Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэс тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүдтэй танилц!

Эрдэнэс тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүдтэй танилц!

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шилэн" ажиллагааны хүрээнд төрийн байгууллагууд мэдээллээ ил болгосоор байна. Энэ долоо хоногт Хөдөө аж ахуйг дэмжих сан болон зарим Төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн мэдээлэл ил боллоо. 

Энэ дагуу бид Эрдэнэс  тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг танилцуулж байна. Эрдэнэс тавантолгой ХК-ийн ТУЗ 11 гишүүнтэй. 

1. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат

2019 оноос онд ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа бөгөөд 2022 оноос Эрдэнэс тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж эхэлсэн. Тэрээр Дорноговь аймаг болон Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, төлөөлөгч, мөрдөн байцаагчаас эхлээд Сангийн яам, Монгол банк, Дэлхийн банкуудад ажиллаж байжээ. 

2. ЭЗХЯ-ны ТНБД Х.Батжаргал:

Ханджавын Батжаргал нь 2020-2021 он хүртэл Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан. Түүнийг Засгийн газрын шийдвэрээр 2022 оны нэгдүгээр сараас /2022.01.06/ шинэ яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Товч намтарыг нь танилцуулбал, төрийн албанд зургаан жил ажилласан, төрийн нарийн бичгийн даргын шаардлага хангахгүй нэгэн гэж үздэг.

3. Сангийн яамны ТНБД Ж.Ганбат:

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай нэг нутаг буюу Хэнтий аймгийн гаралтай. Тиймдээ ч гурван давхар дээлтэй болсон нэгэн. Сангийн яамны ТНБД-аас гадна, Эрдэнэс тавантолгой компанийн ТУЗ-ийн гишүүн, нэмээд Эрдэнэс тавантолгой компанийн Бүрэн эрхт төлөөлөгчийн албан тушаалд оны өмнө томилогдсон билээ. Тэрээр 2022 оны 1 сард Эрдэнэс тавантолгой ХК-ийн ТУЗ-д томилогдох шийдвэр нь гараад 4-р сарын 22-нд томилогдсон байна. 

4. ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун:

ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун Дорноговь аймгаас гаралтай. НИТХ-ын даргаар ажиллаж байсан. Нийслэлийн засаг даргад өрсөлдөж ялж байсан түүхтэй нэгэн. Өдгөө ямар нэгэн сонгуульт ажилгүй.

5. ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан:

Тэрээр "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга хэлтсийн даргаар ажилладаг бөгөөд өмнө нь "Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн дэд захирал, Монгол даатгал компанийн захирлаар мөн ажиллаж байжээ. Увс аймгийн харьяат нэгэн. 

6. ”Эрдэнэс монгол” ХХК санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбат:

Төрийн өмчийн хорооноос эхлээд, "Монголросцветмет” ХХК Санхүүгийн албаны дарга, хэлтсийн даргаар ажиллаж байгаад өдгөө "Эрдэнэс Монгол” ХХК Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаа нэгэн аж. 2022 оны 4-р сараас Эрдэнэс тавантолгой ХК-ийн ТУЗ-ээр ажиллаж эхэлжээ. 

7. УУХҮЯ-ны ТНБД Б.Бямбадагва:

Тэрээр АМГТГ-т мэргэжилтэн, тасгийн дарга, Эрдэнэт үйлдвэрт хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2022 оны 10-р сараас Эрдэнэс тавантолгой ХК-ийн ТУЗ, 11-р сараас УУХҮЯ-ны ТНБД-аар ажиллаж эхэлжээ. 

8. Хараат бус Ж.Чимэдцэрэн:

Баянхонгор аймгийн гаралтай. "Бодь даатгал” ХК Хууль эрх зүй, нөхөн төлбөрийн газарт ахлах хуульч, өмгөөллийн "Голомт консалтинг" ХХН гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. 

9. Хараат бус Б.Мөнхзаяа:

Дархан-Уул аймгийн харьяат. "Отгонтэнгэр” их сургуульд багш, эрхлэгчээр ажиллаж байсан. "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлахаар мөн ажиллаж байжээ. "Отгонтэнгэр” их сургууль нь УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролын үүсгэн байгуулсан сургууль билээ. 

10. Хараат бус Э.Тэмүүлэн:

"Wintech” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. "Оюу Толгой” ХХК хүний нөөцийн мэргэжилтэн, 2014 онд "Монголиан Девелопмент Корпорайшн” ХХК бизнес хөгжлийн менжер, 2015-2016 онд "Ньюком Групп” ХХК Төслийн мэргэжилтэн зэрэг албан тушаалд ажиллаж байжээ. 

11. Хараат бус Х.Болор-Эрдэнэ:

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны дүү. 2012-2015 онд "Монгол Росцветмет” ТӨХК-т Ерөнхий захирлара ажиллаж байсан. Тэрээр "Дорнод газар” ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч бөгөөд 2015 оноос одоо хүртэл "Дорнод газар” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа аж.

"Дорнод газар" ХХК нь УИХ-ын гишүүн Ц.Давасүрэнг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаанд буюу 2017-2020 онд Эрчим хүчний салбараас 3,8 тэрбумын тендерт ялсан байдаг. Гэвч тус компани нь газар тариалан, гадаад харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эрчим хүчний салбарын бус компани юм. 

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой

URL

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани