Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Чалко”, “Норинко” компаниудтай хийсэн хоёр гэрээг ИЛ БОЛГОХ БОЛОМЖГҮЙ

 

“Чалко”, “Норинко” компаниудтай хийсэн хоёр гэрээг ИЛ БОЛГОХ БОЛОМЖГҮЙ

 

Нүүрсний гэх хэрэг нийгмийн анхааралд орж ирсний араас буюу 2022 оны арванхоёрдугаар сард "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой төрийн нууцад хамаарах 9 гэрээ нээлттэй болсон билээ. 9 гэрээ ил болсонтой зэрэгцэн далд үлдсэн гэрээнүүд ч байгаа талаар яригдаж байв. Тэгвэл Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хорооны хурал дээр энэ асуудал хөндөгдлөө.

Шалгалтын явцад БНХАУ-ын "Чалко”, "Норинко” компанитай холбоотой хоёр гэрээг ил болгож нийтэд дэлгэх боломжгүй байгаа гэсэн мэдээллийг өглөө. Гэрээг хийхдээ аль нэг талын зөвшөөрөлгүйгээр гэрээг ил болговол их хэмжээний торгууль төлөх заалтыг тусгасан нь хүндрэл учруулж байгаа аж.

 

Нууцаас гаргасан гэрээнүүдийг сануулахад:

 

1. "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Тавантолгой төмөр зам” ХХК, "Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BI-TTGS-CONT-0002 тоот гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт;

 

2. "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Нүүрс нийлүүлэх ЭТТ-2019/784, BI-TTGS-CONT-0003 тоот гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлт;

 

3. "Монголын төмөр зам" ТӨХК, ЗХЖШ-ын хооронд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх АГГ-н/1901 н/387 тоот гэрээ

 

4. "Монголын төмөр зам" ТӨХК, УБТЗ ХНН-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр, хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх АГГ-20/21-20/06 ОГ/20/042 тоот гэрээ

 

5. "Эрдэнэс Тавантолгой ХК, "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Богдхан төмөр замын төслийн суурь, бүтцийн барилгын угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн МН-ЭТТ2022/497, ТТЗ-МН22/02 тоот гэрээ;

 

6. "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Тавантолгой төмөрзам” ХХК, "Бодь интернэшнл” ХХК- хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Богдхан төмөр зам төслийн туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн МН-ЭТТ/487, ТТЗ-МН22/01, BI-BBR-CONT-0002 тоот гэрээ;

 

7. "Эрдэнэс Тавантолгой ХК, "Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Нүүрс нийлүүлэх МН-ЭТТ-2022/488, BI-BBR-CONT-0003 тоот гэрээ;

 

8. "Эрдэнэс Тавантолгой ХК "Набсан” ХХК, "Тэргүүн инвест” ХХК "Эс энд Эй трэйд” ХХК, "Бридж констракшн” ХХК, "ЧММ” ХХК, "Сан” ХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Загийн усны хоолойн гүний усны ордоос "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх усны хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлын ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36, ЭТТ-2022/37 тоот гэрээ;

 

9. "Эрдэнэс Тавантолгой ХК, "Элгэн” ХХК, "Литопро” ХХК, "Инженер геодези” ХХК, "Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх Н-ЭТТ-2022/946 тоот гэрээ зэрэг болно.

 

Түүнчлэн Хянан шалгах түр хорооны тайланд нууцад хамруулсан гэрээнүүдийн талаар тусгажээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор улсын нууцлалаас гаргасан 9 гэрээ, түүнтэй холбоотой материалыг судалж, танилцан дүгнэлт гарган, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудаас үүнээс өөр улсын нууцлалд үлдээсэн гэрээ байхгүй тухай мэдэгдлийг иш үндэс болгож, гэрээнүүдэд шинжилгээ хийж, хэрэгжилтийг тооцон гаргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор нууцаас гаргаж Улсын Их Хурлын түр хороонд шилжүүлсэн 9 гэрээнээс "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам” төсөлтэй холбоотой 2, "Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам” төсөлтэй холбоотой 2, "Богдхан төмөр зам” төсөлтэй холбоотой 3, усны болон далд уурхайн төслийн тус бүр нэг гэрээ байна.

"Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам”-ын төслийн хувьд уг төмөр зам нь Монгол Улсын стандартаар 3 дугаар зэрэглэлийн зам бөгөөд гол замын урт 416.1 км, дэлгэмэл урт нь 486.6 км. Төслийн нийт өртөг 1,392.2 тэрбум төгрөг буюу 488.5 сая ам.долларыг Эрдэнэс таван толгой ХК-иас мөнгөн хөрөнгөөр санхүүжүүлсэн нь компанийн санхүүгийн байдал болон 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах боломжид сөргөөр нөлөөлсөн байна хэмээн дүгнэжээ. Төслийн бүтээн байгуулалтад "Монголын төмөр зам” ТӨХК, Зэвсэгт хүчний жанжин штаб, "УБТЗ” ХНН байгууллагууд Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, нийт 200 орчим компани, байгууллага, хувь хүн туслан гүйцэтгэгчээр ажилласан байна.

"Богдхан төмөр зам”-ын төслийн нийт өртөг 1.4 тэрбум ам.доллар. Суурь бүтцийн нийт 670.2 сая ам.долларын ажлын ерөнхий гүйцэтгэгчдээр "Улаанбаатар төмөр зам" ХНН, мөн Зэвсэгт хүчний жанжин штаб, харин нийт 734.6 сая ам.долларын төсөвт өртөгтэй "Туннель, эстакадан гүүр"-ийн бүтээн байгуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр "Бодь интернэшнл" ХХК сонгогдож, санхүүжилтийг "Эрдэнэс тавантолгой" ХК хийхээр гэрээнүүд байгуулагджээ.  

"Бодь интернэшнл" ХХК-ийн гүйцэтгэх ажлын санхүүжилтийг нүүрсээр санхүүжүүлэх  гэрээг ажил гүйцэтгэгч болон Эрдэнэс тавантолгой ХК-ийн хооронд 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан байна. Монгол Улсын Засгийн газраас төслийн ажлыг түр хугацаанд зогсоосон хэдий ч 2023 оны эхний улирлын байдлаар "Эрдэнэс тавантолгой" ХК-иас "Бодь интернэшнл" ХХК-д 26.3 сая ам.долларын нүүрсийг БНХАУ-ын нэр бүхий 11 худалдан авагчдад нийлүүлсэн байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг анх Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлээр барих эрхийг "Энержи Ресурс Рейл” ХХК-д барих-ашиглах-шилжүүлэх концессийн гэрээний хүрээнд 30 жилийн дараа Монгол Улсын Засгийн газарт тодорхой хувийг буцаан шилжүүлэх нөхцөлтэйгээр 2008 оны 6 дугаар сарын 18-д  өгсөн байна.

Төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулах ажилд AECOM Asia олон улсын байгууллагыг 2013 онд "Энержи Ресурс Рейл” ХХК-ийн зүгээс гүйцэтгэгчээр сонгон авч ажилласан бөгөөд зөвлөх үйлчилгээний хүрээнд гарсан төслийн нийт хөрөнгө оруулалт 1,068 тэрбум долларыг тооцохдоо хөдлөх бүрэлдэхүүн, дохиолол холбооноос бусад бүх зардлын мэдээллийг "Энержи Ресурс Рейл” ХХК-аас хүлээн авчээ.

AECOM-ийн зүгээс уг асуудалд хувийн хэвшлийн байгууллага зардлаа өндөр өсгөж бичих үндэслэлгүй гэж үзэж байна хэмээн тайлбарласан ч "Энержи Ресурс Рейл” ХХК нь хийж бүтээсэн ажлынхаа тодорхой хувийг ирээдүйд Монгол Улсын Засгийн газарт буцаан шилжүүлэх үүрэгтэй тул ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор төрд өндөр үнээр нийлүүлэх сонирхол байх магадлалтай тул өртгөө аль болох өндрөөр тусгах ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэж байна гээд энэ ч утгаараа ТЭЗҮ-д тусгагдсан хөрөнгө оруулалтын тооцоонууд нь зах зээлийн бодит байдалтай нийцэхгүй байх үндэслэлтэй юм. Дээрх үндэслэл нь шинжээчийн нотлох баримтыг судлах явцад баримтаар нотлогдсон хэмээн тайланд тусгагджээ.

Төслийн бүтээн байгуулалтын ажлыг "Энержи Ресурс Рейл” ХХК хэрэгжүүлж байх явцад Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төр хэрэгжүүлэхээр болж "Монголын төмөр зам” ТӨХК-д төмөр зам барих эрхийг, өмнө нь хийгдсэн ажлын хамтаар шилжүүлэн өгчээ. "Энержи Ресурс Рейл” ХХК-ийн хийсэн ажилд нийт 76,4 сая долларын нөхөн олговорыг олгосон бөгөөд Хөгжлийн банкны 200 сая долларын санхүүжилтаар "Монголын төмөр зам” ТӨХК үргэлжлүүлэн гүйцэтгэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 242 тоот тогтоолоор "Таван толгой төмөр зам” ХХК-ийг байгуулж тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, улмаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 304 тоот тогтоолоор "Таван толгой төмөр зам” ХХК-ийн нийт хувьцааны 34 хувийг "Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлэх зэрэг шийдвэрүүдийг үндэслэн тус компанийн хөрөнгө оруулалтад "Шинэ төмөр зам” төслийн хүрээнд 2013 оны 4 дүгээр сарын 1-нээс 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд "Монголын төмөр зам” ТӨХК-ийн оруулсан 276.4 сая долларын хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх шийдвэрүүдийг тухайн компаниудын эрх бүхий байгууллага, төр, засгийн холбогдох байгууллагууд гаргасан байна.

Балансаас балансад шилжүүлэх хөрөнгийн дүнг баталгаажуулах аудитыг "Монголын төмөр зам” ТӨХК-ийн захиалгаар аудитын "Грант Торнтон аудит” компани 2017-2019 онуудад хийж гүйцэтгэн, дээрх 276.4 ам.долларын дүнг баталгаажуулжээ. Гэвч уг асуудалтай холбоотойгоор ноцтой зөрчил гарсан нь тухайн төслийн хийгдсэн ажилд хөрөнгийн үнэлгээ хийлгэлгүй, зөвшилчсөн горимоор буюу нягтлан бодогчид, эдийн засагчид нараас асуулга асуух байдлаар баримтыг баталгаажуулжээ. Улмаар "Монголын төмөр зам” ТӨХК-иас "Тавантолгой төмөр зам” ХХК-д хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх явцад хөрөнгийн үнэлгээ, бүртгэлийн алдаа гарсан байна хэмээн дүгнэжээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байгуулах төсөл нь төрийн нууцад орсон, түүний хүрээнд "Бодь Интернэшнль” ХХК-тай шууд гэрээ байгуулсан гэх боловч тухайн төслийг төрийн нууцад орох он цагаас өмнө "Тавантолгой Төмөр зам” ХХК болон "Бодь Интернэшнл” ХХК нарын хооронд уг төслийг санхүүжүүлэх, төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх, цаашдын хамтын ажиллагааны хэлбэрийг тодорхойлох зорилго бүхий санамж бичиг 2019 оны 4-р сарын 16-ны өдөр байгуулагдаж хоёр компанийн хооронд харилцаа үүссэн байжээ.

Төрийн нууцад хамаарсан аливаа асуудалтай холбоотой бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад тухайн байгууллага нь худалдан авах ажиллагааны тусгай журам боловсруулах ёстой бөгөөд энэ хүрээнд худалдан авалтыг хэрэгжүүлэх шаардлагатай. Гэвч "Тавантолгой Төмөр Зам” ХХК нь худалдан авах ажиллагааны журам боловсруулалгүй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалт явуулалгүй "Бодь Интернэшнл” ХХК-ийг шууд сонгосон байна. Мөн "Бодь Интернэшнл” ХХК нь энэхүү гэрээ байгуулагдах үед төмөр зам барих тусгай зөвшөөрөлгүй, өмнө нь төмөр зам барьж байсан туршлагагүй компани байсан аж. Төслийн ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан бөгөөд төмөр зам барих тусгай зөвшөөрлийг ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг байгуулснаас хойш буюу 2019 оны 11 дүгээр  сард авсан байна гэж Түр хорооны тайланд дурджээ.

 

https://news.zindaa.mn/4nb0


“Чалко”, “Норинко” компаниудтай хийсэн хоёр гэрээг ИЛ БОЛГОХ БОЛОМЖГҮЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани