Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

1000 машин бүтээсэн урлаач

1000 машин бүтээсэн урлаач

 

Модель машин нь дэлхийд нэгт эрэмбэлэгддэг хобби ажээ. Олон улсад энэ төрлөөр бүтээл хийдэг, бүр бизнес болгон өргөжүүлсэн олон хүн бий.  Тэдний нэг төлөөлөл болох Ү.Одонбаярыг “Зууны мэдээ” сонин “Авто ертөнц” буландаа онцолж байна.
 
“Нэг машин урлахад дөрвөн сарын хугацаа зарцуулдаг”
 
сонин mn
Ү.Одонбаярын урлангаар ороход шилэн хоргонд байрлуулсан олон янзын машин угтана. Ойртон очиж харвал төрөл бүрийн машинуудын модель загварыг урлаж, эгнүүлэн тавьсан нь энэ байв. Түүний урлангаар аялахад үнэхээр уйдамгүй. Учир нь эрт үеийн машиныг ч эндээс тольдох боломжтой юм. Ховор загварууд цөөнгүй байх ажээ.
 
Ү.Одонбаяр ажлын ширээнийхээ ард ЗИЛ-130 машин урлаж ихэд завгүй суух. Багахан хугацаанд хажуугаас нь ажиглаж суухдаа модель машин хийхэд их туршлага, мэдлэг,  мэдрэмж, тууштай  байдал гээд олон зүйл шаарддаг болох нь харагдана.
 
Гэрэлд хараад л, өө сэвийг нь уйгагүйгээр үрж янзлах юм. Тэрбээр "Нэг машин хийхэд багаар бодоход долоо хоногийн хугацаа зарцуулдаг" тухайгаа хэлж байсан юм. Харин нэг машины загварыг шинээр урлахад дөрвөн сарын хугацаа ордог байна. Ийнхүү машин бүр загвараасаа хамаараад харилцан адилгүй хугацааг зарцуулна. Тиймээс өдрийн ажлын хөлс, материал, ажлын байрны урсгал зардлаа тооцлоолж ханшаа тогтоодог байна.
 
Хамгийн үнэтэй загвар нь 30 сая хүрчээ.
 
Гадаадаас захиалж буй модель машины дундаж үнэ нь 150 мянга. Захиалагчид нь “Орос машины модель сонирхогчид” хэмээх группээр захиалга өгөхөөс гадна түүнтэй утсаар холбогддог гэж байв.
 
“1000 гаруй машины модель загвар гаргасан”
 
сонин mn
Ү.Одонбаяр анх 2019 онд урлангаа нээж байжээ. Өөрийн хоббигоо хөгжүүлэх зорилгоор эхлүүлсэн багахан хүслээс эхлэлтэй ажил нь өнөөдөр урлан болтлоо хөгжсөн түүхтэй. Өмнө нь тэрбээр  автомашины модель цуглуулдаг байсан гэнэ. Өөрийн сонирхсон машины жижиг загвараа авчихаад түүнийг өөрийн гараар хийж үзэхсэн гэсэн хүсэлтэй байсан ч нэг л зориглож чадахгүй их удсан. Яг урлах гэхээр тухайн сонирхсон загвар байдаггүй ч юмуу ямар нэгэн хүндрэлтэй тулгардаг байж.
 
Ингээд удаан бодсны эцэст анх материал аваад машин хийхээр туршиж үзсэн гэдэг. Үүнээс их зүйлийг сурчээ. Ямар материалаар хийж болох, юуг анхаарах хэрэгтэй зэргээр олон зүйлийг мэдэж авсан байна. Энэ цагаас эхлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд 1000 гаруй машин урлажээ.
 
Ү.Одонбаярын ажлыг товчхоноор тайлбарлавал  энгийн машиныг  43 дахин багасгасан модель загвар гаргадаг гэсэн үг. Анх музейн үзмэрт зориулж машинаа хийж эхэлсэн тухайгаа ярьж байсан юм. Түүний ажлын явцыг сонирхвол эхлээд машины захиалга авна. Үүний дараа нь  шугам зургийг нь гаргадаг байна. Ингээд материалаа сонгож, загвараа гаргана. Дараа нь урлаж эхэлдэг ажээ. Машинаа хийхдээ төмөр, хуванцар, хайлш  зэргийг ашигладаг гэж байсан юм.
 
Ү.Одонбаяр “Машины материалаа судлаад ихэвчлэн хойд хөршөөс оруулж ирдэг. Машин хийхдээ үйлдвэрийн модель, угсардаг загварын модель, гар хийцний загвартай модель гэсэн төрлүүдийг түлхүү ашигладаг” хэмээн ярьсан юм.
 
Түүнээс гадна модель машин хийж сурах хүсэлтэй олон залуус байдаг гэнэ. Тэдэнд мэддэг, чаддаг бүхнээ харамгүй зааж, сургажээ. Шавь нарынх нь хувьд зөвхөн ажлынхаа хажуугаар, чөлөөт цагаараа л машин урладаг аж. Харин Ү.Одонбаяр ажлаасаа гарч, бүхий л сэтгэл зүрхээ энэхүү урландаа зориулж буй ховор хүн  юм.
 
Математикийн тооцоолол чухал
 
сонин mn
Тухайн бүтээлээ өөрийн гаргасан хэмжээгээрээ жижгэрүүлэхэд математикийн тооцоолол их чухал ажээ. Мөн өнгө гаргах, уусгаж будах хэрэгтэй гэж байв. Машины загварууд нь өөрийн гэсэн чимэглэл хэсгүүдтэй. Тэр болгоныг нь мэддэг байж урлах хэрэгтэй гэсэн.
 
Ү.Одонбаярын ажлын багаж нь хасуур, өрөм, олон төрлийн жижиг хөрөө, хуурай, зүлгээр, дөш, алх, хайч гээд олон. Гэхдээ бүгд жижиг хэмжээтэй байх аж. Ихэнх багажаа өөрөө хасаж, заримыг нь тааруулж ашигладаг байна.
 
Түүний урлан хөл хөдөлгөөн тасардаггүй гэнэ. Мөн монголд ганц загварууд ч цөөнгүй байдаг юм байна. Загваруудаа цөөн тоогоор гаргадаг учир их хурдан дуусдаг тухайгаа Ү.Одонбаяр ярьж байсан юм. Гэхдээ урлангийн ихэнх орлого нь ах, аав зэрэг ойр дотны хүмүүсийнх нь машин хийлгэх захиалга дээр тогтдог ажээ. Мөн орлогоосоо нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажлууд зохион байгуулдаг байна.
 
Тухайлбал, жил бүр ахмадын баяраар группын гишүүдтэйгээ хамтран хандив цуглуулж, 20 ахмадад модель машин урлаж дурсгадаг гэж байв.
 
Бүхий л салбарын машин техникийг судалж, хийж үзэх нь  түүний чадвартай салшгүй холбоотой. Тухайлбал "Таван Толгой" компани анх үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ дөрвөн техниктэй байжээ. Үүний хоёр загварын моделыг Ү.Одонбаяр хийж урландаа байрлуулсан байв. Тэрбээр ихэвчлэн XX зуунд үйлдвэрлэгдсэн машины загварыг урладаг онцлогтой. Тиймээс ирээдүйд энэхүү бүтээлүүдээ музей болгох зорилго тавьснаа ч бидэнд дуулгасан юм.
 
 
Баатарын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
1000 машин бүтээсэн урлаач
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

Өнөөдөр, 10:47
Өнөөдөр, 09:21
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

Өчигдөр, 08:41
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

Өчигдөр, 08:39
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани