Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улстөрийн хүрээнийхэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогтыг солихоор тохирсон уу?

Улстөрийн хүрээнийхэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогтыг солихоор тохирсон уу?

 

"Эрдэнэс Монгол” гэдэг "эрдэнэсийн арал” манайд бий. Улсын төсвийг бүрдүүлэгч гол салбар уул уурхайн төрийн өмчит бүх компаниуд "Эрдэнэс Монгол”-ын мэдэлд очсон. Дээр нь уул уурхайн хувийн хэвшлийн компаниуд ч зөвхөн "Эрдэнэс Монгол” ХХК-д зам ашигласны төлбөр гэх мэт улсад тушааж болох бүхий л төлбөр хураамжийг энэ компани руу шилжүүлдэг. Нэг ёсондоо "Эрдэнэс Монгол” бол хоёр дахь улсын төсөв л гэсэн л үг. Мөнгөний эх уурхай болсон ийм компани руу мацах сонирхол хэн бүхэнд бий. Ямар  сайндаа л УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад авлига авч байгаад үйлдэл дээрээ хуулийнханд баригдаж Монголоор нэг дуулиан болох вэ дээ. Авлигын үйлдэл дээрээ л баригдсан болохоос биш Д.Хаянхярваагийн үед "Эрдэнэс Монгол” ХХК дээр нэг их асуудал дуулддаггүй байлаа.

Харин Д.Хаянхярваагийн албыг үргэлжлүүлж авсан хүн бол Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан С.Наранцогт юм. С.Наранцогт энэ компанийг удирдаж эхэлснээс хойш ашиг сонирхол, албан тушаалын наймааны асуудал тасрахаа больж, төрийн өмчийн энэ том компани хамгийн муухай харагдах боллоо.

С.Наранцогт нь "Эрдэнэс Монгол” ХХК-д ирэхээсээ өмнө Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, түүний өмнө Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж явсан нөхөр. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах 30 автобусны тендерт ноцтой ашиг сонирхлын зөрчил гаргасан талаар Хотын дарга Д.Сумъяабазар олон нийтэд зарласан.

Энэ тухай Хотын Д.Сумъяабазар "…30 автобусны тендер зарласан. Тендер гэж заваан юмыг яах вэ. Нэгд шалгарсан компани нь хоёр удаа худалдан авахаар орсон байх юм. Сангийн яам руу явуулсан. Би нэр цохож байгаад халье. Сангийн яамны  ТНБД С.Наранцогт "Дөрөв дэх компанийг нь шалгаруул. Хэрэв үүнийг шалгаруулахгүй бол АТГ руу бичиг хлүтргүүлнэ” гэсэн албан бичиг явуулсан байсан. Сангийн яамны ТНБД С.Наранцогт хэлсэн шүү. Тендерийн хуулин дээр дандаа ингэж завааруулдаг. Эцэст нь хотын иргэдийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгө яригдана. Автобус шатвал С.Наранцогт хариуцлага хүлээх үү. Тиймээс би зориуд нэр цохож хэлж байна. Ингэж садаа болдог садаанууд, гайнууд, шуналтангууд, эрх мэдэлд дулдуйдагч нарын хийж байгаа ажлын үр дүн” хэмээн ихэд бухимдаж С.Наранцогтыг нэр цохон зарлаж байлаа. Сангийн яамны ТНБД хүн Улаанбаатар хотын захирагч руу "Тендерт өөр компани шалгаруул” гэж шаарддаг маш том эрх мэдэл, маш хортой хууль бус үйлдэл юм.

Тэгвэл С.Наранцогтын ашиг сонирхол илт гаргадаг явдал "Эрдэнэс Монгол” ХХК дээр ирсний дараа ч давтагдаж эхэлсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол” ХХК дээр очиж, Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниуд дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ил тод болгох зорилгын хүрээнд тус компанийн ажлын байранд нөөцийн болон нээлттэй 2-12 сая төгрөгийн цалинтай 88 ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байгаагаа мэдэгдсэн байдаг. Үүний дагуу сонгон шалгаруулалт явагдсан. Гэвч сонгон шалгаруулалт хуудуутай, С.Наранцогтын илт ашиг сонирхол орсон хүмүүс шалгарсан талаар маш ноцтой баримтууд яригдаж эхлээд байна. Энэ тухай шалгалтанд орж бодит нөхцөл байдалтай нүүр тулсан иргэд:

  • Ёстой урамгүй юм билээ. Өдөр шөнөгүй бэлдээд тeстийн шалгалтанд нь чиглэлдээ хамгийн өндөр авсан. Ярилцлага нь нэг их сүртэй мэдлэг хандлага шалгаад байгаа ч юмгүй хоорондоо эeлдэг сайхан хэдэн үг солилцоод л дууссан. Гэтэл оноогоороо тээр хойно байсан нэг хүнд гоцорсон өндөр оноо өгөөд нэгт оруулсан байхаар нь хүнтэй харьцуулахын аргагүй бурхан мэт хүн л гарч ирждээ гэж бодоод өнгөрсөн. Дараа нь мэдсэн чинь С.Наранцогттойгоо цуг Сангийн яаманд ажилладаг байсан хүн гэнэ лээ. Монголд шудрага юм гэж байхгүй хэвээрээ л байгаа юм байна.
  • С.Наранцогт нь өөрөө инээж сууж байгаад л өөрийнх нь татах хүмүүсээс илт өндөр оноо авсан хүмүүсд бараг тэг оноо тавиад байсан. Тэгэх л байсан юм бол тeстийн шалгалтдаа яах гэж хамгийн өндөр 70 оноог ч хуваарилсан юм бэ. Ёстой бүтэхгүй төр засаг байна” гэх хүмүүс ч байна.
  • Хамгийн сэжигтэй нь өмнө нь танилцуулж байснаасаа өөрөөр журмаа зөрчиж С.Наранцогт өөрөө ахлах мeнeжeрүүдийн ярилцлагын шалгалтын комиссын бүрэлдэхүүнд орж суусанд байгаа юм. Комиссын гишүүн хөндлөнгийн гурав буюу нийт 21 хүмүүст бүгдэд захиад нөлөөлөөд байж чадахгүй болохоор өөрөө л шууд дунд нь орж сууж захиастай татаасны хэдэн хүнээ оноогоор нь татах гэж орж ирсэн. Тэгэхгүй бол нөгөө татаасны хэд нь ярилцлагын шатнаасаа гарч ирж өөрийнх нь сонгох гурван хүнд багтахгүй болчих гээд байсан биз. Анх танилцуулсан журам дээрээ бол хөндлөнгийн комисс гурван хүн шалгаруулаад тэрнээс нь захирал нь сонгоно гэж байснаа гэнэт өөр болоод явчихсан.
  • Хэдэн ахлахуудын оноог харахад л ямар ч эрүүл логик сэтгэлгээтэй хүн хараад илт хуурмаг болсоныг нь ойлгочихоор юм билээ. Тэр ярилцлага дээр нь илт хэрүүл зодоон л хийгээд байсан юм биш бол ямар ч хүн бүр 50-иас доош хувь авна гэж юу байхав дээ. Eр нь бол ойролцоо л ажилласан жилийн туршлагатай адилхан л мэргэжилтэй хүмүүс хэдхэн онооны л наана цаанаа дүгнэгдэхээс биш тэнгэр газар шиг илт ялгаатай оноо авна гэж юу байхав дээ. Хамгийн инээдтэй нь мэдлэгийн шалгалтын тeстээр нэгт орж илт өндөр авсан хэдэн хүнийг бүр дарах гээд ядчихсан юм шиг оноонууд өгсөн нь тэнэг л харагдаж байсан. С.Наранцогт өөрөө энэ албан тушаал дээр сонгон шалгаруулалтгүй томилогдсон хүн удахгүй унах байлгүй дээ.
  • Ариунаа гэдэг хүн 61 оноо хамгийн өндөр аваад улс даяар яригдсан. Гэтэл өмнөх ажлаасаа ажлын байрны бэлгийн хүчирхийллийн асуудлаар халагдсан байсан Бажуна гэгчийг Д.Амарбаясгалангийн шахаасаар илт дээш татаж оруулсан. Бажуна МАН-н сонгуульд явж байсан залуу. Долоон ахлах мeнeжэрийн хоёрыг нь л шударгаар авах шиг болсон. Гурвыг нь бол илт луйвардсан. С.Наранцогтын өгсөн оноог ил болгоход л илт мэдэгдэнэ. Ил болгох ч хэрэгтэй гэх мэтээр сонгон шалгаруулалт хэрхэн явагдсан, С.Наранцогт яаж оролцсон тухай иргэд сошиал орчинд баримтуудыг дэлгэсээр байгаа юм.

Сонгон шалгаруулатын бодит дүрх ерөөсөө л энэ юм. Д.Амарбаясгалан байн байн олны өмнө гарч ирээд төрийн өмчит компаниудын ажилтнуудыг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар шударгаар явуулж, мэдлэг боловсролтой монгол залуусыг ажиллуулна гэж мэдэгдэж байсан ч "хаанаасаа хаалгач нь” гэгчийн үлгэрээр захирал С.Наранцогт Засгийн газрынхаа эсрэг ийнхүү ажиллаж, шахааны хүмүүсээ ажилд авсан байх магадлалтай болж байгаа юм.

Засгийн газраас авлига албан тушаалын хэргийг бууруулах том зорилгын хүрээнд 5Ш ажиллагааг эхлүүлээд буй. Үүний нэг нь "Шүүр” буюу төрийн албаны хууль бус томилгоо, ашиг сонирхлын зөрчилтэй албан хаагч, ургийн томилгоо, ял шийтгэлтэй хэрнээ төрд шургалсан томилгоо зэргийг төр өөрөө шүүрдэж цэвэрлэхээр эхлүүлсэн. Гэтэл "Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогт Засгийн газрын "Шүүр” ажиллагааны эсрэг маш ноцтой нэгэн томилгоо хийжээ. Тодруулбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав гэж нөхөр бий. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хороо Г.Дугаржавыг АТГ-д шалгуулахаар өгч байлаа. "Шүүр” ажиллагааны хүрээнд Ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийгдсэн асуудал Засгийн газарт өндрөө авч, Г.Дугаржавыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөхөөр болсон байдаг. Харъяаллаараа "Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогт Г.Дугаржавыг гүйцэтгэх захирлаас нь чөлөөлөх шийдвэрийг 2023 оны 04 дүгээр сарын 17-нд гаргасан байгаа юм. Гэтэл С.Наранцогт тэр тогтоолоороо дахин Г.Дугаржавыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буцаагаад томилчихжээ. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр Засгийн газраас хэрэгжүүлж буй авлига албан тушаал, ашиг сонирхлын зөрчлүүдийг төрөөс цэвэрлэх ажиллагааг ийм байдлаар л хэрэгжүүлж иржээ.

Ковидоос үүдэлтэй улс орны эдийн засгийн хүнд нөхцөл байдалд төрийн бүхий л байгууллагууд хэмнэлтийн горимд шилжсэн. Төрийн хэмнэлтийн горим харин "Эрдэнэс Монгол” ХХК-д үйлчилдэггүй. "Эрдэнэс Монгол” ХХК оффисын түрээсийн төлбөртөө жил бүр 1.2 тэрбум төгрөгийг төлдөг. Энэ зардал бол компанийн хамгийн өндөр зардалд тооцогддог. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам зэрэг улс орны төсөв мөнгө хариуцсан чухал аппаратанд ажиллаж яваад ирсэн хүн төрийн хэмнэлтийн журмыг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх учиртай. Төсвийн мөнгө ёолдоггүй гэдэг шиг С.Наранцогт тэрбум тэрбумаар төсвийн мөнгийг түрээсийн мөнгөнд урсгаж сууна.

Ерөөс төрийн өмчит компани маш хэмнэлттэй байх учиртай. Аливаа худалдан авалт, үйлчилгээг хуулийн дагуу тендерээр, аж ахуйн нэгжүүдтэй л харилцах хуультай. Гэтэл С.Наранцогтын гарын үсэг, тушаалаар "Эрдэнэс Монгол” ХХК хуулийн фирмтэй хамтарч ажилладгаас гадна давхар хувь хуульчтай сая саяар гэрээ байгуулж, мөнгө төлдөг ажээ. Тус компанийн шилэн дансанд тэмдэглэснээр С.Батсүрэн гэх хуульчтай сар бүр 8.5 сая төгрөгөөр гэрээ байгуулсан байх юм. С.Батсүрэн чухам ямар хуулийн үйлчилгээг үзүүлдэг болоод тус компаниас сар бүр 8.5 сая төгрөг авдаг нь тун бүрхэг аж.

С.Наранцогтыг цээжээрээ хамгаалдаг хүн бол ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан. Тэрээр байсхийгээд л С.Наранцогтын өмнөөс "Эрдэнэс Монгол”-ын ажлыг ярьж, зөв сайхан болгож байгаа гэж ард түмний тархийг угаадаг. Хөшигний ард ч Д.Амарбаясгалан С.Наранцогтод ихээхэн элэгтэй гэгддэг юм билээ.

Д.Амарбаясгалан даргаар бамбай хийсэн ийм нэгэн албатаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарах цаг болжээ.

https://zorig.mn/z/9880/
 

Улстөрийн хүрээнийхэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогтыг солихоор тохирсон уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани