Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Монгол”-ын “апдэйт” ба хүлээлт

“Эрдэнэс Монгол”-ын “апдэйт” ба хүлээлт

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баялгийнхаа өгөөж ашгийг үрэн таран хийлгүйгээр үнэ цэнтэй болгох сийрэг бодлого, ухаалаг засаглал, зөв менежментийг монголчууд олон жил хүлээж байгаа. Уг нь манай улс баялгаа зөв удирдана, үр өгөөжтэй болгоно гэж "Эрдэнэс Монгол” ХХК-ийг байгуулснаас хойш 16 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. Нэг ёсондоо стратегийн ач холбогдол бүхий ордуудаа ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд тус компанийг үүсгэн байгуулсан байдаг.

 

Өнгөрсөн 16 жилийн хугацаанд 9 удирдлагын гар дамжсан, бүтэц нь 10 удаа өөрчлөгдсөн энэ компани нэг бол хангалттай хэмжээнд чадавхижих, нөгөө бол хэрэгтэй үгүй нь нийтэд ойлгомжгүй цаасан дээрх компани хэвээр үлдэх хоёр сонголт байсан гэхэд хилстэхгүй. Мэдээж компанийн хөгжих, чадваржих үйл явцыг сааруулж байсан гол хүчин зүйл нь нэгдсэн стратегигүй, удирдлагын хүний нөөц тогтворгүй, үр ашиггүй төсөлд мөнгөө зарцуулж санхүүгээ сулруулдаг байсан явдал. Ерөөс "Эрдэнэс Монгол” нэгдэл бол өнгөрсөн хугацаанд тавьсан зорилтдоо огт хүрээгүй гэдгийг дээрх алдаанууд бэлхнээ харуулдаг.

 

Гэхдээ үе үеийн удирдлагууд "Дэлхийд өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалтын компани болох эрхэм зорилготой. Олон улсын стандарт, туршлагад тулгуурласан бизнесийн ёс зүй, компанийн засаглалын ил тод зарчмыг баримталж ажиллаж байгаа” гэх мэтээр үйл ажиллагаагаа ерөнхий байдлаар тайлбарласаар ирсэн. Нөөц бололцоогоо дайчилсан нь мэдээж хэрэг боловч хүсэн хүлээсэн үр дүнд хүрч чадаагүй гэдэгтэй өнөөдөр тэд маргахгүй биз ээ.

 

Улс төрийн хамааралтай байдал, санхүүгийн нэгдсэн удирдлагагүй, өөрөөр хэлбэл нэгдлийн компаниудын мөнгөн урсгалыг хянадаггүй, ТУЗ-ийн гишүүд нь мэргэжлийн бус, зохион байгуулалтын бүтэц оновчгүй гэх мэтээр тоочоод барахгүй олон сул талууд байсан. Энэ бүхнийг эмхэлж цэгцлэх, сайжруулах алхмууд хийгдээд эхэлснийг шинэ удирдлагуудын боловсруулсан шинэчилсэн дүрмээс ажиглагдаж байна.   Удирдлагын манлайлал үзүүлэх цаг үеийн шаардлага нэгэнт бий болчихоод байсан уу гэвэл тийм.  

 

Дүрмийн өөрчлөлт, компанийн бүтэц үйл ажиллагааг оны өмнө өөрчлөхөөр болж группын зарчмаар ажиллаж эхэлсэн. Ингэснээр нэгдлийн хөрөнгө нөөц, баялгийг нэгдсэн бодлогоор зөв удирдах эх суурь болно гэж үзэж байгаа юм байна. "Эрдэнэс Монгол” компани төрийн өмчит уул уурхайн компаниудыг нэгтгэсэн нэгдэл болж, дотроо Зэс-металлын болон Нүүрс-эрчим хүчний гэсэн хоёр групп үүсгэсэн зохион байгуулалтад орж ажиллаж байна. Одоо Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүнд "Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, "Монголросцветмет” ТӨҮГ, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, "Эрдэнэс Баянбогд” ХХК бий.

 

Эрэл хайгуулын ажил хоцрогдож, нөөцийн дутагдалд орсон, техник технологийн бодлого алдагдсан, хуучирч, хугацаа нь дууссан гэх мэт асуудал нь цаашдын тогтвортой хөгжилд сөрөг нөлөөлөх магадгүй үе дээрээ ирсэн. Мөн өнгөрсөн хугацаанд хэдэн ордоо сорчлоод ухчихсан яваа. "Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд нийт 84 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаагаас 63 нь ашиглалтынх, үлдсэн нь хайгуулын лиценз байна. Цаашид хайгуулд хөрөнгө зарах, шинэ орд илрүүлэх, баялгийн нөөцөө нэмэгдүүлж, геологи, хайгуулын судалгааны ажлыг эрчимжүүлж олборлолт, үйлдвэрлэлдээ түлхүү анхаарах ойрын төлөвлөгөөтэй гэж компанийн зүгээс мэдээлж буй юм.

 

Ямартаа ч монголчууд хэлцэж, талцаж, будилж, булаацалдаж өдийг хүрсэн ч хэд хэдэн эрдэнэ нуусан толгойтойн хүчинд эдийн засгийн олон хүчтэй савлагаанд дампууртлаа сөхөрсөнгүй нь завшаан билээ. Хэрэв манай улс Оюутолгойгүй, Тавантолгойгүй, бусад эрдэнэс баялаг үгүй байсан бол гэж төсөөлбөл лав гэгээтэй зүйл үзэгдэхгүй. Гутранги төсөөлөл лав биш. Яг өнөөдрийн нөхцөл байдал дээр нэмээд ямар ч баялаггүй бол яг юугаар, хэрхэн амь зуух байсныг төсөөлөхөд бэрх.

 

Газрын баялаг нөөц улс орон бүрт байдаг ч зүйл биш. Тэр ч утгаараа эдийн засгийг тулж түшиж явдаг уул уурхайн салбарыг хүчирхэг, чадварлаг удирдлагад зангидах шаардлага эртнээс байсаар ирсэн. Тиймээс компанийн шинэ дүрэмд нэг чухал агуулга орж ирсэн нь ТУЗ-ийн гишүүдээ сонгон шалгаруулахдаа өндөр шаардлага тавьж байгаа явдал. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг, мэргэжлийн өндөр туршлагатай хүмүүсийг нээлттэйгээр сонгон шалгаруулахад анхаарна гэж байгаа.

 

Шинэ дүрмээр бол хувьцаа эзэмшигчид үйл ажиллагаанд оролцохгүй. ТУЗ-ийн гишүүдийн 49 хувь нь хараат бус, 51 хувь нь төрийн төлөөллийн гишүүдээс бүрдэнэ. Нэгдлийн охин компаниуд засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд толгой компаниараа дамжуулан стратеги, санхүү, бүтцийн нэгжийг үйл ажиллагаанд оролцоно.  Энэ нь хараат бусаар шийдвэр гаргах, бизнесийн ил тод, зөв зарчим үйлчлэх  сайн тал бий болж байгаа юм.

 

 

Хөгжлийн бодлого тууштай хэрэгжүүлэхэд богино настай засгуудын хувьд хөрөнгөө зөв удирдаад, улсаа хөгжүүлэх сэхээ өгдөггүй уршиг бий. Засгийн газар бодлого тодорхойлж удирдлагын манлайлал үзүүлж ажиллах нь зүй ёсных. Хамгийн чухал нь улс төрийн нөлөөлллөөс ангид байх зарчмаа алдахгүй байх хэрэгтэй байдаг.  Төрийн өмчит компаниуд хэт улс төрөөс хамааралтай болсон, томилгоо шууд Засгийн газраас хийгддэг зэрэг илэрхий нөхцөл байдлыг өөрчлөөд эхэлж байгаа.  Тэгэхээр энэ компанид яг юу үгүйлэгдэж, юу хэрэгтэй байсан гол өнцгөө олчихов уу гэсэн найдвар тээсэн таамаг дэвшүүлж болохоор байна.

Эхлүүлсэн төслүүд нь ч амжилттай хэрэгждэггүй, хэрэгтэй хэрэггүй нь ч мэдэгддэггүй тодорхой бус компани байсан нь нуух зүйл угаас биш.  Иймэрхүү нөхцөл байдал нь өнөөдөр яах аргагүй "Эрдэнэс Монгол"-ыг цоо шинэ хуудас нээж ажиллахад хүргэж байгаа юм. 

 

Хамгийн сүүлд хүний нөөцийн бодлогодоо зоригтой алхам хийж нээлттэйгээр ажилтнууд шалгаруулж авсан нь харьцангуй ардчилсан үзэгдэл болсон бөгөөд ил тод байх зарчмаа нэг талаар үзүүлж эхэлж байгаа хэлбэр гэж салбарын ажиглагчид үзэж байгаа билээ. 3544 хүн шалгаруулалтад оролцож 88 ажлын байранд ажилтан шударга ил тодоор авсан. Ингээд "Эрдэнэс Монгол” ХХК харьцангуй шинэлэг, шилэн зарчмаар ажиллах бодлого баримтлах боллоо. Мөн үр ашиггүй төсөл, охин компаниудаа, ямар ч шаардлагагүй ТУЗ-үүдээ ч хайр найргүй татан буулгах дүрэм боловсруулжээ. Нийт 59 төсөл байгааг эхнээс нь эрэмбэлж үнэлээд юун түрүүнд Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайг түшиглэх "Шивээ Энержи” төслийг татан буулгахаар болсон байх юм. 13 тэрбум ам.доллар шаардлагатай энэ төсөл шинэхэн шүүлтүүрт тэнцсэнгүй.

 

Манай эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг салбар бол уул уурхай. Энэ ч утгаараа 2022 онд гарсан эдийн засгийн 4.8 хувийн өсөлтөд энэ нэгдлийн компаниуд гол чухал үүргийг гүйцэтгэсэн. Ойрын ирээдүйн төлөвлөгөөндөө нэгдлийн цэвэр ашгийг 2024 онд 20 хувиар, орлогыг 30 хувиар өсгөнө гэж тооцоолсон байгаа юм.  Ерөнхийдөө санхүүгийн хувьд ч өөрчлөлт ороод эхэлсэн. Сайн тал руугаа. Гэвч яг өнөөдөр гарч байгаа үр дүнгээр бүрэн дүгнэлт хийхэд арай эртэднэ.

 

Яг үнэндээ бол хөрөнгөтэй байна гэдэг нь асар их хөдөлмөр хүч, цаг хугацаа хэмнэсэн томоос том боломж. Хөгжихөд маш дөхөм болгодог боломж.  Гэвч хөрөнгөтэй бид хөгжсөн үү гэвэл үгүй. Хөрөнгөтэй байх амар, харин хөрөнгийг зөв удирдан засаглах нь хамгийн хүнд үүрэг байдаг. Өнгө, төрөл бүрийн эрдэнэ байвч тэрхүү баялгийг удирдана гэдэг нь санаснаас хүчир хэрэг гэдгийг энэ компанийн түүх бэлхнээ харуулж байгаа. Харин одоо өмнөхөөс алдаа оноог нь харж, ямар арга барил хэрэгтэйг судалж дүгнэсэн зарчим, дүрэм үйлчлэх болсон нь сайн хэрэг.  

 

 

Юутай ч компанийн "амьдрах чадвар”-ыг нэмэгдүүлж, хэрэгтэй компани болгон "хувиргаж" магадгүй ажлууд  эхэллээ. Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хувь нэмрээ оруулж чадахуйц, өрсөлдөх чадвартай, үнэ цэнэтэй, олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн, хувьцаа эзэмшигч иргэдэд бодит үр ашгийг хүртээж чаддаг компани болох бизнесийн зорилго нь биелэх эсэхийг одоо хүлээх л үлдлээ.  


https://montsame.mn/mn/read/316279



“Эрдэнэс Монгол”-ын “апдэйт” ба хүлээлт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

Өнөөдөр, 15:44
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өнөөдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өнөөдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өнөөдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

Өчигдөр, 15:59
Өчигдөр, 15:38
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

Өчигдөр, 15:33
Өчигдөр, 09:52
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани