Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Захирлаа “залгидаг” Тавантолгой шүү, Ж.Ганбат аа?!

Захирлаа “залгидаг” Тавантолгой шүү, Ж.Ганбат аа?!

 

Нүүрсний хулгай, "Эрдэнэс Тавантолгой” компани хоёр "чацуу” гэхэд болно. Энэ компанийг байгуулж, Тавантолгойг төр ажиллуулж эхэлснээс хойш л нүүрсний хулгай гээч зүйл дагажээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрс арав гаруй жилийн турш олон улстөрч, бизнесмэн зэрэг нөлөө бүхий этгээдүүдийг "бондойлгож” иржээ. Өнөөдөр хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй хэргүүд, түүнд хэн хэн холбогдоод байгаагаас энэ тодорхой харагдана.

Гэхдээ дээрх хугацаанд "Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлууд тухайн цагийнхаа "ташуур”-т өртчихдөг байв. Улс төрийн бүлэглэлүүд, өндөр албан тушаалтнуудын нүүрсний төлөөх зодооныг "Зууны мэдээ” сонин 2016 оноос хойш энэ агуулгаар хааяа "дуугарч” ирсэн. Тэр жилийн сүүлчээр "...Захирлуудыг золигт гаргасаар байх тогтолцооны гажиг” гэж байгаад "Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлуудын ажиллах хугацаа эмгэнэлтэйгээр дуусдаг талаар нийтэлж байлаа. 2020 онд "...Захирлууд нь золигт гардаг "ЭТТ” буюу захирал асан Д.Ариунболдыг баривчиллаа” гэж бас бичсэн.

Тэдгээрт "...Энэ компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож ажилласан хүмүүс өөрийн албан тушаалын карьертаа цэг тавьж, эсвэл орон шоронгийн асуудалтайгаар ажлаа өгдөг” гэж байсан нь өнөөдөр ч хэвээрээ л байна.

Ер нь бол "Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлууд тэгж л дуусдаг. Дахин сануулъя л даа. 2010 оны арванхоёрдугаар сарын 21-нд "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж гүйцэтгэх захирлаар Б.Энэбишийг түр томилох шийдвэр гаргажээ. 2011 он гараад удалгүй Б.Энэбишийг жинхэлсэн байдаг.

Харин АН засаг авсны дараа буюу 2012 онд түүнийг чөлөөлсөн. Тэр зүгээр чөлөөлөгдсөнгүй. Хятадын "Чалко” компанитай маш хямдаар нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн. Том даацын 10 машины дугуй бас таван тэрбум төгрөгийн дугуй "шахсан” зэрэг хэрэгт буруутгагдсан. Тэрбээр эх орноосоо дайжиж, харьд амьдрах болсон. Түүнээс хойш Монголд ирсэн эсэх, түүнд холбогдох хэрэг хэрхсэн нь өнөө хэр нь тодорхойгүй. Б.Энэбишийн дараа 2012 оны аравдугаар сарын 11-нд УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь  "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал боллоо. Түүнийг хоёр жил гаруйн дараа буюу 2015 оны хоёрдугаар сарын 25-нд "хүргэн” Г.Дэнзэнгийн гэх хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Я.Батсуурийг баривчилсны дараа 2015 оны дөрөвдүгээр сарын 9-нд "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар Ч.Сайнбилэгийг томилов. ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан энэ эрхэм "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга байсан. Харин тэрбээр арав гаруй хоногийн дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Дараа нь 2015 оны тавдугаар сарын 7-нд "Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Батбилэгийг томилов. Б.Батбилэг тус компанийн Борлуулалт, маркетинг, ложистикийн газрын захирлаар 2013 оноос ажиллаж байв.  Бас л удсангүй. Түүнийг 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд "Эрдэнэс Тавантолгой” компанид бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхийг эсэргүүцсэн "Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн ТУЗ-ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэнтэй холбогдуулан Засгийн газрын шийдвэрээр ажлаас нь чөлөөлөв. Ингээд шинэ гүйцэтгэх захирал томилогдтол  "Эрдэнэс Монгол” колпанийн Хууль эрх зүйн асуудал хариуцсан Т.Билгээ гүйцэтгэх удирдлагыг түр орлохоор болсон байдаг. 2016 оны есдүгээр сарын 2-нд "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж, Д.Ариунболдыг гүйцэтгэх захирлаар томилсон юм. Д.Ариунболд нь ажлаа аваад хэдхэн сарын дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 30-нд "Чалко”-гийн өрийг өлж дуусгасан тухайгаа зарлаж байлаа. Энэ үеэрээ Тавантолгойн нүүрсийг сонгон шалгаруулалтаар олборлуулах болсон тухайгаа дуулгаж байв. Дараахан нь Д.Ариунболд ажлаа өгч, оронд нь дэд захирлаар нь ажиллаж байсан Б.Ганхуяг дээшилж томилогдсон юм. Гэвч Д.Ариунболдыг ажлаа өгөөд бараг гурван жил болсны дараа 2020 оны тавдугаар сарын 4-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн баривчилсан. "...Түүнийг нүүрсний хулгайтай холбоотой баривчилжээ” гэж тэр үед мэдээлж байв. "Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар хамгийн удаан ажилласан Б.Ганхуягийн талаар олон нийт бүгд мэднэ. Тэр одоо асуудлаа шүүхээр шийдүүлнэ.

Тэгвэл одоо Ж.Ганбат тэднийг залгаж, "Эрдэнэс Тавантолгой”-г удирдаж байна. Түүнийг Засгийн газраас тус компанид Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Найман сар болж байна. Ж.Ганбатыг очсоноос хойш "Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтын орлогос нэмэгдсэн. Энэ үнэн. Б.Ганхуяг ч хэдхэн сарын өмнө "...Их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан” гээд магтуулж сайшаалгаад, Төрийн тэргүүнээс "Гавьяат” хүртэл аваад мандаж явсан шүү. Дээрээс нь, өмнөх захирлуудыг ярьдаг байсан шиг дэл сул "хов” Ж.Ганбатын үед ч тасрахгүй байна. "...Түүнийг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр очсоноос хойш "Эрдэнэс Тавантолгой” компани Сангийн яамныхнаар дүүрсэн” гэж яригдаад удлаа. "...Хөрс хуулалтын тендерт хуудуу орж "Моннис” Чукад өгчихлөө” гэж бас цуурч байна. Бас "...Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор нэр бүхий компанид давуу байдал олгоод байж болзошгүй” гэлцээд эхэллээ. Ингэж байгаад л "юм " болж байсан гашуун түүх бий. Тиймээс 2016 онд, 2020 онд хэлж байснаа дахиад шулуухан хэлье. "...Уг нь тэд Төрийн өмчит том компанийн гүйцэтгэх захирлын сэнтийд алдар цуугаа дуудуулан байж, олон хүний атаа жөтөөний дор томилогддог. Харин хэсэгхэн хугацааны дараа хуулийнхнаар тогтоол уншуулан хөөгдөн барин ажлаа өгнө. Тэр үедээ тэд нөгөө¬дүүлдээ найддаг. Харин нөгөөдүүл нь тэднийг золигт гаргадаг. Тэдний албыг үргэлжлүүлэн хашиж байгаа өнөөдрийн гүйцэт¬гэх захирлуудыг ч ийм ирээдүй хүлээж байгааг үгүйсгэх аргагүй. Баабарын хэлснээр тогтолцоогоо өөрчлөхгүй л бол энэ байдал үргэлжилсээр байх ажгуу” гэж байсан маань хуучраагүй л байна. Тэгэхээр Ж.Ганбат болгоомжлох хэрэгтэй.  Энэ "Эрдэнэс Тавантолгой” чинь захирлаа "залгидаг” Тавантолгой шүү. Мартсанаас, "Эрдэнэс Тавантолгой”-г удирдаад байгаа Ж.Ганбат чинь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх аа. Үндсэн ажил нь гайгүй л явдаг байгаа даа?!

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Захирлаа “залгидаг” Тавантолгой шүү, Ж.Ганбат аа?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
БНХАУ-д Монголын коксжих нүүрсний үнэ IX сар гарсаар тонн нь 190 юаниар өсөв

  Есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Монголын V ангиллын түүхий ...

Өнөөдөр, 05:19
Хятад-АСЕАН-ы ХХ экспо боллоо

Хятад-АСЕАН-ы ХХ экспо 09-р сарын 17-ны өдөр Гуансийн Жуан үндэстний ...

Өчигдөр, 16:32
Хятад улс хоёр чухал металлын экспортыг зогсоожээ

  БЭЭЖИН. /CNN/. Хятад улс үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн ...

Өчигдөр, 15:09
Өчигдөр, 10:19
2023 оны 09 сарын 21, 18 цаг 23 минут
Тариалан аялал жуулчлалыг уялдуулан нутаг усаа хөгжүүлж байна

Хятадын Гуанси мужид болж байгаа Хятад-АСЕАН-ы экспод оролцож байгаа ...

2023 оны 09 сарын 21, 17 цаг 27 минут
2023 оны 09 сарын 21, 15 цаг 44 минут
2023 оны 09 сарын 21, 15 цаг 42 минут
Монгол Улсын гурилыг Эрээн боомтоор анх удаа оруулж ирэв

Монгол Улсын буудайн гурил дүүрэн ачсан ачааны машин 09-р сарын 15-ны өдөр ...

2023 оны 09 сарын 21, 11 цаг 48 минут
2023 оны 09 сарын 21, 05 цаг 03 минут
2023 оны 09 сарын 21, 05 цаг 00 минут
2023 оны 09 сарын 21, 04 цаг 32 минут
УУХҮЯ, АМГТГ, ҮГА мэдээллийн нэгдсэн системтэй болно

  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын ...

2023 оны 09 сарын 21, 04 цаг 30 минут
УУХҮЯ, АМГТГ, ҮГА мэдээллийн нэгдсэн системтэй болно

  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын ...

2023 оны 09 сарын 20, 06 цаг 25 минут
“Brent” маркийн газрын тосны үнэ 95 ам.доллароос давжээ

  ЛОНДОН. /Reuters/. Лондоны “ICE Futures” биржийн даваа ...

2023 оны 09 сарын 20, 06 цаг 03 минут
Танилц: "Эрдэнэс Монгол" ТУЗ-ийн баг

  “Зууны мэдээ” сонин төрийн өмчит компанийн ТУЗ-ийн ...

2023 оны 09 сарын 18, 11 цаг 42 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

  2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах зээл дээр сүүлийн ...

2023 оны 09 сарын 15, 07 цаг 27 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

  2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах зээл дээр сүүлийн ...

2023 оны 09 сарын 15, 01 цаг 42 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

  2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах зээл дээр сүүлийн ...

2023 оны 09 сарын 15, 01 цаг 42 минут
2023 оны 09 сарын 15, 01 цаг 26 минут
Хятад, Монголын IV экспо нээлтээ хийлээ

"Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг ...

2023 оны 09 сарын 14, 17 цаг 47 минут
Өвөр Монгол-Төв Азийн таван орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум

Өвөр Монгол-Төв Азийн таван орны эдийн засаг, худалдааны хамтын ...

2023 оны 09 сарын 14, 17 цаг 07 минут
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар С.Магнайсүрэнг томиллоо

  Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Барилга хот ...

2023 оны 09 сарын 14, 13 цаг 07 минут
Шог зураач А.Бат-Эрдэнэ экспог чимж байна

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Адъяагийн Бат-Эрдэнэ ...

2023 оны 09 сарын 14, 11 цаг 54 минут
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар С.Магнайсүрэнг томиллоо

  Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Барилга хот ...

2023 оны 09 сарын 14, 06 цаг 10 минут
“Brent” газрын тосны үнэ 92 доллар давж өсжээ

  ЛОНДОН. /Bloomberg/. “Brent” газрын тосны үнэ 2022 оны ...

2023 оны 09 сарын 14, 06 цаг 08 минут
“Brent” газрын тосны үнэ 92 доллар давж өсжээ

  ЛОНДОН. /Bloomberg/. “Brent” газрын тосны үнэ 2022 оны ...

2023 оны 09 сарын 14, 03 цаг 55 минут
“Brent” газрын тосны үнэ 92 доллар давж өсжээ

  ЛОНДОН. /Bloomberg/. “Brent” газрын тосны үнэ 2022 оны ...

2023 оны 09 сарын 14, 03 цаг 52 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан (Монгол анагаах ухаан)-ы аж үйлдвэрийн үзэсгэлэн болж байна

Хятад-Монголын IV экспогийн эдийн засаг, худалдааны үйл ажиллагааны чухал ...

2023 оны 09 сарын 13, 17 цаг 47 минут
Газрын тосны зах зэл дээр хомстол үүсэж болзошгүй

      2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах ...

2023 оны 09 сарын 13, 11 цаг 03 минут
Ашигт малтмал хууль бусаар олборлох 13 гэмт хэргийг илрүүллээ

  Экологийн цагдаагийн албанаас уул уурхай, ашигт малтмал хууль ...

2023 оны 09 сарын 12, 17 цаг 04 минут
”Гурван умард” төсөл

Энэ бол Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чухал ...

2023 оны 09 сарын 12, 10 цаг 45 минут
Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү?!

-Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 08, 15 цаг 18 минут
2023 оны 09 сарын 08, 10 цаг 19 минут
Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү?!

-Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 08, 09 цаг 37 минут
2023 оны 09 сарын 08, 09 цаг 35 минут
2023 оны 09 сарын 08, 05 цаг 30 минут
2023 оны 09 сарын 08, 05 цаг 30 минут
Халзан бүргэтэйн ордын үйл ажиллагааг зогсоов

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  есдүгээр сарын 3-5-ны хооронд ...

2023 оны 09 сарын 07, 10 цаг 40 минут
Brent маркийн газрын тосны үнэ өсөв

  АНУ-ын “ICE” бирж дээр Brent маркийн газрын тосны ...

2023 оны 09 сарын 06, 10 цаг 57 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-2

  Х.Бүрэн-Эрдэнийн өмчлөлд байдаг “Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 06, 10 цаг 51 минут
Л.Оюун-Эрдэнэ: Халзан бүргэдэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй ...

2023 оны 09 сарын 06, 10 цаг 48 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-2

      Х.Бүрэн-Эрдэнийн өмчлөлд байдаг "Монгол Ураниум ...

2023 оны 09 сарын 06, 09 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Халзан бүргэдэйн ордыг ашиглах эсэхийг иргэдийн саналаар шийднэ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймгийн иргэдтэй ...

2023 оны 09 сарын 04, 20 цаг 53 минут
Япон, Их Британи улсууд Африкт ашигт малтмал олборлоход хөрөнгө оруулна

  ТОКИО. /Nikkei/. Япон, Их Британийн эрх баригчид Африкийн ашигт ...

2023 оны 09 сарын 04, 19 цаг 00 минут
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ - ХҮРЭН ШАНДЫН УУРХАЙН ЭЗЭН Ч.ЧИНБАТЫН ЭРХ ОХИН

  УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат “Өсөх зоос”, ...

2023 оны 09 сарын 04, 15 цаг 06 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн ...

2023 оны 09 сарын 04, 14 цаг 34 минут
Ногоон өнгө өндөр чанартай хөгжлийн хөдөлгөгч хүч

Зуны дунд сард оршин буй бүхий л амьтай бүхэн цэцэглэн дэлгэрч, өнгө засан ...

2023 оны 09 сарын 04, 12 цаг 33 минут
Баян Баргын бахархалт наадам

Хөлөнбуйрын Баргын тал, баялаг соёлтой малчин ард гэж интернэтээс л харж ...

2023 оны 09 сарын 04, 11 цаг 59 минут
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн ...

2023 оны 09 сарын 04, 09 цаг 56 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани