Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нууц гэрээнүүд ил болсны дараа Нүүрсний түр хорооныхон юу ярьж байв?!

Нууц гэрээнүүд ил болсны дараа Нүүрсний түр хорооныхон юу ярьж байв?!

 

Нүүрсний нээлттэй сонсгол хугацаагүйгээр хойшлов. Товоороо 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд эхлэх байсан. Олон нийт тэр сонсголоос Хөгжлийн банкны зээлийн цаадах учир начрыг сонссон шигээ мэдээлэл хүлээж байв. Тэр нь талаар болчихоод байгаа юм. Тиймээс Нүүрсний түр хороо, түүний дарга Г.Ганболдод шүүмжлэнгүй хандаж байна.
 
Яагаад гэхээр нүүрсний хулгай тойрсон дөрвөн бүлэг, тэр дундаа "...Нүүрсний оффтейк гэрээтэй холбоотойгоор хойшлов уу" гэсэн хардлага байгаа юм. Уг нь есөн оффтейк гэрээг Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар 9-ний хуралдаанаар нууцаас гаргасан. 
 
Үүнд, "...Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл", "...Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж экспортыг нэмэгдүүлэх төсөл", "...Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төсөл", "...Богдхан төмөр замын суурь бүтцийн төслийн ажил", "...Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил", "...Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж байгуулах гэрээ", "..."Монголын төмөр зам" ТӨХК, ЗХЖШ болон "УБТЗ"-ын хамтарсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж байгуулахтай холбоотой гэрээ" багтсан. Эдгээрийг ил болгож, АТГ-т шалгуулахаар шийдсэн. "...Эдгээр гэрээний ард маш их асуудал бий" гэж олон нийт үзээд байгаа юм. Уг нь Нүүрсний түр хорооныхон ч ийм байр суурийг илэрхийлж байв. Түр хороо 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд ээлжит хурлаа хийсэн байдаг. Дээрх гэрээнүүдийг нууцаас гаргасны дараахан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нууц гэрээнүүд ил болсны  дараа Нүүрсний түр хорооныхон юу ярьж байсан бэ гэдэг нь одоо сонин байгаа юм. Гишүүдийн ярьсныг товчоолон жагсаав. 
 
Тэр хурал дээр Т.Доржханд "...Нууцалсан  гэрээ дотор ханшны эрсдэлийг "Эрдэнэс Тавантолгой" 100 хувь үүрнэ гээд орчихсон байна. Үгүй Монгол Улсын бүх бүтээн байгуулалтууд, төсвөөс явдаг бүх барилгын ажлуудын ханшны эрсдэлийн гүйцэтгэгч нар хариуцаад явдаг. Хөгжлийн банкнаас зээл авчихсан гээд байгаа нөхөд чинь хүртэл ам.доллароор зээл авчихаад, ханшийнхаа эрсдэлийг өөрсдөө хүлээж байгаа. Ямар гэрээ гэхээр ийм байгаа юм бэ.
 
"...Хэрэв та үүргээ гүйцэтгэж санхүүжилтээ өгөхгүй тохиолдолд нийт өмнө нь авсан нүүрснийхээ 20 хувийг надад өгнө шүү. Ийм хариуцлага хүлээлгэж, алданги, торгууль тооцож байна шүү" гэдэг шаардлагыг төр нь биш, төрийн өмчийн компанитай "Эрдэнэс Тавантолгой" биш, эсрэгээрээ гүйцэтгэх байгууллага нь тавиад энд нууцалчихсан байна.
 
Дэлхийн түүхэнд ийм байхгүй", М.Бямбацогт "...Энэ оффтейк гэрээнүүдийг байгуулахдаа ҮАБЗ-ийн зөвлөмжөөр байгуулсан. Энэ нууц гэрээнүүдийг байгуулахад Засгийн газар өөрөө оролцоогүй. Засгийн газрыг төлөөлж ЗТХЯ, Уул уурхайн сайд нарт хариуцуулж даалгасан байдаг. Дээрээс нь хувьцаа эзэмшигч, ТУЗ-д огт мэдэгдээгүй. Ерөөсөө л хоёр компанийн захирлууд нь хоорондоо гэрээ хийчихсэн юм байна лээ гэж Ж.Ганбат сая танилцуулгадаа дурдсан. Сая ил болж байж олон нийт мэдээлэлтэй болж байна. Энэ бол зөвхөн төмөр зам барьж байгуулахтай холбоотой нүүрс болон санхүүжилтийн гэрээний асуудал яригдаж байна. Түүнээс цаашаа худалдан авалтын, хангамжийн бараа, материал нийлүүлэлтийн гээд олон гэрээнүүд байгаа. Эд нарыг ил болгож ярих ёстой", Т.Доржханд
 
 
"...Тэгээд л нууцад оруулаад сайхан идэж уугаад л наргиж цэнгэдгийг бүгдээрээ мэдэж авч байна. Парламент нь, Засгийн газар нь одоо мэдэж байгаа байхгүй юу. Би нэг зүйлийг тодруулчихъя. Тухайн үед ордон дотор нэвт яригдаж байсан юм. "Атар өргөө" гэдэг компанийн нэг талхыг 25 мянган төгрөгөөр "Бодь" компани руу туслан гүйцэтгэгчээр нийлүүлсэн байна. Тухайн үеийн зах зээлийн үнэ нь 1200 төгрөг шүү дээ. Тэгэхэд хоёр биш,  дөрөв биш, тав биш, 20 дахин үнээр нийлүүлж байгаа.
 
 
Өртөгтэйгөө харьцуулахад бараг 40 дахин үнээр. Яг иймэрхүү туслан гүйцэтгэгчийн худалдан авалтууд та нар дээр байна уу. Мэдээллийг нь ил гаргах уу. Яг ийм байдлаар л хулгайнууд чинь яваад байгаа байхгүй юу", Д.Ганбат "...Энэ ч арай хэтэрчээ. Аж ахуйн нэгжтэй холбоотой зөвлөмжүүдийг ҮАБЗ удаа дараа гаргаж байсан юм байна. Энэ зөвлөмжүүдийг ил болго. Бас тэр төмөр замууд чинь хэзээ ашиглалтад орох юм бэ. Зориуд ашиглалтад оруулахгүй, ийм байлгаж нүүрс хулгайлах боломжоо цааш нь үргэлжлүүлээд байгаа юм биш үү", Г.Ганболд "...Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам дээр тээвэрлэлт явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар 125.3 тонн тээвэрлэлт явагдсан. Би өөрөө төмөр замд олон жил ажилласан учраас төмөр замын талаар сайн ойлгоно. Та бүхэнд ойлгуулчихъя. Ер нь төмөр зам бариад ингээд явахаар зүгшрүүлэлтийн тээвэр гэж зайлшгүй явах ёстой юм. ...Та нар хот улсуудын зүгээр сайхан цэлийсэн тал дээр тавьсан төмөр замтай битгий харьцуулаад бай л даа. Тэнд газар чөлөөлөлт, гүүрэн байгууламж ямар байдаг билээ. Азийн орнуудын төмөр зам гэдэг чинь бараг нэг багана нь бараг километр шахам өндөр юм байдаг биз дээ. Тийм юмтай харьцуулж хүний толгой эргүүлээд байх юм та нар. Тийм юмнууд дахиж оруулж ирэхгүй байхыг хүсье", С.Ганбаатар "...Хулгай бол болох нь болчихсон. Их том хулгай шүү дээ. Нэг их наяд төгрөг чинь 10 сая хонь шүү дээ. 44 билүү, 43 их наяд төгрөгийн тухай яриад байгаа. 440 сая хонины тухай ярьж байна шүү дээ", Н.Ганибал "...Ер нь оффтейк гэрээнүүдийн хамгийн том алдагдал бол тэр "Чалко"-тай хийсэн хоёр гэрээ шүү дээ. 2011 онд хийсэн юм байна. Одоо бүр 2022 оны дөрөвдүгээр сард хийсэн юм байна шүү дээ", Т.Энхтүвшин "...2013 оноос хойш "Эрдэнэс Тавантолгой"-той ямар компаниуд нүүрсний гэрээ байгуулсан юм бэ. Үүнийг ил болгож зарлаач.
 
Энэ нүүрсний гэрээний ард заавал нэг улстөрч байгаа. Түрүүнд яриад байсан шүү дээ. Нэг тонн тутмаас хоёр ам.доллар авдаг. Энэ гэрээ болгон эзэнтэй гэдэг. Ийм асуудал яригдаж байгаа. ..."Эрдэнэс Тавантолгой"-д урьд нь нийлүүлж байсан аж ахуйн нэгж байгууллагуудын гэрээг бас ил болгомоор байна. Шатахууныг нь хэн нийлүүлж байсан бэ.
 
Шатах, тослох материалыг нь хэн нийлүүлж байсан юм. Бараа материалыг нь хэн нийлүүлж байсан бэ. Тэр сэлбэг хэрэгслүүдийг нь дугуйнаас эхлүүлээд хэн нийлүүлж байсан бэ гэдгийг ил болгох хэрэгтэй", мөн тэрбээр "...Оффтейк гэрээг зогсоогоод, дахин шинжээчийн баг оруулаад, яг эцгийн нарийвчилсан үнэлгээг гаргаад, нэг километр зам тэдэн төгрөгөөр баригдах ёстой юм байна. Компанид ашиг нь тэд байх ёстой юм байна гэдэг юмнуудыг гаргаад, үргэлжлүүлээд цаашаа явах нь зөв шүү. Шалгаад шалгаад оффтейк гэрээний алдаа оноог засахгүй явах юм бол энэ гутамшиг", Б.Баттөмөр "...Энэ маань Хөгжлийн банкнаас хэд дахин том асуудал. Тийм учраас их тодорхой яримаар юм байна лээ. Их нуршсан, олон жагсаалт үзүүлэхээр хүмүүс ойлгохгүй. Нүүрсний зах зээлийн үнэ, нүүрсний ам, тээвэр, оффтейк гэрээнээс ийм ийм алдагдал гарсан гэдгийг маш тодорхой хиймээр юм байна лээ. Энийг хэдүүлээ анхаарахгүй бол болохгүй. Энэ юу вэ гэхээр зэрэг шууд гэрээ байгуулдаг. Өндөр үнийн дүнтэй. Нүүрсээ хямдхан зардаг. Эрсдэлээ Монголын төр 100 хувь өөрөө даадаг. Энэ бол шударга биш", Т.Доржханд "...Төр өмчтэй байснаар тэнд ямар их хулгай явдаг юм бэ гэдгийг өнөөдөр бүгдээрээ харлаа, ойлголоо. Нууцын зэрэглэлтэй гэрээ ил болоод л харлаа шүү дээ. Тэр төрийн өмч дээр хамгийн эрх мэдэлтэй хүн, дээр нь хамгийн том бизнесүүд нь очиж байна шүү дээ. Тийм байгаа биз дээ. Тэгээд яагаад энэ том бизнесүүд тухайлбал банктай байдаг юм бэ гэдгийг ойлгож байна.
 
Банк, санхүүгийн бизнес схем байхгүй бол энэ чинь бүхэлдээ ажиллахгүй байхгүй юу. Тэгээд тийм болохоор энэ Д.Эрдэнэбилэг гэдэг хүн яагаад "Эрдэнэт"-ийн 49 хувийг авсан юм. Одоо энэ "Бодь"-ийн Д.Баясгалан гэдэг хүн яагаад энэ бизнес рүү яваад орчихсон юм бэ. Яагаад Х.Баттулга гэдэг хүн "Хаан" банк руу дайраад байсан юм бэ.
 
Үүнийг ойлгож авах нь зүйтэй. Тэгээд нэг зүйлийг хэлчихмээр байгаа юм. Одоо ингээд л энэ нэг том том хулгайч нарынх нь урдуур залуучуудыг хаяад өгчихдөг. Энэ байдлыг л зогсоомоор байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн энэ "Бодь" групптэй холбоотой асуудал дээр хариуцлагыг тэр нэг залуу үүрээд явчих вий дээ л гэж санаа зовж байна. Д.Эрдэнэбилэг гэдэг хүний өмнөөс "Эрдэнэт"-ийн 49 дээр бас нэг 30 ч хүрээгүй залуу гарч ирээд л "...Минийх юм" гэж дайрсаар байгаад л явсан шүү дээ" гэж байв. Нүүрсний түр хорооны гишүүд одоогоос таван сар гаруйхны өмнө ингэж ярьж байжээ. Харин одоо энэ байр суурь нь юу болсон бол?!
 
 
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Нууц гэрээнүүд ил болсны дараа Нүүрсний түр хорооныхон юу ярьж байв?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

Өнөөдөр, 15:44
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өнөөдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өнөөдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өнөөдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

Өчигдөр, 15:59
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

Өчигдөр, 15:33
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани