Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уран 2030 он хүртэл “моод”-ноос гарахгүй

 "Уран, шар нунтгийн талаар Монголын эрдэмтэд” семинарийг Цөмийн энергийн газар, Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ШУАийн Физик технологийн хүрээлэн, ШУТИС хамтран өчигдөр зохион байгууллаа.

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр "Дэлхийн ураны эрэлт 2030 он хүртэл өсөх төлөвтэй байгаа” гэв. Тэрбээр Япон улс буцаад цөмийн энергиэ ашиглаж буйгаар жишээ татан "Иймээс манай улс уран олборлоход бэлтгэх, үйл ажиллагааны аюулгүйн дүрэм, хяналтаа сайжруулах нь зүйтэй” гэв. Өдгөө уран олборлолтоор дэлхийд тэргүүлдэг 19 орон бий гэнэ. Казахстан, Австрали, АНУ, БНХАУ, ХБНГУ зэрэг тэдгээр улс 2012 оны байдлаар 58.3 мянган тонн уран олборложээ. Үүний 88 хувийг дэлхийд томд тооцогдох найман компани олборлосны 15 хувь нь Францын төрийн өмчит "Арева”-д ногдож байсан аж. "Арева”-гийн охин компани "Кожеговь” нь Дорноговь аймагт Дулаан-Уул, Зөөвчийн-Овоо ордыг илрүүлэн, туршилтаар уран олборлосон. Тэнд хүн, амьтан хордсон, эсэх талаар ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн захирал Д.Орлохоос тодруулахад, "Бага хэмжээгээр туршилтын олборлолт хийсэн. Ер нь мутацид орох, цацрагаас болж мал үхэхээр зүйл болоогүйг Цөмийн судалгааны төв тогтоосон” гэж хариуллаа. Бид хүнсний бүтээгдэхүүн, хөрснөөс ч цацраг авч байдаг гэнэ.

2011 оны байдлаар Монгол Улс 126.2 мянган тонн ураны нөөцөөрөө дэлхийд 13 дугаарт эрэмбэлэгдэж байжээ. (Зарим судлаач дээрх тоог 135 мянган тоннд хүрсэн гэж байв) Энэ нь дэлхийн нийт ураны нөөцийн ердөө 1.9 хувь юм байна. Гэхдээ ойрын жилүүдэд манай улс батлагдсан нөөцийнхөө хэмжээгээр дэлхийд 3-5 дугаарт жагсах боломж бийг Н.Тэгшбаяр дуулгасан. Тэгвэл 2012 оны байдлаар эрчим хүчний үйлдвэрлэлд хэрэгцээтэй ураны 86 хувийг улс орнууд олборлож байгаа гэх мэдээллийг МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн багш, дэд профессор, доктор Б.Мөнхбат өгөв. Тэгэхээр Монгол Улс эрчим хүчний үйлдвэрлэлд шаардагдах үлдэх 14 хувийн хэрэгцээг хангах нэг "тоглогч” болоход анхаарах хэрэгтэй гэнэ. 1993 оноос хойш дэлхийн ураны олборлолт эрс нэмэгдэхийн сацуу хэрэглээ ч мөн адил өсчээ. Одоогоор дэлхийд жилд 60 мянга орчим тонн уран олборлож байгаа бол ойрын хугацаанд дээрх тоо 96.5 мянгад хүрэх тооцоотой аж.

Дэлхийн зах зээл дэх ураны үнийг хамгийн хямдаар тооцож үзсэн ч нэг кг шар нунтгаас 27.55 ам.долларын ашиг олох боломжтой гэж байна. Улс орнуудын эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 50 хувь өсөх төлөвтэйг МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн захирал, профессор, доктор С.Даваа дуулгав. Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослын дараа дэлхий нийтийн ураны хэрэглээ төдийлэн багасаагүй гэнэ. Тухайлбал, АНУ, Франц тэргүүтэй томоохон улс аюулг үй ажиллагаагаа сайжруулахад анхаарах болсноо мэдэгдсэн байна. Уран олборлосноор НҮБын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван орон болон атомын цахилгаан станцтай 30 орчим улстай түншлэх ач холбогдолтойг семинарт оролцогчид хэлж байв. Одоогоос дөрвөн жилийн өмнө манай улсад 28 аж ахуйн нэгжийн цацраг идэвхт ашигт малтмал хайх 143 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх үед улсын төсөвт 3.2 тэрбум төгрөг төвлөрүүлж байжээ. Өдгөө 13 компани 58 тусгай зөвшөөрөл эзэмшиж буй. Тэд төсөвт 1.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь буурсан үзүүлэлт юм. Манай улсад хуулийн дагуу бизнес эрхэлж буй компаниудын үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа хүм үүстбодит байдлыг ойлгуулна гэдгээ Цөмийн энергийн газрын удирдлагууд дуулгав.


 Ц.БОЛОРМАА

Уран 2030 он хүртэл “моод”-ноос гарахгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани