Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сүүлийн 5 сард “Оюу Толгой”-н ТУЗ-д гурван гишүүний халаа сэлгээ хийгдлээ

 

Сүүлийн 5 сард “Оюу Толгой”-н ТУЗ-д гурван гишүүний халаа сэлгээ хийгдлээ

 

"Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр 10 жил ажилласан Н.Багабанди чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан долоо хоногийн өмнө мэдэгдэж байсан билээ. Тэгвэл  Монголын Засгийн газрын 34 хувийн эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээн ажиллах шинэ гишүүнээр Жамбалдоржийн Таныг  томилуулахаар нэр дэвшүүлснээ Засгийн газраас өнөөдөр  мэдэгдлээ.

Ингэснээр сүүлийн таван сарын дотор  "Оюу Толгой”-н ТУЗ дахь Монголын Засгийн газрын хоёр төлөөлөл солигдож байна. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард "Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатыг "Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Түүнийг З.Ган-Очир гишүүний оронд томилсон юм.

"Оюу Толгой”-н ТУЗ-д манай талаас ийнхүү халаа сэлгээ хийж буйгаас гадна айлын тал ч шинэ томилгоо хийгээд байгаа юм.

Тодруулбал, "Рио Тинто" групп  "Туркойз Хилл Ресурс"-ын 49%-ийг 3.1 тэрбум ам.доллароор худалдан  авч,  тус компанийг 100% эзэмшигч нь болсноор, Оюутолгой төслийн 66%-ийг дангаараа эзэмшигч болсон. "Туркойз Хилл Ресурс" хаалттай компани болж, "Рио Тинто"-гийн охин компани болсон юм. Ингэснээр "Оюу Толгой" компанийн ТУЗ-д "Туркойз Хилл Ресурс"-ын эрх ашгийг төлөөлдөг хоёр гишүүний хувьд хараат бусаар ажиллах шаардлагагүй болсон юм. Уг шийдвэр гарахаас өмнө "Оюу Толгой" компанийн ТУЗ-д "Туркойз Хилл Ресурс"-ын эрх ашгийг төлөөлөн  компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стив Тибоу,  компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар ажиллаж байсан.

Тэгвэл одоогийн байдлаар Стив Тибоу ажиллаж байна. Харин Люк Колтоны оронд Сүхбаатарын Мөнхсүх ажиллаж эхэлжээ. С.Мөнхсүх нь 2021 оны гуравдугаар сараас "Рио Тинто”-гийн Зэсийн группт Өсөлт, хөгжил хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн аж.

Тодотгоход, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн өмнөөс компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлогын чиглэлийг тодорхойлж ажилладаг гэсэн мэдээллийг "Оюу Толгой” ХХК-ийн зүгээс өгдөг. Гэхдээ бодит байдал дээр өнгөрсөн хугацаанд  "Оюу Толгой”  ХХК-ийн ТУЗ гүйцэтгэх удирдлагад хяналт тавих, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах, хамгаалах тал дээр сайн ажиллахгүй байна гэх шүүмж дагаж ирсэн.

Тухайлбал, Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр хэтэрч, ашиглалтад орох хугацаа хоёр жилээр хойшилж, хувьцаа эзэмшигчдэд очих төслийн үр өгөөж буурсан нь ТУЗ-ийн зүгээс гүйцэтгэх удирдлагад тавих хяналт сайнгүй байсантай холбоотой. Тиймээс ТУЗ цаашид хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд гүйцэтгэх удирдлага хангалттай сайн ажиллаж байна уу, сайжруулах, анхаарах зүйл юу байна гэдэгт төвлөрч, шийдвэр гаргах шаардлагатай гэхчлэн зарчмын асуудлуудыг Оюутолгойн хэлэлцээний ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоо өмнө нь хэлж байв. Мөн 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн "Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй Э.Баясгалан "Компанийн засаглалыг сайжруулах асуудлаар   "Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас хяналт тавих үүргийг хэрэгжүүлье гэсэн санал оруулсныг ТУЗ-ийн хурлаар хэлэлцэн, баталсан талаар 2021 оны 11 дүгээр сард хэлж байсан юм.

Тэрбээр "ТУЗ-ийн хурлаар уг шийдвэр гарснаар "Эрдэнэс Оюу Толгой” ХХК хувь эзэмшигчийн хувьд хяналтаа тавиад явах бүрэн эрхтэй болсон. "Оюу Толгой” ХХК шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Уг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор "Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн чадавхыг сайжруулах үүднээс мэргэжилтнүүдийг томилно. Үйл явдлын мэдээллийг болоод өнгөрсний дараа биш, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хийгдэх явцад оролцоотой байх, шат дараалалтайгаар хяналт тавиад явах ажлыг эхлүүлэх нөхцөл одоо бүрдэж байна. Мэдээж үүнд тодорхой хугацаа орох байх” гэж байсан.

Түүнчлэн хувь эзэмшигчийн хувьд хяналтаа тавиад явах бүрэн эрхтэй болсон гэж ойлгогдож буй "Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн захирал нь ТУЗ-ийн гишүүнээр ирсэн бол түүний араас "Эрдэнэс Монгол”-ын тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ж.Тана ирж байна. Түүний ажлын туршлагыг харахад,  2011-2012 онд "Рио Тинто”-гийн Австрали дахь компаниад Технологи, инновацийн хэлтэст бизнесийн шинжээчээр, 2013-2015 онд "Оюу Толгой” компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээчээр  ажиллаж байсан байна.

Тэгэхээр тэрбээр хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгч айлын талтай ч ойр ажиллаж байжээ.
 

 "Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг танилцуулъя

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА - ГАЛСАНГИЙН БАТСҮХ

Галсангийн Батсүх 2010 оны зургадугаар сард "Оюу толгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон.

Г.Батсүх 2010 оны гуравдугаар сар хүртэл Монгол Улсын Гадаад харилцааны яаманд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байв. Үүнээс өмнө 2001-2005 онд Монгол улсаас Канад улсад суух Элчин сайд бөгөөд Перу, Бразил, Парагвай улсыг хавсран суух Элчин сайд, 2005-2009 онд Монгол улсаас БНХАУ-д суух Элчин сайд бөгөөд Австрали, Шинэ Зеланд, Пакистаныг хавсран суух Элчин сайдаар ажиллаж байв. Тэрээр 1992 оноос дипломат албанд ажиллаж эхэлсэн бөгөөд олон улсын худалдааны магистр, олон улсын харилцааны докторын зэрэгтэй. Өмнө нь Монголын үндэсний аялал жуулчлалын газар ("Жуулчин” нэгтгэл)-т дэд дарга, даргаар ажиллаж байв.


 ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН - ЭЛИАС СКАФИДАС

Элиас Скафидас нь 2018 оны есдүгээр сард "Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрээр Рио Тинтогийн Зэсийн группийн Санхүү хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байна. Тус албан тушаалд томилогдохоос өмнө Элиас нь Гвиней Улсын Симанду дахь Рио Тинтогийн төмөрлөгийн уурхайд Үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаал хашиж байсан юм. Мөн тэрээр Рио Тинто группийн Компанийн хөгжил болон Санхүүгийн албадаас гадна "Төмрийн хүдэр”, "Очир эрдэнэ ба ашигт малтмал”, "Эрчим хүч ба ашигт малтмал” зэрэг салбар нэгжид нийт 15 жил ажилласан бөгөөд Рио Тинтод ажиллахаасаа өмнө аж ахуйн нэгжийн санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан.

Элиас нь Симанду дахь Рио Тинтогийн төмөрлөгийн уурхайд байхдаа Чиналко тэргүүтэй Хятадын төрийн өмчит компаниудын консорциумтай хамтарсан үйлдвэр байгуулах яриа хэлэлцээг амжилттай удирдсан. Тэрбээр мөн 2008 оноос хойш БНХАУ-д идэвхтэй үйл ажиллагаа явуулж, компани нэгтгэх, худалдан авах, зарим салбар нэгжийг зарах, Хятадтай харилцах стратеги боловсруулах, хамтарсан аж ахуйн нэгж байгуулах, түүний яриа хэлэлцээг өрнүүлэх, төслийн санхүүжилт ба хөрөнгө босгох ажлыг хариуцах, техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа болон зураг төсөл, хангамж, барилга угсралтын ажлуудыг гардан зохион байгуулах зэрэг  чиглэлүүдээр  ажиллаж ирсэн.


 ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН – СҮХБААТАРЫН МӨНХСҮХ

С.Мөнхсүх нь 2021 оны гуравдугаар сараас Рио Тинтогийн Зэсийн группт Өсөлт, хөгжил хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн. Тэрээр энэ албан тушаалдаа Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн асуудлыг хамаарч, Зэсийн группийн өсөлтийн стратеги болон үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна. С.Мөнхсүх нь анх 2012 онд "Оюу толгой” компанид ажилд орж, хэд хэдэн удирдлагын болон стратегийн төслүүдэд үүрэг гүйцэтгэж ирсэн. Улмаар 2015 онд Рио Тинто группт шилжин ажиллаж, Рио Тинто Монгол компанийн захирлаар томилогдсон. С.Мөнхсүх одоогийн албан тушаалд томилогдохоосоо өмнө Австрали Улсын Брисбен хотод Стратеги, хөгжлийн багийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан.

Тэрбээр Рио Тинтод нэгдэхээсээ өмнө Монгол болон Америкийн Нэгдсэн Улсад санхүүгийн үйлчилгээ, агаарын тээвэр, хөрөнгө оруулалтын менежментийн салбарт удирдах албан тушаалууд хашиж байсан. Тэрээр Бостоны Зүүн хойд Их Сургуулийг Санхүүгийн бакалаврын зэрэгтэй төгсөж хожим нь Калифорни Беркелигийн их сургуулийн Хаас бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.


ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН - ЭНХБААТАРЫН БАЯСГАЛАН

Э.Баясгалан нь 2020 оны арваннэгдүгээр сард "Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрбээр тус албан тушаалд томилогдохоос өмнө АНУ-ын Нью-Иорк хотод "Номура Секюритийз Интэрнэшнл” компанийн Хөрөнгө оруулалтын банкинд Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан. Мөн тэрээр "Жэй Пи Морган Секюритийз”, "Саусгоби Сэндс,” "Саусгоби Ресурс” зэрэг компаниудад ажиллаж байсан.

Э.Баясгалан нь "Жэй-Пи Морган Секюритийз”-д ажиллаж байхдаа компаниудыг нэгтгэн нийлүүлэх, худалдаж авах болон компанийн зээл ба хувьцаа арилжаанд гаргах хэлцлүүдийг гүйцэтгэхэд амжилттай манлайлан оролцож байсан. Тэрбээр Чикагогийн Их сургуулийн Бүүт Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын магистр, Болгар Улс дахь Америкийн Их сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй.


 ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН - СТИВ ТИБОУ

Стив Тибоу 2015 оны аравдугаар сараас 2017 оны дөрөвдүгээр сарын хооронд "Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2021 оны гуравдугаар сард "Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр дахин томилогдсон.

Тэрбээр Туркойз Хилл Ресурс компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Үүнээс өмнө Туркойз Хилл Ресурс компанийн Санхүү хариуцсан захирлаар 2014 оны зургадугаар сараас 2017 оны дөрөвдүгээр сар хүртэл ажиллаж байсан. Стив нь санхүү, компанийн удирдлагын чиглэлээр 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай. Түүний хувьд 2009 оны наймдугаар сараас 2014 оны тавдугаар сар хүртэл Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Австралийн "Энержи Ресурсиз” компанид Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан юм. Үүнээс өмнө Рио Тинто Алкан болон Алкан Алюминум Лимитид компанид уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр удирдах алба хашиж байв.

Стив 1981 онд Université du Québec à Chicoutimi-г Санхүүгийн мэргэжлээр, 1990 онд Монтреал дах École des Hautes Études Commerciales-г Нягтлан бодогч мэргэжлээр тус тус бакалаврын зэрэгтэй дүүргэсэн бөгөөд Австралийн захирлуудын институтийн гишүүн юм.


 ​ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН - ДЭЙРДРЭ ЛИНГЕНФЭЛДЕР

Дэйрдрэ Лингенфэлдер нь 2022 оны гуравдугаар сард "Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Дэйрдрэ нь уул уурхайн салбарт хуримтлуулсан арвин туршлагатай, шилдэг манлайлагч билээ. Тэрээр 2017 оноос эхлэн Рио Тинто компанийн Зэсийн группийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин (ЭМААБО) болон Орон нутгийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгчийн албыг өнгөрсөн таван жилийн турш хашсан.

Дэйрдрэ Рио Тинто группд ирж ажиллахаасаа өмнө Англо Американ, Де Биерс компаниудад олон улсыг хамарсан, өргөн хүрээтэй удирдах албан тушаалуудыг хашиж, гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлийн түвшний үүрэгт ажлуудад томилогдож байсан. Тэрбээр уул уурхай, аж үйлдвэрийн салбарт төрөл бүрийн таваарыг хамарсан үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн чиглэлээр  20 гаруй жил ажилласан.

Тэрбээр Йоханнесбургийн их сургуульд Худалдааны болон Шинжлэх ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан.


ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН – НАМСРАЙН ЦЭРЭНБАТ


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
 

  • 1996 онд Увс аймаг Улаангом 2-р 10 жилийн сургууль
     
  • 2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, санхүүгийн менежмент бакалавр
     
  • 2001 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, магистр


АЖИЛЛАСАН БАЙДАЛ
 

  • 2000-2001 онд Мобиком корпораци
  • 2003-2004 онд "Таван богд” групп
  • 2005-2010 онд "Увс хүнс” ХХК-ийн дэд захирал
  • 2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах
  • 2012-2015 онд "Трансинконсулт” ХХК-д
  • 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга
  • 2015-2016 онд "Юу Эф Си” группд  гүйцэтгэх захирал
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
  • 2021.10.01-нээс "Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШСЭН ЖАМБАЛДОРЖИЙН ТАНА
 

  • 2007 онд АНУ-ын Юта мужчин "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэсэн.
     
  • 2011 онд Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн Ази судлалаар баклаварын зэрэгтэй төгссөн.
     
  • 2016 онд Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлэгийг хүртэж Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистр  хамгаалсан.
     
  • 2012-2013 онд Куинсландын их сургуульд "Байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр диплом хамгаалсан.


АЖИЛЛАСАН БАЙДАЛ
 

  • 2011-2012 онд Рио Тинтогийн Австрали  дахь компаниад Технологи, инновацийн хэлтэст бизнесийн шинжээч
     
  • 2012-2013 онд "Нортпаркс" зэсийн гүний уурхайд бизнесийн шинжээч
     
  • 2013-2015 онд "Оюу Толгой” компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээч
     
  • 2017 оноос зѳвлѳх үйлчилгээний Маккэнзи фирм
     
  • "Эрдэнэс Монгол" ХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан.
https://news.zindaa.mn/4kpx
Сүүлийн 5 сард “Оюу Толгой”-н ТУЗ-д гурван гишүүний халаа сэлгээ хийгдлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани