Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

З.Төмөрбаатар: Агаарын бохирдлоо багасгая гэвэл метан хийг ашиглах хэрэгтэй

З.Төмөрбаатар: Агаарын бохирдлоо багасгая гэвэл метан хийг ашиглах хэрэгтэй

 

Улс орны хөгжлийг урагшлуулахад салбар, салбарын зөвлөхүүдийн санал, санаачлага чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.  Тэгвэл "Зууны мэдээ” сонин "Зөвлөхүүдийн танхим” ярилцлагын булангаа эхлүүлж, тэдний хийж бүтээсэн ажил үйлсээс суралцах, дэвшүүлсэн шинэ санал санаачлагыг  хэрэгжүүлэх гарц, шийдлийг танилцуулдаг. Тэгвэл энэ удаа нүүрсний метан хийний талаар Монгол Улсын зөвлөх инженер З.Төмөрбаатартай ярилцлаа.

 

-Манай улс уул уурхайн 100 жилийн түүхтэй хэрнээ нүүрсний  давхаргын метан шинэ салбартаа орж байна. Дэлхийн бусад улс хэзээнээс метан хийгээ ашиглаж эхэлсэн юм бол?

-XX зууны дунд үеэс дэлхий нийтээр аж үйлдвэрийн хувьсал хийсэн.  Үр дүнд нь эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн. Ингэснээр хүлэмжийн хий ихэсч агаар мандал бохирдсон. Нүүрс хүчлийн хий, нүүрсний давхаргын метан хий агаарыг бохирдуулдаг хамгийн хүнд элемент. Нүүрсний давхаргын метан хий агаар мандалд гарвал 20 жил болдог. Энэ жилүүдэд асар их хэмжээний дулаан ялгаруулж озоныг нимгэлдэг. Тиймээс дэлхийн уул уурхайн хөгжлийн чиг хандлага хаягдал багатай, үр ашигтай, экологжсон үйлдвэрийг бий болгоход чиглэж байна. Энэ чиглэлд нүүрсийг боловсруулж хаягдлыг нь багасгах, дагавар бүтээгдэхүүнийг нь боловсруулах шаардлага үүссэн. Тодруулбал, байгалийн баялгаа иж бүрнээр нь ашиглаж агаар мандлын бохирдлыг багасгахад нүүрсний давхаргын метан хийг заавал ашиглах шаардлагатай болсон.

-Дэлхийн олон улс агаарын бохирдлоо бууруулахад метан хийг ашиглаж байна. Манайд ч бас боломж бий гэж судлаачид үзэж байгаа. Одоогоор ашиглаж болохуйц орд олдсон уу?

-Метан хийг ашиглан агаарын бохирдлоосоо салсан анхны улс бол Лондон. Эрчим хүч, дулаан гээд бүх асуудлаа метан хийгээр шийдсэн байдаг. Харин метан хийг хамгийн ихээр хөгжүүлсэн улс бол АНУ. Сүүлийн үед БНХАУ метан хийг ихээр ашиглаж байна. Би 2006 оноос метан хийг төрийн бодлогод оруулахаар хөөцөлдсөн. Тухайн үед туршлагатай нүүрсний геологичдыг цуглуулж, Хархираагийн сав газар судалгаа явуулсан. Гэтэл тус газар метан байх боломжтой гэсэн таамаг гарсан. Тухайн үед бид туршлагагүй учир гадны мэдээлэлд тулгуурлан судалгаа хийдэг байлаа. Хамгийн анхны метан хийн хайгуулыг 2019 онд Австралийн "Golden hold” компанитай хамтран бүтээгдэхүүн хуваах гэрээтэйгээр Өмнөговь аймгийн "Номгон-9” талбайд эхлүүлсэн. Одоо энэ жилээс тус талбайд  нөөц тогтоох ажил эхэлж байна. Энэ маягаар таван компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байна. Үүний гурав нь Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байна.

-Дэлхийн улсууд метан хийг яаж ашигладаг юм бол. Манайд үйл ажиллагаа явуулдаг Golden hold компанийн тухай сонирхуулбал?

-Канад, Австрали, АНУ метан хийн ордынхоо дэргэд бага оврын станц барьж эрчим хүч үйлдвэрлэдэг. Их хэмжээний нөөцтэй газрууд нь шингэрүүлж бидний хэрэглэдэг ахуйн хий шиг ашигладаг. Гэхдээ хэрэглэж буй хий буюу газ бол байгалийн хий. Метан хий, байгалийн хий адил боловч гарал үүсэл нь өөр байдаг. Шингэрүүлсэн метан хийгээр бүх нефтийн бүтээгдэхүүнийг орлуулж, олон төрлийн химийн бүтээгдэхүүн хийж болно. Метан хийн судалгаа явуулах нь өндөр зардалтай. Тиймээс бид гадны хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах нь зүйтэй. "Golden hold” компани нь Австралийн "Элексир” компанийн охин компани. Энэ компанийн захирал Нийл Ян нүүрсний давхаргын метан хийг Монгол Улсад хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан. Тодруулбал, энэ хүний туршлагаар Австралийн компаниуд Монголд метаны хайгуул хийж байна. Мөн Өмнөговь аймгийн "Номгон-9” талбайд "Golden hold” компани нүүрсний давхаргын метаны хайгуул хийж 1тн нүүрсэнд агуулагдах метаны хэмжээг судалж байна. Мөн АНУ-аас метан хийн шинжилгээний лаборатори авчирч манай мэргэжилтнүүдийг сурган судалгааны ажил амжилттай явж байна. Ингэхдээ Монголын геологичдыг авч ажиллуулж байгаа.

-Метан хийг ашигласнаар бидэнд ямар ашигтай вэ. Яагаад ногоон эрчим хүч гэж нэрлэсэн юм бол?

-1000 метр.куб метан хий маш сайн чанарын 1300 тонн нүүрстэй тэнцдэг. Бид Тавантолгойн нүүрсийг олборлохдоо метан хийг нь авахгүй байгаа. Ингэснээр метан хий нь агаарт хөөрч озоны давхаргад нөлөөлж байна. Харин үүний оронд 1000 метр метан хийг авч 1300 тонн нүүрсийг газрын хэвлийд нь үлдээх ёстой. Байгаль экологийг сүйрүүлэхгүйгээр өрөмдөж цооногоор нь метан хийг авдаг. Энэ нь экологи, эдийн засаг талаасаа чухал ач холбогдолтой. Мөн 1000 метр.куб метан хийгээр 3.3 кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Харин агаар мандалд дэгдэж байгаа метаны илчлэг 8000 ккол/кг-аас дээш байдаг.

-Төрөөс хэр дэмжиж ажиллаж байна. Уялдаа холбоо хэр байна?

-Сүүлийн үед УУХҮЯ, ашигт малтмал газрын тосны газрын геологийн мэргэжилтнүүд энэ ажлыг эрчимтэй явуулахад анхаарч байна. Үнэхээр бид агаарын бохирдлоо багасгая гэж байгаа бол хийн түлшинд шилжих хэрэгтэй. Ингэхийн тулд метан хийг олборлох хууль, эрхзүйн орчноо тодорхой болгох ёстой. Бид өөрсдөө нөөцөө тогтоож, олборлож чадахгүй юм чинь гадны боловсон хүчин, компанийг ашиглан энэ ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй. Азаар Австралийн компаниуд манай инженерүүдийг сурган, ажиллуулж байна. Зарим хэвлэлээр 100 мянган жилийн нөөцтэй орд байна гэх зэргээр ташаа мэдээлэл гарсан. Одоогоор нөөц нь тогтоогдсон газар байхгүй. Өнгөрсөн онд Австралиас Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд нүүрсний орд газруудын метан хийн судалгаа хийгдсэн. Үүнд манай нүүрсний судлаачид, гадаадын метан хийгээр мэргэшсэн судлаачид оролцож тойм үнэлгээ өгсөн. Үүнийг нөөц гэж болохгүй.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээ манай улсад хэр ашигтай вэ. Гадны хэдэн компанитай байгуулсан бэ?

-Миний мэдэхээр гурван компанитай байгуулсан. Гэхдээ нүүрсний давхаргын метан хий дээр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах нь зөв эсэх нь эргэлзээтэй. Байгалийн хий, нүүрсний хийг олборлох өртөг нь өөр. Байгалийн хийг газрын гүн рүү өрөмдөж өөрийнх нь даралтаар гаргадаг. Нүүрсний метан хийг гаргахад нэмэлт зардлууд их гардаг. Метан хийг хадгалж байдаг зүйл нь ус. Усыг нь соруулж байж нүүрсэнд ан цав үүсгэнэ. Ингэж байж метан хий ялгарна. Мөн өрөмдлөг хийхэд нүүрс нь нягт бол метан хийн гарц бага болно. Ихээр гаргахын тулд нүүрсийг бутална. Энэ бүхэнд нэмэлт зардал гардаг. Тиймээс бүтээгдэхүүн хуваах гэрээг нүүрсний давхаргын метан хийн дээр хиймээргүй байгаа юм. Манайх 34 хувиар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж дээрээс нь АМНАТ төлбөр авдаг. Бусад оронд бол АМНАТ л авдаг. Ингэж хөрөнгө оруулагчийг дэмждэг. Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа идэвхжихэд гэрээгээ өөрчилж бүтээгдэхүүн хуваах гэрээ болгох хэрэгтэй. Энэ тал дээр төрийн бодлого дутмаг байна. Хууль эрх зүйн орчинг тодорхой болгох шаардлагатай. Тухайлбал, нүүрс олборлож байгаа орд дээр метан хийн  олборлолт явуулахаар давхацвал алийг нь явуулах вэ гэдэг асуудал үүсдэг. Стратеги, эдийн засгийн үр ашигтайг сонгоно гэж байгаа ч асуудал үүсэхээр байгаа. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй.

-Метан хийн үр ашгийг бид хэзээ хүртэх вэ. Утаагаа бууруулахад ашиглах боломжтой юу?

-Өмнөговьд маш их хэмжээний метан хий бий. Гэхдээ Улаанбаатар луу зөөхөд асуудалтай. Нэгдүгээрт, метан хий олборлох нь өртөг өндөртэй. Хоёрдугаарт, хийг -161 градуст хөргөж шингэлээд 600 гаруй км зайд ган трубагаар явуулна. Нааш нь явуулахын тулд замд нь өргөх станцууд барина. Станцууд тэжээдэг цахилгааны шугам хэрэгтэй. Ингэж хий Улаанбаатарт ирнэ. Ирэхээр нь савлана. Савлаад буцаагаад хийн төлөвт шилжүүлнэ гээд тоочвол зардал их. Хамгийн түрүүнд эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Утаагүй болох нэг арга нь нүүрсийг өөрийг нь хийжүүлж болно. Багануурын уурхайн хүрэн нүүрсийг хийжүүлснээр утаа багатай түлш гарч одоо хэрэглэж байгаа шахмал түлшнээс бага утаа гаргах боломжтой. Нүүрсийг утаа багатай болгохын тулд дулааны боловсруулалт хийдэг. Бид дулааны боловсруулалт хийж утаанаас салах боломжтой байсан ч үүнийг хэрэгжүүлээгүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

З.Төмөрбаатар: Агаарын бохирдлоо багасгая гэвэл метан хийг ашиглах хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өчигдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өчигдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өчигдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өчигдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани