Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дорнодын газрын тос “Нүүрсний хулгай”-н хоёр дахь хувилбар болсныг хэзээ шалгах вэ!

Дорнодын газрын тос “Нүүрсний хулгай”-н хоёр дахь хувилбар болсныг хэзээ шалгах вэ!

 

Мэнэнгийн талд газрын тос олборлодог БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай  Петрочайна Дачин Тамсаг компани Монгол Улс доторх нэгэн "Вант улс” мэт авирласаар ирэв. Бүтээгдэхүүн хуваах нь гэрээ бүрхэг, Монгол Улсад ямар ч ашиггүй. Гэсэн атал  Дорнод аймгийн Матад, Халхгол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын I, VII багийн байгаль орчныг доройтуулж, иргэдийн эрхийг зөрчиж ирсэн. Нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд өчнөөн  шаардлага тавьж байсан, одоо ч оньсого таавар шиг асуудлууд олон бий.

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүдээс өгсүүлээд Монгол Улсын нэг бус Ерөнхий сайд өөрийн биеэр газар дээр нь очиж шалгаж  байсан. Эрх мэдэлтнүүд  Улаанбаатараас сүртэй гэгч гараад ирэхдээ ус балгасан мэт болоод ирдэг байсан.Томилолтоор ажиллаад ирсэн нэг бус УИХ-ын гишүүнээс байр суурийг нь тодруулах гэж хөөцөлдөөд Төрийн ордны урт хонгилд муур, хулгана болж явсны хувьд үүнийг бичигч би баттай хэлнэ.

Харин Г.Уянга УИХ-ын гишүүн байхдаа цор ганцаараа "Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь монгол хэл дээр байдаггүйг, Мэнэнийн талын цогцолбор газрыг хөл гишгэх зайгүй өрөм тавьж сийчсэнийг хараад элэг эмтэрч байгаагаа хэлж, шаардлага тавьж байсан. Сүүлийн үед "Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” ТББ-ын тэргүүн Г.Адилбиш нарын залуус тэмцэл өрнүүлдэг ч Петрочайна Дачин Тамсагийнхан төрд гарсан эрх мэдэлтнүүдтэй хамтран хана хэрэм шиг хөдөлдөггүй.

Шалгалтын хариу ч, төрийн шийдвэр тушаал ч компанийн талд гардаг ийм л жишиг тогтоод удаж байна.Тэгвэл Засгийн газраас зарласан 5Ш ажиллагааны хүрээнд энэ жишиг өөрчлөгдөх байх гэж дорнодчууд төдийгүй Монголын ард түмэн хүлээж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд олон нийтийн зүгээс байнга үлээж ирсэн "Шүгэл”-ийн мөрөөр Петрочайна Дачин Тамсагийн бүх үйл ажиллагааг "Шилэн” болго. Зөрчлүүдийг "Шүүр” ажиллагаагаар шүүрдэж цэвэрлэ хэмээн шаардаж ч байгаа юм.

Үүний дохио болох эхний шүглийг Х.Энх-Отгон хэмээх залуу үлээснийг манай сонин өнгөрсөн сарын 18-нд № 068 дугаарынхаа "Өглөөний зочин” булангаар хүргэсэн. Түүний хувьд жирийн нэгэн биш. 2015 онд Дорнод аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Петрочайна Дачин Тамсаг компанид хяналт шалгалт хийх Ажлын хэсгийг ахлаж байсан нэгэн. Төрийн хяналт, шалгалт ямар байдалтай хийгддэг, орон нутгийн зүгээс ямар шаардлагууд тавьдаг, тэр нь юу болж хувирдаг талаар баримтыг тэрбээр дэлгэсэн. Түүгээр зогсохгүй хууль эрхзүйн баримт бичиг, гэрээнүүд хэрхэн хийгддэг талаар асуудал хөндсөн. Түүний ярилцлага нийтлэгдсэнээс хойш бүн нэг сар өнгөрч байхад Монголын төр ч, Петрочайна компанийн зүгээс ч ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл хийсэнгүй.

Харин Х.Энх-Отгоны шүгэл үлээсэн дээрх ярилцлага цахим орчноос арчигдан алга болжээ. Арга ч үгүй байх, албан тушаалтнууд айж, Петрочайна Дачин Тамсагийнхан ч болгоомжилж буй биз. Тэр юу гэж шүгэл үлээсэн бэ гэвэл:

1. "Петро Чайна” компани байгаль орчны менежментийн төлөвлөгөөг маш хайнга хэрэгжүүлж байсан тул 80-аас доош хувийн үнэлгээгээр үнэлсэн. Энэ тохиолдолд дараа жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аас баталдаггүй журамтай. Гэтэл тус компанийн үйл ажиллагаа зогсоогүй, тэр чигээрээ явсаар байсан. УУХҮЯ, БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, АМГТГ энэ асуудалд маш дүлий, хойрго ханддаг. Тэгсхийгээд яваад сурчихсан байдал надад ажиглагдсан. Бид холбогдох байгууллагуудад  аймгийн Засаг даргын албан тоотоор удаа дараа шаардлага хүргэж ирсэн ч төрийн байгууллагууд, тэр бүү хэл яамнаас орон нутгийн зүгээс бичсэн албан тоот, тавьсан шаардлагын хариуг ирүүлэхгүй түвшинд ханддаг байсан.

2. Бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр байгаа нийт борлуулсан тосны 40 хувиар үйл ажиллагааныхаа зардлыг гаргана гэж төлөвлөсөн байдаг. Бараа, ажил үйлчилгээ худалдан авах нь далд, тухайн компанийн үзэмжээр явдаг. Тэгэхээр шийдвэр гаргадаг, түрүүн хэлсэн дүлий, хойрго байгаа тэр албан тушаалтнуудын ах дүү, хамаатан садан, тэдний хамаарал бүхий аж ахуй нэгжүүд дээрх ажлуудыг авч хийдэг байх магадлал өндөр...

3. 1.8-хан га газарт мод зүлэг тарих ажлыг нэг аж ахуй нэгж дээр 110 мянган ам.доллараар үнэлсэн байсан. Гэтэл өртөг зардлыг нэлээн тавиухан тавиад бодоход тэр нь 18 мянган ам.доллараар л хийчих боломжтой. Энд 90 мянган ам.долларын зөрүү гарч байгаа биз. Ганцхан ажилд  ийм байгаа юм чинь бусад дээр нь яаж явааг бид мэдэхгүй. Тэр ажлыг авч хийсэн компани нь тодорхой албан тушаал хашдаг хүний хамаарал бүхий аж ахуй нэгж байсан.

4. Хятадууд манайд хөрөнгө оруулалт оруулж, байгалийн баялгийг олборлож, ашгаа хувааж хүртээд явах байтал ашиг олох зорилго нь цаагуураа дам байдлаар төрийн байгуулалтыг эвдэх үйлдэл гаргасан байх магадлал  өндөр. Өөрөөр хэлбэл, албан тушаалтнуудад авлига өгч, тэр хүмүүсийн ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх итгэл үнэмшлийг устгаж байна. Ард түмний өмнө үүрэг хүлээж, түүнийхээ төлөө ажиллах ёстой байтал  эс үйлдэхүйгээрээ авлига өгсөн хүмүүсийг хамгаалдаг, тэдэнд үйлчилдэг болж байна. Ингэж гадныханд үйлчилдэг төрийн албан хаагч хэр олон байна, төдий чинээ тэд дураараа авирлаж байна. Ийм явдал цааш газар авсаар өнөөдрийн байгаа байдалд хүргэсэн. Мэргэжилтнүүд ч, дарга  удирдах албан тушаалтнууд ч бүгд ийм байдалд орчихсон.

5. Бид мэргэжлийн хяналтын байгуул­лагыг шаардаж, шахалт үзүүлж байж шалгалт хийх ажлын хэсэг явуулж дүгнэлт гаргуулаад Петрочайна компанийн  үйл ажиллагааг зогсоож байсан. Тэр үед УУХҮ-ийн сайд байсан Д.Сумъяабазар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнг Засгийн газрын хуралдаан дээр янз бүрээр хэлж байсан бичлэгүүд архивт бий. Хоногт хэчнээн зуун сая төгрөг улсын төсөвт ордог атал тасалдуулчихлаа гээд загнаж байсан. Зүй нь алдаагаа зассаны дараа  үйл ажиллагаагаа нээх эрх үүсэх ёстой байдаг.

6. Байгаль орчноо хамгаалдаг, хууль дүрмээ сахиулдаг байж төсөвт мөнгө орох нь зарчим. Тийм зүйл огт байхгүй. Роялти авдаггүй, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах нь тун бага, ийм зүйл заалтуудыг цаашид хэрэгжүүлээч гэж гурвалсан гэрээнд тусгаж байсан. Олон асуудал оруулсан ч хэрэгжсэн нь тун ховор. Хамгийн гол заалт нь бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажлыг 100 хувь олон нийтэд нээлттэйгээр сонгон шалгаруул гэсэн. Яагаад гэвэл төсвийн мөнгө байгаа учраас тэгэх эрх зүйн үндэслэл бий. Ил тод болгож байгаа учир нь ямар ажлын ямар хүн, хэн гэдэг компани, хэзээ авсан бэ гэдэг чухал шүү дээ. Петрочайна компани дээр энэ асуудлууд одоо болтол тодорхойгүй байгаа. Энэ бүхэн ил болж гэмээ нь цаана  байгаа хамаарал бүхий компаниуд,тэдгээрийн эзэд илэрнэ. Авлигын асуудал илэрнэ.

Х.Энх-Отгон нэг бус нэлээн олон асууд­лаар ийнхүү шүгэл үлээсэн.Тэр бүү хэл Тавантолгойн нүүрсний  хулгайн нэг хэлбэр газрын тосон дээр явж байна” гэдгийг хэлсэн байгаа юм. Шүгэл үлээсэн бол түүний мөрөөр хяналт, шалгалт явуулах, тооцоо судалгаа хийх, зөрчил байвал "Шүүр”-дэж цэвэрлэх чинь Засгийн газрын 5Ш ажиллагааны мөрөөр хийх ёстой ажил мөн биз дээ. "Шүгэл" ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо хэлэхдээ зөрчил, гомдлын мөрөөр газар дээр нь ажлын хэсэг очиж  ажиллана гэсэн. Х.Энх-Отгоны шүгэлдсэнчлэн Дорнодын газрын тос Тавантолгойн "Нүүрсний хулгай”-н хоёр дахь хувилбар болсон, эсэхийг хэзээ шалгах вэ?

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Дорнодын газрын тос “Нүүрсний хулгай”-н хоёр дахь хувилбар болсныг хэзээ шалгах вэ!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2024 оны 03 сарын 15, 13 цаг 05 минут
Монголын нүүрс хятадуудад гологдож, бид гол худалдан авагчаа алдахдаа тулсан уу

 Өдөрт хэдэн зуун тонноороо урд хөршийн хил давдаг Монголын нүүрс ...

2024 оны 03 сарын 15, 13 цаг 03 минут
2024 оны 03 сарын 15, 13 цаг 00 минут
ТАСС: ОХУ Монголд бага оврын атомын цахилгаан станц барина

 ОХУ-ын цөмийн зэвсгийн "Росатом" корпорац жижиг оврын атомын ...

2024 оны 03 сарын 14, 23 цаг 11 минут
Монгол Улс ураны салбарт хоёр дахь Казакстан болж чадах уу

  Ураны салбарт томоохон байр суурь эзлэх Казакстан ч манай улстай ...

2024 оны 03 сарын 14, 22 цаг 22 минут
2024 оны 03 сарын 14, 19 цаг 25 минут
ОХУ нефтийн экспортоос Украины дайны өмнөх үеийнхээс ч илүү их ашиг олжээ

 Орос нефтийн экспортоос Украины дайны өмнөх орлогоос илүү их ашиг ...

2024 оны 03 сарын 14, 15 цаг 05 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

 АНКАРА, 2024 оны гуравдугаар сарын 14 /Anadolu/. Дэлхийн ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 31 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

    Дэлхийн байгалийн хийн эрэлт 2050 онд 2022 ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 16 минут
Тараасан ордуудаа “хураах”-гүйгээр баялгийн сан бүрдэх үү?

 Ер нь бол ингэхгүйгээр Баялгийн сан бүрдэхгүй. "Өрөм”-өө тэдэнд ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 46 минут
Суга татуулсан стратегийн ордуудын бас нэг жишээ: ЦАГААН СУВАРГЫН ОРД

 Дорноговь аймгийн Мандах сумаас баруун урагш 75 км зайд 132.39 га ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 38 минут
Ганцхан жишээ: Тавантолгойн ордын "өрөм"-ийг ингэж хамсан

      Тавантолгойн нүүрсний орд газар нь ...

2024 оны 03 сарын 14, 08 цаг 24 минут
БНХАУ-ын нүүрсний уурхайнуудад гарсан ослын улмаас 12 хүн амь эрсдэв

      БНХАУ-д өнгөрсөн онд уурхайн ослоор амиа алдагсдын ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 37 минут
Францын их, дээд сургуульд 10 оюутныг тэтгэлгээр суралцуулна

      Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 31 минут
Оросын нүүрсний салбар олборлолт, экспортоо БАРЬЖ ЧАДАХ уу?

 Оросын Засгийн газар нүүрсний экспортын татварыг сэргээгээд байна. ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 02 минут
Хятад Улс таримал ойн талбайгаараа дэлхийд тэргүүлж байна

Үндэсний ногоон байгууламжийн хорооны нийтэлсэн "Хятадын газар нутгийг ...

2024 оны 03 сарын 12, 14 цаг 43 минут
Энэтхэг улс зэсийн салбарт хамтран ажиллахаа илэрхийлжээ

 Энэтхэг Улс Монгол Улстай зэсийн салбарт хамтран ажиллахаа ...

2024 оны 03 сарын 12, 10 цаг 45 минут
Ахмадуудад гэрийн асрамж үйлчилгээ авах боломж бүрдүүлнэ

03 дугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх сонгуулийн ...

2024 оны 03 сарын 11, 18 цаг 11 минут
Дэлхийн хамгийн том зам тээврийн сүлжээ бүрдүүлэв

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 59 минут
Хөдөө нутгийн хөгжлийн ирээдүй шинжлэх ухаан технологид бий

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 49 минут
”Хоёр чуулган”-аас Хятад улсыг ойлгоё

Хятад улсын "Хоёр чуулган" нь "Ардчилал гэж чухам юу вэ?" гэх тухай даян ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 40 минут
2024 онд хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт 5 хувь орчим байна

XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 05-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 26 минут
14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган өндөрлөв

14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 16 минут
Сайн багштай учрах нь нэгэн насны завшаан юм

3 сарын 7-ны үдээс өмнө 14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 07 минут
Дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгүүр Хятад юм гэв

Хятадын хоёр чуулганыг олон орны эрдэмтэд анхааралтай ажиглаж байна. ...

2024 оны 03 сарын 11, 16 цаг 43 минут
Ван И: 2023 он бол Хятадын дипломат харилцааны хөгжлийн онцлог жил

    14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 11, 12 цаг 29 минут
Б.Баттулга: Монгол Улсад ганцхан байдаг уул уурхайн аврах ангийн аврагч гэдгээрээ бахархдаг

 ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн Эрэн хайх салбарын ...

2024 оны 03 сарын 07, 16 цаг 15 минут
Хятадын эдийн засаг гараа сайтай эхэлж байна

Энэ  жилийн цагаан сар Хятадын эдийн засгийг ажиглах цонх болж байна. ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 59 минут
Хятад, Европ чиглэлд ачааны 85 мянган галт тэрэг аялжээ

Хятад, Европ чиглэлийн ачааны галт тэрэг явж эхэлснээс хойш үйл ажиллагаа ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 49 минут
2024 онд хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт 5 хувь орчим байна

XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 05-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 33 минут
Өвөр Монгол Бээжин-Тяньжин-Хэбэй-гийн хамтарсан хөгжлийн ажиглагч болохыг дэмжинэ

14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 04 минут
2024 оны 03 сарын 07, 10 цаг 56 минут
2024 оны 03 сарын 07, 10 цаг 14 минут
Хятад-Лаос төмөр замын анхны хүйтэн гинжин галт тэрэг хөдлөв

Энэ он гарснаас хойш Чэндүгийн олон улсын галт тэрэгнүүд импортын бараа ...

2024 оны 03 сарын 05, 17 цаг 55 минут
Хятад улс үндэсний хүүхдийн эмнэлгийн 16 төв барихаар төлөвлөжээ

Хятад улс үндэсний хүүхдийн эмнэлгийн 16 төв барихаар төлөвлөжээ. ...

2024 оны 03 сарын 05, 17 цаг 11 минут
Хятадын өвлийн спортын XIV наадамд маш олон сайн дурчууд ажиллаж байна

Хятадын өвлийн спортын XIV наадмын нээлтийн ёслол 02-р сарын 17-ны орой ...

2024 оны 03 сарын 05, 16 цаг 06 минут
Унц алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ

      Даваа гаргийн арилжааны явцад алтны фьючерс ...

2024 оны 03 сарын 05, 15 цаг 24 минут
Хятадад Хаврын баярын хэрэглээ ”сайн эхлэлтэй” байна

Хаврын баяраар аялал жуулчлалын хэрэглээний хэд хэдэн үзүүлэлт шинэ дээд ...

2024 оны 03 сарын 05, 14 цаг 35 минут
Гадагшаа аялахад шинэ өөрчлөлтүүд гарч байна

Гадагшаа аялахад шинэ өөрчлөлтүүд гарч байна ...

2024 оны 03 сарын 05, 14 цаг 02 минут
Хайнань мужийн жуулчдын тоо, аялал жуулчлалын орлого шинэ дээд хэмжээнд хүрчээ

Саяхан Хайнань мужийн Аялал жуулчлал, соёл, радио, телевиз, спортын ...

2024 оны 03 сарын 05, 13 цаг 27 минут
УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 2-р чуулганы нээлт болно

УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 2-р чуулган өнөөдөр гуравдугаар сарын ...

2024 оны 03 сарын 05, 13 цаг 10 минут
Бүлэглэн хууль бусаар ашигт малтмал олборлосон этгээдүүдийг илрүүлж, техникүүдийг битүүмжиллээ

 Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Сэлэнгэ аймгийн нутаг ...

2024 оны 03 сарын 05, 13 цаг 02 минут
2024 оны 03 сарын 05, 11 цаг 32 минут
Барууны орнуудад хаагдаад байсан ураны уурхайнуудыг дахин ажиллуулж эхэлжээ

 НЬЮ-ЙОРК, 2024 гуравдугаар сарын 4 /Bloomberg/. Цөмийн эрчим ...

2024 оны 03 сарын 05, 10 цаг 30 минут
Эрдэс баялгийн салбарын томоохон арга хэмжээ PDAC2024 чуулган үргэлжилж байна

 Уул уурхай, ашигт малтмалын хайгуулын салбарын хамгийн том арга ...

2024 оны 03 сарын 04, 17 цаг 27 минут
Газрын тосны үнэ өсжээ

 ЛОНДОН, 2024 оны гуравдугаар ...

2024 оны 03 сарын 04, 17 цаг 07 минут
"Оюутолгой”-н баяжуулах үйлдвэрийн агуулахад гал гарчээ

 "Оюутолгой” компанийн уурхайн талбар дахь баяжуулах үйлдвэрийн зүүн ...

2024 оны 03 сарын 04, 14 цаг 13 минут
Европын Холбоо яагаад Оросын хийн импортыг ХОРИГЛОЖ ЧАДАХГҮЙ байгаа вэ?

  Европын Холбоо яагаад Оросын байгалийн хийн импортыг хориглох ...

2024 оны 03 сарын 04, 10 цаг 26 минут
"...Нүүрсний хамгийн том компанид намаа өгчихлөө”

 Ногоон намын түүх нэлээд сонирхолтой. Ногоон зам, Монголын ногоонтны ...

2024 оны 03 сарын 04, 10 цаг 10 минут
Шатахуун экспортлохыг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлжээ

 МОСКВА. 2024 оны гуравдугаар сарын 1 /Anadolu/. Орос улсаас ...

2024 оны 03 сарын 01, 19 цаг 40 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани