Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Рио Тинто"-гийн алдааг өнгөрсөнд үлдээх нь ЗҮЙД НИЙЦЭХ ҮҮ!

"Рио Тинто"-гийн алдааг өнгөрсөнд үлдээх нь ЗҮЙД НИЙЦЭХ ҮҮ!

 

Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг энэ сарын 13-наас эхлүүлнэ гэсэн мэдээллийг  "Оюу Толгой" ХХК-иас өгөөд буй. Тооцож төлөвлөсөн зардал нь 1.4 тэрбум ам.доллароор хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа нь хоёр жилээр хойшилсон гээд олон асуудал дагуулсан гүний уурхайн үйл ажиллагаа эхэлж, олборлолт тогтворжих нь Монголын эдийн засагт валютын урсгал дагуулах нь маргаангүй учраас таатай мэдээ л дээ. Түүнчлэн гүний уурхайн олборлолтын үйл ажиллагааг угтсан баяр, талархлын сэтгэгдлүүд хэвлэлээр ч, сошиалаар ч хөвөрч байна.

Гэхдээ энд нэг зүйлийг тодотгон сануулахад, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх асуудал ухрах бус урагшлах ёстой юм.

"Оюу Толгой” ХХК-ийн албан мэдээлэлд дурдсанаар, Монгол Улсын Их Хурлын 103 дугаар тогтоолд заасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд Рио Тинто болон Монгол Улсын Засгийн Газар ажиллаж байгаа гэжээ.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар уг 103 дугаар тогтоолыг баталсны дараа ач холбогдлыг нь тодотгон хэлэхдээ, "Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох Засгийн газраас Туркойс Хилл Ресурсес Лтд-д төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэгдэнэ. Өр тэглэгдсэнээр 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх байсан эрсдэлээс зайлсхийж чадлаа.

Уг тогтоолын төсөл батлагдсанаар 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан "Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон "Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх ажлууд цаашид хийнэ.” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Харин өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, "Рио Тинто"-гийн зүгээс өмнө нь гаргасан менежментийн алдаанууд тэрдундаа далд уурхайн зардал, хугацаа хэтрэлтийн асуудлаарх хөндлөнгийн аудит, хяналт шалгалтуудын асуудлууд бүр хойшоо л эрэмбэлэгдээд байгаа дүр зурагтай.

Үүнд, "Рио Тинто" групп  "Туркойз Хилл Ресурс"-ын 49%-ийг 3.1 тэрбум ам.доллароор худалдан  авч,  тус компанийг 100% эзэмшигч нь болсноор, Оюутолгой төслийн 66%-ийг дангаараа эзэмшигч болсон нь ч нөлөөлж буй биз ээ.

Учир нь "Оюу Толгой" компанийн ТУЗ-д "Туркойз Хилл Ресурс"-ын эрх ашгийг төлөөлж байсан  хоёр гишүүн одоо "Рио Тинто" группийн эрх ашгийг хангах оролцоотой ажиллаж таарах юм.

"Оюу Толгой” ХХК-ийн албан мэдээлэлд, энэхүү хувь шилжилттэй холбогдуулан "Рио Тинто нь Туркойз Хилл Ресурсыг худалдан авах болсноор Оюу толгойн хувьцааны 66 хувийн эзэмшигч болж байна. Ингэснээр Рио Тинто Монгол Улсын Засгийн Газартай харилцах харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бүрэн анхаарч, төслийн засаглал болон эзэмшлийг илүү ойлгомжтой бөгөөд хялбар болгон төслийг урагшлуулах боломжтой боллоо.” гэсэн байсан.

Хэдийгээр Монголын Засгийн газар далд уурхайн зардлын хэтрэлтээс хариуцахгүй байхаар тохирсон ч, урт хугацаанд хэрэгжих төсөл дээр "Рио Тинто" алдаагаа давтаад байх вий гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм.

Сануулахад, 2021 оны  наймдугаар сард далд уурхайн зардал хэтрэлтийн асуудлаарх  хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсантай холбогдуулж, "Оюу Толгой ХХК-ийн засаглалын асуудлыг цогцоор нь ярилцах, "Рио Тинто” менежментийн алдаа гаргасан тохиолдолд хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг хэлэлцэх шаардлага үүссэн. Түүнчлэн тухайн оны есдүгээр сард буюу гуравдугаар улирлын ТУЗ-ийн ээлжит хурлаар эдгээр асуудлууд хэлэлцэгдэхээр төлөвлөгдсөн байсан есдүгээр сарын хурал сунжирсаар, арваннэгдүгээр сарын эхээр  дуусаж байв.

Тухайн хурлаар манай талаас Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа 22 сар хойшилсон асуудал нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэсэн дүгнэлттэй хөндлөнгийн шинжээчдийн тайланд тусгагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулах зөвлөмжийн дагуу зардлын аудит оруулах асуудлыг тавьсныг ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан хэлж байсан юм.

Зардлын аудитыг  "Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ дээрх Тусгай хороо буюу "Туркойз Хилл”-ийн хоёр гишүүн, Монголын Засгийн газрын төлөөлөл болох хоёр гишүүн оролцсон, нийт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хороон дээр "Рио Тинто”-гийн оролцоогүйгээр явуулъя гэсэн байр суурийг манай талаас илэрхийлсэн байсан.

"Рио Тинто” компанийн зүгээс эхлээд  ажлын даалгаврыг заавал ТУЗ-аар батална, аудит хийх компанийг ТУЗ дээрээ батална гэх зэргээр тодорхой шаардлагуудыг  тавьж байсантай холбоотойгоор хурал удааширсан байдаг.

Гэхдээ  "Рио Тинто” нь төслийг хэрэгжүүлэгч менежерийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг үүднээс  ТУЗ-ийн хурлаараа хөндлөнгийн аудит оруулах асуудлыг Тусгай хороо хариуцан ажиллах шийдвэрт хүрч байсан юм.

Тухайн аудитын ажилд тодорхой хугацаа орох байх гэдгийг Э.Баясгалан гишүүн хэлж байсан. Харин одоо ТУЗ-д "Туркойз Хилл”-ийн гэх статустай хоёр гишүүний оролцоо байхгүй болчихоор  өнөөх Тусгай хороо гэж байхгүй болох уу гэдэг асуулт хариулт нэхэж буй юм.

Өнгөрсөн хугацаанд  "Оюу Толгой”  ХХК-ийн ТУЗ нь  гүйцэтгэх удирдлагадаа хяналт тавих, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах, хамгаалах тал дээр сайн ажиллахгүй байна гэх шүүмж дагаж ирсэн.

Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоо "Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр хэтэрч, ашиглалтад орох хугацаа хоёр жилээр хойшилж, хувьцаа эзэмшигчдэд очих төслийн үр өгөөж буурсан нь ТУЗ-ийн зүгээс гүйцэтгэх удирдлагад тавих хяналт сайнгүй байсантай холбоотой. Тиймээс ТУЗ цаашид хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд гүйцэтгэх удирдлага хангалттай сайн ажиллаж байна уу, сайжруулах, анхаарах зүйл юу байна гэдэгт төвлөрч, шийдвэр гаргах шаардлагатай”  гэж байв.

Компанийн засаглалыг сайжруулах асуудлаар "Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас хяналт тавих үүргийг хэрэгжүүлье гэсэн санал оруулсныг ТУЗ-ийн хурлаар хэлэлцэн, баталсан байдаг.  ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан хэлэхдээ  "ТУЗ-ийн хурлаар уг шийдвэр гарснаар "Эрдэнэс Оюу Толгой” ХХК хувь эзэмшигчийн хувьд хяналтаа тавиад явах бүрэн эрхтэй болсон. "Оюу Толгой” ХХК шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Уг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор "Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн чадавхыг сайжруулах үүднээс мэргэжилтнүүдийг томилно. Үйл явдлын мэдээллийг болоод өнгөрсний дараа биш, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хийгдэх явцад оролцоотой байх, шат дараалалтайгаар хяналт тавиад явах ажлыг эхлүүлэх нөхцөл одоо бүрдэж байна. Мэдээж үүнд тодорхой хугацаа орох байх” гэж байсан.

Харин одоогийн нөхцөл байдлыг харахад далд уурхайн зардал хэтэрсэн, хугацаа хойшилсонтой холбоотой "Рио Тинто”-гийн алдааг өнгөрсөнд үлдээх гээд байна уу гэдэг асуудал анхаарал татаж байна.

 
 
https://news.zindaa.mn/4j4t
"Рио Тинто"-гийн алдааг өнгөрсөнд үлдээх нь ЗҮЙД НИЙЦЭХ ҮҮ!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани