Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нээлттэй сонсгол “гацлаа”, нүүрсний хэрэг ч “гацах” уу?!

Нээлттэй сонсгол “гацлаа”, нүүрсний хэрэг ч “гацах” уу?!

 

Нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсгол 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд эхлэх байв. Тов нь 21 хоногийн өмнө гараад байсан юм. Гэтэл нээлттэй сонсголоос ердөө долоо хоногийн өмнө Нүүрсний түр хороо хуралдаж, "...Хугацаагүйгээр хойшлуулах” шийдвэрийг гаргасан.
 
Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболд энэ тухайд "...Хуралдаанд АТГ-ын төлөөлөл оролцож "...Нээлттэй сонсгол зохион байгуулснаар мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулах магадлалтай.
 
Шүүх хурлаас өмнө зарим хүнийг гэм буруутайд тооцох зэрэг эрсдэлтэй. Тиймээс хуульд заасан үндэслэлээр түр хорооны сонсголыг хойшлуулах хүсэлтэй байна” гэдгийг илэрхийлсэн. Иймд түр хорооны гишүүд санал нэгтэйгээр нээлттэй сонсголыг хойшлууллаа” гэсэн. Ингээд нүүрсний нээлттэй сонсгол "гацаа”-нд орсон. Харин олон нийт энэ нээлттэй сонсголыг хүлээсээр байгаа юм. "...Нэхэж байгаа” гэсэн ч болно.
 
Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболд өчигдөр дахиад энэ талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "...Бид нүүрсний хэрэгтэй холбоотойгоор сонсгол хийхэд бэлэн байгаа. Хуулийн дагуу долоо хоногийн өмнө гэрчээр дуудах хүмүүсээ зарлах ёстой байсан. "Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргалыг оролцуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан.
 
Н.Удаанжаргал "...Гадаад улсаас цахимаар оролцъё” гэдэг хүсэлтээ тавьсан. "...Хууль эрх зүйн хүрээнд боломжтой юу” гэдэг асуудлыг хуулийн байгууллагад хүргүүлсэн. АТГ-аас мөрдөн байцаах ажил цуг үргэлжилж байгаа учраас нууц задруулах, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулах, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нийгэмд яллуулах гээд байгаа учир хууль зөрчиж байна гэсэн санал ирсэн. Манай түр хорооны гишүүд санал нийлж хойшлуулсан” гэв. Гол нь Г.Ганболд өчигдөр "...Сонсгол явуулахгүй нөхцөл байдал үүсэх юм бол УИХ-д тайлангаа тавина” гэж мэдэгдлээ. Эндээс "...нүүрсний нээлттэй сонсгол эргэлт буцалтгүй гацаанд оржээ” гэж ойлгогдож байна. Ингэж "гацсан”-ы шалтгааныг "...Нүүрсний хулгайтай асуудлууд мөрдөн шалгах байгууллагуудын ажиллагаатай зэрэгцэж байгаа. УИХ-ын Түр хороо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа боловч мөрдөн байцаалт явуулах боломжгүй. Манай Түр хорооны сонсголд гэрчээр дуудагдах хүмүүс цагдан хоригдож байгаа учраас хууль эрх зүйн хүрээнд боломжгүй байна” гэж тайлбарлаж байх юм. Ер нь бол Г.Ганболдын тайлбарыг шалтгаан бус шалтаг гэвэл зохино. Нүүрсний нээлттэй сонсголыг товлогдсоноос долоо хоногийн өмнө хойшлуулахаас эхлээд л олон нийтийн дунд эргэлзээ бий болсон.
 
Нэгт, 21 хоногийн өмнө товлон зарлахад нь дуугүй байсан АТГ гэнэт долоо хоногийн өмнө "...Болохгүй” гэсэн гээд байгаа юм. Хоёрт, Г.Ганболдын ярьснаар АТГ-аас Түр хороо руу хүн явуулаад, эсвэл бичиг илгээгээд нээлттэй сонсголыг хойшлуулсан гээд байгаа юм.
 
Түүний өчигдөр ярьснаар "...Н.Удаанжаргалыг оролцуулъя” гэхэд нь АТГ-аас тийм санал хүргүүлсэн бололтой юм. Н.Удаанжаргалын тухайд Монголд ирээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, АТГ тэр хүнээс мэдүүлэг авч эхлээгүй гэсэн үг. Ийм нөхцөлд тийм хариу өгөх нь тодорхой юм. Гэтэл Н.Удаанжаргал гэдэг хүн нүүрсний хулгайтай холбоотой "олон салаа” асуудлын ганцтай нь л холбоотой. Тэгээд түүнийхээ нэг л оролцогч нь байдаг.
 
Тодруулбал, Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 11-ний ээлжит бус хуралдаанаас "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж буй есөн гэрээг нууцын зэрэглэлээс гаргах” шийдвэр гаргасан. Эдгээр гэрээний хүрээнд олон хүн тус Түр хорооны нээлттэй сонсголд гэрчээр оролцох ёстой. Н.Удаанжаргал тэдний л нэг гэсэн үг.
 
Гэтэл дээрх гэрээнүүдийн дийлэнхтэй холбоотой "Бодь”-ийн Д.Баясгалан, тэдний гүйцэтгэх удирдлагууд, дамжаад холбогдоод байдаг Х.Баттулга нарын хүмүүс Монголдоо байж л байна. Гэрээтэй холбоотой асуудлаар Х.Баттулга 2022 оны сүүлчээр АТГ-т дуудагдаад байсан. Мэдүүлгийнхээ "шав”-ыг тавьсан гэх мэдээлэл бий. "Бодь”-ийн Д.Баясгалан ч мэдүүлэг өгсөн байх учиртай. Тиймээс нэгэнт ил болсон гэрээнүүдэд Түр хорооны шинжээчид ямар дүгнэлт гаргасан, түүнийг нь хэлэлцээд явахад саад болоод байх зүйл алга. Ийм л ил тодорхой зүйл дээр Г.Ганболд гэдийгээд байгаа нь анхаарал татаад байгаа юм. Яагаад ингээд байгаа нь бас л хоёр янзаар харагдаж байна. Нэгдүгээрт, энэ Нүүрсний түр хороонд нүүрсний хулгайд холбогдсон хэд хэдэн гишүүн багтжээ. УИХ-ын 72 гишүүнээс нүүрстэй холбогдоогүй, энэ хулгайд сэрдэгдээгүй 13 гишүүн олдоогүй гэхэд итгэмгүй. Өөрөөр хэлбэл, "...Нүүрсний түр хороонд ямар нэг байдлаар нүүрсний асуудалд холбогдсон гишүүд орсон нь нээлттэй сонсголыг хойшлуулахад нөлөөлөөд байна уу” гэж хардахаар байна. Хоёрдугаарт, нүүрсний хулгай тойрсон асуудлуудын зарим, тухайлбал оффтейк гэрээг хэлэлцэхээс болоод нээлттэй сонсголыг "гацаав” уу гэж үзэхээр байна. Г.Ганболдын өчигдрийн "..."Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргалыг оролцуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. АТГ-аас нууц задруулах, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулах, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нийгэмд яллуулах гээд байгаа учир хууль зөрчиж байна гэсэн санал ирсэн” гэсэн нь ингэж үзэхэд хүргэж буй юм.
 
Уг нь УИХ-ын нээлттэй сонсгол ямар ач холбогдоотойг Хөгжлийн банкны түр хорооныхон хангалттай харуулсан. Түүгээр олон нийтэд үнэн бодит байдлыг хангалттай ойлгуулсан. Энэ нь хууль хяналтынхны үйл ажиллагаанд ч эерэг нөлөө үзүүлсэн гэдэг нь эргэлзээгүй. Хэрвээ тэр нээлттэй сонсгол болоогүй бол өдийд Хөгжлийн банкны хэргийг шүүх хурлаас болоод шүүхийг " хэмх нүдэж” эхлэх байв.
 
Гэтэл нүүрсний хулгайн эргэн тойрон дахь асуудлын "оролцогчид”-ыг нээлттэй сонсголд авчирч чадахгүй нь тодорхой болж байх шиг байна. Тэгэхээр тэднийг байгаа хөшигний ард, нүднээс далд хуулийн өмнө суулгаж чадах нь юу л бол доо. Шулуухан хэлэхэд нээлттэй сонсгол "гацсан” нь нүүрсний хэрэг "гацах”-ын эхлэл ч байж мэдэхээр боллоо.
 
 
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж : "Зууны мэдээ” сонин
Нээлттэй сонсгол “гацлаа”, нүүрсний хэрэг ч “гацах” уу?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани