Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Э.Мөнх-Эрдэнэ: Уулбаян сумын Засаг дарга асан Д.Шижирбаатар дур мэдэн уурхайн зөвшөөрөл олгосон

Э.Мөнх-Эрдэнэ: Уулбаян сумын Засаг дарга асан Д.Шижирбаатар дур мэдэн уурхайн зөвшөөрөл олгосон

 

Сүхбаатар аймгийн Уулбаян суманд "Шинэ уужим орд” ХХК иргэдийн зөвшөөрөлгүйгээр тус сумын нутаг дэвсгэрт хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор нутгийн иргэд болоод компанийн хооронд томоохон зөрчил үүсээд буй. Энэ талаар Уулбаян сумын Баян багийн иргэн, "Баянмөнх хайрханаа хамгаалах тэгш ширээ иргэдийн холбоо” НҮТББ-ын үүсгэн байгуулагч Э.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
 
-"Шинэ уужим орд” компанитай холбоотой асуудал 2019 оноос эхэлсэн. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Сүхбаатар аймагт Уулбаян сумын иргэдийн төлөөлөлтэй уулзаад тус уурхай үйл ажиллагаагаа зогсоосон юм билээ. Гэтэл хэзээнээс дахин үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм бэ?
 
-Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт орших "Уулбаян-Овоо” нэртэй 22 мянга гаруй га талбайн XV-011242 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2006 оны нэгдүгээр сарын 25-нд АМХЭГ-ын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр "Сентерра гоулд Монголия” ХХК-д олгосон. Үүний дараа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 384 дугаар шийдвэрээр энэ зөвшөөрлийг "Шинэ уужим орд” ХХК-д шилжүүлсэн байдаг. Ийн "Шинэ-уужим Орд” компани 2018 оны долдугаар сарын 02-нд ашиглалтын тусгай зөвшөөрлийг 862.39 га талбайд авсан. Үүнээс нэг жилийн дараа буюу 2019 оноос нутгийн иргэд тус уурхайг үйл ажиллагаа явуулж эхлэхийг эрс эсэргүүцэн мал ахуй, ажил амьдралаа хойш тавин байж гурван сарын турш жижүүрлэн жагссан. 
 
Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүүн аймгуудаар ажиллах үеэр нутгийн иргэдийн төлөөлөл болох 40 орчим хүн Ерөнхий сайдтай Сүхбаатар аймгийн төв дээр очиж уулзаж болж буй бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Ерөнхий сайд "Уурхайн үйл ажиллагааг зогсоо. Нутгийн ард иргэдийн санал хүсэлтийг харгалзаж үзэх ёстой” гэж аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгч, тус компанийн үйл ажиллагааг зогсоосон.
 
Гэсэн ч 2022 оноос энэ уурхай гүйцээх хайгуулын үйл ажиллагаагаа дахин явуулж эхэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалж уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэн нутгийн иргэдийг хуулийн мэдлэг дутуу байдлыг дамилдуулж, олон нийтийг тэмцэлд уриалсан гэсэн шалтгаанаар зөрчлийн хэрэг үүсгэж, аймаг руу дуудаж тэднийг шүүх, цагдаагаар  торгуулж  иргэдийн "үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” үндсэн хуулиар олгогдсон баталгаатай эдлэх эрхийг зөрчиж байна.
 
-"Шинэ уужим орд” компани холимог металь олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрлөө авсан юм байна. Хэдэн жилийн хугацаатай хайгуул, ашиглалтын зөвшөөрөл авсан юм бол?
 
-"Шинэ уужим орд” компанийн хайгуул хийж байгаа газар полиметаль буюу холимог металь, зэс, хөнгөн цагаан, төмөр, хар тугалга зэргийн хоёр сая 800 мянган тоннын нөөцтэй гэсэн мэдээлэл авсан. 2018 оны долдугаар сарын 02-ноос  2048 оны долдугаар сарын 02-ныг хүртэл ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан юм билээ. Нутгийн ард иргэд зөвшөөрөөгүй байхад гүйцээх хайгуулын үйл ажиллагаа явуулахаар зүтгээд байгаагийн далд учрыг ойлгохдоо "Шинэ уужим орд” ХХК  хайгуулын үйл ажиллагаагаа дуусгаад, ашиглалтын зөвшөөрлөө өөр компанид дамлан зарж магадгүй гэж нутгийн иргэд бид хардаж байгаа учраас хүчтэй эсэргүүцсээр байх болно.
 
-Иргэд эсэргүүцсэн ч гэсэн тус компани хайгуулын үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юу?
 
-Одоогийн байдлаар тус компани ашиглалтын үйл ажиллагаагаа хараахан эхлээгүй. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслээд гүйцээх хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа. Гүйцээх хайгуулын үйл ажиллагаа нь нэг сарын хугацаанд дуусвал цаашид ашиглалтын үйл ажиллагаанд шилжинэ. Тиймээс нутгийн иргэд эрс эсэргүүцсээр байна. Тус компани сумын төвд газар худалдаад авчихсан, багаж техникээ оруулчихсан, суманд өөрсдийн төлөөллийн хүмүүстэй болчихоод ашиглалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон.
 
-Иргэдийн зөвшөөрөлгүйгээр хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхийг ямар нэгэн компанид өгөх эрхгүй гэж үйл ажиллагааг нь зогсоосон юм байна. Тэгэхээр тухайн үед Уулбаян сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Шижирбаатар та бүхэнд мэдэгдэлгүйгээр зөвшөөрөл олгосон гэсэн үг үү?
 
-Уурхайн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн 2019 онд Уулбаян сумын Засаг даргаар Дондогийн Шижирбаатар ажиллаж байсан. Тэрбээр ард иргэдийн санал хүсэлтийг үл харгалзан ашиглалтын үйл ажиллагааны гурван талт гэрээнд дур мэдэн гарын үсэг зурсан. Үүний дараа тус компани хайгуулын үйл ажиллагаа явуулах техник хэрэгслээ байршуулж эхэлсэн.
 
Тэр үед нутгийн иргэд хүчтэй эсэргүүцэж Д.Шижирбаатар иргэдээс зугтааж гэртээ нуугдаж байсан ба иргэд тэр орой нь гэрийнх нь гадаа жагсаж байсан. Уулзаж тайлбар авах үед "Аймгийн Засаг дарга хүчээр гарын үсэг зуруулсан” гэж хэлсэн. Тиймээс аймгийн Засаг дарга болон албан тушаалтан, Д.Шижирбаатарыг эрх ашгийн зөрчилтэй үйл ажиллагаа явуулсан гэж иргэд хардаж байгаа юм.
 
Нэг ноцтой баримт нь тухайн компанийн үйл ажиллагааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлахгүй гэсэн хаалтын гэрээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд Баруун-Урт хотод Д.Шижирбаатар тэргүүтэй есөн хүн гарын үсэг зурсан юм билээ. Ашиглалтын үйл ажиллагаа эхлүүлэхдээ хаалтын гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. Д.Шижирбаатарыг Засаг дарга байхад манай сумын байгаль орчны байцаагч нь Эрдэнэцагаан сумын харьяат Дэлгэрмандах гэж эмэгтэй байсан. Энэ байцаагч тус компанитай холбоотой ус, хог хаягдал гэсэн холбогдох гэрээ хэлэлцээр дутуу байхад зөвшөөрөл олгосон учир аймгийн Байгаль орчны газраас зөрчилтэй гэсэн дүгнэлт гаргаж үйл ажиллагааг нь түр зогсоож байлаа.
 
-Тухайн үед Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар байсан билүү?
 
-Гурван талын гэрээнд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар Д.Шижирбаатарыг хүчээр гарын зуруулсан гэж өөрөө 2019 онд иргэдтэй уулзах үеэрээ хэлж байсан. Гэрээнд гарын үсэг зурсан гурван талын хэн нь ч нутгийн уугуул иргэд, сумын ИТХ, "Баян” багийн иргэдийн нийтийн хурлын үеэр алинтай нь ч уулзаагүй.
 
-"Шинэ уужим орд” компанийн төлөөлөлтэй та бүхэн уулзсан уу?
 
-Мэдээж 2019 оноос эхлээд байнга уулзаж байгаа. "Бид ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулна. Хэрэв үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цуцлах юм бол танай сумаас олон тэрбум төгрөг нэхэмжилнэ” гэсэн хариу өгдөг. "Баян багийн” иргэдийн нийтийн хурал 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд болсон. Тус хуралд иргэд, сумын засаг захиргааны удирдлагууд оролцсон.
 
Мөн "Шинэ уужим орд” ХХК-ний төлөөлөгч гэсэн гурван хүн хуралд дайрч орж ирж суусан. Энэ нь нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байна гэж иргэд бид үзэж байгаа. Тэр үеэр "Шинэ уужим орд” компанийн төлөөлөл "Бид ашиглалтын үйл ажиллагаа явуулахгүй. Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны дүгнэлтийг үндэслэж зөвхөн гүйцээх хайгуулын үйл ажиллагаа явуулна.
 
Гүйцээх хайгуулын үйл ажиллагааг эхлэхэд иргэдээс санал авах шаардлагагүй” гэсэн тайлбарыг бичгээр өгч байсан. Тэр бичиг нь бидэнд хадгалагдаж байгаа. Гэтэл БОАЖЯ-наас "Шинэ уужим орд” ХХК менежментийн төлөвлөгөө, ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ батлуулаагүй учир үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн үндэс байхгүй байна” гэсэн бичиг 2022 оны долдугаар сарын 1-нд ирсэн. Үүнээс хоёр сарын дараа буюу есдүгээр сарын 15-нд тус компани менежментийн төлөвлөгөөгөө батлуулсан байдаг. Энэ төлөвлөгөөнд "Ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбайд урсгал ус байхгүй. Цас борооны усаар тэжээгддэг Баянцогт болон Жаргалант булагтай” гэж бичсэн байна. Үүнийг иргэд бид ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.
 
-"Шинэ уужим орд” компанийн захирал Ч.Рэгзэдмаа Сүхбаатар аймгийн хүн үү?
 
-Ч.Рэгзэдмаа нь "Сентерра голд” компанийн ахлах инженерээр ажиллаж байсан гэж сонссон. "Баян” багийн иргэдтэй уулзахдаа "Манай гэр бүлийн бизнес.Нөхрийн хөрөнгөөр боссон бизнес учир гүйцээх хайгуулын үйл ажиллагааг дуусгана” гэж ярьсан учраас бид гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж үзэж байгаа. Анх алтны хайгуул гэж орж ирсэн.Тэгээд нөөц нь багаар тогтоогдоод полиметалийн хайгуул болж өөрчлөгдсөн.
 
-Одоо Уулбаян сумын Засаг даргаар Д.Амартайван гэж хүн ажилладаг юм байна. Тэрбээр үүсээд буй энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Одоогийн Засаг дарга Д.Амартайван "Аймгаас гарын үсэг зур гэсэн шахалт шаардлага их ирж байна. Гэхдээ би гарын үсэг зурахгүй ээ” гэсэн тайлбар өгсөн. Тэрбээр 2019 онд нутгийн иргэд уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэж байхад бид нартай хамт байсан. Ингэж 2020 оны сонгуульд иргэдийн саналыг авч сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Гэтэл сумын засаг дарга болоод түүний байр суурь эрс өөрчлөгдөж, иргэдийн талд гаргасан бодитой шийдвэр одоогоор байхгүй байна. "Эрх мэдэл хүрэлцэхгүй байна” гэсэн тайлбар өгдөг.
 
-Одоогийн Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбаттай та бүхэн уулзсан уу. Ямар тайлбар өгсөн бэ?
 
-М.Идэрбат Засаг дарга "Энэ уурхайн үйл ажиллагааг явуул, тэгэхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байр суурийг 2022 онд сумын иргэдтэй уулзах үеэрээ хэлсэн. Ийм учраас энэ хүн бидний эсрэг байр суурьтай байгаа гэж ойлгож байгаа.
 
-Нутгийн захиргааны бай­гууллагатай хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурсан Д.Шижирбаатар аймгийн Засаг даргын орлогч хэвээрээ юу. Ямар нэгэн шинэ тайлбар та бүхэнд өгсөн үү?
 
-Иргэдийн хүчтэй эсэргүүцэл дахин эхэлснээс хойш Д.Шижирбаатар нутгийн иргэдтэй нэг удаа ажлын шугамаар уулзсан. Аймгийн ИТХ-д Уулбаян сумаас сонгогдохдоо сумын байгаль орчны байцаагч Дэлгэрмандахыг авч явсан. Ингээд манай сум байгаль орчны байцаагчгүй үлдсэн.Үүнийг уул уурхайн компани ашиглаж байна гэж харж байна.
 
-Одоо асуудлыг яаж шийдэхээр төлөвлөж байна. Шүүхэд хандаж үзсэн үү?
 
-Тус компани хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад бүрдүүлэх бичиг баримтуудыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон харьяа газруудад хүсэлт тавихад ирсэн бичгийн хариунд маш олон зөрчил илэрч байгаа.Тиймээс бид ард иргэдийнхээ хүчийг нэгтгэж "Баянмөнх хайрханаа хамгаалах тэгш ширээ иргэдийн холбоо” НҮТББ-ыг байгуулсан. Тэгээд мэргэжлийн өмгөөлөгч аваад шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхээр ярьж байна.Өөр арга зам бидэнд үлдсэнгүй. Шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэл компанийн үйл ажиллагааг зогсоох ёстой баймаар юм.
 
-Энэ уурхай Уулбаянчуудын эртнээс тахиж шүтэж ирсэн Баянмөнх хайрханы ойролцоо байгаа нь иргэдийн бухимдлыг хамгийн ихээр хүргэсэн гэж ойлгосон. Байршлынх нь тухайд та тодруулахгүй юу?
 
-Уулбаян сумаас баруун зүгт 8.8 километрт орших "Цагаан ширээ” хэмээх газар уг уурхай 862.39 га талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан. Энэ газар нь бидний өвөг дээдсийн үе уламжлан шүтэж ирсэн "Гурванбаян”-ы нутгийн гол цөм хэсэгт байрладаг. Өөрөөр хэлбэл Уулбаян сумын "зүрх” гэж хэлж болно.
 
-Цагаан ширээ хэмээх газрын ойролцоо хэд хэдэн булаг байдаг. Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор булаг ширгэх тохиолдол гарсан уу?
 
-"Шинэ уужим орд” ХХК-ний ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбай нь бидний өвөг дээдсийн үе уламжлан тахиж, шүтэж ирсэн Баянмөнх, Баянцогт, Батцагаан хайрхдуудын дунд "Цагаан ширээ” хэмээх газарт оршдог. Тойроод Баруун сайн, Хадан худаг, Тойрмын ус, Дэрсэн худаг, Билүүтийн худаг, Уулын ус, Агтан худаг, Баянцогт, Баруун булаг, Жаргалант гэсэн олон мянган жил хүн, мал, ан амьтныг ундаалж ирсэн  ариун дагшин олон булаг бий.
 
 
Баярмэндийн ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Э.Мөнх-Эрдэнэ: Уулбаян сумын Засаг дарга асан Д.Шижирбаатар дур мэдэн уурхайн зөвшөөрөл олгосон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Монголын хилээр өнөөдөр 117 вагон түлш орж ирнэ

    ОХУ-аас шатахуун, түлшний нийлүүлэлт хэвийн явагдаж ...

Өнөөдөр, 13:43
Байгалийн шилдэг гэрэл зургууд

  Байгалийн шилдэг гэрэл зураг шалгаруулах уламжлалт "Nature Talks" ...

2023 оны 11 сарын 24, 22 цаг 01 минут
Байгалийн шилдэг гэрэл зургууд

  Байгалийн шилдэг гэрэл зураг шалгаруулах уламжлалт "Nature Talks" ...

2023 оны 11 сарын 24, 14 цаг 17 минут
Өвөр Монгол Руанда улс руу 294 эмнэлгийн ажилтнуудыг илгээжээ

Хятадын гадаад тусламжийн эмнэлгийн багуудыг явуулсны 60 жилийн ойг ...

2023 оны 11 сарын 23, 17 цаг 59 минут
Олон улсын оюутнууд Хятадын уламжлалт анагаах ухааны сэтгэл татам байдлыг мэдэрч байна

Чиндао хотын баруун эргийн шинэ бүсийн Хятадын уламжлалт анагаах ухааны ...

2023 оны 11 сарын 23, 17 цаг 56 минут
Үзэсгэлэнт Хятадын эв зохицол

Энэ оны 08-р сарын 15 бол Хятадын экологийн анхны өдөр. Энэ өдөр ...

2023 оны 11 сарын 23, 17 цаг 51 минут
2023 оны 11 сарын 23, 17 цаг 47 минут
Тяньжинь: - Байгаль экологио нөхөн сэргээж амьдралаа дээшлүүлнэ

- Бид 3 сая гаруй юаний хөрөнгө оруулалт хийж, 15,000 шинэ модны төрөл ...

2023 оны 11 сарын 23, 16 цаг 38 минут
“Шэньжөү -17” нисгэгчтэй сансрын хөлөг сансрын станцтай залгагдав

Хятадын нисгэгчтэй сансрын нислэгийн төслийн ...

2023 оны 11 сарын 23, 16 цаг 33 минут
“Бүс ба Зам”-ын хүрээнд өндөр чанартай хамтын ажиллагааг ахиулах 8 алхам

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан “Бүс ба Зам” ...

2023 оны 11 сарын 23, 16 цаг 28 минут
“Шэньжөү 16” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

Бээжингийн цагаар 2023 оны 10 дугаар сарын 31-ний 8 цаг 11 минутад ...

2023 оны 11 сарын 23, 16 цаг 18 минут
Миний харсан Азийн наадам

“Ханжөү 2022 · Азийн XIX наадам” ...

2023 оны 11 сарын 23, 16 цаг 09 минут
Дэлхийн автобус экспо дахь “Хятадын байгальд ээлтэй шийдэл”

2023 оны Дэлхийн автобус экспо 09-р сарын 07-нд Бельгийн нийслэл Брюссель ...

2023 оны 11 сарын 23, 15 цаг 33 минут
Азийн наадмуудын бэлгэдэл

Азийн XIX наадам Хятадын зүүн өмнөд эргийн хойд хэсгийн Ханжөү хотод 9 ...

2023 оны 11 сарын 23, 15 цаг 29 минут
Хятад дэлхийд Азийн наадмын талбайд анх удаа “Робот ажилтан” ажиллуулав

Хятад дэлхийд Азийн наадмын талбайд анх удаа “Робот ажилтан” ...

2023 оны 11 сарын 23, 15 цаг 25 минут
Газрын ховор металлын судалгааны төвийг 2027 онд ашиглалтад оруулна

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж болох 9.7 тэрбум вон буюу 6.9 сая ...

2023 оны 11 сарын 22, 10 цаг 38 минут
Экскаваторчин бүсгүй Г.АМГАЛАНЗАЯА

"Liebherr-R 9100” гидроэкскаваторыг чадмагхан жолоодож буй 20 гаруйхан ...

2023 оны 11 сарын 22, 10 цаг 26 минут
2023 оны 11 сарын 20, 18 цаг 28 минут
2023 оны 11 сарын 20, 18 цаг 09 минут
Brent маркийн газрын тосны үнэ унажээ

  Brent маркийн газрын тосны нэгдүгээр сард нийлүүлэгдэх фючерс үнэ ...

2023 оны 11 сарын 20, 18 цаг 05 минут
Гадаадын өвчтөнүүдийн амь насыг хамгаалах “Ногоон гарц”-ыг нээж байна

Эрээн хот бол Хятад улсаас Монгол Улсад нээсэн хамгийн том боомтын хот, ...

2023 оны 11 сарын 20, 18 цаг 02 минут
2023 оны 11 сарын 20, 17 цаг 56 минут
“Дахиад бас Хятадад сурахаар ирэхийг хүсэж байна”

Миний бие 17-ний өглөө Шилийн гол мэргэжлийн коллежийн хоолны ...

2023 оны 11 сарын 20, 17 цаг 48 минут
"Гарцын эдийн засаг”, ”Нутагшуулах эдийн засаг” хоёр зэрэгцэн оршдог

Эрээн хот нь нэгэн цагт ” Галт тэргээр авчирсан хот” гэгддэг ...

2023 оны 11 сарын 20, 17 цаг 32 минут
Эрээн хотын 3-р дунд сургууль: Гадаадын сурагчдад зориулан хятад хэлний гүүр байгуулжээ

"Сайн байна уу? Би 16 настай. Монгол Улсын Улаанбаатар хотоос ирсэн. Би ...

2023 оны 11 сарын 19, 21 цаг 44 минут
Манжуур боомтын 5 цаг үеийн хилийн хаалгатай танилцаарай

 Алтан намар буцаж, мөнгөн өвөл саатсан 11-р сарын 09-ний өдөр ”Бүс ...

2023 оны 11 сарын 19, 21 цаг 39 минут
Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг 398 компанийн хэд нь гишүүдийнх вэ?!

  Жилийн өмнө “...Нүүрсний хулгай” дөнгөж дэлгэгдэж эхэлж ...

2023 оны 11 сарын 17, 17 цаг 59 минут
2023 оны 11 сарын 17, 17 цаг 52 минут
Баоган болд төмрийн үйлдвэр Хятадын хүч чадлыг илэрхийлнэ

Хүмүүс төмөр замыг маш хатуу гэж ойлгодог. Баоган төмөр замын үйлдвэрт ...

2023 оны 11 сарын 17, 17 цаг 34 минут
Эртний улаа өртөөнөөс иж бүрэн ажиллагаатай боомт болон хөгжсөн Эрээн өөртөө

Галт тэрэгний өртөө зөвхөн аялал дундын зогсоол төдийгүй тухайн хотын үүд ...

2023 оны 11 сарын 17, 17 цаг 27 минут
Бээжин, Өвөрмонголын хамтын ажиллагаа шинэ шатанд ахиж байна

Газрын зураг дээр ӨМӨЗО-ны төв Хөх хотоос Хятад улсын нийслэл Бээжин хот ...

2023 оны 11 сарын 17, 17 цаг 16 минут
Түүхэн дэх ”адуун талбай” өнөөдрийн олон улсын боомт болжээ

Манай сурвалжлагын баг 16-ны өдөр уртын дууны өлгий, монгол бөхийн дагшин ...

2023 оны 11 сарын 17, 17 цаг 08 минут
Ураны тохироо нь Дубайн гэрээ, "Эрдэнэтийн 49”-ийг давтах вий?!

  Манай нүүрс, зэсийн том ордууд дээр гадныхан орж ирдэг. Зарим ордоо ...

2023 оны 11 сарын 17, 16 цаг 02 минут
Өвөрхангайн “Баянтээг” Өмнөговийн “Тавантолгой” шиг болчих вий?!

  “...Яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ” гэж ...

2023 оны 11 сарын 17, 11 цаг 37 минут
”Ухаалаг хяналт” ур чадвараа харуулж, үр ашгийг дээшлүүлдэг

Мандал боомтын Мандал порт худалдааны ХХК-ийн гаалийн хяналтын хэсэгт ...

2023 оны 11 сарын 16, 13 цаг 57 минут
“Шүүр” ажиллагаа “шүүрэн шанага” болсны нэгэн жишээ Б.Гасрандорж

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 5Ш ажиллагааны нэгээр зарлагдсан ...

2023 оны 11 сарын 16, 13 цаг 53 минут
“Од болсон” Рашаан боомт

Алтан Хянганы нуруунд байрлах Рашаан боомт нь Өвөр Монголын аялал ...

2023 оны 11 сарын 16, 13 цаг 52 минут
AGV + жолоочгүй технологи ашиглан ухаалаг боомтыг бүтээн байгуулж байна

Сүүлийн жилүүдэд жолоочгүй технологи хүмүүсийн нүдэнд туссан боловч түүний ...

2023 оны 11 сарын 15, 13 цаг 32 минут
Баяннуур хотын наран цэцгийн үр дэлхий дахины иргэдийн өдөр тутмын чөлөөт цагийн амттан болоод байна

Жижигхэн наран цэцгийн үр нь эрт эдүгээ аль ч үед айлын тавганд заавал ...

2023 оны 11 сарын 15, 13 цаг 21 минут
“Хятад-Монголын анхны гүүр” дээр

"Хятад-Монголын анхны гүүр” дээр ...

2023 оны 11 сарын 15, 12 цаг 23 минут
2023 оны 11 сарын 14, 17 цаг 18 минут
Цэцэглэн хөгжсөн Цэхээ боомт

Энэ оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар Цэхээ боомтоор өнгөрсөн ачааны ...

2023 оны 11 сарын 14, 13 цаг 31 минут
Хоёрхон монгол гэрээс олон улсын эрчим хүчний гарц хүртэл

  Баяннуур хотын Ганцмод боомтын Удирдлагын хорооноос 11-р сарын ...

2023 оны 11 сарын 13, 21 цаг 46 минут
Цэхээ боомтын “олон улсын загвар”

Цэхээ боомт нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомттой нүүрлэх ...

2023 оны 11 сарын 13, 18 цаг 24 минут
“Умард хилийн их сургууль” дахь нэг цагын хичээл

"Умрад хилийн их сургууль” олон улсын соёлын солилцоонд хувь нэмрээ ...

2023 оны 11 сарын 13, 15 цаг 01 минут
TIR олон улсын авто тээврийн ”Хятадын брэнд”-ийг бий болгож байна

Манжуур хотын гаалийн газар: TIR олон улсын авто тээврийн ”Хятадын ...

2023 оны 11 сарын 13, 14 цаг 00 минут
2023 оны 11 сарын 13, 13 цаг 33 минут
Манжуур боомтын 5 цаг үеийн хилийн хаалгатай танилцаарай

Манжуур боомтын 5 цаг үеийн хилийн хаалгатай танилцаарай.     ...

2023 оны 11 сарын 12, 14 цаг 28 минут
Ухаалаг үйлчилгээ боомтод шинэ эрч хүч нэмдэг

Ухаалаг үйлчилгээ боомтод шинэ эрч хүч нэмдэг.       ...

2023 оны 11 сарын 10, 16 цаг 15 минут
Ухаалаг үйлчилгээ боомтод шинэ эрч хүч нэмдэг

Ухаалаг үйлчилгээ боомтод шинэ эрч хүч нэмдэг.       ...

2023 оны 11 сарын 10, 16 цаг 15 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани