Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Цэрэнсамбуу: Эрдэнэс Тавантолгой компани "С" зөвшөөрөл өгөхдөө хэн ч давуу байдал олгохгүй

 

АТҮТ-өөс олгодог байсан олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг уул уурхайн компаниуд руу шилжүүлсэн. Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой, Энержи ресурс компаниуд өөрсдийн уурхайгаас нүүрс тээвэрлэх ААН-үүдэд С зөвшөөрлийг олгож эхэлснээр дамлах нөхцөл үүссэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Тэгвэл С зөвшөөрлийг ямар журмаар, хэрхэн олгодог талаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуугаас тодрууллаа.

 

 

-Олон улсын ачаа тээврийн хэчнээн С зөвшөөрөл батлагдсан вэ? Үүний хэдэн хувийг нь Эрдэнэс Тавантолгой ХК олгож байгаа талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу.

-Монгол-Хятад улсын хэлэлцээрийн дагуу нийтдээ 7200 зөвшөөрөл солилцож, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх ёстой. Үүний 60 хувь буюу 4680 С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой ХК олгож байгаа.

-Танайхаас хэчнээн аж ахуйн нэгж зөвшөөрөл хүссэн вэ? Хүсэлтийг хэрхэн хүлээж авдаг бол?

-АТҮТ-ийн мэдээллийн системээр дамжуулан хүсэлт гаргах ёстой. Өнгөрсөн 2022 оны I улиралд нийтдээ 10 300 орчим тээврийн хэрэгсэлд С зөвшөөрөл авах хүсэлт ирсэн. Манай зүгээс С зөвшөөрлийг олгохдоо хоёр зарчим баримталсан.

  1. Дүрэм журмын дагуу битүүмжилсэн тээврийн хэрэгслийн багт орсон байх ёстой
  2. Хүсэлтээ тээврийн нэгдсэн системээр гаргах ёстой.  Хүсэлт гаргахын тулд тухайн ААН татвар, хураамжийн өргүй, тээврийн хэрэгсэл нь үзлэг оношилгоонд хамрагдаж, жолооч нь мэргэшсэн жолоочийн үнэмлэх, гэрчилгээтэй байх ёстой.

Энэ шаардлагуудыг хангасан 7000 гаруй ААН байсан. Үүнээс эхний ээлжид 38 хувьд олгосон. Нэг компани 100 тээврийн хэрэгслээр хүсэлт гаргасан бол 38 машинд нь С зөвшөөрөл өгсөн гэсэн үг. Үүний дараа хоёрдугаар сард 38 хувийг 50 хувь болгон нэмэгдүүлсэн. Цагаан хаданд хуримтлагдсан нүүрсийг экспортод гаргах зорилгоор эхний ээлжинд 38 хувьд нь зөвшөөрөл олгосон ч тэнд хуримтлагдсан нүүрс багасахгүй улам ихсээд байсан учраас С зөвшөөрлийг нэмж 50 хувьд нь олгосон. Энэ бүх мэдээллийг компанийн сайтад нээлттэй байршуулсан байгаа. Эрдэнэс Тавантолгой ХК С зөвшөөрлийг олгохдоо хэн нэгэн этгээдэд ямар нэг байдлаар давуу байдал олгохгүй.

-ААН-ийн бүртгэлийг АТҮТ-ийн мэдээллийн системээр дамжуулан авдаг юм байна. Танайхаас бүртгэлд хяналт тавьдаг уу?

-АТҮТ-ийн Тээврийн нэгдсэн системд хүсэлт авдаг. Хүссэн хүн бүхэн цахим систем рүү нэвтэрч, хүсэлтээ илгээх боломжтой. Хүсэлт хүлээн авах хугацаа дуусахаар ирсэн бүх хүсэлтийг үндэслэн С зөвшөөрөл олгодог. Түрүүлж өгсөн нь С зөвшөөрөл олгодог, тэр бичиг нь 15 сая төгрөгөөр зарагддаг гэх асуудал огт байхгүй. Өнгөрсөн хугацаанд С зөвшөөрөлтэй холбоотой маш их авлига байсан байна. Танил тал, ашиг сонирхлын үүднээс тодорхой бүлэг этгээдэд давуу байдал олгодог байсан. Магадгүй үүнийг санагалзаж байгаа байх. Хэн нэгнээр нөлөөлүүлж, илүү С зөвшөөрөл авна гэвэл бүтэхгүй. Зах зээлийн бодит зарчмаар үнэнтэй нүүр тулах хэрэгтэй.

-Монгол Улс нүүрсээ хил нөхцөлөөр биржээр арилжиж байна. Биржээр арилжсан нүүрсний тээврийг хэрхэн хийж байгаа вэ?

-Эрдэнэс Тавантолгой ХК төрийн Худалдан авах ажиллагааны газартай хамтран ерөнхий гэрээний сонгон шалгаруулалтыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд эхэлж, тендер шалгаруулалт амжилттай болсон. Энэ тендерт нийтдээ 377 санал ирж, 122 компани 176 гэрээ байгуулсан. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу гүйцэтгэгчийг сонгосон. Гашуунсухайтаас Ганц модны боомт хүртэл 20 000 тонн нүүрсийг 14 хоногийн хугацаанд хүргэх захиалгыг зургаан удаа явуулж, үнээрээ өрсөлдсөн зургаан ААН шалгарч, тээвэрлэлт эхлээд явж байна. Хил нөхцөлтэй арилжааг олон хүн эсэргүүцэж байх шиг байна. Энэ нь нүүрсний хулгайтай холбоотой. Өнөөдөр уурхайн аман дээрээ 100$-аар авч байхад биржийн арилжаа 179-180$ хүрлээ.Үнийн энэ зөрүү бол Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ашиг.

-С зөвшөөрөл 15 сая төгрөгийн үнэд хүрсэн гэх мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?

-Эрдэнэс Тавантолгой компани ийм үнээр С бичиг тараасан тохиолдол огт байхгүй. ААН-ийн хүсэлтийн дагуу эхлээд 38 хувь, нэмээд  50 хувь болгосноос өөрөөр хэн нэгэн этгээдэд нууцаар тараасан асуудал огт байхгүй.


Н.Цэрэнсамбуу: Эрдэнэс Тавантолгой компани "С" зөвшөөрөл өгөхдөө хэн ч давуу байдал олгохгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

Өнөөдөр, 10:47
Өнөөдөр, 09:21
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

Өчигдөр, 08:41
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

Өчигдөр, 08:39
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани