Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Урд хөрш рүү нарийн царигаар нүүрс тээвэрлэвэл хариуд нь юу байх бол...



Урд хөрш рүү нарийн царигаар нүүрс тээвэрлэвэл хариуд нь юу байх бол...

Түүхийн богинохон хугацаанд бидэнд багагүй хөгжил авчирсан төмөр замын царигийн асуудлаар улстөрчид талцан маргалдсаар нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Ер нь "Төмөр замын цариг" гэдэг үг бидний дунд 2010 оноос хойш их л ойрхон сонсогдох болсон.

Тухайн үед УИХ-аас Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсан бөгөөд үүндээ "Монгол Улс 1520 мм буюу өргөн стандартын царигтай төмөр зам барина" гэж тодотгосон байдаг. Өөрөөр хэлбэл, одоо манай улсад байгаа буюу Замын-Үүд явдаг төмөр зам гэсэн үг.

Харин зарим улстөрч, эдийн засагч, уул уурхайн салбарт ажиллагсад "1434 мм буюу нарийн царигтай төмөр зам барих хэрэгтэй" гэх саналыг оруулаад маргааныг дөрвөн жилийн турш өрнүүллээ. Энэ хугацаанд Засгийн газар өргөн, нарийн царигийн аль нь байхыг шийдвэрлэсэнгүй.

Ингэснээр 2010 онд баталсан төмөр замын талаар баримтлах бодлого нь ч өнөө хүртэл хэрэгжсэнгүй. Уг нь анх батлахдаа 2012 он гэхэд л 1100 гаруй км төмөр замыг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөөд байсан.

Харин өнгөрсөн хавар Засгийн газрын хуралдаанаар "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарим нэмэлт оруулж, УИХ-д дахин өргөн мэдүүлэхээр тогтоод байсан юм.

Үүнийхээ дагуу Ерөнхий сайд саяхан Н.Алтанхуяг "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан байна.

Гэвч энэхүү тогтоолын төсөлд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн, Могойн гол-Эрдэнэт, Таван толгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөгчиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар барихаар төлөвлөөд байсан асуудал яг хэвээр орж иржээ.

Үүний улмаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт барьж байгуулах Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын ажил саатаж магадгүй болсон байна. Төслийн гүйцэтгэгч "Самсунг" корпораци далан босгох зэрэг газар шорооны ажпыг хийгээд байгаа ч царигийн хэмжээг өөрчлөх шинэ тогтоолын сургаас болж саатахад хүрсэн аж.

Тус корпораци эхний төлөвлөлтөөр Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн 270 км төмөр замыг уг нь өргөн царигтай байхаар шийдвэрлэн холбогдох тооцоо судалгааг хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг ч зохицуулсан байдаг аж. Гэтэл "Нарийн цариг ашигтай" гэснээс болж ажил нь өөрчлөгдөж мэдэхээр байгааг эх сурвалж хэллээ.

Уг нь дэлхий нийтээр царигийн асуудлыг аль эрт буюу 1969 онд "Царигт автоматаар шилжих систем"-ийн тусламжтайгаар шийдчихсэн байдаг гэнэ. Харамсалтай нь манай улсын эрх баригчид үүнийг төдийлэн судлалгүй, өнөөг хүртэл маргалдсаар байгаа нь улсын хэтийн бодлого байхгүйг илтгэж буй.

Тэд зөвхөн урд хөрштэй олон боомтоор төмөр замаар холбогдож байгаад их хэмжээний түүхий нүүрс тээвэрлэх тухай л бодохоос биш ард нь гарах үр дагаварыг тооцохгүй байна. Өөрөөр хэлбэл, урд хөрштэй нарийн царигтай төмөр замаар холбогдсон нөхцөлд тэр замаар цаашид юу ч орж ирж болзошгүйг хэлэх хүн олон бий.

Зарим нь бүр "Олон танк оруулж ирээд говийн бүсийг эзлэх вий дээ" хэмээн сэрэмжилж сууна. Сонсоход итгэмээргүй ч юм шиг хэр нь бас л бодох асуудал. Ер нь урд хөрш рүү нарийн царигтай төмөр замаар холбогдох нь сайн зүйл биш гэдгийг геополитикчид хэлж байгаа. Энэ талаар Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Шүрхүү ийнхүү ярьжээ.

Тэрбээр, "Алс хэтээ бодвол нарийн төмөр замыг Монголд оруулж болохгүй. Нэг л зөвшөөрвөл гинжин урвал шиг нэг мэдэхэд манай өмнөд хэсэг нарийн төмөр замаар Хятадтай уягдах болно. Үүнийг би урд хөршийн хараат болно гэх геополитикийн хардлагын үүднээс биш нөгөө бизнесменүүдийн ярьдаг үр ашиг талаас яримаар байна.

Миний төсөөлж байгаагаар нарийн төмөр зам өнөө маргаашдаа зарим нэртэй улс төрч, бизнесменүүдийн хэлээд байгаа шиг хил дээр удаан зогсох, зардал бууруулах гэх мэт давуу талтай байж болно. Хятадууд, үндэсний хөрөнгөтнүүд нүүрсээс олох ашгаа нэмэгдүүлэх үүднээс царигийн зөрүүнээс үүдэлтэй зардлыг Монголын татвар төлөгчдөд үүрүүлэх далд сонирхол байна" гэжээ.

Түүнчлэн зарим хүний үзэж буйгаар бол хойноос ирж буй өргөн царигаас Азид байгаа нарийн цариг руу шилжүүлэх ажлыг нь нутаг дэвсгэр дээрээ хийвэл бидэнд л ашигтай гэнэ. Харин эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат саяхан нэг сонинд "Эдийн засгийн доройтолд орж бусдын хараат байснаас эдийн засаг сэргэж хараат байсан нь дээр" гэх ухааны ярилцлага өгсөн байсан.

Өөрөөр хэлбэл, "Чамайг өлсгөхгүй, бүх зүйлээр хангана. Харин эх орноо өгчих" гэж хэн нэгэн хэлбэл өгнө гэсэн үг шиг санагдсаныг нуух юун. Гэвч эрхэм сайд нэгийг бодож, хоёрыг тунгааж хэлсэн биз ээ. Миний бодлоор аль болох олон оронтой саадгүй худалдаа хийх нь хараат байдлаас гарах, гуравдагч орнуудтай хамтран ажиллах
хэрэгтэй юм шиг.

Гэхдээ үргэлж бид түүхий эдээ хямд үнээр урагш нь зөөх биш эцсийн, үгүй юм аа гэхэд боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж гapгax нь чухал, Учир нь уул уурхайн бүтээгдэхүүнийг "дуусашгүй" гэж эндүүрч буй нь буруу юм, Цаашид түүхий эдээ боловсруулж, үнэ цэнэ, ур ухаан, технологи шингэсэн бүтээгдэхүүн экспортлоход ч бидэнд төмөр зам зайлшгүй хэрэгтэй,

Түүхий эдийн экспортыг багасгаж, үүний оронд боловсруулсан бүтээгдэхүүнийг илүү өндөр үнээр экспортлон, нэгжид ноогдох тээврийн артгийг хэмнэх нь ч бас л анхаарал татсан асуудал гэдгийг эдийн эасагчид хэлж байна.

Тиймээс эхлээд хөндлөн чиглэлийн төмөр замыг барьж дуусгах нь чухал гзж зарим нь үзэж байгаа бөгөөд энэ нь өртөг ихтэй хэцүү байж болох ч, Сайншандын аж үйлдвэрийн парк, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй уялдуулан зарим хэсгийг эхэлж барих нь зөв гэнэ,

Харин найман боомтоор урд хөрштэй төмөр замаар холбогдчихвол бидний үр хүүхэд хүртэх байгалийн баялаг үлдэхгүй нь тодорхой, Үнэ багатай, өр зээлэнд, ажлын хөлсөнд, танил талдаа зөөсний эцэст бид байгалийн баялаггүй болж, эдийн засгийн доройтолтой хэвээр л үлдэнэ.

Тэгэхээр болж өгвөл гуравдагч зах зээл рүү гарах гарцыг нээх нь стратегийн ач холбогдолтой шийдэл аж. Эдийн засаг маань уул уурхайгаас хэт хамаарч байгаа өнөөгийн нөхцөлд зөвхөн зайлшгүй шаардлагатай, магадгүй нэгээс хоёр төмөр замын гарцаар л урд хөрштэй холбож болох юм.

Тодруулбал, Замын-Үүд, Гашуунсухайтын гэсэн төмөр замын хоёр гарц байхад л хангалттай гэдгийг судлаачид хэлж байна.

М.Наранболд

Эх сурвалж:

Урд хөрш рүү нарийн царигаар нүүрс тээвэрлэвэл хариуд нь юу байх бол...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани