Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Нүүрсний хулгай"-н хэргээр шалгагдаж байгаа Б.Хишигдорж БЭТ Ж.Ганбат" П.Сайнзориг нартай "үгсэн хуйвалдаж", дахин 220 тэрбум төгрөгийн тендер авчээ

"Нүүрсний хулгай"-н хэргээр шалгагдаж байгаа Б.Хишигдорж БЭТ Ж.Ганбат" П.Сайнзориг нартай "үгсэн хуйвалдаж", дахин 220 тэрбум төгрөгийн тендер авчээ

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн даалгавраар томилогдсон "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн БЭТ, Хэнтийн уугуул Ж.Ганбат, "Таван толгой” ХК-ийн БЭТ, Х.Нямбаатарын хүн П.Сайнзориг нар "нүүрсний хулгай”-н буюу 1.2 их наяд төгрөгийн тендерийн хэргээр хоригдож, шалгагдаж яваа Б.Хишигдоржид өнгөрсөн сард нийт 220 тэрбум төгрөгийн тендер өгчихжээ.

Б.Ганхуягийг "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд авлигын барилдлагатай ах дүүс болж, хариуд нь "Хишиг арвин индустриал” ХХК-даа 1.2 их наяд төгрөгийн тендер авч чадсан Б.Хишигдорж Засгийн газрын БЭТ нар болох Ж.Ганбат, П.Сайнзориг нарыг ч "авлигадаж” дөнгөсөн бололтой. 

 

     Уг нь, "нүүрсний хулгай”-н хэргийн гол төлөөлөл, нийгмийн анхаарлын төвд байгаа Б.Хишигдоржид дахиад тендер өгч, толгойг нь илж болохгүйг БЭТ Ж.Ганбат, П.Сайнзориг нар мэдэхийн дээдээр мэдэх, хамгийн сайн ухамсарлах учиртай хүмүүс байв. Харамсалтай нь, Ж.Ганбат, П.Сайнзориг нар Б.Хишигдоржийг хууль хяналтынхны хаалга сахин шалгагдаж байгааг мэдсээр байж хувийн компанид нь 220 тэрбум төгрөгийн тендер өгснөөрөө "нүүрсний хулгай”-н эсрэг нийгмийн тэмцлийг "дэвсэлчихлээ”. Нөгөөтээгүүр, тэдний эл үйлдлийг дагаад Л.Оюун-Эрдэнийн "нүүрсний хулгай”-н эсрэг тэмцэл анхнаасаа нэр төдий "шоу” байв уу, цаашлаад тэр "Эрдэнэс таван толгой” ХК, "Таван толгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, өөрийн хүмүүсийг БЭТ-өөр томилсны цаана ах нарынхаа "нүүрс” гэх хоолыг булаах хувийн ашиг сонирхол нуугдаж байв уу гэдэг ноцтой хардлагууд ч гарч ирж байна. 

 

    Тэгвэл одоо баримтыг танилцуулъя. Б.Хишигдорж хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхлэхээсээ өмнө нь "Эрдэнэс тавантолгой” ХК, "Таван толгой” ХК-ийн нүүрсний олборлолт, ачилтын тендерүүдийг "Хишиг арвин индустриал” ХХК-аараа түүдэг байсан. Харин энэ удаад Б.Хишигдорж дахин тендер авч байгаа мэдэгдэхгүйн тулд "Кэй эй рентал сервис” ХХК гэх хүнд машин механизмын засварын компаниараа "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс ачилтын 50 тэрбум, "Таван толгой” ХК-ийн нүүрс олборлолтын 170 тэрбум төгрөгийн тендерийг авч чаджээ. Хамгийн ноцтой нь, Б.Хишигдорж БЭТ Ж.Ганбат, П.Сайнзориг нартай "хуйвалдаж”, "Эрдэнэс тавантолгой” ХК болон "Таван толгой” ХК-ийн тендерүүд зарлагдахаас ердөө сарын өмнө "Кэй эй рентал сервис” ХХК-аа өөр хүний нэр дээр шилжүүлж, өнгөлөн далдалжээ.


 "ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН БЭТ П.САЙНЗОРИГ ӨНГӨРӨГЧ ГУРАВДУГААР САРД Б.ХИШИГДОРЖИЙН "КЭЙ ЭЙ РЕНТАЛ СЕРВИС” ХХК-Д ХӨРС ХУУЛАЛТ, ОЛБОРЛОЛТЫН 170 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ӨГЧЭЭ 

      "Таван толгой” ХК-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд ТТХК/202301041 дугаартай, "Уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэгч шалгаруулах” гэх нэртэй, тус бүр 170 тэрбум төгрөгийн А, Б хоёр багцтай, нийт 340 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендер зарлажээ. Ингээд өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд тендерийн дүн гарахад А багцад "Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Ангарын "Новел лизинг” ХХК, харин Б багцад "Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдоржийн "Кэй эй рентал сервис” ХХК тус тус шалгарсан байна. Хамгийн ноцтой нь, Б.Хишигдоржийн "Кэй эй рентал сервис” ХХК нь тус тендерт өрсөлдөгч гурван компаниасаа хамгийн өндөр үнийн санал илгээсэн атлаа шалгарчихсан байгаа юм. Харин өрсөлдөгч гурван компанийг нь "Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаагүй” шалтгаанаар хассан байна. Өөрөөр хэлбэл, 170 тэрбум төгрөгийн Б багцын тендер будилаантай буюу Б.Хишигдорж, П.Сайнзориг нарын хуйвалдаанаар хамгийн өндөр үнийн санал илгээсэн мөртлөө "Кэй эй рентал сервис” ХХК шалгарсан байж болзошгүй эхний сэжүүр бол энэ. 

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БЭТ Ж.ГАНБАТ ӨНГӨРӨГЧ ГУРАВДУГААР САРД Б.ХИШИГДОРЖИЙН "КЭЙ ЭЙ РЕНТАЛ СЕРВИС” ХХК-Д НҮҮРС АЧИЛТЫН 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ӨГЧЭЭ 

     "Эрдэнэс тавантолгой” ХК-аас өнгөрөгч хоёрдугаар сарын 17-нд ЭТТХК/202302003 дугаартай,  "Цанхийн баруун уурхайн нүүрс ачилт” нэртэй 50.8 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендер зарлажээ. Тус тендерт гурван компани өрсөлдсөн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд тендерийн дүнг зарлахад Б.Хишигдоржийн "Кей эй рентал сервис” ХХК шалгарчээ. Харин өрсөлдөгч хоёр компанийг нь "Хамгийн бага үнийн санал илгээсэн "Кей эй рентал сервис” ХХК-аас өндөр үнийн санал ирүүлсэн тул татгалзав” хэмээн хассан байна.

 

Хоржоонтой нь, дээр дурдсанчлан "Кей эй рентал сервис” ХХК нь "Таван толгой” ХК-ийн 170 тэрбум төгрөгийн Б багцын тендерт оролцохдоо хамгийн өндөр үнийн санал илгээсэн боловч өрсөлдөгч гурван компанийг нь "Тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй” хэмээн хасаж байгаад  "Кей эй рентал сервис” ХХК-ийг ялуулчихсан. Харин "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 50 тэрбум төгрөгийн тендер оролцохдоо "Кей эй рентал сервис” ХХК хамгийн бага үнийн санал илгээж, өрсөлдөгч хоёр компанийг нь "Өндөр үнийн санал илгээсэн” шалтгаанаар хассан байна. Товчхондоо, Б.Хишигдоржийн "Кей эй рентал сервис” ХХК-ийг тендерт ялуулахын тулд "Эрдэнэс тавантолгой” ХХК болон "Тавантолгой” ХК-ийн зүгээс тендерийн будилааны бүх аргаа ашигласан харагдаж байгаа юм. 

Б.ХИШИГДОРЖ "ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НИЙТ 220 ТЭРБУМ ТЕНДЕРТ ОРОЛЦОХООСОО ГАНЦХАН САРЫН ӨМНӨ "КЭЙ ЭЙ РЕНТАЛ СЕРВИС” ХХК-АА Н.ЭРДЭНЭ-ОЧИР ГЭХ "ЦЭРЭГ”-ИЙНХЭЭ НЭР ДЭЭР ШИЛЖҮҮЛЖ, ӨНГӨЛӨН ДАЛДАЛЖЭЭ 

   Хамгийн ноцтой нь, Б.Хишигдорж "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 50 тэрбум төгрөгийн тендер болон "Таван толгой” ХК-ийн 340 тэрбум төгрөгийн тендерийн Б багцын 170 тэрбум төгрөгийн Б багцыг авахын тулд маш нарийн зохион байгуулалттай заль зохиожээ. Тодруулбал, Б.Хишигдорж "Хишиг арвин индустриал” ХХК-ийнхаа хүнд машин, механизмуудын засвар үйлчилгээг хариуцуулах зорилготойгоор "Кэй эй рентал сервис” ХХК-ийг 2017 онд үүсгэн байгуулж, өөрийн төрсөн хүү Х.Батхишигийн хамт эзэмшиж эхэлсэн. Тус компанийг байгуулснаас хойш гүйцэтгэх захирлаар нь төрсөн хүү Х.Батхишиг нь ажилладаг байжээ. Харин 2022 оны гуравдугаар сард өөрийн хүү Х.Батхишигийн найз, банкны эдийн засагч мэргэжилтэй Нямдоржийн Эрдэнэ-очир гэх залууг "Кэй эй рентал сервис” ХХК-ийнхаа гүйцэтгэх захирлаар томилсон байгаа юм. Н.Эрдэнэ-очир нь 2012-2017 онд Голомт банканд ахлах менежер, 2017-2021 онд Чингис хаан банканд хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2022 онд ийнхүү Б.Хишигдоржийн "цэрэг” болжээ. 

Тайлбар: "Кэй эй рентал сервис" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Эрдэнэ-Очир

Гэтэл Б.Хишигдорж "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 50 тэрбум, "Таван толгой” ХК-ийн 340 тэрбум төгрөгийн тендер зарлагдахаас ганцхан сарын өмнө буюу 2023 оны нэгдүгээр сарын 10-нд "Кэй эй рентал сервис” ХХК-аа Гүйцэтгэх захирал Нямдоржийн Эрдэнэ-очирын нэр дээр шилжүүлж, хувьцаа эзэмшигчээс өөрийнхөө болон хүү Х.Батхишигийнхээ нэрийг хасуулжээ. Ингээд "Кэй эй рентал сервис” ХХК нь элдэв хар түүхгүй Нямдоржийн Эрдэнэ-Очир гэх залуухан бизнесмений дангаараа эзэмшдэг компани мэтээр өрсөлдөж, "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 50 тэрбум, "Таван толгой” ХК-ийн 340 тэрбум төгрөгийн Б багцын 170 тэрбумын тендерийг авсан байна. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс тавантолгой” ХК болон "Таван толгой” ХК-ийн нүүрсний олборлолт, ачилтын тендерүүд зарлагдах гэж байгааг Б.Хишигдорж урьдчилан мэдэж, улмаар тус тендерүүдийг авахын тулд "Кэй эй рентал сервис” ХХК-аа Н.Эрдэнэ-очир гэх хүний компани болгож өнгөлөн далдалсан нь тодорхой харагдаж байгаа юм. Гэхдээ "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн БЭТ Ж.Ганбат, "Таван толгой” ХК-ийн БЭТ П.Сайнзориг нар "Кэй эй рентал сервис” ХХК-ийн жинхэнэ эзэн нь Б.Хишигдорж гэдгийг, ганцхан сарын өмнө хэний ч танихгүй жирийн нэг банкны мэргэжилтэн Н.Эрдэнэ-Очир гэгчид шилжүүлснийг нь огт мэдэлгүйгээр, түүхийг нь судлахгүйгээр бүхэл бүтэн 220 тэрбум төгрөгийн тендер өгчихсөн гэвэл түүн шиг үлгэр байхгүй биз. Харин БЭТ Ж.Ганбат, П.Сайнзориг нар Б.Хишигдоржтой хуйвалдаж, тендерт оролцогчид болон олон нийтэд хэл ам гаргахгүйн тулд "Кэй эй рентал сервис” ХХК-ийг Б.Хишигдоржийнх биш Н.Эрдэнэ-Очир гэх ганц хүний компани гэж итгүүлэх заль зохиосон гэвэл үнэнд илүү ойртох биз. 

Тайлбар: "Кэй эй рентал сервис" ХХК-ийн хуучин бүртгэл

Тайлбар: "Кэй эй рентал сервис" ХХК-ийн шинэчилсэн бүртгэл

Тэгвэл Б.Хишигдорж дахин тендер авах зорилгоор өөрийн "Кэй эй рентал сервис" ХХК-ийг Н.Эрдэнэ-Очирт түр шилжүүлснийг нотлох олон баримт байна. Жишээ нь, "Кэй эй рентал сервис” ХХК нь доороо "Кэй эй говь девелопмэнт” ХХК, "Кэй эй сор девелопмент” ХХК гэх хоёр охин компанитай. Тэгвэл "Кэй эй рентал сервис” ХХК-ийн эзэмшдэг "Кэй эй говь девелопмэнт” ХХК, "Кэй эй сор девелопмент” ХХК-уудын эцсийн өмчлөгчөөр нь одоог хүртэл Бадамдоржийн Хишигдорж, Хишигдоржийн Батхишиг нар бүртгэлтэй хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, Б.Хишигдорж, Х.Батхишиг нар "Кэй эй рентал сервис” ХХК-аараа "Эрдэнэс тавантолгой” ХК болон "Таван толгой” ХК-аас 220 тэрбум төгрөг авахын тулд Н.Эрдэнэ-очирын нэрийг ашигласан гэдгийг хөдөлшгүй нотолгоо бол энэ юм. 

 

ЭХ СУРВАЛЖ:

ERGELT.MN

"Нүүрсний хулгай"-н хэргээр шалгагдаж байгаа Б.Хишигдорж БЭТ Ж.Ганбат" П.Сайнзориг нартай "үгсэн хуйвалдаж", дахин 220 тэрбум төгрөгийн тендер авчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

Өчигдөр, 16:49
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

Өчигдөр, 13:46
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани