Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Японы Засгийн Газар цацрагт бохирдсон усыг 7-р сард багтаан, Номхон далайд цутгана гэжээ

Японы Засгийн Газар цацрагт бохирдсон усыг 7-р сард багтаан, Номхон далайд цутгана гэжээ

 

Саяхан болсон Их Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаар Фүкүшимагийн цөмийн цацрагт хордсон усыг далайд цутгах төлөвлөгөөг "цайруулах” гэсэн Японы улстөрчдийн оролдлого нь дахин бүтэлгүйтэв. Хэт их эсэргүүцэлтэй тулгарсан тул дээд хэмжээний уулзалтын хамтарсан мэдэгдэлд Японы цацрагт бохирдсон усыг далайд цутгах асуудлыг "дэмжсэн" гэх мэт үгсийг оруулаагүй бөгөөд зөвхөн "Олон улсын атомын энергийн агентлагийн бие даасан мөрдөн байцаалтыг дэмжинэ" гэж оруулжээ.
 
Ийм үр дүнд хүрсэн нь тийм ч гайхмаар зүйл биш юм. Энэ оны 2-р сард Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Засгийн газар 4-р сард болох "Их 7"-ын уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд нарын уулзалтын үр дүнгийн баримт бичигт "далайд цутгах" төлөвлөгөөг сайшаах агуулгыг тусгах хүсэлтэй байгаа ч Герман болон бусад улс орнууд үүнийг эсэргүүцсээр ирсэн юм хэмээн мэдээлж байв. Дөрөвдүгээр сард болсон уулзалтын хамтарсан мэдэгдэлд Японы талын энэхүү саналыг оруулаагүй нь ойлгомжтой. ХБНГУ-ын Байгаль орчны сайд Лемке мөн хэвлэлийн бага хурал дээр эсэргүүцэж буйгаа илэрхийлж, "Цөмийн цацрагт бохирдсон усыг далайд цутгах асуудал дэмжигдэх ёсгүй" гэж мэдэгдсэн нь Японы Засгийн газрын оролдлогыг хий хоосон зүйл болгов. 
 
Япон Улсын цөмийн цацрагт бохирдсон усыг далайд цутгах төлөвлөгөө яагаад олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна вэ? Учир нь энэ үйлдэл нь далайн экологи, хүний эрүүл мэндэд үзүүлж буй хор хөнөөл нь хэмжээлшгүй их болохыг илүү олон судалгаа харуулж байна.
 
Японы тал цөмийн цэвэршүүлэх системээр (ALPS) цэвэршүүлсэн цөмийн цацрагт бохирдсон усыг аюулгүй, хор хөнөөлгүй гэж мэдэгдэж байсан юм. Гэвч үнэн хэрэгтээ Фүкүшимагийн цөмийн бохирдсон усанд дор хаяж 60 төрлийн цацраг идэвхт бодис агуулагдаж байгаа бөгөөд концентраци нь маш өндөр тул түүнийг технологийн аргаар бүрэн шүүж, задлах боломжгүй байдаг. БНСУ-ын Ардчилсан намын дарга Ли Жэ Мён саяхан Японы Засгийн газарт хандан: "Цөмийн бохир ус аюулгүй бол шууд ундны ус болгон ашиглахгүй яасан юм бэ" гэжээ. Мөн саяхан Ногоон энхтайван байгууллага болон шинжээчдийн үзэж буйгаар, Япон улс өөрийн улс төр, санхүүдээ ашигтай байдал үүсгэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэгт "худал мэдээлэл боловсруулсан" гэж онцлон тэмдэглэсэн бөгөөд бусад гарцыг хайхгүйгээр далайд цутгахыг оролдох нь "маш хариуцлагагүй" явдал юм гэсэн байна.
 
Үнэндээ цөмийн зэвсгийн гамшигт өртөж байсан дэлхийн цорын ганц орон болохын хувьд Япон улс цөмийн цацраг, цөмийн аюулын талаар бусад орнуудаас илүү гүн гүнзгий ойлголттой, бодит туршлагатай байх ёстой. Гэвч Японы Засгийн газрын санаатай үйлдлээс харахад тус улсын зарим улстөрчдийн толгойд зөвхөн эдийн засгийн тооцоо байдаг боловч урт хугацааны тооцоо байхгүй, өөрийн үйлдэл нь бүх хүн төрөлхтөн, хойч үедээ ямар нөлөө үзүүлэх талаар огтхон ч санаа тавьдаггүйг харуулж байна.
 
Одоогийн байдлаар Олон улсын атомын энергийн агентлаг Японы цөмийн цацрагт бохирдсон усыг далайд цутгах төлөвлөгөөний талаарх эцсийн үнэлгээний тайланг хараахан гаргаагүй байгаа ч Японы Засгийн газар 6-р сарын эцэс гэхэд усыг далайд цутгах төслийн ажил дуусаж, 7-р сарын эцэс гэхэд Номхон далайд цутгах болно хэмээн яаран мэдэгдэж буй. Япон улс ийм байр суурьтай байх юм бол цөмийн цацрагт бохирдсон усыг далайд цутгах төлөвлөгөөгөө зөвтгөж чадахгүй бөгөөд дэлхий нийтийг "хохироох" гэсэн туйлын хариуцлагагүй, хэт хувиа хичээсэн үйлдлээ ч цайруулж чадахгүй нь дамжиггүй. 
 
Н.Пүрэвжав
https://sonin.mn/news/culture/138120
Японы Засгийн Газар цацрагт бохирдсон усыг 7-р сард багтаан, Номхон далайд цутгана гэжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2023 оны 05 сарын 31, 16 цаг 48 минут
Сайд аа, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийллээ

 Уул уурхай хүнд  үйлдвэрийн яамны Газрын тосны бүтээгдэхүүн ...

2023 оны 05 сарын 31, 16 цаг 07 минут
Хайлаар-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг сэргэлээ

  Монголын Хүннү Эйр компаний Улаанбаатар-Хайлар чиглэлийн олон улсын ...

2023 оны 05 сарын 31, 12 цаг 49 минут
“Thehindubusinessline”:Монгол Энэтхэгт нүүрсээ нийлүүлэхэд анхаарч эхэллээ

 Энэтхэгийн "Thehindubusinessline” сайтад нийтлэгдсэн Монголын тухай ...

2023 оны 05 сарын 31, 12 цаг 20 минут
Хятад улсын экологийн ололт амжилтыг сайшаав

  Хятад улсын дарга Ши Жиньпин таван жилийн өмнө шинэ эринд экологийн ...

2023 оны 05 сарын 31, 11 цаг 01 минут
Хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр 7 дугаар сард ашиглалтад орно

 Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхийн дунд байрлах Бортээгийн ...

2023 оны 05 сарын 31, 10 цаг 15 минут
Г.Түвдэндорж: Уул уурхайн бус экспортыг дэмжих бодлого боловсруулж байна

 "Монголын эдийн засгийн чуулган 2023”-ын хүрээнд Уул уурхайн бус ...

2023 оны 05 сарын 29, 17 цаг 27 минут
Долларын ханш суларсан нь нүүрсний гавьяа

   Ам.долларын ханш сая нэг эдийн засагт амьсгаа авах ...

2023 оны 05 сарын 29, 14 цаг 40 минут
Н.Цэрэнбат: Энэ ондоо “Оюу толгой”-н шинэчилсэн ТЭЗҮ-ийг батална

    "Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал ...

2023 оны 05 сарын 29, 13 цаг 47 минут
Ч.Хүрэлбаатар: Ирэх онд 50 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байна

 Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн нарийн ...

2023 оны 05 сарын 29, 12 цаг 12 минут
Reuters: Хятад “Сибирийн хүч-2” хоолойноос татгалзлаа

 "ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дайны улмаас алдсан Европын зах зээлээ ...

2023 оны 05 сарын 29, 11 цаг 46 минут
Дорнодын газрын тос “Нүүрсний хулгай”-н хоёр дахь хувилбар болсныг хэзээ шалгах вэ!

 Мэнэнгийн талд газрын тос олборлодог БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө ...

2023 оны 05 сарын 26, 16 цаг 34 минут
Ройтерс: Хятад Оросоос бус Туркменистанаас байгалийн хий авахыг илүүд үзэж байна

 Хятад улс Туркменистанаас байгалийн хий нийлүүлэх хоолой барих ажлыг ...

2023 оны 05 сарын 26, 14 цаг 07 минут
Монголоос Хятад рүү нийлүүлсэн нүүрс сүүлийн найман сарын доод түвшинд хүрлээ

 Монголоос БНХАУ-д нийлүүлж буй коксжих нүүрсний хэмжээ энэ сард эрс ...

2023 оны 05 сарын 26, 12 цаг 12 минут
Фото сурвалжилга: "Нуранги" гэрэл зургийн үзэсгэлэн

  Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй “Бэлэн ...

2023 оны 05 сарын 26, 11 цаг 26 минут
2023 оны 05 сарын 26, 10 цаг 54 минут
Монголоос нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээ багасжээ

 Монгол Улсаас БНХАУ-ын импортолсон коксжих нүүрсний хэмжээ энэ сард ...

2023 оны 05 сарын 26, 10 цаг 48 минут
Sxcoal: Ирэх 5 дугаар сард Монголын БНХАУ руу гаргах нүүрсний хэмжээ эрс багасна

 Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээ 5 дугаар ...

2023 оны 05 сарын 24, 19 цаг 12 минут
Японы Засгийн Газар цацрагт бохирдсон усыг 7-р сард багтаан, Номхон далайд цутгана гэжээ

 Саяхан болсон Их Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаар ...

2023 оны 05 сарын 24, 15 цаг 37 минут
310 кг байгалийн чулууг Хятад руу гаргах гэж байгаад баригджээ

 Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 310 кг байгалийн чулууг улсын ...

2023 оны 05 сарын 24, 14 цаг 15 минут
Эртний Мин улсын үеийн живсэн хөлөг онгоц олджээ

 Хятадын судлаачид шаазан эдлэл, модон эд хэрэгсэл тээвэрлэж яваад ...

2023 оны 05 сарын 24, 12 цаг 14 минут
Долларын ханш өсөж, агуулахын нөөц нэмэгдсэнээр зэсийн үнэ буурчээ

 Ам.долларын ханш долоо долоо хоногийн дээд цэгтээ хүрч, Лондоны ...

2023 оны 05 сарын 24, 11 цаг 15 минут
“SXCoal”: БНХАУ-ын Австралиас авах нүүрсний хэмжээ өсөж, Монголын нүүрсний эрэлт буурчээ

 Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээ тавдугаар ...

2023 оны 05 сарын 24, 11 цаг 13 минут
Дараагийн “Оюу Толгой”-г Дорноговь аймгийн УРАНЫ орд залгамжлах уу

 Францын ерөнхийлөгчийн айлчлалаас ганзага дүүрэн үлдсэн Монгол Улс ...

2023 оны 05 сарын 23, 13 цаг 35 минут
Нүүрсний хулгайн хэрэгт УИХ-ын 7 гишүүнд эрүүгийн хэрэг үүсгээд байна

 Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Нүүрсний хэргийн явц байдлын талаар ...

2023 оны 05 сарын 23, 11 цаг 35 минут
Боомтоор шуурхай нэвтрэх үйлчилгээг сэргээв

Дотоод гадаадын жуулчдыг саадгүй нэвтрүүлэхэд тус дэм үзүүлэх ...

2023 оны 05 сарын 22, 16 цаг 34 минут
Goldman Sachs: Газрын тос баррель нь 100 доллар давж магадгүй

  Саудын Арабт болсон бага хурлын үеэр Голдманы дэлхийн түүхий ...

2023 оны 05 сарын 22, 15 цаг 20 минут
Монголоос Франц руу нэн чухал металлууд нийлүүлнэ

 ПАРИС. /Reuters/. Монгол Улс эрчим хүчний шилжилтдээ ...

2023 оны 05 сарын 22, 13 цаг 27 минут
Австрали Хятад руу зэс экпортлож эхэлжээ

 Австрали энэ оны эхээр Хятад руу ойролцоогоор 40 сая ам.долларын ...

2023 оны 05 сарын 22, 12 цаг 50 минут
Б.Баттөмөр: Ирэх жил 60 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой

    УИХ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн ...

2023 оны 05 сарын 22, 12 цаг 04 минут
2023 оны 05 сарын 22, 12 цаг 01 минут
Япон улс Оросоос авах нүүрсний импортоо 80 хувиар буулгажээ

 Япон улс 2023 оны дөрөвдүгээр сард өнгөрсөн оны мөн үетэй ...

2023 оны 05 сарын 19, 17 цаг 39 минут
Францын ерөнхийлөгчийн айлчлалаар урагшлах “УРАНЫ” асуудал

 Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийх айлчлал хоёр ...

2023 оны 05 сарын 19, 14 цаг 00 минут
АНУ-ын өрийн дээд хязгаарын талаарх нааштай мэдэгдэл газрын тосны үнийг өсгөв

НЬЮ-ЙОРК. /Investor/. АНУ-д өрийн таазтай холбоотой хэлэлцээ нааштай ...

2023 оны 05 сарын 19, 10 цаг 46 минут
Тавантолгойн Бор тээг гэдэг хэсгийг Хятадын компани эзэмшчихэж гэв

 "Эрдэнэс Таван толгойн 1072 хувьцаа эзэмшигчдийн ордыг гадаадын ...

2023 оны 05 сарын 19, 10 цаг 42 минут
2023 оны 05 сарын 18, 18 цаг 22 минут
2023 оны 05 сарын 17, 15 цаг 37 минут
Сэргээгдэх эрчим хүчний салбар огцом хөгжиж байна гэжээ

 5-р сарын 13-ны өдөр БНХАУ-ын Иньчуань хотноо зохиогдсон Хятадын ...

2023 оны 05 сарын 16, 15 цаг 23 минут
Хятадын аж үйлдвэрийн сэргэлт сул байгаа нь нүүрсний үнэнд сөргөөр нөлөөлж байна

 Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сул, аж үйлдвэрийн идэвхжил ...

2023 оны 05 сарын 16, 14 цаг 53 минут
Австралийн Засгийн газар шинээр нүүрсний уурхай ашиглалтад оруулахыг зөвшөөрөв

 Жилийн өмнө бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн Австралийн Засгийн газар ...

2023 оны 05 сарын 16, 10 цаг 28 минут
Нүүрсний түр хороог шинээр байгуулж, Б.Энхбаяр ахлах уу?

 УИХ-аас Нүүрсний түр хороог 2022 оны зургадугаар сарын 10-нд зургаан ...

2023 оны 05 сарын 15, 18 цаг 05 минут
Sxcoal: Монгол Улсын төмрийн хүдрийн экспорт 72 хувиар өсчээ

 Монгол Улс 2023 оны эхний 4 сард 1.75 сая тонн нүүрс БНХАУ руу ...

2023 оны 05 сарын 15, 17 цаг 57 минут
Хятадад үйлдвэрлэл саарсан нь нүүрсний үнэ буурахад нөлөөлж байна

 БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл суларч, үйлдвэрлэл багассан нь ...

2023 оны 05 сарын 15, 15 цаг 52 минут
Уул уурхайн биржийн хууль хэрэгжиж эхэлснээр зах зээлийн мэдээллийн сан бүрдэнэ

      Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ ...

2023 оны 05 сарын 12, 12 цаг 34 минут
Нүүрсний экспорт 15.7 сая тонноор нэмэгджээ

 Монгол Улсын нүүрсний экспорт 19 сая тонныг давжээ. Дөрөвдүгээр ...

2023 оны 05 сарын 12, 11 цаг 46 минут
Хятадад Австралийн нүүрсээр бороо орж байна гэв үү

Дэлхийн нүүрсний хэрэглээний магнат оронд зах зээлийн өрсөлдөөн байсаар ...

2023 оны 05 сарын 12, 11 цаг 43 минут
“Мон лаа”-гийн Х.Энхсайхан нар Элстэйн ордыг 60 сая ам.доллароор СОЛОНГОСЧУУДАД ЗАРЧИХЛАА

 ХАМТРАН ХУВЬ ЭЗЭМШИГЧ М.ГАНБАГАНА НЬ УИХ-ЫН ГИШҮҮН АСАН М.БИЛЭГТИЙН ...

2023 оны 05 сарын 12, 10 цаг 05 минут
Алт олборлох тоног төхөөрөмж байрлуулсан гэх шалтгаанаар маргалдаж, нэгнийхээ аминд хүрчээ

 Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах нэгэн уурхайд алт ...

2023 оны 05 сарын 11, 17 цаг 58 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани