Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шатах ашигт малтмалын эрин үеийн төгсгөл: Цэвэр эрчим хүч

Шинжээчид шатах ашигт малтмалын эрин үеийн төгсгөл ирснийг зарлаж байна. Өнгөрсөн 2022 онд салхи болон нарны эрчим хүчний үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээ тогтоожээ. 
Их Британийн цэвэр эрчим хүчний судалгааны "Ember” төвийн судалгаанаас үзвэл, 2022 онд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 12 хувийг бүрдүүлжээ. 2021 онд энэ үзүүлэлт 10 хувь байжээ.
Нүүрсний хэрэглээ бага зэрэг өсөж, эрчим хүчний үйлдвэрлэлээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн ч шинжээчид үүнийг агаарын бохирдлын оргил үе байсан хэмээн таамаглаж байна. Уур амьсгалын хувьд шийдвэрлэх энэ арван жилд шатах ашигт малтмалын эрин үеийн төгсгөл эхэлж, хүн төрөлхтөн цэвэр эрчим хүчний эрин зуун руу хөл тавьж байна гэж тус төвийн шинжээч Малгожата Вятрос-Мотыка онцолжээ. 
Цэвэр эрчим хүч энэ онд эрэлтээ хангаж чадвал шатах ашигт малтмалын хэрэглээ бага зэрэг буурна гэж "Ember” төв таамаглаж байна. 
Эрчим хүчний эх үүсвэр хэрхэн илүү цэвэр болдог вэ?
Өнгөрсөн онд нарны эрчим хүч цахилгаан эрчим хүчний хамгийн их өсөлттэй эх үүсвэрээр 18 жил дараалан тодорчээ. 2021 онтой харьцуулахад нарны эрчим хүчний үйлдвэрлэл 24 хувиар өссөн байна. "Ember” төвийн тооцоолсноор, Өмнөд Африкийг цахилгаан эрчим хүчээр хангахад хангалттай хэмжээний цахилгаан эрчим хүчийг нарны эрчим хүчнээс гаргаж авсан байна. 
Салхины эрчим хүчний үйлдвэрлэл 17 хувиар өссөн нь Их Британийн хэрэглээг хангахад хангалттай байв. Бүхэлдээ сэргээгдэх болон атомын эрчим хүч зэрэг эрчим хүчний цэвэр эх үүсвэр дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 39 хувийг хангасан байна. Усан цахилгаан станцууд 15 хувийг хангасан нь түүхэн шинэ дээд амжилт юм. Хэдийгээр нүүрснээс гаргаж авдаг эрчим хүч дэлхий дээрх цахилгаан эрчим хүчний хамгийн том эх үүсвэрийн статусаа хадгалсаар байгаа ч 2022 онд нийт цахилгааны эрчим хүчний 36 хувийг хангасан байна. 
 
 
Байгалийн хийн хямралын үед болгоомжилж байсан шиг дэлхийн нүүрсний эрчим хүчний хэрэглээ рүү буцаагүй гэж "Ember” төвийн мэдээлэл боловсруулалтын хэлтсийн дарга Дэйв Жонс онцолжээ. 
Нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт өнгөрсөн оны дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлтийн 80 хувийг хангаж, шатах ашигт малтмалыг хөрсөнд нь хадгалах боломж олгосон. 
Цэвэр цахилгаан эрчим хүч тээврээс авхуулаад аж үйлдвэр хүртэлх дэлхийн эдийн засгийг өөрчилнө. Хүлэмжийн хийн ялгарлыг багасгах эрин үед нүүрснээс гаргаж авдаг эрчим хүчнээс татгалзана. Байгалийн хийн эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлтийн төгсгөл харагдаж байна гэж Вятрос-Мотыка ярьж байна. 
Ямар улс орнууд цэвэр эрчим хүч илүү үйлдвэрлэдэг вэ? 
"Ember” төв дэлхийн цахилгаан эрчим хүчний 93 хувийг хэрэглэдэг 78 улс орны мэдээллийг судалжээ. Эдгээрээс 60 улс нь цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 10 гаруй хувийг нар, салхины эрчим хүчээр хангаж байна. 
Европын хэд хэдэн орон тэргүүн эгнээнд алхаж байна. Тухайлбал, өнгөрсөн онд Данийн нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд нар, салхины эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 60.8 хувьд хүрчээ. Литва /48.4 хувь/, Люксембург /46.6 хувь/ удаалжээ. Герман улс 185 ТВтц цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, энэ үзүүлэлтээр Европт тэргүүлсэн бол Испани, Их Британи удаалжээ. Европ нийт нар, салхины эрчим хүч ашиглан 805 ТВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн бол БНХАУ 1241 ТВтц цахилгаан үйлдвэрлэжээ. Энэ нь тус улсын нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 14 хувийг эзэлж байна. 
Дэлхийн эрчим хүчний салбарын тухайд Хятад улс нь "горилл” гэсэн үг гэж "Greenpeace East Asia” байгууллагын шинжээч Ли Шуо тодорхойлов. Хятад улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгаа ч нүүрсний төслүүдийг эрчим хэрэгжүүлж байна. АНУ, Энэтхэг, Япон нарны эрчим хүчний үйлдвэрлэлд томоохон хувь нэмэр оруулж байна. Хэдийгээр сэргээгдэх эрчим хүчний төлөв байдал найдвар төрүүлж байгаа ч хэрэглээний тэгш байдал нэмэгдэж буйг шинжээчид анхааруулжээ. Тиймээс хөгжиж буй орнууд ард хоцорч, хүлэмжийн хийн гол үйлдвэрлэгч болгон үлдээхгүйн тулд хөгжингүй орнууд илүү ихийг хийх ёстой. 
Дэлхий дахин тэг ялгаралтай эрчим хүчний замд гарсан уу?
Цахилгаан эрчим хүч нь дэлхийд СО2 хий хамгийн ихээр ялгаруулдаг салбар юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн төсөөллөөр, цахилгаан эрчим хүч нь 2040 он гэхэд тэг ялгаралтай анхны салбар болж байж 2050 он гэхэд эдийн засгийн бүхий л салбар энэ амжилтад хүрнэ. Өөрөөр хэлбэл 2030 он гэхэд дэлхийн цахилгаан эрчим хүчний 41 хувийг нар, салхины эрчим хүчээр хангана гэсэн үг юм. 
Дэлхийг экологийн цэвэр эрчим хүчний замд гарах эсэх нь засгийн газар, бизнес, хувь хүмүүсийн үйл ажиллагаанаас шалтгаална. Сайн мэдээ гэвэл дэлхий дахинд шаардлагатай технологи бий. 

https://news.zindaa.mn/4kqg
Шатах ашигт малтмалын эрин үеийн төгсгөл: Цэвэр эрчим хүч
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани