Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Отгочулуу: Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноор эдийн засгийг тэлэхэд эерэг нөлөө үзүүлнэ

Ч.Отгочулуу: Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноор эдийн засгийг тэлэхэд эерэг нөлөө үзүүлнэ

 

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Оюу толгойн гүний уурхай ирэх 13-ны өдөр ашиглалтад орох гэж байна. Ингэснээр улсын эдийн засгийн үр ашиг хэрхэн сайжрах бол. Мөн ам.долларын ханш тогтворжиход нөлөө үзүүлэх болов уу?

-Манай улс жижигхэн, нээлттэй эдийн засагтай. Экспорт, импортоос асар их хараат. Экспорт өсөж экспортын орлого ч тэр хэрээр нэмэгдэж байвал сайн. Мэдээж Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноор эдийн засгийг тэлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс эдийн засгийн өсөлт сайжирна. Гэхдээ хэт хүлээлт үүсгэх нь дэмий. Учир нь Оюу толгойн далд уурхай ашиглалтад орсноор ам.долларын ханш шуудхан тогтворжино гэхэд хэцүү. Далд уурхай бий болгоход ихээхэн зардал гаргасан. Тиймээс орлого олох хэдий ч зардлын санхүүжилтийн өртгөө эхний ээлжинд нөхөх болов уу.

Ер нь экспортын орлогоор валютын ханшаа тогтворжуулдаг улс ховор л доо. Учир нь экспортын орлого нь урсгал шинж чанартай. Орж ирсэн шигээ урсаад гарчихдаг. Ханшийг тогтворжуулах гол хүчин зүйл нь гадны шууд хөрөнгө оруулалт.

Оюу толгойн орлого нэмэгдэж байгаатай холбоотойгоор гадны хөрөнгө оруулалт дагаж орж ирвэл ам.долларын ханшид эергээр нөлөөлөх боломжтой.

-Тэгвэл яг хэзээнээс үр нөлөө үзүүлэхээр байна вэ?

-Энэ жилдээ айхавтар нөлөө гарахгүй болов уу. Эхлүүлнэ, зүгшрүүлнэ гээд ажил их. 2024 оноос эхлэн нөлөө үзүүлэх болов уу гэж бодож байна. Харин нөлөөг сайжруулах ажлуудыг хийж болно. Таван толгойд цахилгаан станц барих, Оюу толгойгоос хил рүү төмөр зам тавих ч гэдэг юм уу, ийм байдлаар нөлөөг сайжруулж болно. Шууд нөлөө үзүүлнэ гэж хэлэх боломжгүй

-Ам.долларын ханшийг тогтворжуулахын тулд ойрын хугацаанд ямар арга хэмжээ авбал зүйтэй вэ?

-Гадны хөрөнгө оруулалтыг л маш сайн татах хэрэгтэй. Энэ чиглэлд санаачилгатай ажиллах хэрэгтэй. Жишээлбэл, хятадууд цахилгаан машинууд хийхээр зэхэж байна. Иймээс зэс, никель, газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ. Тиймээс энэ чиглэлд манайх хайгуул сайн хийх хэрэгтэй. Ингэж байж гадны хөрөнгө оруулалтыг татна.

Хоёрдугаарт, энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа ч юм шиг, ирэх намар сонгууль болох гээд байгаа ч юм шиг тодорхойгүй нөхцөл үүсчихлээ. Энэ байдал нь гадны хөрөнгө оруулалтад сайнаар нөлөөлөхгүй. Учир нь гадны хөрөнгө оруулагчид ямар ч Засгийн газар гарч ирж, яах ч юм билээ гэж хаширлаад хэсэгтээ азнана. Хэрвээ том хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх бол улс төрийн нөхцөл байдлыг хүлээх байх.

-Ер нь цаашид эдийн засгийн төлөв байдал хэрхэх төлөвтэй байна вэ?

-Нүүрсний үнэ өндөр, гарц сайн байгаа болохоор экспортын орлого сайн байх болов уу. Мөн алт, зэсийн үнэ өндөр байна. Оюу толгойн далд уурхай ашиглалтад орчихвол экспортлогдож байгаа зэсийн баяжмал энэ жилд 50-60 хувиар өсөх байх. Үүнийг дагаад улсын төсвийн орлого өснө. Ядаж л АМНАТ-ын орлого өснө. Ам.долларын нийлүүлэлт өсөж байгаа учраас долларын ханшид урт хугацаанд аажмаар эергээр нөлөөлнө. Гэхдээ мэдээж шууд нөлөөлөхгүй. Урт хугацаанд сайнаар нөлөөлнө. Хэрвээ бид нэмэгдэж байгаа экспортын орлогоо зөв чиглүүлж чадвал гадны өр зээл, бондуудыг удирдах, зохицуулах, дахин санхүүжүүлэхэд илүү амар болно. Мөн зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх байх гэж бодож байна. Ингэснээр гадны хөрөнгө оруулалтыг татахад нэг түлхэц болно шүү дээ.

-Ам.долларын ханш бараг өдөр өдрөөр өсөж байна. Богино хугацаанд ам.долларын ханшийг тогтворжуулах ямар гарц байна?

-Ам.долларын ханшийг хамгаалдаг зүйл бий. Манайх шиг улсад гадаад валютын албан нөөц өндөр байх ёстой. Хоёрдугаарт, алтны олборлолтыг дэмжиж, алтаар нөөцөө бүрдүүлмээр байна. Ингэвэл төгрөгийн ханшаа хамгаалж чадна. Ямар үед ам.долларын ханш тогтворждог вэ гэхээр гадаад валютын нөөцөө өсгөх хэрэгтэй. Алтны үйлдвэрлэлүүдийг дэмжиж, Монголбанк алт худалдан авалтаа өсгөх хэрэгтэй байна. Эдгээрийг сайжруулах хэрэгтэй байна. Одоо бол орон нутгийнхаа эсэргүүцлийг давж чадахгүй, алт олборлож чадахгүй байна. Хөгжлийн банкинд өртэй алтны хэд хэдэн үндсэн ордууд байна. Монголбанк, Хөгжлийн банк, УУХҮЯ болон гацаанд орчихсон байгаа төслүүд хамтарч алтны үндсэн ордуудын ажлыг явуулчихмаар байгаа юм. Тэндээс дор хаяж 3-4 тэрбум ам.долларын орлого олох боломжтой.

Хоёрдугаарт, төлбөрийн тэнцлийг харахаар гадаад худалдааны тэнцэл ашигтай гараад байна. Экспорт импортоосоо даваад байна. Харин хөрөнгө оруулалтын урсгал дээр алдаад байгаа юм. Манайд хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Манайх гаднаас их хэмжээний зээл авч, бонд гаргаж байна. Хамгийн гол нь үйлчилгээний баланс гэж бий. Бид үйлчилгээ авахын тулд гадны нэгжүүдэд хэр их мөнгө өгч байна вэ гэдгээ харах хэрэгтэй. Жишээлбэл, нүүрсний тээвэр дээр 500 орчим тэрбум ам.долларыг хятад өмчлөгчтэй компаниудад өгчихсөн байгаа юм. Оюу толгойд 200 сая ам.долларын цахилгаан авч байна. Манай улсын иргэд гадаад руу аялал жуулчлалаар их явж байна. Дор хаяж 700 сая ам.доллар зарцуулж байна. Эмчилгээнд 300, боловсролд 200 сая ам.доллар гээд олсон жаахан мөнгөө ийнхүү гадагшаа гаргаад байна. Харин бид зөрүүлээд юм зарж чадахгүй байна. Жишээлбэл, Монголын их, дээд сургуулиудад гадны оюутнууд ирж сурахгүй байна. Монголын эмнэлэгт гадныхан ирж үзүүлэхгүй байна. Манай тээврийн хэрэгслээр гадныхан ачаа бараагаа зөөхгүй байна. Энэ байдлыг арилгах ёстой. Үйлчилгээний балансыг тэнцвэртэй байлгах ёстой.

-Валютын ханшийн өсөлтөөс гадна татварын бодлого иргэдийн амьдралд ихээхэн дарамт болж байна. Та татварын бодлогод ямар дүгнэлттэй байдаг вэ?

-Ашигт малтмалын хуулийг өөрчлөхөөр яригдаж байгаа. Алтны татвар өсөх байх даа. Манайх шиг өндөр рояалти төлж авдаг улс байдаггүй. Гэтэл үүнийг улам өсгөнө гэж байна. Энэ бол боловсруулах салбарыг улам боомилсон хууль. Үүнийг чөлөөлөх ёстой. Жирийн орлоготой бизнесмэн хүн орлогынхоо 50 хувийг улсын төсөвт шууд болон шууд бус өгч байна. Тухайлбал, хүн амын орлогын албан татвар гээд 10 хувийг, нийгмийн даатгалын шимтгэл гээд 12 хувийг өгчихнө. Нэмээд авсан бараа бүрд 10 хувийн НӨАТ төлж байна. Тэр бараанд нь маш олон татвар шингэчихдэг. Жишээлбэл, дизель авлаа гэхэд онцгой албан татвар, импортын албан татвар зэргээр олон татвар шингэдэг. Ингэхээр цалингийнхаа 50 хувийг татварт өгчихөөд байгаа юм. Ийм өндөр татварын ачаалалтай улс дэлхийд их ховор. Гэтэл үүнийг улам өсгөж байна.

Ажлын байр бий болгож байгаа хүмүүс нэгдүгээрт, 25 хувийн татвар төлж байна. Хоёрдугаарт, ажлын байр бий болгосныхоо төлөө буюу нэг ажлын байрт 20 хувийн татвар төлж байгаа юм. Ажлын байр бий болгодог хүмүүсийг шийтгэдэг тогтолцоо байна л даа.

-Ийм байгаа учраас л байгууллагууд ажилчдынхаа цалинг нэмж чадахгүй байна, тийм үү. Энэ тогтолцоог халахын тулд яах ёстой юм бэ?

-Тийм. Татварыг бууруулах ёстой. Данхайсан төрийг багасгах хэрэгтэй. Мөн жижиглэн худалдаа эрхлэгчид, малчдыг нийгмийн даатгалд хамруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол ажил хийж байгаа цөөн хэдэн хүн, ажлын байр бий болгогчид хохироод байна. Гэтэл жишээлбэл, малчид үнэгүй бэлчээр ашиглаж байна, олон зүйлийг хөнгөлүүлж байна. Бүгд шударга төлдөг болох хэрэгтэй байна. Тэгвэл хэмжээ нь багасна. Захын наймаачид дунд ажил хийж байгаа хүмүүсээс ч баян хүн олон бий. Тэд ямар ч татвар төлөхгүй байна. Тиймээс л тогтолцоог жигд болгомоор байна. Залуу хүмүүсийг ажилд авч байгаа бол нийгмийн даатгалын шимтгэлээс 30 хувь чөлөөлдөг баймаар байна. Тэгэхгүй бол залуу чадалтай хүмүүс бага цалинг голоод ажил хийхгүй байна.

Тэднийг тогтоохын тулд өндөр цалин амлах ёстой болдог. Энэ нь өндөр зардал шаарддаг. Ингээд залуу хүмүүсээ хохироож байна. Залуучууд туршлага хуримтлуулж, тогтвортой ажил эрхэлж чадахгүй байна. Ингээд хэн хэнийгээ хуурсан буруу систем бий болчихоод байна.

-Дахиад л асууя. Одоо тэгээд ямар гарц байна вэ?

-НӨАТ-ыг таван хувь болгох хэрэгтэй. 2022 онд эдийн засаг өслөө гээд л байна. Харахаар уул уурхайн салбар уначихсан, татвар өссөн байгаа юм. Тэр дундаа НӨАТ өсчихсөн байна. Энгийнээр тайлбарлавал, жишээлбэл өнгөрөгч жил талх 1200 байсан. Үүнд 120 төгрөгийн НӨАТ ногдуулдаг байсан. Энэ жил 2000 болоод нэмэгдчихээр 200 төгрөгийн татвар төлнө. НӨАТ татварын орлогын хамгийн том хэсэг болно гэдэг нь манай татварын тогтолцоо их буруу явж байгаагийн шинж. Юмны үнэ өсөх нь Засгийн газарт ашигтай болж байна гэсэн үг.

Учир нь төсвийн орлого өндөр харагдаж, алдагдал бага харагдана. Ингэхээр их хэмжээний зээл авах боломжтой болчихно. Төгрөгийн ханшны уналт, инфляци Засгийн газарт ашигтай байгаа юм.

Дээр нь Монголбанкинд хараат бус байдал алга. Инфляцитайгаа тэмцэж чадахгүй байна. Ханшаа барьж чадахгүй байна. Зорилго нь их ойлгомжгүй, мөн дурын сайд нар ирээд загнадаг. Гэтэл бусад улсын Төв банк Засгийн газартайгаа энэ тэнцүү "байлддаг”. Ингэж байж ханшаа хамгаалж үлддэг. Манайд ийм боломж алга. Гэх зэргээр урт хугацаанд олон зүйл хийх хэрэгтэй байна.

Манайх түүхий эдээ боловсруулах гэхээр татвараар боочихоод байна. АНУ, Англи, ОХУ зэрэг бусад аж үйлдвэржсэн улсууд аж үйлдвэржилтийнхээ эхэн үед маш их хамгаалсан бодлого явуулсан. Гэтэл энэ Засгийн газар нүүрэн дээрээ социал демократ гэсэн хэрнээ начир дээрээ капиталист бодлого хэрэгжүүлж байна. Жишээлбэл, 10 мянган багш бэлтгэнэ гэж байна. Хайран мөнгө. Гэсэн хэрнээ боловсруулах үйлдвэр дээр зэрлэг капиталист бодлого явуулж байгаа юм. Тиймээс Хятадын компаниуд орж ирээд ноолуур, нүүрс, зэсийг үнэтэй авчихна. Боловсруулах үйлдвэр барихын тулд их хөрөнгө мөнгө орно. Тиймээс дотоодын үйлдвэрүүдээ гадаадын хямд зээлтэй төрийн өмчит компаниудад барьж өгч ингэж дампууруулчихаад зах зээлийн зарчим гээд байгаа юм. Засгийн газар баяжуулах үйлдвэрүүдээ дэмжиж НӨАТ-аас чөлөөлмөөр байна.

Р.Хишигжаргал

Ч.Отгочулуу: Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноор эдийн засгийг тэлэхэд эерэг нөлөө үзүүлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Шанхайн олон улсын завины үзэсгэлэн эхэллээ

2023 оны 03-р сарын 28-нд Шанхайн аялал жуулчлалын аж үйлдвэрийн яармагийн ...

Өнөөдөр, 17:50
Хөнгөн цагааны үнэ өсжээ

 ЛОНДОН. /RT/. Лондоны металлын биржийн (LME) лхагва ...

Өнөөдөр, 16:06
Бо-Аогийн Азийн чуулга уулзалт эхэллээ

2023 оны Бо-Аогийн Азийн чуулга уулзалт 03-р сарын 28-ны өдөр ...

Өнөөдөр, 13:39
Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой"-н БЭТ-ийн хугацааг сунгах бололтой

 Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард Эрдэнэс Тавантолгой ХК дээр ...

Өнөөдөр, 13:25
АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давжээ

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-д сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр ...

Өнөөдөр, 10:32
Нүүрсийг биржээр арилжаалснаар эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ

 Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын ...

Өнөөдөр, 10:31
“Үүлэн чөлөөний наран” үзэгдээд өнгөрөх үү...

 "Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн, төмөр замын бүтээн ...

Өчигдөр, 17:17
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бэлтгэл ажлыг 2024 онд дуусгана

  Засгийн газраас Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар авах арга хэмжээний ...

Өчигдөр, 17:08
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, дүрэм шинэчлэн ...

Өчигдөр, 16:58
“Давсны орд бүхий 15 газрыг стратегийн ордод бүртгэнэ”

 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, ЕТГ-тай хамтран ...

Өчигдөр, 12:49
“Эрдэнэс Тавантолгой” компанид БЭТ томилоод ч байдал дээрдсэнгүй

 -Нээлттэй болгосон гэх нүүрс тээврийн "С” зөвшөөрөл 15 сая төгрөгөөр ...

Өчигдөр, 12:22
Австралид хувиараа хайгуул хийдэг иргэн асар том алтны хүдэр олжээ

 Хямд үнэтэй металл илрүүлэгчээр хувиараа хайгуул хийдэг Австралийн ...

Өчигдөр, 12:05
Ардчиллын зарчмуудыг монополчлох гэсэн АНУ оролдлогын тухай

Вашингтон НҮБ-ыг олон улсын харилцаанд гүйцэтгэдэг тэргүүлэгч үүргээс нь ...

Өчигдөр, 11:44
Хятад улс нүүрсний импортын татвараа тэглэхээр болжээ

      Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарсан Засгийн ...

Өчигдөр, 11:33
Хятад улс нүүрсний импортын татвараа тэглэхээр болжээ

 Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарсан Засгийн газрын баримт бичигт ...

Өчигдөр, 10:54
Боломжуудыг ашиглаж шинэ үйлдвэрүүдийг хөгжүүлнэ

  Сүүлийн жилүүдэд Жянши мужийн Шанли шянь аж үйлдвэрийн өөрчлөлтөө ...

2023 оны 03 сарын 28, 19 цаг 46 минут
Зэсийн фьючерс ханш тонн нь 10000 доллар давлаа

 Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 0.25 пунктээр нэмэгдүүлсний ...

2023 оны 03 сарын 28, 18 цаг 04 минут
Нүүрсний экспорт 5 дахин өсжээ

 Гуравдугаар сарын 10-16-ны өдрүүдэд нүүрс экспортын 10525 автомашин, ...

2023 оны 03 сарын 28, 17 цаг 54 минут
Манжуурын төмөр замын боомтоор 1000 гаруй галт тэрэг орж гарчээ

  Хятадын төмөр замын Харбинь товчоо групп ХХК-ний мэдээлснээр ...

2023 оны 03 сарын 28, 17 цаг 06 минут
Жоншны нөөц бүхий газрыг өөрсдийн мэдэлд авах зорилгоор даргыг нь айлган сүрдүүлж заналхийлжээ

 Удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээдүүд бүлэглэн бусдыг айлган ...

2023 оны 03 сарын 28, 16 цаг 46 минут
"Монголын нүүрсний экспорт зогсох магадлал өндөр байна"

    Эдийн засагч Г.Батзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2023 оны 03 сарын 28, 14 цаг 22 минут
Газрын тосны үнэ хоёр долоо хоногийн дээд түвшинд хүрч өсжээ

 НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Дэлхийн банк санхүүгийн салбарын талаарх ...

2023 оны 03 сарын 28, 11 цаг 46 минут
Биржээр нийт 492.8 мянган тонн нүүрс арилжаалжээ

 Монголын хөрөнгийн биржээр дамжуулан "Тавантолгой” хувьцаат компани ...

2023 оны 03 сарын 28, 10 цаг 40 минут
БНХАУ нүүрсний импортын тарифаа тэглэснийг 2023 оны эцэс хүртэл сунгав

 БНХАУ анх 2022 оны V/01-нээс эхлэн тарифыг тэглэжээ ...

2023 оны 03 сарын 28, 09 цаг 53 минут
2023 оны 03 сарын 28, 09 цаг 11 минут
Хятад-Оросын хилийн хотын худалдаа ид өрнөж байна

  Гирин мужийн Хүньчүнь хот нь Орос руу чиглэсэн төмөр замын боомт, ...

2023 оны 03 сарын 27, 18 цаг 26 минут
Нүүрсний хулгайтай холбоотой хэрэгт 80 гаруй хүнийг гэрчээр дуудаж, тайлбар авна

 Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт ...

2023 оны 03 сарын 27, 17 цаг 55 минут
Баялаг бүтээгчид үү, баялаг ашиглаж хөлжигсөд үү?!

 Бидний олон жил анзааралгүй ирсэн нэг ойлголт байдаг юм байна. Юу ...

2023 оны 03 сарын 27, 17 цаг 50 минут
2023 оны 03 сарын 27, 17 цаг 44 минут
Австралийн БНХАУ руу нийлүүлэх нүүрсний хэмжээ нэмэгдэв

 Австралийн  Хятад руу экспортлож буй  нүүрсний биет хэмжээ ...

2023 оны 03 сарын 27, 16 цаг 29 минут
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон нь эдийн засагт “ногоон” асааж, төсөвт “ногоон” дууджээ

 Манай эдийн засаг маш товчхон. Орлого нь нүүрснээс орж ирдэг. Орлого ...

2023 оны 03 сарын 27, 16 цаг 24 минут
Иргэдийн ахуй амьдралыг улам сайжруулна

Хятад улсын дарга Ши Жиньпин “Бүх иргэдийн амьжиргаа, ахуй амьдралын ...

2023 оны 03 сарын 27, 16 цаг 07 минут
“Хуучин 30 жил” нуран унаж байна

  Монгол Улсын эдийн засгийн 97 хувь нь  уул уурхайгаас ...

2023 оны 03 сарын 27, 12 цаг 01 минут
2023 оны 03 сарын 27, 12 цаг 00 минут
Хятад иргэд хөлслөн уурхай дээрэмдсэн хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байгаа юу

 Хятад иргэд рецидив гэмт хэрэгтнүүдийг хөлслөн Сүхбаатар аймгийн ...

2023 оны 03 сарын 27, 11 цаг 56 минут
2023 оны 03 сарын 27, 11 цаг 54 минут
“Хуучин 30 жил” нуран унаж байна - Нүүрснийхэн “нүүх” үү, үлдэх үү?!

 Монгол Улсын эдийн засгийн 97 хувь нь  уул уурхайгаас ...

2023 оны 03 сарын 27, 10 цаг 33 минут
2023 оны 03 сарын 27, 10 цаг 25 минут
"Сибирийн хүч - 2" зүгээр нэг хийн хоолой биш

 "Сибирийн хүч-2” хийн хоолойг барих эцсийн шийдвэр гараад байгаа. ...

2023 оны 03 сарын 27, 09 цаг 36 минут
2023 оны 03 сарын 27, 09 цаг 18 минут
Улсын бодлого алдагдсанаас болж геологичид ажилгүй, салбарын ирээдүй бүрхэг байна

 Эрдэнэтийн-Овоо, Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга гээд бидний ...

2023 оны 03 сарын 24, 18 цаг 31 минут
2023 оны 03 сарын 24, 17 цаг 27 минут
Онгон байгалийн шилдэг гэрэл зургууд-2022

Германы гэрэл зурагчин Йенс Куллманы авсан "Шаварт нуугдаж буй матар" ...

2023 оны 03 сарын 24, 17 цаг 03 минут
Нүүрсний сонсгол ирэх сард болно

 Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт ...

2023 оны 03 сарын 24, 16 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: Эрдэнэс Тавантолгой компани "С" зөвшөөрөл өгөхдөө хэн ч давуу байдал олгохгүй

АТҮТ-өөс олгодог байсан олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг уул уурхайн ...

2023 оны 03 сарын 24, 16 цаг 09 минут
Алт, цайр, жоншны олборлолт буурчээ

 Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны ...

2023 оны 03 сарын 23, 17 цаг 22 минут
Эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлж байгаа Баяннуур хот

  Өвөр Монголын Баяннуур хот байрлаж байгаа Хатан Голын хэсгийг ...

2023 оны 03 сарын 23, 16 цаг 17 минут
Монголчууд Оюу толгойгоос хэзээ ногдол ашиг хүртэх вэ

 Монгол Улс энэ долоо хоногт олон улсын анхаарлын төв байлаа. Дэлхийд ...

2023 оны 03 сарын 23, 15 цаг 50 минут
2023 оны 03 сарын 23, 15 цаг 49 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани