Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийг багтаасан Хятадын сонголт

Дэлхийг багтаасан Хятадын сонголт

 

Өнөө дэлхий ертөнц, цаг үе, түүхийн өөрчлөлт урьд өмнө байгаагүйгээр өрнөж, хүн төрөлхтний нийгэм урьд өмнө байгаагүй сорилттой тулгарч, дэлхий дахин түүхийн салшгүй зам дээр зогсож, урагшлах зам нь бүх улс орны ард түмний сонголтоос хамаарна.

Энэ үед дэлхий нийтийн анхаарлыг татсан ХКН-ын ХХ их хурал 10 дугаар сарын 16-нд Ардын Их Хурлын Танхимд нээлтээ хийсэн юм. Ерөнхий нарийн бичгийн дарга  Ши Жиньпин ХIХ сонгуулийн Төв хорооны нэрийн өмнөөс хурал дээр тайлан хийв. Дэлхийн зуун жилийн өөрчлөлттэй нүүр тулахдаа Хятадын сонголт бол дэлхийн энх тайван, хөгжлийг дэмжиж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахыг дэмжих явдал юм.

"Чухал ач холбогдолтой", "Үр нөлөө нь их", "Ирээдүйг бүтээх" энэхүү хурал хуралдсан нь дэлхийн анхаарлыг татлаа. Олон улсын хамтын нийгэмлэг ерөнхийдөө Хятадын Коммунист Намын удирдлага дор Хятад улс дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хамтын хөгжлийг дэмжих гадаад бодлогын зорилгыг ямагт чанд баримталж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг дэмжин, дэлхий нийтэд шинэ хөгжлийн шинэ боломжуудыг байнга олгож, илүү сайн сайхан дэлхийн бүтээн байгуулалтыг дэмжин хөгжүүлэхийг зорин ажиллаж байна хэмээн үзлээ.

Хятад улсын шинэ хөгжлөөр дэлхийд шинэ боломжуудыг олгоно

Хятад улс гадаадад нээлттэй байх улсын үндсэн бодлогыг баримталж, харилцан ашигтай, хожлын үр дүнгийн нээлтийн стратегийг тууштай баримталж, Хятадын шинэ хөгжлөөр дэлхийд шинэ боломжуудыг байнга олгож, нээлттэй дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг дэмжиж, бүх орны ард түмэнд илүү их ашиг тусыг хүртээнэ.  ХКН-ын ХХ их хурал дэлхийд нээлттэй байх хүчтэй дуу хоолойг дахин гаргаж, өөрийн шинэ хөгжлөөрөө дэлхийн хөгжилд шинэ хувь нэмэр оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь олон улсын нийгмийн зүгээс өндөр үнэлгээ, дэмжлэгийг авч чадсан юм.

"Хятад улс өндөр түвшинд гадаадад нээлттэй байгаа нь дэлхийд хөгжлийн илүү их боломжуудыг хангаж, дэлхийн бүх улс орны ард түмэнд ашигтай байх болно. ХКН-ын ХХ их хурал дээр тавьсан тайланд дэвшүүлсэн стратегийн удирдамжууд нь дэлхий нийтийн хамтын хөгжил цэцэглэлтийг хэрэгжүүлэхийг дэмжиж чадна" гэж АНУ-ын "Glоьаl Sтrатеgiс Infоrматiоn" сэтгүүлийн Вашингтоны салбар хорооны дарга Уиллиам Жонс үзэж байна.

10 гаруй жилийн турш Хятадын хөгжлийг анхааралтай дагаж ирсэн "Irаn Dаilу" сонины ерөнхий редактор Камбахиш хэлэхдээ "Хятадын эдийн засаг тогтвортой, эрүүл хөгжиж, Хятад улс дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулахаар хичээж ирсэн. Энэ нь дэлхийд тасралтгүй идэвхтэй хувь нэмэр оруулсаар байх болно" гэжээ.

Пакистаны Тинк Танк (智库) Глобал торгоны замын судалгааны холбооны дарга Земир Аван ХКН-ын ХХ их хурал дээр тавьсан тайланг сонсоод “Хятад улс өндөр түвшинд гадаадад нээлттэй байхыг бэхжүүлж, "Бүс ба зам"-ын өндөр чанартай хөгжлийг дэмжиж, харилцан ашигтай, хамтдаа хожих нээлтийн стратегийг тууштай хэрэгжүүлэхийг чухалчилж байна. Хятад улс хэлсэн зүйлээ хийж, гарцаагүй дэлхийн эдийн засгийн хөгжил, цэцэглэлтэд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт би бат итгэж байна” гэв.

Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн Хятадын улс төр, эдийн засгийн асуудал хариуцсан захирал Сергей Луконин хэлэхдээ “Улсын дотоодын их эргэлтээр гол цогц болгож, улсын дотоод, олон улсын хоёр талт эргэлт хөгжлийг харилцан ахиулсан шинэ хөгжлийн загварын бүтээн байгуулалтыг Хятад улс түргэсгэж байгаа нь Хятад улс дотоодын хэрэглээгээ тэлэхийн зэрэгцээ гадаадад хамтын ажиллагаагаа байнга гүнзгийрүүлж байна гэсэн үг юм. ХКН-ын ХХ их хурлаар гадаадад өндөр түвшинд нээхийг чухалчлан үзэж байгаа нь бусад улс орон, бүс нутгуудад шинэ боломжуудыг авчирна гэж үзэж байна” гэв.

Хүн төрөлхтний модернизацын замыг сонгохыг баяжуулсан Хятадын мэргэн ухаан

ХКН-ын ХХ их хурал хуралдсанаар "Хятад маягийн модернизац" олон улсын нийгмийн анхаарал хандуулах үг боллоо.

Афганистаны Кабулын Их Сургуулийн Гадаад хэлний сургуулийн профессор Хамид Гулами Хятадад олон удаа айлчилж, сүүлийн арван жилд Хятадын эдийн засаг, нийгмийн их ололт амжилтыг биширчээ. Тэрээр “Хятад улс хятад маягийн модернизацын замыг өөртөө итгэлтэй, тууштай баримталж байгаа нь Хятад улсад төдийгүй дэлхийн бусад улс орнуудад, ялангуяа хөгжиж буй орнуудад ашигтай. Хятад улс хөгжлийн замыг судалж байгаа нь хөгжиж буй орнуудаас суралцах нь зүйтэй” гэж үзэж байна.

Индонезийн эрдэмтэн Бамбанг Сурёно модернизацын замыг Хятад улс судлан харуулсан Хятадын мэргэн ухааныг гайхан биширчээ. Тэрээр “Хятад улс өөрийн улсын нөхцөлд тохирсон модернизацын замыг бие даан судлах нь дэлхий нийтэд ач холбогдолтой. Түүний дэлхийн ач холбогдлын хувьд "Хятад маягийн модернизац нь дэлхий дахины модернизацын онолын шинэчлэл, ололт юм. Хятад маягийн модернизацын үйл явцын хөгжлийн санаа, хөгжлийн туршлага нь дэлхийн бүх улс орнуудад чухал гэгээрэл, туршлага өгөх нь гарцаагүй" хэмээн үзэж байгаа ажээ.

Сенегалын социологич Мамаду Диуф хэлэхдээ “Хятад маягийн модернизац нь экологи, байгаль орчин, хүний ашиг сонирхлыг хамгаалах, хүн байгаль хоёрын эв зохицолтой хамтын оршин тогтнолыг дэмжихийг чухалчилдаг бөгөөд тогтвортой хөгжилд маш их нийцдэг гэж үздэг. Хятад улс ХКН-ын ХХ их хурлын дараа хятад маягийн модернизацын туршлагаа дэлхийтэй хуваалцана гэдэгт би итгэж байна" гэв.

ХКН-ын ХХ их хурлын тайлангаас Кенийн олон улсын асуудал эрхэлсэн эрдэмтэн Кавинс Адхир “Дэлхийг багтаасан энх тайвныг эрмэлзсэн Хятадын замыг харсан. Хятадын модернизац нь энх тайван хөгжлийн замыг дагаж, бусад улс орнуудад тусгаар тогтнолоо хадгалахын зэрэгцээ хөгжлийг хурдасгах шинэ боломжуудыг олгож, модернизацын өөр өөр замыг хүн төрөлхтөн судлахад чухал хувь нэмэр оруулж байгаа. Хятадын хөгжлийг дэлхийн бусад улс орнуудаас бодож, суралцах нь зүйтэй" хэмээн онцоллоо.

Дэлхийн засаглалын дефицитийг хөгжүүлэх Хятад улсын хөтөлбөр

Өнөөгийн нийгэмд дээрэлхэх үйл явдал нь маш их хор хөнөөлтэй бөгөөд энх тайван, хөгжил, аюулгүй байдал, засаглалын дефицит улам хүндэрч, нийгэмд урьд өмнө байгаагүй өрсөлдөөн тулгарч байна. Хятад улс дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хамтын хөгжлийг дэмжих гадаад бодлогын зорилгыг ямагт баримталж ирсэн бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг дэмжин ажилласаар байна.

"Ээдрээтэй өнөөгийн дэлхийд аюулгүй байдал, тогтвортой байдал нь маш үнэ цэнэтэй юм". Сингапурын Үндэсний Их Сургуулийн Зүүн Ази судлалын институтийн захирлын туслах Чэнь Ган хэлэхдээ “ХКН-ын ХХ их хурал дэлхий нийтэд хандан, Хятад улс энх тайван хамтын ажиллагааны таван зарчмыг үргэлжлүүлэн баримталж, улс орнуудын хоорондын харилцааны эрүүл хөгжлийг дэмжихэд дэм болох дэлхийн хөгжлийн санаачилга болон дэлхий дахины аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлэхийг дэмжинэ” гэж мэдэгджээ.

Египетийн Хелваны Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Мохаммед Аль-Шеми хэлэхдээ “Хятад улс энх тайван хамтын ажиллагааны таван зарчмын үндсэн дээр бусад орнуудтай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхийг баримталдаг. Энэ нь нийтлэг хөгжил, цэцэглэлтийг дэмжих, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг дэмжихэд тохиромжтой юм” гэжээ.

Арменийн Улс төрийн эдийн засаг, эдийн засгийн стратегийн судалгааны төвийн захирал Бенжамин Погосян хэлэхдээ “Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тайландаа Хятад улс дэлхийн хөгжлийн санаачилга болон дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дурдсан бөгөөд олон улсын нийгэмтэй хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна гэж онцолсон байна. Энэ нь Хятад улс бусад улс оронтой харилцан ашигтай, хамтдаа хожих, нийтлэг хөгжлийн төлөөх чин эрмэлзлийг харуулж байгаа бөгөөд хүн төрөлхтөнд тулгарч буй янз бүрийн хямрал, сорилтуудыг шийдвэрлэж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийг дэмжихэд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм. ХКН-ын ХХ их хурал хуралдсан нь дэлхий ертөнцөд нөлөөлөх томоохон үйл явдал юм” гэв.

"Одоогоос таван жилийн өмнө гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчийн хувиар би ХКН-ын ХХ их хурлын тухай мэдээлэлд оролцож байсан. Одоо ч энэ тухай тод санаж байна" гэж Казахстаны Бизнес сонины ерөнхий редактор Шерик Кооржумбаев ярив. Тэрээр мөн “Өнөөгийн олон улсын ээдрээтэй орчинд ХКН-ын ХХ их хурал хуралдсан нь дэлхийг тогтвортой байдлын хүчтэй хүлээлтэд оруулж байна. Хятад улс цаашид ч дэлхий нийтийн засаглалд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран даян дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхий нийтийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад дэмжлэг үзүүлэх, хүн төрөлхтний энх тайван, хөгжилд шинэ мэргэн ухаан, хүч чадлаа өргөх болно” гэв.

ХКН-ын ХХ их хурлын тайланд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг чухалчилсан хэмээн Британийн Зүүн Азийн комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Мак Qi'аn тэмдэглэв. Тэрээр "Энэ нь дэлхийн хувьд маш чухал юм. Өнөөгийн дэлхий ертөнцөд тулгамдаж буй олон асуудлыг зөвхөн бүх улс орны хамтын ажиллагаа, хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх боломжтой бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл баримтлал нь "бүх хүн төрөлхтөнд ач тусаа өгөхөд чухал үүрэг гүйцэтгэж, хүн төрөлхтөнд дэлхий нийтийн сорилт бэрхшээл, тогтвортой хөгжлийг хамтдаа даван туулах замыг бий болгосон" гэдгийг онцоллоо.

 

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж: Солонго
Дэлхийг багтаасан Хятадын сонголт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
БНХАУ-д Монголын коксжих нүүрсний үнэ IX сар гарсаар тонн нь 190 юаниар өсөв

  Есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Монголын V ангиллын түүхий ...

Өнөөдөр, 05:19
Хятад-АСЕАН-ы ХХ экспо боллоо

Хятад-АСЕАН-ы ХХ экспо 09-р сарын 17-ны өдөр Гуансийн Жуан үндэстний ...

Өчигдөр, 16:32
Хятад улс хоёр чухал металлын экспортыг зогсоожээ

  БЭЭЖИН. /CNN/. Хятад улс үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн ...

Өчигдөр, 15:09
Өчигдөр, 10:19
2023 оны 09 сарын 21, 18 цаг 23 минут
Тариалан аялал жуулчлалыг уялдуулан нутаг усаа хөгжүүлж байна

Хятадын Гуанси мужид болж байгаа Хятад-АСЕАН-ы экспод оролцож байгаа ...

2023 оны 09 сарын 21, 17 цаг 27 минут
2023 оны 09 сарын 21, 15 цаг 44 минут
2023 оны 09 сарын 21, 15 цаг 42 минут
Монгол Улсын гурилыг Эрээн боомтоор анх удаа оруулж ирэв

Монгол Улсын буудайн гурил дүүрэн ачсан ачааны машин 09-р сарын 15-ны өдөр ...

2023 оны 09 сарын 21, 11 цаг 48 минут
2023 оны 09 сарын 21, 05 цаг 03 минут
2023 оны 09 сарын 21, 05 цаг 00 минут
2023 оны 09 сарын 21, 04 цаг 32 минут
УУХҮЯ, АМГТГ, ҮГА мэдээллийн нэгдсэн системтэй болно

  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын ...

2023 оны 09 сарын 21, 04 цаг 30 минут
УУХҮЯ, АМГТГ, ҮГА мэдээллийн нэгдсэн системтэй болно

  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын ...

2023 оны 09 сарын 20, 06 цаг 25 минут
“Brent” маркийн газрын тосны үнэ 95 ам.доллароос давжээ

  ЛОНДОН. /Reuters/. Лондоны “ICE Futures” биржийн даваа ...

2023 оны 09 сарын 20, 06 цаг 03 минут
Танилц: "Эрдэнэс Монгол" ТУЗ-ийн баг

  “Зууны мэдээ” сонин төрийн өмчит компанийн ТУЗ-ийн ...

2023 оны 09 сарын 18, 11 цаг 42 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

  2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах зээл дээр сүүлийн ...

2023 оны 09 сарын 15, 07 цаг 27 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

  2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах зээл дээр сүүлийн ...

2023 оны 09 сарын 15, 01 цаг 42 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

  2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах зээл дээр сүүлийн ...

2023 оны 09 сарын 15, 01 цаг 42 минут
2023 оны 09 сарын 15, 01 цаг 26 минут
Хятад, Монголын IV экспо нээлтээ хийлээ

"Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг ...

2023 оны 09 сарын 14, 17 цаг 47 минут
Өвөр Монгол-Төв Азийн таван орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум

Өвөр Монгол-Төв Азийн таван орны эдийн засаг, худалдааны хамтын ...

2023 оны 09 сарын 14, 17 цаг 07 минут
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар С.Магнайсүрэнг томиллоо

  Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Барилга хот ...

2023 оны 09 сарын 14, 13 цаг 07 минут
Шог зураач А.Бат-Эрдэнэ экспог чимж байна

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Адъяагийн Бат-Эрдэнэ ...

2023 оны 09 сарын 14, 11 цаг 54 минут
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар С.Магнайсүрэнг томиллоо

  Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Барилга хот ...

2023 оны 09 сарын 14, 06 цаг 10 минут
“Brent” газрын тосны үнэ 92 доллар давж өсжээ

  ЛОНДОН. /Bloomberg/. “Brent” газрын тосны үнэ 2022 оны ...

2023 оны 09 сарын 14, 06 цаг 08 минут
“Brent” газрын тосны үнэ 92 доллар давж өсжээ

  ЛОНДОН. /Bloomberg/. “Brent” газрын тосны үнэ 2022 оны ...

2023 оны 09 сарын 14, 03 цаг 55 минут
“Brent” газрын тосны үнэ 92 доллар давж өсжээ

  ЛОНДОН. /Bloomberg/. “Brent” газрын тосны үнэ 2022 оны ...

2023 оны 09 сарын 14, 03 цаг 52 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан (Монгол анагаах ухаан)-ы аж үйлдвэрийн үзэсгэлэн болж байна

Хятад-Монголын IV экспогийн эдийн засаг, худалдааны үйл ажиллагааны чухал ...

2023 оны 09 сарын 13, 17 цаг 47 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

      2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах ...

2023 оны 09 сарын 13, 11 цаг 03 минут
Ашигт малтмал хууль бусаар олборлох 13 гэмт хэргийг илрүүллээ

  Экологийн цагдаагийн албанаас уул уурхай, ашигт малтмал хууль ...

2023 оны 09 сарын 12, 17 цаг 04 минут
”Гурван умард” төсөл

Энэ бол Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чухал ...

2023 оны 09 сарын 12, 10 цаг 45 минут
Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү?!

-Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 08, 15 цаг 18 минут
2023 оны 09 сарын 08, 10 цаг 19 минут
Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү?!

-Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 08, 09 цаг 37 минут
2023 оны 09 сарын 08, 09 цаг 35 минут
2023 оны 09 сарын 08, 05 цаг 30 минут
2023 оны 09 сарын 08, 05 цаг 30 минут
Халзан бүргэтэйн ордын үйл ажиллагааг зогсоов

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  есдүгээр сарын 3-5-ны хооронд ...

2023 оны 09 сарын 07, 10 цаг 40 минут
Brent маркийн газрын тосны үнэ өсөв

  АНУ-ын “ICE” бирж дээр Brent маркийн газрын тосны ...

2023 оны 09 сарын 06, 10 цаг 57 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-2

  Х.Бүрэн-Эрдэнийн өмчлөлд байдаг “Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 06, 10 цаг 51 минут
Л.Оюун-Эрдэнэ: Халзан бүргэдэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй ...

2023 оны 09 сарын 06, 10 цаг 48 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-2

      Х.Бүрэн-Эрдэнийн өмчлөлд байдаг "Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 06, 09 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Халзан бүргэдэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй ...

2023 оны 09 сарын 04, 20 цаг 53 минут
Япон, Их Британи улсууд Африкт ашигт малтмал олборлоход хөрөнгө оруулна

  ТОКИО. /Nikkei/. Япон, Их Британийн эрх баригчид Африкийн ашигт ...

2023 оны 09 сарын 04, 19 цаг 00 минут
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ - ХҮРЭН ШАНДЫН УУРХАЙН ЭЗЭН Ч.ЧИНБАТЫН ЭРХ ОХИН

  УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат “Өсөх зоос”, ...

2023 оны 09 сарын 04, 15 цаг 06 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн ...

2023 оны 09 сарын 04, 14 цаг 34 минут
Ногоон өнгө өндөр чанартай хөгжлийн хөдөлгөгч хүч

Зуны дунд сард оршин буй бүхий л амьтай бүхэн цэцэглэн дэлгэрч, өнгө засан ...

2023 оны 09 сарын 04, 12 цаг 33 минут
Баян Баргын бахархалт наадам

Хөлөнбуйрын Баргын тал, баялаг соёлтой малчин ард гэж интернэтээс л харж ...

2023 оны 09 сарын 04, 11 цаг 59 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн ...

2023 оны 09 сарын 04, 09 цаг 56 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани