Нэвтрэх
Хаах

Долларын ханш суларсан нь нүүрсний гавьяа

Мэдээ мэдээлэл, Эдийн засаг

 

Долларын ханш суларсан нь нүүрсний гавьяа

 

Ам.долларын ханш сая нэг эдийн засагт амьсгаа авах боломж олгов. Сүүлийн гурван жил шахуу цаг үргэлж дээшээ цойлж байсан долларын ханш суларч, 3455 төгрөгтэй тэнцлээ. Эдийн засагт дахь эерэг мэдээ энэ болж байна. Сүүлийн хоёр сар дараалан долларын ханш "хямдарсан” нь гялтайх үзүүлэлт мөн. Гадаад валютын албан нөөц өнгөрсөн сарын байдлаар 3.7 тэрбум ам.доллар болж, 2022 оны хоёрдугаар сарын түвшинд ирлээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн 13 сарын дээд хэмжээ энэ болж байна. Валютын албан нөөц оны эхнээс 8.58 хувиар нэмэгдэж, сүүлийн хоёр сар дараалан эерэг гарав.

Долларын ханш 60 гаруй хоногт 70 төгрөгөөр урууджээ. Валютын ханшийн дарамтыг өрх болгон мэдэрч, үнийн өсөлт тэр хэрээр амьжиргааг дордуулж буй. Ийм эмзэг цаг үед ам.долларын ханш 70 төгрөгөөр буурсан нь хэний гавьяа вэ.

Үүнийг өөртөө наах сонирхол эрх баригчдаас гадна мөнгөний бодлогыг тодорхойлогчдоос мэр сэр цухалзах. Тэдний үүрэг, оролцоо, бодлогын нөлөө бий. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ эдгээрээс илүү том хаялга долларын ханш "доройтох” эх сурвалж болсон. Энэ нь экспортын 90 гаруй хувийг дангаар бүрдүүлэх уул уурхай. Уул уурхайн экспорт дотроо нүүрс голлох үүргийг гүйцэтгэв.

Долларын ханш суларсан нь нүүрсний гавьяа
 

Ам.долларын ханш 3455 төгрөгт хэлбэлзэж байгаа нь өндөр дүн. Цаашид ч буух учиртай. Өнөөдрийн ханшийн нааштай өөрчлөлтийн "автор” нь нүүрсний компаниуд. Тавантолгой болон Хөшөөт, Нарийнсухайт тэргүүтэй гол хэдэн нүүрсний уурхайг түшиглэн үйл ажиллагаа явуулах төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд энэ оны эхний улиралд эдийн засаг 7.9 хувийн өсөлттэй гарахад зүтгүүр нь байлаа. Нүүрсний экспортын гарц сайн байсны ачаар валютын зах зээлд дээрх хөдөлгөөн ч богино хугацаанд хийгдэв. Энэ оны эхний улиралд уул уурхай, олборлох салбар идэвхжиж, зах зээлийн тэнгэр харамгүй ивээлээ.

Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар, уул уурхай, олборлох салбар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 49.6 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд нүүрс болон газрын тосны олборлолт ачааны хүндийг үүрчээ. Цар тахлын сөрөг нөлөө уул уурхай, олборлох салбарт урт удааны хугацааны уналтыг авчирсан. Хэдий хил гаалийн хатуу хөл хорио суларсан ч жигдрэх, эргэн сэргэх үйл явц уул уурхайд удаан байсан. Тэгвэл энэ оны улиралд уул уурхай уналтаас өсөлт рүү тэмүүлж эхэллээ.

"Нүүрсний хулгай”-тай тэмцэх Засгийн газар эдийн засгийн өсөлтийг нүүрснээсээ олж харлаа. Манай улс энэ онд нийт 36 сая тонн нүүрс борлуулахаар тооцоолсон. Үүний талаас илүүг "Эрдэнэс Тавантолгой” дангаар бүрдүүлсэн байна. Тус компани хамгийн сүүлд буюу энэ оны тавдугаар сарын 15-ны байдлаар түүхэндээ анх удаа 10 сая тонн нүүрс борлуулж, орлого нь нэг тэрбум ам.доллар давлаа гэж мэдэгдсэн. Өнгөрсөн онд тус компани дотоодын нүүрсийн экспортын 43 хувийг бүрдүүлж, 13.59 сая тонн нүүрс экспортолсон.

Энэ онд 30 сая тонн нүүрс "Эрдэнэс Тавантолгой” борлуулахаар төлөвлөж байна. "Эрдэнэс Тавантолгой”-н экспорт хоёр дахин нэмэгдэхтэй зэрэгцээд улс 36 сая тонн гэсэн хэмжээгээ тодотгож, 40 сая руу дөхүүлэх зорилт дэвшүүлсэн. Нүүрсний экспорт улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 19 сая болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тав дахин өссөн. Нийт экспортын 60 хувийг нүүрсний экспорт дангаар бүрдүүлж, 3 тэрбум ам.долларын борлуулалт хийгдсэн. Үүний нөлөөгөөр ам.долларын ханш буурах, валютын албан нөөц 3.7 тэрбум ам.доллар болж нэмэгдэх хөрс суурь бүрджээ.

https://itoim.mn/a/2023/05/24/economy/ocz


Сэтгэгдэл (0)

тут онлайн игры для девочек любовь мировая война игра онлайн играть онлайн игры для маленьких девочек здесь игры для девочек онлайн гарфилд игра ремонт дома онлайн тут здесь учим буквы онлайн игры онлайн игры в стиле постапокалипсис игры одевалки папины дочки онлайн ссылка ссылка онлайн игры для девочек шарики автошкола игра онлайн играть азартные игры фильм онлайн игра онлайн запутанная история онлайн игры для мальчиков самолеты на сайте онлайн игры скуби игры для детей онлайн приколы онлайн игры в контакте флеш играть мост онлайн бесплатные игры справочник онлайн бесплатные онлайн игры нарды справочник телефонов секс игры 2012 играть онлайн игры для девочек брац онлайн флеш база данных мобильных телефонов казахстана синтезатор онлайн здесь детские скачать онлайн игру rift логические игры онлайн аркады играть онлайн справочник Блог о препарате Левитра sitemap