Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Франц ахын үнсэлт

Франц ахын үнсэлт

 


 

Уран гэж юу вэ?

Уран нь байгалийн олон чулуулаг, тэр ч байтугай далайн усанд ч байдаг.Аливаа нөөцийн нэгэн адил ураныг хүссэн хэмжээгээрээ олборлох боломжгүй.

Уран бол мөнгөнөөс 40 дахин, алтнаас 500 дахин их тархсан дэлхийн царцдас дахь хамгийн түгээмэл элементүүдийн нэг юм.

Ураныг юунд ашигладаг вэ?

Ураныг үндсэндээ цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг бөгөөд атомын цахилгаан станцуудад цэвэр эрчим хүч гаргаж авдаг. Уул уурхайгаас гаргаж авсан ураны үндсэн хэрэглээ нь цөмийн реакторын түлш юм.

Цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг ураныг зөвхөн 5 хувь хүртэл баяжуулах шаардлагатай. Байгальд уран нь уран-238 (99.2739–99.2752%), уран-235 (0.7198–0.7202%), маш бага хэмжээний уран-234 (0.0050–0.0059%) хэлбэрээр олддог. Цөмийн реакторуудад ашигладаг ураны задрах изотоп болох Уран-235 нь хүдрийн ураны 0.7 орчим хувийг бүрдүүлдэг. Энэ бол цөмийн эрчим хүчийг шууд үүсгэх чадвартай цорын ганц байгалийн изотоп юм.

Ураны нөөц ба уурхай

Дэлхийд мэдэгдэж байгаа ураны хамгийн том орд нь Австралид байдаг бөгөөд 1,706,100 тонн буюу дэлхийн нийт нөөцийн 29% -ийг эзэлдэг. Казахстанд 679,300 тонн буюу дэлхийн нөөцийн 12% бий. Бусад чухал ордууд нь ОХУ, Канад, Нигер, Намиби, Өмнөд Африкт байдаг.

Ураны ордуудыг үндсэн чулуулаг, бүтцийн тогтоц, эрдэс бодисоор нь ангилдаг. Хэдийгээр ураныг олон янзын эх үүсвэрээс гаргаж авах боломжтой ч харьцангуй өндөр агууламж байхгүй л бол энэ нь эдийн засгийн хувьд ашигтай байдаггүй. Маш өндөр агуулгатай хүдэр нь 17-18% уран агуулдаг. Эдгээр нь Канадын хоёр ордод л байдаг. Олон улсын ангиллаар бол өндөр агуулгатай хүдэр нь ойролцоогоор 2% уран , бага агуулгатай хүдэрт 0.1% уран, маш бага агуулгатай хүдэр ердөө 0.01%-аас дээш агуулгатай уран агуулсан байдаг. Хүдрийн үнэ цэнэ нь түүний агуулагдах ураны агууламжаас гадна ураныг хялбархан гаргаж авах нөхцөл байдлаас хамаарна.

Уран олборлолт гэдэг нь ураны хүдрийг газрын гүнээс гаргаж авах үйл явц юм. 2021 онд 50 гаруй мянган тонн уран үйлдвэрлэсэн. Казахстан, Канад, Австрали зэрэг улсууд ураны эхний гуравт бичигдэж, дэлхийн нийт үйлдвэрлэлийн 68 хувийг бүрдүүлдэг.

Ураны хүдрийг бусад ашигт малтмал, нүүрс олборлодогтой адил ил ба далд аргаар болон газар дор уусгах аргаар олборлодог. Ордын гүн, зэрэглэл, хэмжээ зэргээс шалтгаалан уурхайг ямар аргаар олборлохыг тодорхойлдог.

Өнөөдөр ихэнх боловсруулж байгаа ураны хүдэр нь ойролцоогоор 0.02%-аас 0.2% хүртэл олборлох боломжтой уран агуулсан байдаг тул ил ба далд аргаар олборлосон нэг кг уран тутамд 500-5000 кг хүдэр боловсруулах шаардлагатай байдаг.

Ураны газар дор уусгах аргаар олборлох нь 1960-аад оноос хуучин ЗХУ, Болгар, Чех, АНУ-д эхэлсэн. Ураны хүдрийг газар дор уусган олборлох арга нь Казахстаны нөлөөгөөр нийт эзлэх хувийн жингээ тогтмол нэмэгдүүлж, 2021 онд үйлдвэрлэлийн 60 гаруй хувийг эзэлж байна.

Ураны уурхайнууд 20 орчим улсад үйл ажиллагаа явуулж байгаа ч 2020 онд дэлхийн үйлдвэрлэлийн 50 гаруй хувийг таван улсын ердөө 10 уурхайгаас бүрдүүлсэн байна. Зарим ураныг Австралийн Олимпийн далан дахь уурхай шиг зэсийн дайвар бүтээгдэхүүнээр гаргаж авах,Өмнөд Африкийн алт агуулсан хүдэр гэх мэт бусад хүдрийг боловсруулах, эсвэл фосфатын ордуудаас дайвар бүтээгдэхүүн болгон гаргаж авдаг.

Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан ашигт малтмалыг эдийн засгийн хувьд ашигтай зардлаар олж авах боломжтой ашигт малтмалын ордыг хүдрийн биет гэж тодорхойлдог. Ерөнхийдөө хүдэр нь маш өндөр агуулгатай биш л бол уран олборлох нь бусад төрлийн олборлолтоос ялгаагүй юм.

Бага агуулгатай хүдэр олборлох нь технологиос хамаарахгүй ямагт дэндүү өндөр өртөгтэй байдаг. Уул уурхайн компаниуд ихэвчлэн 0.075% (750 ppm) -ээс их агууламжийг ураны зах зээлийн өнөөгийн үнээр хүдэр буюу чулуулгийг олборлоход ашигтай гэж үздэг.

Монгол Улс дэлхийн ураны албан ёсны сайтад 143500 тонн ураны нөөцтэй бөгөөд 535 тонн уран ашиглаад байгаа гэсэн мэдээлэл байдаг. Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд 10 дугаарт жагссан. Дорнодын бүс нутагт 1940-өөд оны сүүлчээс ЗХУ ураны хүдрийн хайгуул хийж эхэлсэн. 1972 онд ЗХУ-ын геологийн экспедиц ураны ихээхэн нөөц илрүүлж, 1988 онд Эрдэс уулын үйлдвэр ажиллаж эхлээд 1993 онд ЗХУ задран унасны дараа олборлолт зогссон.

Өнөөгийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувьд ураны хайгуул хийсэн мэдээ гар­сан байдаг. Одоогоор хайгуулын лиценз ихээр олгогдсон хийгдэж байдаг боловч дахин ураны орд олдох найдвар тун бага байдаг.

Монгол орны ураны ордын хүдэр дэх ураны агууламжийн хэмжээ Дорнодын хүдэр 0,2 хувь хүртэл агуулгатай байдаг.Гэвч олон зуун метр чулуулгийн дор байдаг тул эдийн засгийн хувьд ашиглахад хүндрэлтэй. Тэгвэл Дорноговийн "Дулаан-Уул"-ын ураны ордын уран дахь хүдрийн агуулга үүнээс 10 дахин бага буюу 0,02 хувь байдаг. Дорноговийн хувьд газрын гадаргуу дээрээ аюултай түвшний цацраг байхгүй гэж болно.

Ураны салбарт үйл ажил­­лагаа явуулж байгаа гад­ны компаниудаас Фран­цын төрийн өмчит "Арева” ком­­панийн салбар "Арева Монгол”, "Кожеговь” хам­гийн том нь бөгөөд Дорноговь, Дунд­говь, Сүхбаатар аймагт үйл ажил­лагаа явуулж буй бөгөөд одоо­гоор газрын гүнд ураны исэл (шар нунтаг) гарган авахаар туршиж байна.

1997 онд "Кожеговь” компаниар дамжуулан Монголд ураны хайгуулыг эхлүүлж байсан бөгөөд одоо туршилтын олборлолт явуулж байгаа Зөөвч-Овоо талбайд 2003 оноос хайгуулын өрөмдлөг хийж, улмаар 2009 онд ордыг нээн илрүүлсэн. Энэхүү ордын нөөцийг Эрдэс баялгийн зөвлөл 2013 онд 54,640 тонн хэмээн баталсан. Харин үүний дараа 2018 он хүртэл хийсэн нэмэлт нарийвчилсан хайгуулын үр дүнгээр нөөцийг 2020 онд Эрдэс баялгийн зөвлөл 93,291 тонн болгон нэмэгдүүлэн баталсан.

Монгол улсын уул уурхайн салбарын түүхэнд анхны шар нунтгийг 2021 онд гарган авсан. Монгол, Францын хамтарсан "Бадрах энержи” ХХК ураны хүдрийг газрын дор уусган олборлох технологиор боловсруулах үйлдвэрлэлийн туршилтыг 2021 оны 7 дугаар сард эхлүүлсэн.

Мэдээж эдийн засгийн боломжит ураны агуулгабайхгүй энэ уурхайд үйлдвэрлэлийн туршилт хамгийн чухал зүйл юм. Үндсэндээ газар дороос уран гаргаж ирж чадах уу гэдэг асуудал л даа. Эхнээсээ туршилтын үр дүн урам хугармаар гараагүй л бололтой.

Энэ уурхайг туршилт явуулж эхлэхээс аваад цацраг идэвхт бодисоос болж мал тугал үхсэн болон ургийн гажигтай төл гарсан гэх мэт дуулиан ихээхэн газар авсан. Улмаар ерөнхий сайд оролцсон ажлын хэсэг гарч шалгаж нягталсан.Ямар нэгэн нөлөө байхгүй гэдэг дүгнэлтэд хүрсэн бололтой байдаг. Уг нь ингэж сүржигнэх шаардлага байгаагүй. Адаглаад л ерөнхий сайд нь их сургуулийн физикийн багш байсан хүн дээ. Нэг айлын хэдэн тугал үхэх байдаг л зүйл. Говьдоо тэмээ идэх, хангайдаа үхэр идэх ургамалгүй болсон цаг шүү дээ. Малын эмч нар цусан халдвар ч билүү онош тавьж л байдаг. Ургийн гажигтай төл мал гарсан л гэнэ. Жил бүрийн хавар 20 сая төл хүлээж авдаг газарт ганц нэг илүү нүд амтай, хөл туурайтай төл мал гарах гайхаад байх зүйл монгол хүнд л байхгүй.

 

Ураны хүдрийг газрын дор уусган олборлох арга нь уурхайд малталт хийхгүй, боловсруулах үйлдвэрт бутлах, нунтаглах хэсэг шаардлагагүй тул хөрөнгө оруулалтын болон ашиглалтын зардал харьцангуй бага, мөн гидрогеологийн тохиромжтой нөхцөлд байгаль орчинд үзүүлэх нөлөө багатай байдаг гэж үзэж болно.

Гэсэн хэдий ч энэ арга нь эдийн засгийн эрсдэлгүй биш юм. Эдийн засгийн гол хүчин зүйлүүдэд хүдрийн агуулга, хүдрийн биетийн зузаан ба хажуугийн суналт, гүн, гидравлик дамжуулалт, эцэст нь уусмалын зэрэг болон урсгалын хурд олон зүйл зэрэг орно.

Байгаль орчны байгууллагаас өгсөн нөхөн сэргээх үүрэг биелүүлэх үед газрын доорх усыг нөхөн сэргээх, хөрсний усалгаанаас үүссэн цацраг идэвхт бохирдлыг арилгахын тулд хөрсийг нэгэн төрлийн болгох, гадаргуугийн нөхөн сэргээлт хийх хүртэл олон зүйл маргаантай байж болох юм.

Байгаль орчны хувьд байгаль орчинд ээлтэй уул уурхайн технологи гэж байхгүй бөгөөд ураны хүдрийг газар дор уусгах аргаар олборлосон уурхайн үйл ажиллагаа дууссаны дараа гүний усыг нүхэнд шахаж, уурхайг хаадаг.

Энэ нь энгийн мэт санагдавч газар нутгийг хүчиллэг уран агуулсан усаар маш ихээр бохирдуулах магадлалтай.Манай улсад байгаль хамгаалж мэдэх нь байтугай байгалийн талаар дөрөвдүгээр ангийн түмэн бодисын хэмжээний мэдлэггүй байгаль орчны сайд нар бий.Тэднийг байгаль орчны тайланг нь уншиж судлаад эх орон эх дэлхийгээ хайрласан дүгнэлт гаргана гэхээсээ илүү шантаажлах юмаа хайна гэдэгт хувьдаа эргэлзэх юм алга.

Хэдийгээр Зөөвч-Овоо талбайд ураны хүдрийг газрын дор уусган олборлох технологиор боловсруулах үйлдвэр байгуулах боловч хүдэр нь ойролцоогоор 0.02%-ийн агуулгатай тул Зөөвч-Овоо хамгийн их өндөр өртөгтэй ураны уурхай байж болох юм.

Ураны зах зээл

Дэлхийд нийт 390 ГВ орчим хүчин чадалтай 440 орчим реакторын хувьд ойролцоогоор 62,500 тонн уран (бага U) агуулсан 74,000 тонн ураны ислийн баяжмал шаардлагатай.2040 он гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэгцээ 2019 оныхоос 50 орчим хувиар өсөх магадлалтай. (Олон улсын эрчим хүчний агентлагийн Дэлхийн эрчим хүчний төлөв байдал 2020 тайланд үндэслэв)

Дэлхийн дулаарал хурдацтай явагдаж байгаатай холбоотойгоор гадаргын, хөрсний, гүний ус багасаж, усан станцуудын бүтээмж буурах, нар, салхины эрчим хүчийг ногоон гэж үздэг ч цаг агаарын таагүй нөхцөл байдалд өртөмтгий байдал улам бүр түгээмэл болж байна.

Иймээс нүүрстөрөгчийн ялгаруулалтыг хязгаарлахтай холбоотой дэлхийн цөмийн хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөн боломж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн хүлэмжийн хийн ялгарал бага байх нь чухал боловч найдвартайтогтвортой хямд байдал нь үүнээсээ дутахгүй амин чухал зүйл юм. Чухамхүү энэ шаардлагыг хамгийн ихээр хангаж чадах эх үүсвэр бол уранаас гаргаж авдаг цөмийн эрчим хүч мөнөөсөө мөн билээ.

Ураны нэг фунт шар нунтаг 2000 оны 12-р сард 7 ам. доллар байсан бол 2007 оны 6-р сард 140 ам. доллар болж, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч өссөн. Гэвч 2011 онд Япон улсын "Фүкүшима Дайчи” атомын цахилгаан станц /АЦС/-д болсон осол дэлхийн ураны зах зээлд шууд нөлөөлсөн билээ. Ослын дараагаар дэлхийн зах зээл дэх ураны ханш 50%-иар огцом буурсан юм. 2007 онд ураны нэг фунт шар нунтаг 140 ам.доллар байсан бол 2013 онд 38 ам.доллар хүрэхгүй байв.

Мэргэжилтнүүдийн таамаглаж байсанчлан ураны үнэ 2022 онд их хэмжээгээр өсөж, 4-р сарын 14-нд нэг фунт нь 64.50 ам.долларт хүрсэн нь сүүлийн арван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон нь Орос Украин руу довтолж, цөмийн зэвсгийн хэрэглээ нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж байна.

Монгол, Францын хамтарсан "Бадрах энержи” ХХК ураны хүдрийг газрын дор уусган олборлох технологиор боловсруулах үйлдвэр Зөөвч-Овоо талбайн шинэ төслийг хөгжүүлж ашигтай ажиллахын тулд ураны нэг фунт шар нунтаг 130 ам.доллароос дээш байхад ашигтай ажиллах шаардлага үүсэж магадгүй юм.

Монгол, Францын хамтарсан "Бадрах энержи” ХХК-ынуран олборлох төслийн хөрөнгө оруулалт нь 1.2 тэрбум ам.доллар, олох орлого нь 36 жилийн хугацаанд 7 орчим тэрбум ам.доллар, татвар хэлбэрээр орон нутагт 1.3 тэрбум ам.доллар төлнө гэсэн урьдчилсан тооцоо гаргасан. 2009 онд төрийн өмчит "Мон-Атом” компанийг байгуулж, энэ компани нь ураны салбарт ажиллах гадаад, дотоодын компаниудтай Монгол Улсын төрийг төлөөлөн ажиллах үүргийг хуулиар хүлээсэн юм. "Мон-Атом” компани уг ордын 34 хувь эзэмшиж байвч уурхай ашигтай ажиллахгүй бол ноогдол ашиг авах бололцоогүй.

Төсөл хэрэгжсэнээр орон нутагт багадаа 800 гаруй ажлын байр бий болно. Орд ашиглах гэрээнд ажиллах хүчний 99 хувийг орон нутгаас авч ажиллуулна, төсөл амжилттай хэрэгжин үр ашгаа өгч эхэлбэл Дорноговь аймгийн иргэд ажилтай орлоготой болж орон нутгийн нийгэм эдийн засаг сайжраад зогсохгүй улсын хөгжилд өндөр ач холбогдлоо өгнө гэх мэт зар сурталчилгааг эхлүүлээд байна.

Энэ бол ганц байгаа ураны уурхайгаа ашиглуулаад баялгаа ачуулаад ашиг ололгүй байгаль орчноо сүйтгүүлээд үлдэхийн дэргэд баярлаад байх асуудал яав ч биш. Айлын жаахан хүүхдийг хорин дөрвийн чихрээр хуураад аавынх нь мөнгөн аягыг аваад явахтай л адил юм. . Монголд өнөөдөр ураны талаар мэдлэггүй мөртөө жаахан байгаа уранаа ачуулах сонирхолтой дипломатч, улс төрчид Казакстаны ордуудтай харьцуулж нийгмийн сүлжээгээр янз бүрийн юм сэвэх нь ч бий.

Үүнийг Монгол хүнд ойлгомжтой хэлбэрээр тайлбарлахыг оролдоод үзье.

Баруун аймагт казах өвгөн монгол эмгэн ойрхон нутаглана. Казах өвгөн хэдэн цүлгэр үнээтэй. Түүнийгээ хүнээр саалгана. Саалиа тогоо дүүргэн борлуулна. Саасан хүнд чамлахааргүй хусам өгнө. Хүү нь үхэр сүргээ хүнээс дутахааргүй маллана. Монгол эмгэн ганц охин тугалтай үнээтэй. Үнээ тарга хүчээр тааруу бөгөөд дэлэн хөх жижигтэй. Гэвч байгаа жижиг хөх нь дүүрэн сүүтэй. Эмгэн өөрөө нас өндөр, хөл гар муу өөрөө үнээгээ сааж чадахгүй.Хүнээр шувтруулж бүгээн цайтай сууна. Ганц хүү жаргал хөөж гадуур тэнээд тус болохгүй. Нэг ирээд тугалтай үнээг нь хэдэн шил архи, хэдхэн төгрөгөөс өгөөд арилж өглөө.Эмгэн хар цайтай гол нь харласаар нүд анилаа. Ганц хүү нь хамаг юмаа дуусгаад голоо зогоохын тулд баян айлын илүү гэрт амьдарч, айлын мал дагана. Угаас хэнэггүй тул хонь дагаж яваад хээр унтаж хонь дутаагаад тархиа хага цохиулах энүүхэнд. Хоног төөрүүлдэг илүү гэр нь харанхуй гэрэл гаргах чүдэнз ч өөхөн дэн ч байхгүй. Шөнө морь харахаар гарахдаа харанхуйд юманд тээглээд үнстэй тулган дээрээ тэгнэж ойчоод үхэхээ дөхнө. Харин хүнд хэдэн шил архинаас өгсөн үнээний тугал нь бяруундаа бухад гараад шүдлэн гунж тугаллажээ. Энэ гунжийг саахад хөх дэлэнгийн нь зөөлхнийг яана сүү гэж очсон цөөхөн хүнтэй айл даа бол далай далай.

Та бүхэнд нэгэн түүхийг сануулъя.

Сэлэнгэ аймгийн нутагт 50 тн алтны нөөцтэй Бороо голын шороон орд байсан.Канад улсад төвтэй алтны олборлолт, хайгуулын Сентерра Гоулд компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж Бороо Гоулд компанийн 100% хөрөнгө оруулагч болж 2004 оны 3 дугаар сараас 2011 оны 12 дугаар сарыг хүртэл Бороогийн уурхайгаас ойролцоогоор 1.5 сая унц алт олборлосон байгаа юм. Гэвч бид тэр их баялгаа зүгээр л ачуулаад явуулсан. Үүнийгээ гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор татвараас таван жил чөлөөлөөд алдсан гэж тайлбарладаг. Мэргэжлийн хүмүүс хүртэл 20 жил ухна гэж бодсон чинь 6-7 жилийн дотор аваад явсан гэх нь ч бий. 1990 он болж бас яая гэхэв гэхдээ алтны шороон ордод ашиглах техникийн хүчин чадлыг тооцож чаддаггүй уул уурхайн мэргэжлийн боловсон хүчин ная гаруй жил хөгжсөн уул уурхайн түүхтэй энэ улсад байсан гэхэд хэн итгэх бэ. Энэ бол Канад ах хэний духан дээр үнссэн бэ гэдэгт л учир нь бий.

Тэгвэл Монгол Улсад ганц байгаа харьцангуй хялбар аргаар олборлож болохуйц ураны нөөц ихтэй ганц уурхайгаа Франц ахад өгөөд духан дээрээ үнсүүлэх азтан хэн бэ гэдгийг харах л бидэнд үлдлээ. Фран­цын төрийн өмчит "Арева” ком­­пани энэ уурхайгаас ашиг олохгүй байх магадлалтай. Гэвч тэд уран олборлох, баяжуулах, атомын цахилгаан станц барих талаар дэлхийд тэргүүлэх технологитой. Тэд эндээс авсан шар нунтгийг хэд нугалан ашиг олох чадвартай. Тэд Монголын улс төрчдийг худалдан авах боломжтой. Тэд ядуу буурай улс орнуудыг колоничилж байгалийн баялгийг нь шавхсан хэдэн зуун жилийн туршлагатай. Тэгэхээр энэ төслөөс хохирогч нь монголчууд бид болох нь тодорхой бөгөөд цөмийн эрчим хүч ирээдүйн эрчим хүчний голлох эх үүсвэр болох үед байгаа атга уранаа ачуулаад явуулсан бид хөөрхий болох нь дамжиггүй л болов уу. Гагцхүү тэр л үед Франц ахад духан дээрээ үнсүүлсэн ганцхан түүний магнай хагарах биз ээ. Гэхдээ дэлхийн түүхэн дэх хамгийн агуу суут жанжин тодруулах санал асуулгаар ихэнхдээ алдарт жанжин Наполеон нь Чингисийн өмнө гардаггүй л дээ.

Бодох, хэлэлцэх, дүгнэх, шийтгэх, өөрчлөх цаг ирлээ Монголчуудаа.

Нийтлэл бичсэн: Нэргүй овогтой Мэдэхгүй.


Франц ахын үнсэлт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зүүн Өмнөд Ази нүүрсний хараат байдлаас гарах болоогүй

 Дэлхийн дулаарал нь Төв Азид агаарын температур дэлхийн бусад бүс ...

2024 оны 05 сарын 01, 18 цаг 06 минут
Чан-Ань Арван хоёр цагийн гудамжаар аялъя

Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багийнхан ...

2024 оны 05 сарын 01, 17 цаг 54 минут
“Бүс ба Зам” дахь ХАА-ын хамтын ажиллагаа

"Бүс ба Зам” санаачилга гарснаас хойш Хятад улс болон хамтран байгуулагч ...

2024 оны 05 сарын 01, 17 цаг 16 минут
Хятадын алдагдсан соёлын дурсгалт зүйлс эх орондоо ирнэ

Синьхуа агентлагийн мэдээ: 4 дүгээр сарын 17-нд Нью-Йоркт Америкийн талаас ...

2024 оны 05 сарын 01, 16 цаг 00 минут
Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн ”устөрөгч” технологийн салбарын хамтын ажиллагаа үнэхээр гайхалтай юм

Германы канцлер Шольц 14-ний өдөр: - Герман, Хятадын аж ахуйн нэгжүүдийн ...

2024 оны 05 сарын 01, 15 цаг 39 минут
2024 оны 05 сарын 01, 15 цаг 28 минут
Газпром Хятадад нийлүүлэх хийн хэмжээгээ 1.5 дахин нэмэгдүүлжээ

 Газпром компани төлөвлөгөөт засварын ажил дууссаны дараа "Сибирийн ...

2024 оны 05 сарын 01, 13 цаг 42 минут
Биржийн арилжаа нэмэгдэж нүүрсний экспорт өсөв

 "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалагдсан нүүрсний ...

2024 оны 05 сарын 01, 12 цаг 37 минут
Зэсийн үнэ тонн нь 9400 долларт хүрчээ

   Нийлүүлэлтийн асуудал болон эрэлтийн өсөлтийн хэтийн ...

2024 оны 05 сарын 01, 12 цаг 37 минут
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг Сенат батлав

 ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 1 /Bloomberg/. ОХУ-аас ...

2024 оны 05 сарын 01, 11 цаг 56 минут
Зэсийн үнэ он гарсаар 17 хувиар өсөж, 10 мянган ам.долларт хүрчээ

 Дэлхийн зэсийн уурхайнууд ногоон шилжилтээс үүдэх эрэлтийг хангахад ...

2024 оны 04 сарын 30, 21 цаг 56 минут
Италид болсон Болонья хүүхдийн номын үзэсгэлэн дээр Хятад хүүхдийн ном анхаарал татав

61 дэх удаагийн Болонья олон улсын хүүхдийн номын үзэсгэлэн Итали улсын ...

2024 оны 04 сарын 30, 19 цаг 46 минут
Хятадад 4500 гаруй хиймэл оюун ухааны байгууллагтай болжээ

Хиймэл оюун ухаан бол шинжлэх ухаан, технологийн шинэ эргэлт, аж ...

2024 оны 04 сарын 30, 18 цаг 17 минут
Хятад ”Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулагч орнуудтай дээд түвшний хамтын ажиллагааг ахиулна

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр Зүүн өмнөд Азийн ...

2024 оны 04 сарын 30, 16 цаг 17 минут
2024 оны 04 сарын 30, 15 цаг 57 минут
2024 оны 04 сарын 25, 16 цаг 43 минут
Боловсруулах салбарын үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгт хүрчээ

 Боловсруулах салбарын үйлдвэрлэл энэ оны эхний улирлын ...

2024 оны 04 сарын 25, 12 цаг 22 минут
Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

 Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт ...

2024 оны 04 сарын 25, 11 цаг 10 минут
ЭТТ мэдэгдэл гаргав

 Ойрын өдрүүдэд Эрдэнэс Тавантолгой ХК-г уурхайн ам нөхцөлөөр нүүрс ...

2024 оны 04 сарын 25, 10 цаг 52 минут
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлнэ

 Хятад улс өнгөрсөн жил нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын ...

2024 оны 04 сарын 24, 12 цаг 01 минут
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна

Сүүлийн жилүүдэд өвлийн улиралд хэрэглэх цэвэр энергийн дулаалгын ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 56 минут
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ

Экологи, ногоон хөгжлийг нэн тэргүүнд тавьсан өндөр чанартай хөгжлийн шинэ ...

2024 оны 04 сарын 23, 15 цаг 38 минут
Зэсийн эрэлт ТОГТВОРТОЙ байх төлөвтэй

 Энэ сарын эхний долоо хоногт тонн нь 9000 ам.доллар давсан зэсийн ...

2024 оны 04 сарын 23, 12 цаг 32 минут
Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, ханш нь унаж байна

 Олон улсын зах зээлд Брент төрлийн газрын тосны нийлүүлэлт ...

2024 оны 04 сарын 23, 10 цаг 56 минут
Европын байгалийн хийн хамгийн том орд хаагдав

 Холланд өвчин буюу баялгийн хараал төдийгүй экологийн гамшгийн бэлэг ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 48 минут
Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний дараа өнгөт металлын үнэ огцом өсөв

 Лондоны металлын биржийн (LME) өнгөт металлын үнэ дөрөвдүгээр сарын ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 10 минут
Ж.Золжаргал: Нүүрсний үнэ буурсан ч энэ жил экспортын хэмжээ өөрчлөгдөхгүй. Ирэх жилээс хүндэрнэ

 Монголын эдийн засгийг уул уурхайн салбар нуруундаа үүрсээр 24 жил ...

2024 оны 04 сарын 22, 17 цаг 08 минут
2024 оны 04 сарын 22, 14 цаг 14 минут
2024 оны 04 сарын 22, 14 цаг 14 минут
2024 оны 04 сарын 22, 12 цаг 25 минут
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 21 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны хуралдаанаар Санхүүгийн ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
Нүүрсний экспорт буурав

 Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 1-3 дугаар сар хүртэл ...

2024 оны 04 сарын 22, 12 цаг 19 минут
2024 оны 04 сарын 19, 10 цаг 53 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт ₮7.5 их наядын арилжаа явагджээ

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны ...

2024 оны 04 сарын 18, 10 цаг 45 минут
2024 оны 04 сарын 17, 19 цаг 54 минут
Алтны ханш дээд амжилт тогтоогоод байна

 Арилжааны эхэн үед спот алтны үнэ бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч ...

2024 оны 04 сарын 15, 11 цаг 35 минут
АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатар, мэргэжилтэн С.Цээсүрэн нарыг хэзээ ШҮҮР-дэх вэ?

АМГТГ-ын геологи хайгуулын хэлтсийн мэргэжилтэн С.Цээсүрэн өмнө нь БГД-ийн ...

2024 оны 04 сарын 14, 13 цаг 43 минут
Тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14-өөс дээш хоног болсон ч мөнгөө аваагүй бол хандах утасны дугаарууд

  Нийгмийн даатгалын систем шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 45 минут
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дараах чиг ...

2024 оны 04 сарын 12, 15 цаг 41 минут
2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

 ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /Reuters/. Сири дэх ...

2024 оны 04 сарын 12, 14 цаг 59 минут
Вьетнамын тэрбумтан эмэгтэйд залилангийн хэргээр цаазаар авах ял оноолоо

  Энэ бол Вьетнамд болсон хамгийн хачирхалтай шүүх хурал байсан ...

2024 оны 04 сарын 12, 10 цаг 00 минут
Тэрбум мод тарих амлалт ба бодит хүлээс

 Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг ...

2024 оны 04 сарын 11, 19 цаг 04 минут
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Уг төслийн гол зорилго нь ногоочдын орлогыг нэмэгдүүлэх, газар тариалан ...

2024 оны 04 сарын 11, 16 цаг 34 минут
2024 оны 04 сарын 11, 16 цаг 12 минут
2024 оны 04 сарын 11, 10 цаг 38 минут
Зэсийн үнэ сүүлийн 14 сарын хамгийн дээд хэмжээнд хүрээд байна

 Нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэсэн ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 18 минут
Монгол Улсаас зэс, нүүрс импортлох сонирхолтойгоо илэрхийлжээ

 Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар /2024.04.09/ Бүгд Найрамдах ...

2024 оны 04 сарын 11, 10 цаг 02 минут
Mining: Зэсийн ханш энэ онд өсөх хандлагатай байна

 Хятадын хамгийн том үйлдвэрлэгч болох "Jiangxi Copper Co”. компани ...

2024 оны 04 сарын 10, 16 цаг 00 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани