Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Т.Намжим: Оюу толгойн гэрээнд одоогоор өөрчлөлт оруулах шаардлагагүй

Т.Намжим: Оюу толгойн гэрээнд одоогоор өөрчлөлт оруулах шаардлагагүй Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, академич Т.Намжимтай "Оюу толгойн” гэрээний сэдвээр ярилцлаа.

-УИХ-ын гишүүд дотор "Оюу толгойн” гэрээнд өөрчлөлт оруулах сонирхолтой хүн цөөнгүй бий. "Оюу толгойн” сэдвээр томоохон судалгаа хийж, ном бичсэн хүний хувьд таны байр суурийг сонирхоё?

-"Оюу толгойн” гэрээний талаар ярьж байгаа хүмүүс  ерөөсөө л "Оюу толгой”-гоос орох нийт үр ашгийн 34 хувь нь Монголд, 66 хувь нь хөрөнгө оруулагчдад ногдоно гэж ойлгоод байх шиг байна. Үнэн хэрэгтээ борлуулалт хийгдсэний дараа Монголын тал бүх төрлийн албан татварыг авах асуудал гэрээнд тусгагдсан байгаа шүү дээ. Татвар  бараг 10-аад нэр төрлөөрөө байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албын татвар, Ашигт малтмалын төлбөр гэх мэт. Дараа нь ногдол ашиг 66:34 гэсэн харьцаагаар хуваагдана. Би "Оюу толгой” төслийн бүх материалтай танилцсан, тооцоо хийж үзсэн хүн. Тооцоонууд маань сонинд ч нийтлэгдсэн, номонд ч орсон. Миний тооцоогоор 56 хувь нь Монголын талд ногдохоор байгаа. Бүх албан татвар, ногдол ашиг нийлээд тэр шүү дээ. Тийм учир орлого ашиг 34:66 гэсэн харьцаагаар хуваагдах юм байна гэдэг бол ташаа ойлголт юм. Угаасаа энэ гэрээ тухайн үед хүчин төгөлдөр байсан хуулийн дагуу л хийгдсэн. Тухайн ашигт малтмалын геологи хайгуулын ажлыг аль тал нь хийж, нөөцийг нь тогтоосон байна вэ, тэр тал  66 хувийг эзэмших хуультай.

 Өөрөөр хэлбэл гадаадын ч бай, дотоодын ч бай компаниуд өөрийхөө зардлаар геологи хайгуулын ажил явуулж, нөөцийг нь тогтоосон бол 66 хувийг, төр 34 хувийг нь эзэмшинэ гэсэн. Хэрвээ улсын зардлаар геологи хайгуулын ажил хийгдэж нөөцийг нь тогтоосон бол 50 хувийг нь Монголын Засгийн газар эзэмшихээр байсан. Тэр дагуу л хийгдсэн. Тэр 30 жил гэдэг хугацаа бол бас хуульд байж байгаа юм л даа.

-Та тэгэхлээр одоогоор гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг ярих болоогүй гэж үзэж байна уу?

-Ер нь хөрөнгө оруулагч тал анхны хөрөнгө оруулсан зардлаа бүрэн нөхөөд тодорхой хугацаагаар ашиг олсны дараа 66:34 гэдэг хувийг өөрчилж, Монголын талын хувийг 50 хүртэл өсгөх асуудал байж болно.

   Би 2007, 2009 онд энэ гэрээний асуудлыг ярих үед нарийн тооцоо хийгээд сонингуудад том материал нийтлүүлж байсан. Мөн тэр материалуудаа нэгтгээд 2007, 2009 онд ном хэвлүүлсэн. Энэ хоёр номоо эмхэтгээд 2010 онд нэлээд томоохон хэмжээний номыг Монгол, Англи хэл дээр гаргасан.

 "Оюу толгойн” цогц төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэлийг би бүгдийг нь үзсэн. Ангиас Монгол руу орчуулсныг нь ч редакторлаж байлаа. Тийм учир би тэр гэрээг боломжийн болсон гэж үздэг. Дахин хэлэхэд цаашдаа өөрчлөхийн тухайд анхны үр ашгаа өгсний дараагаар Монголын талын хувийг нэмэгдүүлэх асуудал байж болно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл,  цаг хугацааны асуудал байгаа юм. "Оюу толгойн” хоёр дахь ээлж нь "гараанаас” гарахад анх ашиглалтад орсноос хойш 6 жилийн хугацаа шаардагдана. Анхны хөрөнгө оруулалтыг одоогоор 6 тэрбум доллар гэж ярьж байна. Гаргасан энэ зардлаа хэдэн жилийн дотор нөхөх  вэ гэдэг асуудал бас бий. Тэр 6 тэрбум долларын хөрөнгө оруулалтаа нөхсний дараагаар хөрөнгө оруулагч тал эрхбиш 4, 5 жилийн хугацаанд зохих хэмжээний ашиг олох хэрэгтэй л дээ. Зөвхөн анхны хөрөнгө оруулалтаар нөхвөл боллоо гэж хандаж болохгүй. Нэлээд хэдэн жилийн хугацаа шаардагдана. Тэр үед нь асуудлаа тавьж илүү үндэслэлтэй тооцоотойгоор  "Анхын хөрөнгө оруулалт нь ийм байсан шүү. Та нар одоо нөхчихлөө. Бид  ногдол ашгийн 66 хувиа авна” гэж хэлж болох юм.

  66 хувийн ногдол ашгийн тухайд хамгийн гол нь хөрөнгө оруулалтын 34 хувийг Монголын тал гаргаснаар шийдвэрлэгдэж ёстой шүү дээ. Түүнийг манай тал гаргаж чадаагүй. Анхны хөрөнгө оруулалтыг 3 тэрбум гэж бодож байсан одоо 6 тэрбумд хүрчихээд байна. Явцын дунд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж болох  л байх. Хэрвээ анхнаасаа 34 хувийн хөрөнгө оруулалтыг  манай тал өөрсдөө гаргасан бол асуудал өөр л дөө. Гэтэл гаргаагүй. Нөгөө тал л гаргасан. Тийм учир энэ байдлыг бодолцож үзэх ёстой. Иймээс л  би "Оюу толгойн” гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа улстөрчдийг нарийн тооцоо үндэслэлтэй ярьж байна уу, үгүй юү,  цээжний багцаагаар 66:34 гэдэг механик харьцаагаар яриад байна уу даа гэж эргэлзээд байгаа.

 Ер нь ийм нарийн асуудал дээр маш учиртай хандах ёстой л доо. Яагаад гэвэл "Оюу толгойн” төсөл ашиглалтад ороод эхэлбэл манай улсын төсөв, сан хөмрөгт ахиухан хувь нэмэр оруулж чадна. Миний тооцоогоор хүчин чадалдаа хүрсэн үед жилд 900 орчим сая долларыг улсын төсөвт оруулах тооцоо бий. Ер нь "Оюу толгойн” төсөл хэрэгжээд, үйлдвэрлэл явагдаад эхлэх нь Монгол Улсын нэр төрд асар их ач холбогдолтой. "За Монголын Оюу толгойн төсөл ирэх оноос ашиглалтад орох нь ээ. Энэ бол Монгол Улс хөгжиж буй том баримт” гэж  гадаад ертөнц яриад эхэлнэ шүү дээ. Гадаадынхны хөрөнгө оруулалтыг татах ийм том өөрчлөлт болж байна. Үүнийг бид бодолцох ёстой. Гадаадын их гүрнүүдийн томоохон ашиг сонирхолыг Монголд татах, тэр нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болох энэ давуу талыг улстөрчид маань ойлгох учиртай юм. 2012 оны намар Японд олон улсын том хурал болсон. Засгийн газар болоод хувийн хэвшлийнхэн оролцсон. Тэр хурал дээр "Оюу толгой” төсөлд асар их ач холбогдол өгч ярьж байна гэсэн.

  "Монголыг хөгжиж байгаа гэж үзэж байна. Тийм учир хөрөнгө оруулалтын зээл олгож болноо” гэсэн уур амьсгалыг гадаадад буй болгож буй явдал бол том ач холбогдол мөн. Ер нь бол тэр хэдэн хувиасаа илүү ач холбогдолтой гэдгийг ухаарч байх ёстой юм л даа.

-Цахилгааны асуудал шийдвэрлэгдээгүй байгаа нь гэрээний хэрэгжилтэд нөлөөлж байна гэдэг яриа байх юм?

-"Оюу толгой” төслийн баяжуулах үйлдвэр уг нь 2012 онд ашиглалтад орох боломжтой байлаа шүү дээ. Харамсалтай нь цахилгаан байхгүйгээс хойшилчихлоо. Үүнээс болоод "Оюу толгойнхонд” Хятадаас цахилгаан авах гэрээ хийхээс өөр аргагүй болсон бололтой юм. Өндөр хүчдэлийн шугам татах хэлэлцээр хийгдэж байгаа юм билээ. Уг нь 2006 онд "Оюу толгойн” цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн юм байна лээ. Японы корпорациар хийлгэсэн юм билээ.

 Гэтэл тэр цахилгаан станц барихыг нь тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний яам зөвшөөрөөгүй юм. Тийм учир цахилгаан станц баригдаагүй. Үүнээс болоод уурхайн үйлдвэрлэл хойшилсон. Энэ бол туйлын хариуцлагагүй асуудал. Бид хойд хөршөөсөө цахилгаан авдаг байсан бол урдаас авах болж байна. Түүнээс гадна Дулааны цахилгаан станц барихад Өмнөговьд асар их хэмжээний нүүрсний нөөц байгаа шүү дээ.

-Засах боломж бий юу?

-Цахилгаан станц барих ёстой. Цахилгаанаас гадна "Оюу толгой” гэдэг тэр үйлдвэр, тосгонд дулааны хэрэгцээ байгаа. Одоо аягүй бол цэвэр дулаан гаргах станц байгуулах асуудал зайлшгүй гарна. Уг нь дулаан, цахилгаан хоёрыг зэрэг үйлдвэрлэдэг станц барьсан бол хэрэгтэй байлаа. Хятадын хойд нутгийг цахилгааны дутагдалтай бүс нутаг гэж үздэг. Тэгэхлээр Хятадаас хямд цахилгаан аваад, тэр нь хэрэгцээг нь хангаад байвал дулааны станц байгуулах сонирхол "Рио тинто” компанид байхгүй болчихвол яах юм?  Тийм байдалд хүрч болно шүү дээ.

"Хятадаас хямд цахилгаан аваад байгаа учир дахиад өчнөөн хөрөнгө оруулж цахилгаан станц барих шаардлагагүй боллоо” гэвэл яах болж байна вэ?

 Таван толгойн коксжих нүүрсийг түшиглэж цахилгаан станц бариад өндөр хүчдэлийн шугамыг Хятад руу татаад хойд бүс нутгийг нь эрчим хүчээр хангах асуудал байж болох байсан.

  ОХУ-ын Санкт-Петрбург хотын  зураг төслийн том институтээр 1990 онд хийлгэсэн техник, эдийн засгийн үндэслэлээр тийм тооцоотой байсан юм. Гэтэл 20 жилд бүр эсрэгээрээ эрчим хүчээ урдаас авахдаа хүрч байгаа гэдэг бол туйлын хариуцлагагүй асуудал. Эрдэс баялаг, эрдэс баялгийн яамны шийдвэрээс болоод төвөгтэй байдал бий болсон.

-Та одоо биш нэлээд хэдэн жилийн дараа гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөх хэрэгтэй гэж ярилаа. Үүнийг улстөрчид хүлээн зөвшөөрөх болов уу?

-Өнөө маргаашдаа биш, яваандаа үйлдвэр ашиглалтад ороод бүрэн хүчин чадлаараа ажиллаад, улмаар Монголын төсөвт юу орох нь вэ гэдгийг бодит байдал дээр дүгнэж үзэж, шинжсэн нөхцөлд, өөрөөр хэлбэл нийт үйлдвэрлэлийн ашиг тус Монголын сан хөмрөгт орж ирнэ гэдгийг эхлээд үзэх хэрэгтэй. Түүнээс хойш ийм эдийн засгийн үр ашигтай нөхцөлд анхны хөрөнгө оруулалтаа нөхөх юм байна гэдгийг тооцож үзэж байгаад тэр шаардаад байгаа хувь эзэмшигчийн харьцааг өөрчлөе гэдэг асуудлыг тавих хэрэгтэй. Одоо эртдэж байна. Энэ бол ганц "Рио тинто”-д ч хамаатай асуудал биш. Гадаадын томоохон хөрөнгө оруулагчид, тоног төхөөрөмж нийлүүлэгчдэд Монголд найдвартай ажиллаж болох юм байна гэдэг тэр итгэл үнэмшлийг төрүүлэх ёстой. Зорилгод нь сэв суулгаж ерөөсөө болохгүй л дээ. Энэ бол үндэсний эрх ашигт ч хамаатай асуудал.

-Дэлхийн эдийн засгийн хямралыг манай улс яавал хохирол багатай давж гарах вэ?

-Эдийн засгийн хямрал, түүнийг сөрөх, хүндрэлийг даван туулахын тулд тодорхой хэмжээний хуримтлалын фондтой л болох ёстой. Тийм хуримтлалын санг бий болгох  гол эх үүсвэр нь мэдээж уул уурхай, боловсруулах үйлдвэр байж таарна. Түүний харьцааг зөв олох хэрэгтэй. Уул уурхайг аль болох оновчтой хэлбэрээр өргөтгөж хөгжүүлэх, түүнийг дагалдсан боловсруулах үйлдвэр байгуулах, жишээлбэл, зэс хайлах үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн технологийг өргөтгөн шинэчлэх хэрэгтэй. Тэр бүс нутагт байгаа төмрийн хүдрийн ордыг ашиглах замаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээг олшруулж дотоодын хэрэгцээгээ хангаад, зарим нэр төрлийн ганг экспортод гаргах боломжийг бодолцох ёстой. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг 3 жил хаягдал төмрөөр ажиллуулж байгаад хоёр дахь ээлжинд ойролцоо байгаа төмрийн хүдрийн ордыг ашиглан ангижруулсан төмрийн үйлдвэр байгуулж Төмөрлөгийн үйлдвэрээ түүхийн эдээр найдвартай хангадаг болгох хэрэгтэй. Анх хар төмөрлөгийн үйлдвэрийг байгуулж байх үед Японы Иточу, Мицубиши компанитай тэгж тохирсон байсан. Гэтэл сүүлийн 20 жилд ийм ажил хийгдээгүй. Өнөө болтол хаягдал төмрөөр мөлхүүлээд, тэр байтугай хаягдал төмрөө гадагшаа гаргаад бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадаагүй. 100 хувь төрийн мэдлийн үйлдвэр байх үедээ ашиглалтад ороход нь эргэлтийн хөрөнгө өгөөгүй. Уг нь төсвөөс эргэлтийн хөрөнгө өгөх ёстой байсан. Гэтэл анхнаас нь зээлээр мөлхүүлээд цахилгааны төлбөрөө өгч чадахгүй болсон байхыг нь ч  би харж л байлаа.

  Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн асуудал хариуцсан сайд байхдаа би Японы талтай хэлэлцэж тохиролцоод хоёр дахь ээлжийг нь ашиглалтад оруулах талаар хүртэл ярьж байсан хүн. 55-хан сая долларын хөрөнгө оруулалтаар Японы Экспорт, Импорт банкны экспортын зээлээр байгуулсан үйлдвэр л дээ.

 Эдийн засгийн хямралыг гэтлэхийн тулд томоохон уул уурхайн боловсруулах үйлдвэрт тохирсон дэд бүтцийг бий болгох хэрэгтэй юм. Зүүн тийшээ Чойбалсан, Халх гол, Нөмрөгөөр төмөр зам тавих, цаашлаад Түмэн голын усан боомт руу орох хэрэгтэй. Тэнд хоёр гурван усан боомт байж байгаа. Үүнийг  далайн хоёр дахь гарц болж ашиглах ёстой юм. Коксжих нүүрсийг Япон, Өмнөд Солонгос руу гаргах бас нэг том зах зээлийг эндээс бий болгож болно. Япон жилд 130 сая тонн коксжих нүүрсний хэрэгцээтэй улс. Өмнөд Солонгос 50 сая тоннын хэрэгцээтэй. Тэд нүүрсээ Австралиас их хэмжээгээр авдаг. Монголоос авдаг болгохын тулд саяны миний хэлдэг аргыг ажил хэрэг болгох ёстой. Тяньжиний боомт  ачааллаа дийлэхээ больсон өнөө үед оновчтой арга л даа. Энэ  мэт бодит эдийн засгийн үндсэн салбаруудыг дорвитой хөгжүүлж, тэр үндсэн дээр дотоодын тогтвортой байдлыг хангах хуримтлалын сан бүрдүүлж байж дэлхийн эдийн засгийн хямралаас гарна. Мөн экспорт, импортын гадаад худалдааны алдагдлыг багасгах асуудалд анхаарах нь чухал. Түүнчлэн томоохон хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй байна.

  Дарханд жилд 20 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөө бэлэн болчихсон байгаа. Санхүүжилтийн эх үүсвэр нь бэлэн. Барилга угсралтын ажлыг нь гүйцэтгэх гүйцэтгэгч нь ч бэлэн. Монголын төрийн өмчийн оролцоотой компани, Японы гурван компани энэ үйлдвэрийг барьж байгуулах, ашиглалтад оруулах гэрээг 2012 оны  зургадугаар сард байгуулсан юм. 2015 онд үйлдвэрийн барилгын ажлыг дуусгаад туршилт тохируулгын ажлыг гүйцэтгээд, 2016 оны хавар ашиглалтад оруулахаар тооцож байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Засгийн газар, УИХ-ын гурван жил хагасын хугацаанд бүрэн ашиглалтад орох бололцоотой. Тэр үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоогоор улсын төсөвт жилд 470 тэрбум төгрөгийн орлого оруулахаар байгаа юм. Түүгээр ч зогсохгүй энэ бол нэг их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээх, дотоодын бензины борлуулалтын үнийг тогтворжуулах, хямдруулах, экологийн цэвэр бензин шатахуун үйлдвэрлэх, дэлхийн дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл юм.

   Яваандаа бүрэн ашиглалтад орсон үедээ бол нэг жилийн дараагаас л хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Нэг ёсондоо Эрдэнэт, Таван толгойгоос ч илүү ашигтай үйлдвэр болж мэдэх юм. Энэ утгаараа улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангана. 1990 оноос хойш бензин шатахууны тасалдал бий болж, хүнд байдал хэд хэдэн удаа үүссэн шүү дээ.

 2011 оны 4-6 сарын хооронд бас л хомсдол бий болсон. Тухайн үед Гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөлийн захирал  "Монгол ийм байдалд ороод байвал ерөөсөө эдийн засгийн аюулгүй байдалд нь асар их хор нөлөөтэй. Таатай бус нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагчид "Монголд томоохон хөрөнгө оруулалт хийж, уурхай байгуулж болохгүй юм байна” гэдэг ойлголтод хүрнэ.  Энэ байдлаас гарах ганц арга бол газрын тосны боловсруулах үйлдвэрийн хүрээнд ярьж буй Японы нэр бүхий корпорацитай гэрээ байгуулах асуудлаа Монголын тал түргэтгэх явдал юм” гэж дэлхийн томоохон мэдээллийн агентлаг болох Ройтерсоор дамжуулан мэдэгдсэн. Би сонинд орчуулаад тавьж л байсан. Хямралаас гарах, нефть химийн том боловсруулах үйлдвэр байгуулах явдал бол Монголын үндэсний том бахархал байх болно. Дэлхийн бүх улс орны 85 хувь нь дандаа гаднаас бензин импортлодог. Газраа тосоо өөртөө боловсруулж, экспортлодог 30 гаруйхан улс байна. Тэр ч байтугаа зарим нь дотоодын тосоо олборлохгүй нөөцлөөд,  импортоор шатахуун авч байна. Манай улс  шатахууны хамааралтай гэж ярьдаг хүн олон байх юм. Дэлхий дахинд түүхий тосны хамаарал гэдэг ойлголт байдаггүй. Яагаад гэвэл олон улсын худалдааны дэг журмаар чөлөөтэй арилжаалагддаг, дэлхийн зах зээл дээр үнэ нь тогтоогддог ийм л түүхий эд шүү дээ.

Монгол Улс бензин шатахууны хувьд ОХУ-аас хамааралтай гэж ярихыг та бүхэн зөндөө сонссон. Гэтэл ОХУ Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн шүү дээ. Хоорондоо дайны байдалтай улс орнууд л газрын тосоо нийлүүлдэггүй. Бусад улсын хувьд нийлүүлэхгүй  байх ёс журам байхгүй. Манай Монголын хувьд хөрш ОХУ-тай сайн хөршийн найрамдалт харилцаатай. Ийм байдлыг ойлгодоггүй хүмүүс манай улстөрд байх юм.

Д.Лхагва 

Эх сурвалж: www.aravt.mn

Т.Намжим: Оюу толгойн гэрээнд одоогоор өөрчлөлт оруулах шаардлагагүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани