль, тогтоолын дагуу уламжлал болсон ажил гэж ойлгож болно. 2013 онд БОНХ-ийн сайдын А-95 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг есөн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, нийслэлийн Байгаль хамгаалах газар, Агаарын чанарын албанаас тодорхойлсон 15 аж ахуйн нэгж, таван иргэний материалд үнэлгээ өгсөн.

Энэхүү үнэлгээний үндсэн дээр 2012 оны " Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгж”-ээр "Ирвэс-Интертрейд” ХХК, "Хануй-гол” ХХК шалгарч өргөмжлөл, тус бүр сая төгрөгөөр шагнууллаа. Хөвсгөл аймгийн иргэн  Ж.Сайнбаяр, Баянхонгор аймгийн иргэн С.Дэмбэрэл нар өргөмжлөл, тус бүр 500 мянган төгрөгөөр шагнуулж, "Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн иргэн” болсон.

Уралдаанд ирүүлсэн материалуудыг шалгаруулахдаа чанар, аюулгүй байдлын талаархи үндэсний болон олон улсын чанарын стандартыг хангасан эсэх, үйлдвэрлэл, үйлчилгээний дамжлага бүрт байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зөвшөөрөгдсөн хэмжээнд байгаа болон байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөлөл, бохирдлыг багасгахад чиглэсэн бохирдолгүй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн зэрэг үзүүлэлтүүдэд үндэслэдэг.

-Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтээ хэр хийж байна вэ. Тогтмол шүүмжлүүлж байдаг "Алтан Дорнод Монгол” компанийг хамгийн сайн нөхөн сэргээлт хийсэн компаниар тодруулсан байсан. Танай яам хэр бодитой хяналт тавьж ажиллаж байна?
-2013 оны  байдлаар уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар нийт уурхайн эдэлбэр газар  33976.7 га, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон  талбай 17002.9 га, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж  орхигдсон талбай 4256 га байна. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагууд  нөхөн сэргээлтэд 50 сая 240 төгрөг, байгаль орчныг хамгаалах зардалд 21 сая 846 сая төгрөг зарцуулсан байна.

Жил бүрийн нөхөн сэргээлтийг тухайн жилийн олборлолтод өртсөн газартай харьцуулж үзэхэд 80 орчим хувь нь байна. "Алтан Дорнод Монгол” компанийн хувьд 2013 онд Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу сүүлийн хоёр жилд Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах Бага Хайлааст, Дунд Ар намган, Ар Намган зэрэг газрын орхигдсон 330 га талбайд техникийн, 187.8 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийхдээ мэргэжлийн түвшинд хийж байгааг нь бид үнэлсэн юм.

-Та Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын хувьд уран олборлох асуудалд ямар байр суурьтай байдаг вэ. Иргэний хөдөлгөөний байгууллагууд хүчтэй эсэргүүцсээр ирлээ?

-Уран олборлох, цөмийн цахилгаан станц байгуулах хоер бол тусдаа, хоёр өөр ойлголт. Манай улсад сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц байхад цөмийн цахилгаан станц ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй. Уг нь бол уран олборлох нь тийм ч аюултай зүйл биш. Канад, Австрали, Орос, Казахстан гээд уранаа олборлоод хөгжиж байгаа олон орон байна.  Ураны юултай, аюулгүй гэдэг нь цөмийн эрчим хүч үйлдвэрлэж байна уу үгүй юу гэдэгтээ байгаа юм. Манайх цөмийн эрчим хүч үйлдвэрлэх асуудлыг огтхон ч яриагүй. 2009 онд баталсан Цөмийн эрчим хүчний тухай хуульд олборлох, шар нунтаг ашиглах гээд заачихсан байгаа.

Шар нунтаг нь ч хортой зүйл биш. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн зэсийг хүдрээр олборлож баяжмал гаргадагтай л адил. Тэгэхээр шар нунтаг гэдэг нь ураны хүдрийг олборлоод баяжуулах явцыг хэлж байгаа юм. Түүнээс биш цөмийн реактор ч юм уу цөмийн эрчим хүч үйлдвэрлэх асуудал ерөөсөө яриагүй. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна. Мөн байсхийгээд л нийгэмд шуугиан тарьдаг шар нунтгийг Монгол орны хөрсөнд булах тухай асуудал бол огт худлаа. Манайх төрийнхөө бодлогод энэ талаар тов тодорхой заачихсан байгаа.

-Иргэд мод тарьсан газраа өмчилж болно гэдэг нь үнэн үү?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр БОНХЯ, Сангийн сайдын хамтарсан тушаалаар  "Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын санд худалдан авах, өмчлүүлэх журам” батлагдсан. Энэ журмын зургаадугаарт  заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр зориудаар тарьсан таримал ойгоо өмчлөх эрхтэй болж байна. Иргэн хүн өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа тарьж ургуулсан ойгоо өмчлөх эрхтэй болж байна. Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшлийн, ойн сангийн бус газартаа зориудаар тарьж ургуулсан ойгоо өмчилнө.

Гэхдээ энэ заалт зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид л хамаарна. Өмчлүүлсэн ой нь зөвхөн газрын гадарга дээр ургаж буй ой хамаарах бөгөөд түүний доорхи газар, газрын хэвлий өмчлөлд хамаарахгүй. Сум, аймгийн байгаль орчны газар иргэний тарьсан ойгоо өмчлөх хүсэлтийг хүлээн авч, дүгнэлт гарган яаманд ирүүлнэ.

Манай яам ирүүлсэн өргөдөл, материалуудыг хүлээн авч хянасны үндсэн дээр өмчлүүлэх боломжтой эсэх талаар тодорхойлолт гаргаж сум, дүүргийн Засаг даргад эргээд хүргүүлнэ. Журмаар өмчлөлийн гэрчилгээний загварыг хүртэл баталсан.

-Мод, модон бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх асуудлыг танай яамнаас УИХ-д оруулсан. Ингэснээр дотоодод хууль бусаар мод бэлтгэж байгааг зогсоож чадах уу. Энэ нь тийм оновчтой шийдвэр мөн үү?
-Манай яам УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд мод, модон бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх асуудлыг оруулаад батлуулсан. Ойг зөвхөн мод, модон материалын түүхий эдийн нөөц гэж харж болохгүй. Гэтэл манай улсын ойгоор бүрхэгдсэн талбайн эзлэх хувь багасч тэр чинээгээрээ ойн сан доройтолд орж байна. Ганц нэг тоо хэлэхэд, ойн түймэрт нэрвэгдэж дахин ургах чадваргүй болсон ой 1196.8 мянган га, хөнөөлт шавжид идэгдэж хатаж хуурайшсан ой 95.7 мянган га, мод бэлтгэсэн талбай 114.1 мянган га, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр эвдрэлд орсон 3.7 мянган га ой байна.

Ойгоор бүрхэгдсэн талбай 10 жилийн дотор 289757 га талбайгаар хорогдсон. Иймээс манай яам бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, модон бэлдэцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх хуулийн төслийг бөргөн барьж, холбогдох газруудаар батлуулсан. Импортоор орж ирж буй зүсмэл модон материалын чанар дотоодынхоос илүү, стандартад нийцдэг. Нөгөө талаар дотоодын үйлдвэрлэлийн техник, технологи дэлхийн төвшинд хүрч байгаа учраас чанартай түүхий эд шаардлагатай байгааг үйлдвэрлэгчид ярьдаг.

Энэ утгаараа ойн санг хамгаалах, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих муугүй бодлого гэж үзэж байна. Нөгөө талаар ингэж эрэлт нийлүүлэлтийг зохицуулж чадвал хууль бусаар мод бэлтгэх асуудлыг ч зогсооход тодорхой хугацааны дараа үр дүн нь гарна.

-Говийн усны нөөц хэр хэмжээнд байна вэ. Танай яам судалгааны ажил хийдэг байх. Томоохон уул уурхайн компаниуд говьд үйл ажиллагаа явуулж, түүнийг дагаад хот, суурин баригдана. Гэтэл усны нөөц тааруу гэсэн мэдээлэл байдаг. Усны хэрэгцээ говьд илүү их гарах нь?
-Говийн бүсийн газрын доорх усны нөөц угаасаа хязгаарлагдмал байдалтай байдаг. Говийн газрын доорх  усны чанар найрлагын хувьд эрдэсжилт ихтэй 19 орд бүртгэгдсэн. 

Манай яамнаас  говийн бүсийн усны нөөцийн  судалгааг өсөн нэмэгдэж байгаа усны хэрэглээг хангахад урьд өмнө хийгдсэн  газрын доорх усны эрэл хайгуул, урьдчилсан  судалгааны  ажлуудыг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Балгасын Улаан нуурын ордын газрын доорх усны нөөцийг мэргэжлийн дүгнэлт гарган үнэлэх, Баян-овоо сумын нутаг Таван алдын газрын доорх усны ордын нөөцийн нарийвчилсан хайгуулын ажлуудыг 2013 онд хийж, газрын доорх усны нөөцийг тооцсон үр дүнгийн тайланг Усны нөөцийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Томоохон уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд тухайлбал усны нөөцийг зөв зохистой ашиглах асуудалд усыг 80 хувьд хүртэл эргүүлэн ашиглах, эрдэсжилт ихтэй, хатуулаг өндөртэй газрын доорх усны ордыг ашиглуулах, усны нөөц ашигласны төлбөрийг жил бүр тогтоож ус ашиглалтын дүгнэлт гарган орон нутагт төвлөрүүлэх, газрын доорх усны эх үүсвэрүүдэд усны түвшинг хянаж байх хяналт шинжилгээний цэгүүдийг байгуулан нэгдсэн сүлжээнд хамруулан ажиллахаар 2014 оны төлөвлөгөөнд тусгасан байгаа.  

Улс орны бүтээн байгуулалттай холбоотойгоор цаашид говийн бүсэд байгуулагдах томоохон уул уурхайн үйлдвэрүүдийн усны эх үүсвэр, усны өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахад гадаргын усаар хангахаар төлөвлөж байгаа "Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус харимтлуулах сан байгуулах” төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгавар боловсруулах ажлууд хийгдэн ажлын хэсэг байгуулагдан эхний ажлууд хийгдэж байна.

- "Оюутолгой” компани жилд ойролцоогоор хэчнээн тонн ус ашигладаг юм бол. Тухайн компани ус хэрэглэсний төлбөрийг хэрхэн төлдөг вэ. "Оюутолгой” компанитай хийсэн гэрээнд хэрхэн заасан байдаг юм бэ?

-"Оюутолгой” ХХК "Галба-Өөш-Долоодын говь” сав газарт хамаарагдах уснаас авч ашигладаг. 2013 оны аравдугаар сарын 31-ний байдлаар манай яамд ирүүлсэн ус ашиглалтын тайлан мэдээгээр нийт 8.572.724.6 м.куб ус ашигласан байна. Манай яам 2013 онд ус ашиглуулах дүгнэлт хийхдээ нийт 9476548 м.куб ашиглахыг зөвшөөрсөн. Ерөнхийдээ хүсэлт, зөвшөөрөл хоёр хол зөрүүгүй байна. Харин ус ашигласны төлбөрийн хувьд 4.1 тэрбум төгрөгийг "Оюутолгой” компани хуульд заасны дагуу Ханбогд сумын Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу орон нутагтаа төлбөрөө төлнө.

Манай яамны хувьд үйлдвэрлэл, үйлчилгээний усны нөөцийг хэмнэх, эргүүлж ашиглах, газрын доорхи усны эх үүсвэрээс ашигласан усны төлбөрийг тоолуурын заалтаар тооцож байх зэрэг даалгавар, зөвлөмжийг өгдөг. Хуулийн дагуу энэ оны нэгдүгээр улиралд багтаж  2013 оны  ус ашигласан иж бүрэн тайланг тус компани яаманд өгөх ёстой.      

-Идлэг шонхорыг экспортлохыг энэ жилээс хориглосон билүү?
-2013 оноос эхлэн идлэг шонхор шувууг гадаад улсад хилээр гаргахыг таван жилээр хориглосон бодлого явуулж байна. Үүнээс улбаалаад хэлэхэд, бүх амьтан тэдгээрийн амьдрах орчны эрүүл, бүрэн бүтэн байдал дээр оршин тогтнодог байгалийн хуультай. Өөрөөр хэлбэл, амьтдын амьдрах орчин, тархац нутаг нь доройтох, хомсдох тохиолдолд тэд устах аюулд шууд өртдөг. Мөн амьтдын тоо толгойн хомсдолд хууль бус агнуур, зохисгүй ашиглалт, амьтны эд эрхтэний хэрэгцээнээс үүссэн хууль бус худалдаа шууд нөлөөлдөг. Тэгэхээр амьтдыг устах аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Амьтны тухай хуульд хамгааллын үндсэн хэд хэдэн хэлбэрийг хамруулж өгсөн.

Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хэд хэдэн шийдвэр гаргасан. Өнгөрсөн жилүүдэд 50-70 угалз, зарим үед 150 угалз, 300 орчим тэхийг гадаадын анчдаар агнуулан улсын төсөвд ихээхэн хэмжээний хөрөнгө төвлөрүүлж байв. Харин 2013 оноос 15 толгой угалз, 32 тэхийг тусгай төлбөртэйгээр агнуулах журмыг Засгийн газрын тогтоолоор баталсан. Тогтоосон тоогоор угалз, тэхийн агналт өмнөхөөс тав дахин буурсан байна. Журмаар зэрлэг амьтны хамгаалалд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ан амьтан агнасан төлбөр, хураамжийг 100 хувь тухайн сумын төсөвт төвлөрүүлнэ.

Төвлөрүүлсэн мөнгөнийхөө 50 хувийг аргал угалз, тэхээ хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулахад зарцуулах эрх зүйн орчин бүрдсэн юм.  Тухайлбал, нэг ширхэг алтайн угалз агнуулбал 14000 ам.доллар сумын төсөвт орно. Түүнээс 7000 ам.долларыг бэлчээрийг сайжруулах, задгай ус бий болгох, хууль бус агнуурыг бууруулах зэрэг ажлыг нутгийн иргэд зохион байгуулах бүрэн боломж бүрдэж байна гэсэн үг. Ер нь ямар ч тохиолдолд ан амьтдын агнахыг хориглох бодлого барина. Зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар, тусгай зөвшөөрлөөр агнаж, барьж болно.

Манай яам нэн ховор амьтныг агнаж судлах арга зүйг дэмжихгүй байгаа. Харин амьдаар нь барьж цус, үсний дээж авах, дохиолол бүхий хүзүүвч зүүж шилжилт хөдөлгөөнийг судлахыг зөвшөөрнө. Тодорхой хэлбэл, дэлхийн олон улсад тухайн амьтныг агналгүй судалдаг олон арга зүй бий. Үүнийг Монгол Улсад нэвтрүүлэхийг дэмжиж ажиллана.

-Мазаалай баавгайг нутагшуулах төсөл амжилттай хэрэгжиж байгаа биз дээ?  

-Нэн ховордож буй Их говийн Дархан цаазат газар амьдардаг Мазаалай баавгайг хамгаалах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Төрийн нарийн бичиг дарга Ж.Батболдоор удирдуулан байгуулсан. Ажлын хэсэг Мазаалай хамгааллын ажлыг зөвхөн төрийн байгууллага хийх ёстой гэсэн ойлголтыг эвдэж, ТББ, иргэд, хүүхэд залуучууд, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран олон нийтийн оролцоонд түшиглэн олон чиглэлээр ажиллаж байна.

Генетикийн судалгааны эцсийн дүн мазаалай нь зөвхөн Монгол орны баавгай гэсэн дүгнэлтээр баталгаажих юм бол бид хамгааллын ажлаа олон улсын түвшинд гаргаж тавина даа. Судалгааны дүн энэ оны 1-р улиралд багтаад гарчих байх. Судлаач Т.Одбаяр мазаалай баавгай нь Гималай, Тэнгэр ууланд тархсан хүрэн баавгайн зүйлээс ялгаатай эсэхийг тодорхойлох ажлыг АНУ-ын Айдехогийн Их сургуульд Монгол Улсын судлаач олон улсын судлаачтай хамтран генетикийн дүн шинжилгээг манай яамны дэмжлэгтэй хийж байгаа.

Яамны хөрөнгө оруулалтаар 2013 онд мазаалай баавгайд зориулж дөрвөн уст цэгийг шинээр хийсэн байна. Говийн их дархан цаазат газарт мазаалай баавгайд зориулж гадаргын усны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Шар хулс, Хөшөөтөд хоёр булаг шандыг сэргээн тохижуулж, хөв байгуулсан байна. Нар, салхины эрчим хүчээр ажилладаг автомат ажиллагаатай хоёр гүний худгийг Мянган тоорой, Баруун шаргатад гаргасан байна.

Мазаалай баавгай нь Гималай, Тэнгэр ууланд тархсан хүрэн баавгайн зүйлээс ялгаатай эсэхийг тодорхойлох ажлыг АНУ-ын Айдехогийн Их сургуульд Монгол Улсын судлаач олон улсын судлаачтай хамтран генетикийн дүн шинжилгээ хийх судлаач Т.Одбаярын судлагааны ажлыг төсвийн хөрөнгөөр дэмжлээ. Ажлын хэсгийн тайлангаас харахад 2013 онд мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр дэвшүүлсэн зургаан зорилтын хүрээнд 35 арга хэмжээг 499 сая 539 мянган 200 төгрөг зохион байгуулсан.

Т.Амартүвшин

http://stat.gogo.mn/news/2010/6/15/uls%20turiin%20toim%20shine480x.jpg
С.Оюун: “Оюутолгой” компани ус ашигласны төлбөрт 4.1 тэрбум төгрөг төлнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани