Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын говь дэлхийд үүцээ задаллаа

 

 

Монголын говь дэлхийд үүцээ задаллаа

 

Өмнийн говь нутагт өглөөний 06.30 цагт МИАТ-ийн онгоц газардав. Говийн наран мандаж, онгоцны буудлын шилэн барилгыг гэрэлтүүлэн гялтганах нь нэг л содон. Тэр хавьд Оюу толгойн уурхайн онгоцны буудлаас өөр барилга үгүй учраас хөдөөгийн зэлүүд талд онгоцоор бууна гэдэг бас л аятай мэдрэмж ажээ.  Хаврын салхи үе үе хуурнин шуугих ч уул уурхайн бүс нутаг гэхэд цэвэрхэн, тоосжилт багатай юм.  Оюу толгойн уурхайд очсон анхны сэтгэгдэл ийм байв. 


Онгоцны буудлаас бид автобусанд сууж, уурхайн бүс рүү хөдөллөө.  Хөтөч замд гүний уурхайн олборлолтын талаар мэдээлэл хүргэлээ.  Оюу толгойн уурхайн хамгийн үнэ цэн бүхий баялаг нь газрын гүнд бий. Хүдрийн тэрхүү биетэд хүрэхийн тулд Оюу толгой компани дэлхийд тэргүүлэх гүний уурхайг барьж байгуулан ийнхүү олборлолтыг эхлүүлээд байна.  Та бидний сайн мэдэх "Блю cкай” зочид буудлын шилэн барилгыг 12 давхарласантай тэнцэх хэмжээний гүнд уурхай байгуулж, олборлолтыг эхлүүлснээр Монголын говьд байгуулсан их бүтээн байгуулалт дэлхийн сонорт хүрч, хүн төрөлхтөнд "үүц”-ээ задалж эхэлж байна.  Энэ төсөл цаашид хэрхэн үргэлжилж хөгжихийг цаг хугацаа харуулах ч гэлээ улсынхаа түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа сэтгүүлч хүний хувьд олзуурхаж байв.  


Бид 10 орчим км яваад Оюу толгойн уурхайн кэмпид ирлээ.  Гүний уурхайн бүтээн байгуулалтаа эхлүүлэх түүхэн цаг хугацааны өмнө ирсэн оюутолгойчууд баяр хөөртэй байгаа нь царайнаас нь илт.   Өдгөө тус уурхай 20 мянга орчим  ажилчинтай, түүний 97 хувийг монгол хүмүүс байна. Гүний уурхай ашиглалтад орсноор 2000 гаруй хүнтэй хоёр ээлжийн баг 12 цагаар ажиллах бөгөөд барилга, бүтээн байгуулалт өрнөж ирсэн өнгөрсөн он жилүүдэд ч ийм зохион байгуулалтаар ажиллажээ.
 Ийнхүү сэтгүүлчдийн баг 1300 метр газрын гүнд нэвтэрч, гүний уурхайтай танилцав.  Оюу толгойн гүний орд бол байгалиас заяасан зэс, алтны нөөцийн илрэл. Энэ түүхий нөөцийг хүний оюун ухаан, техникийн хүч  л нийгмийн баялаг болгодог гэж эрдэмтэн судлаачид хэлдэг.  Оюу толгойн гүний уурхайн орд нь Хэруга, Өмнөд ба Хойд Хюго нэртэй хүдрийн гурван биетээс бүрдэнэ. Эдгээр нь ил уурхайтайгаа нийлээд бараг нэг зуун жилийн нөөцтэй гэх мэдээлэл байдаг.  Гүний уурхай дахь хүдрийн нөөцийг "блокчлон олборлох” гүний уурхайн дэвшилтэт технологиор олборлоно. Блокчлон олборлох нь техникийн хувьд нарийн төвөгтэй хэдий ч газрын татах хүчийг ашигладаг тул газрын гүнээс хүдэр олборлох хамгийн найдвартай, өртөг багатай аргуудын нэг. Энгийнээр тайлбарлавал, хүдрийн нөөцийн дор хоосон зайг ухаж бий болгодог. Ингэснээр хүдэр өөрийн жингээр нурж унадаг. Хүдрийг "хүдэр буулгуур” гэж нэрлэдэг хонгилоор буулгаж аваад зэрэгцээ хонгилыг ашиглан хүдрийг олборлож, буталдаг. Буталсан хүдрээ үйлдвэрлэлийн ам эсвэл туузан дамжуулгаар газрын гадаргад зөөж гаргана.  Ийм шат дараатайгаар хүдрийг газрын гүнээс гадаргад гаргаж олборлоно. Сая ашиглалтад орсон гүний уурхайн олборлолт эхний ээлжинд Хойд Хюго биетээс хүдэр олборлож эхлэх юм байна. Энэ нь гүний уурхайн ашиглалтын эхний үе шат юм. 


Далд уурхайн гүнд "амьдрал” буцалж байна. Гүнийн уурхайд орчин тойрноо тээврийн хэрэгслийн болон хамгаалалтын малгайн гэрлээр илүү тод харах боломжтой. Ариун цэврийн өрөө, кофе уух, болзошгүй тохиолдолд хоргодох боломжтой амрах тасалгаа зэрэг гүнийн уурхайд шаардлагатай бүх тоног төхөөрөмж байхаас гадна интернэт ашиглаж болдог. Түүнчлэн ачаа, материал,  тоног төхөөрөмж, машин техник болон хүн хүч зэргийг тээвэрлэх "цахилгаан шат”, мөн агааржуулалтын систем барьж ашиглалтад оруулжээ. Мөн тэнд аврах ажиллагааны хоёр төвөөс гадна машин, механизмын засвар үйлчилгээний гурав, өрмийн машины засварын хоёр, шатахуун түгээгүүрийн хоёр төв, мөн  тэсрэх бодисын  агуулах, хацар бутлуур, үндсэн бутлуур, бетон зуурмагийн байгууламж зэргийг барьж байгуулсан байна. Цахилгаан шат нь хоёр давхар, нэг ээлжинд 300 хүн тээвэрлэнэ. Уурхайн гүн рүү буюу 1.3 км замыг 2.5 минутад туулж байна.


Ийнхүү газрын  гүнд уурхай байгуулж, олборлолтыг эхлүүлснээр Монголын говьд байгуулсан их бүтээн байгуулалт дэлхийн сонорт хүрч, хүн төрөлхтөнд "үүц”-ээ задалж эхэлж байгааг дахин тэмдэглэх нь зүйтэй.  Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ "Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюу Толгой төслийн гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна. Энэхүү гүний уурхайн зэсийн баяжмал нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй цахилгаан машины үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн шинэ эрин үе, олон улсын ногоон хөгжлийн чиг хандлагын төлөө эх дэлхийнхээ амьдралын цаг хугацааг уртасгах хүн төрөлхтний үйлсэд оруулж буй Монгол Улсын бодит хувь нэмэр гэдгийг онцлон тэмдэглэж байна. Оюу Толгойн төсөл бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй, Монгол Улс гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл билээ”  гэсэн юм. 


Харин "Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм "Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюутолгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюу толгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Дэлхийн түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, "Рио Тинто"-гийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шимийг бий болгоно. Энэ нь "Рио Тинто"-гийн хувьд дэлхийн эрчим хүчний шилжилтэд нэн хэрэгцээтэй түүхий эдийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх стратегийн зорилтын чухал хэсэг юм. Оюутолгой уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хүртэл багагүй хугацаа шаардагдах ч яг энэ цаг мөч бидэнд хамтын түншлэлээр юунд хүрч чадахыг харуулж байна. Бид урт удаан үргэлжлэх хамтын ажиллагааныхаа ердөө эхэн үедээ яваа гэдэгт итгэдэг. Цаашид үргэлжлэх хамтын ажиллагаа маань илүү үр дүнд хүргэх нь дамжиггүй” гэдгийг онцлон тэмдэглэж байв. 

 

"Рио Тинто” группын Зэсийн группын захирал Б.Болд: 
-"Рио Тинто" компани зэсийн нийт эрэлтийн жилийн хэрэгцээг 2035 он гэхэд 25-50 сая тонн буюу хоёр дахин өсөхөөр тооцоолсон. Түүний нэг том хөдөлгүүр нь цахилгаан машин. Цахилгаан машинд дунджаар 86 кг зэс орж байна. Өнөөдөр бидний унаж буй бензин буюу дизель машинд дунджаар 26 кг зэс байдаг. Гурав, дөрөв дахин илүү зэс агуулсан цахилгаан машин, дээрээс нь цахилгаан машинаа цэнэглэх шаардлагатай болно. Түүний утас, цахилгаан холбоосууд нь ялгаагүй зэс. Сэргээгдэх эрчим хүч ялгаагүй зэс хэрэглэж байна.  Зэс боловсруулах үйлдвэр бидний олон жил ярьж, мөрөөдсөн зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээгээр "Оюу толгой”-д зэс боловсруулах үйлдвэр барина гэсэн заалттай. Судалгаа 2016 онд хийгдэж эхэлсэн. Монголд уул уурхайн хөгжил нэлээн ахисан учраас одоо зэс хайлуулах үйлдвэрийг Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч Монголд яаж ашигтайгаар хийх вэ гэдэг анхаарлаа хандуулж байна. Зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргаж эхэлснээр бид наад зах нь зэс импортлохоо болино. Мөн хайлуулах үйлдвэрийн эцсийн шатанд өөр ямар төрлийн ховор элемент авч болох вэ гэдэг судалгааны ажлыг эхлүүлэх боломжтой болж байна. Цахилгаан станцын асуудал дээр "Оюутолгой" эрчим хүч худалдан авах гэрээ байгуулсан. Тэгэхээр Тавантолгой станцын ажил тодорхой үр дүнд хүрвэл бэлэн гэрээ байгаа. Мэдээж хэрэг Оюутолгойд говийн сэргээгдэх эрчим хүчний нөөц байгаа учраас нар салхийг яаж ашиглах талаар судалгаа хийж байна гэлээ. 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Эрчим хүчний яаман дээр Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулах чиглэлээр хоёр үе шаттай тендер зарлаад, аж ахуйн нэгж байгууллагууд шалгараагүй байна. Сонгон шалгаруулалт дахин зарласан. Удахгүй сонгон шалгаруулалт хийгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Засгийн газраас хатуу түлш буюу нүүрсээр цахилгаан станц барьж байгуулах хатуу зарчим барьж байна. Гадны болон олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсад нүүрснээс татгалзах шаардлага тавьж байна. Иймд цахилгаан станцын асуудал зөрчил"дунд явж байна гэж ойлгож болно гэлээ. 


 "Оюу Толгой” компанийн эдийн засагт оруулсан хувь нэмрийг товч сонирхвол өнгөрсөн онд орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдэд 6.1 сая ам.долларын санхүүжилт олгосон байна .Мөн ус ашигласны төлбөрт 2013 оноос хойш 142 тэрбум төгрөгийг төлсөн байдаг бол 2022 онд татвар хураамж бусад төлбөрт 314 сая ам.доллар буюу 980 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Төсөл хэрэгжиж эхэлсэн 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагч тал Монгол Улсад 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөг зарцуулсан статистик байна. Үүний 75 хувь нь үндэсний компаниудад төлсөн төлбөр бол 19 хувь нь улсын төсөвт төлсөн шууд төлбөр, зургаан хувьд нь цалин  багтдаг юм байна.
Хотжилт, үйлдвэржилт, сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр дэлхийн зэсийн эрэлт өсөж байна. Зэс нь цахилгаанжуулалт, эрчим хүч үйлдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, хэдэн зуун өрхөд хүрэлцэхүйц нэг мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий салхин цахилгаан үүсгүүр үйлдвэрлэхэд гурван тонн гаруй зэс шаардлагатай байдаг. Оюу толгой төслийн дэлхийн зэсийн үйлдвэрлэл дэх ач холбогдол, олон арван жил үргэлжлэх ирээдүйг тооцон, урт хугацааны хэтийн төлөвтэйгөөр хөгжүүлж байгаа. 
Оюу толгой уурхай үйлдвэрлэлийн оргил үедээ буюу 2028-2036 онд ил болон гүний уурхайгаас жилд дунджаар 480000 тонн зэс олборлож, ингэснээр 2030 он гэхэд дэлхийд дөрөвдүгээрт орох зэсийн уурхай болох их ирээдүйн төлөө тэмүүлж, ийнхүү нэг алхам урагшиллаа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7038)


Монголын говь дэлхийд үүцээ задаллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

Өнөөдөр, 15:07
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани