Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний хэргийн гол зангилаа оффтейк гэрээний асуудлыг жижиг Тавантолгойн дуулианаар дараад өнгөрөөчих гээд байна

-НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ НЭГ МӨР ШИЙДЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ ХУЛГАЙ ҮҮРЛЭХ НӨХЦӨЛ БҮРДСЭН ОФФТЕЙК ГЭРЭЭНИЙ АСУУДЛАА УИХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ЁСТОЙ-

Эрх баригч МАН-ынхан уснаас хуурай гарах гэдэг шалгарсан технологитой болчихжээ. Нэг хэргийг нөгөө дуулианаар дарж мартагнуулах технологи гэх юм уу даа. Үүний нэг нь нүүрсний хулгайн хэргийн хамгийн гол сэжүүр гэгдэх оффтейк гэрээний асуудал байна.

Нүүрсний хулгайн хэргийг илчлэх жагсаал Төв талбайд ид өрнөж байхад Засгийн газар "Шүгэл үлээгчид нь бид шүүХэрвээ "Эрдэнэс Тавантолгой” ХХК бид БЭТ тавиагүй бол нүүрсний хулгай илрэхгүй байлаа” гэх агуулгыг олонд өгч, "Эрдэнэс Тавантолгой” ХХК-тай хийсэн долоон оффтейк гэрээг ил болгож байлаа. Анх есөн оффтейк гэрээ гэж байсан ч долоон гэрээ л ил болсон байдаг. Сүүлд анхнаасаа долоон гэрээ байсан гэх тайлбар Засгийн газар өгсөн билээ. Энэ нь олны дунд өнөөдрийг хүртэл хардлага дагуулсаар буй.

 Оффтейк гэрээг асуудал нууцын зэрэглэлээс гарахад гэрээ байгуулсан компаниудын олонх нь өөрсдөдөө давуу байдал бий болгож, Монголын нүүрсийг үнэгүй шахам худалдсан нь илт болсон ноцтой асуудал хөндөгдөж байв.

Тэгвэл оффтейк гэрээг нууцын зэрэглэлд оруулах шийдвэрийг тухайн үеийн ҮАБЗ-аар Төрийн гурван өндөрлөг санал нэгдэн гаргасан байдаг. Үндсэндээ манай улс оффтейк гэрээ буюу нүүрсээ урьдчилсан нөхцөлөөр зарж, борлуулах зарим төслийг нүүрсний борлуулалтаар бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулсан бөгөөд 2017 онд үүнийг нууцлалын зэрэглэл гэсэн том тамганы ард нууж, асар том эрх ашгийн зөрчил үүсгэсэн байв.

Нүүрсний хулгайг илчилж, хариуцлага тооцохыг шаардаж байсан Төв талбайн жагсаалыг дарах гэж Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой компанийн оффтейк гэрээг ил болгож байсан нь гал намжаах арга  төдий байсан гэдэг нь хугацаа өнгөрөх тусам л илэрхий болж байна даа.

Угтаа бол нүүрсний хулгайн хэргийг нэг мөр болгох гэж байгаа бол улсын нууцын зэрэглэлээс гаргачихсан энэ асуудлыг ул мухрыг нь олтол явах ёстой баймаар. Гэтэл өнөөдөр жижиг Тавантолгойн нүүрсний асуудлыг л ярьж, хэлж, хэрэлдэж уралдаж байгаагаас биш, нүүрсний жинхэнэ хулгай өрнөж байсан оффтейк гэрээний асуудлыг ярих нь битгий хэл, дурсах нэгэн ч байхаа больж.

Наанадаж, оффтейк гэрээн дундаас хамгийн их маргаан дагуулсан, хамгийн их өртөгтэй гэгдэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гэрээний асуудал хаана ямар шатандаа яваа нь тодорхойгүй байна.

Ингээд харахад нэг дуулианыг нөгөөгөөр нь дардаг МАН-ын хуучин кампанит ажил нүүрсний хулгайн асуудал дээр ч өрнөж байгаа юм биш үү гэж хардаж болохоор байна. Оффтейк гэрээн нууцын зэрэглэлд багтсан ажлуудыг харахад бүтээн байгуулалттай холбоотой асуудал нэлээд багтсан байсныг санаж байх биз. Бүтээн байгуулалтын эдгээр ажлыг нууцын зэрэглэлд оруулах шаардлага үнэхээр байсан уу гэдэг нь өнөөдрийг хүртэл маргаантай хэвээр байгаа.

Нууцын зэрэглэлд багтсан долоон оффтейк гэрээ

 Тэгвэл нууцын зэрэглэлд оруулсан оффтейк  гэрээнд ямар компанийн ямар ажлууд багтаж байсныг эргэн сануулж байна.

Гэрээ нэг. Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн гэрээ. Үнийн дүн 3.6 их наяд төгрөг. Гэрээг 2019 оны аравдугаар сарын 29-нд байгуулсан.

Гэрээ хоёр. Нүүрс нийлүүлэх гэрээ. "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Бодь интернэшнл” ХХК. Нүүрсний нэг тоннын үнэ 60 ам.доллар буюу 205 мянган төгрөг. Гэрээг 2019 оны арваннэг дүгээр сарын 13-нд байгуулсан.

Гэрээ гурав. "Богдхан” төмөр замын төслийн суурь бүтцийн барилга угсралтын бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээ. Үнийн дүн 2.2 их наяд. Гэрээ байгуулсан огноо 2020 оны зургадугаар сарын 28-нд байгуулсан.

Гэрээ дөрөв. Монголын төмөр замын төслийн тунель болон эсткадан гүүрийн зураг төсөл худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ. Үнийн дүн 2.5 их наяд. Гэрээг 2022 оны зургадугаар сарын 27-нд байгуулсан.

Гэрээ тав. Нүүрс нийлүүлэх "Эрдэнэс Тавантолгой” ХК,” Бодь интернэшнл” ХХК. Нүүрсний үнэ. Гашуунсухайтаар экспортлох тохиолдолд нэг тонн нь 388 мянган төгрөг. Замын-Үүд Эрээн боомтоор экспортлох тохиолдолд нэг тонн нь 392 мянган төгрөг хэмээн тооцож байсан.

Гэрээ зургаа. Засгийн усны хоолойн барилга угсралтын ажлын гэрээ. Гэрээ байгуулсан огноо 2022 оны нэгдүгээр сарын 28-нд байгуулсан бөгөөд "Эрдэнэс Тавантолгой” ХК болон "Набсан” ХХК, "Эс энд Эй трейд” ХХК , "ЧММ” ХХК-иуд 24 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Ингэхдээ  "Набсан” ХХК 39.4 /тэрбум төгрөг,  "Эс энд Эй трейд” ХХК 39.4 тэрбум төгрөг, ЧММ” ХХК 39.4 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тус тус байгуулсан байдаг.

Гэрээ долоо. Тавантолгойн далд уурхайн хайгуул судалгааны ажил гүйцэтгэх гэрээ. Гэрээ байгуулсан огноо 2022 оны аравдугаар сарын 15. Үнийн дүн 69 тэрбум төгрөгөөр байгуулсан.

Нүүрсний хулгайн асуудлаар Төрийн ордонд хэлэлцүүлгүүд өрнөж, "Эрдэнэс Тавантолгойн” оффтейк гэрээний асуудлыг мөн ч их хөндсөн дөө. Гэвч өнөөдрийг хүртэл сүр дуулиан болж, олны дунд хэлэлцүүлсэн хэлэлцүүлгийн үр дүн гараагүй хэвээр байна. УИХ нүүрсний хулгайн асуудлаар нийтийн сонсгол явуулж, оролцогч талуудаас хуулийн үндэслэлтэй мэдээллүүдийг авна гэж ам гарсан. Тэгвэл энэ хэлэлцүүлгийг эхлүүлэхдээ нүүрсний хулгай үүрлэх нөхцөл бүрдсэн оффтейк гэрээний асуудлаар эхлүүлье, дарга нар аа.

/Редакцын бус нийтлэл болно/

https://itoim.mn/a/2023/03/29/for-you/lhv

Нүүрсний хэргийн гол зангилаа оффтейк гэрээний асуудлыг жижиг Тавантолгойн дуулианаар дараад өнгөрөөчих гээд байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани