Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Гансүхийн нүүрсний хэрэг


Яг энэ цаг үед бид ээлжит "Асуултын тэмдэгтэй хүн”-ээр БОАЖ-ын сайд  асан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг нэрлэж байна. Сайд  байхдаа Араб руу шонхор гаргах зөвшөөрөл  өгсөн хэмээн нэг хэсэг шонхор нэртэй  явсан тэрээр өдгөө нүүрс дамлаж зарсан хэрэгт буруутгагдаж "нүүрс”  хочтой болох дөхжээ. Энэ оны эхнээс түүнийг "Нүүрс” хөтөлбөрөөс  охиныхоо компаниар дамжуулан мөнгө идсэн, эрэн сурвалжилж байгаа,  гадаад руу оргон зайлсан гэх мэдээлэл гарах  болсон юм. Энэхүү мэдээлэлд  Л.Гансүх  албан ёсоор  хариу өгөлгүй, шалгаж байгаа гэх  Авлигатай тэмцэх газар ч таг дуугүй өнөөг хүрэв. Ингээд сайд  Л.Гансүхийн асуудлуудын тухай бичсэн мэдээллүүдээс иш татъя.

 

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нүүрстэй холбоотой хэрэгт холбогдсон гэнэ. Сэтгүүлч нарын мэдээлж байгаагаар Л.Гансүх зөвлөх  Шинэчлэлийн Засгийн газрын "Нүүрс” хөтөлбөрийг хариуцан ажиллаж байхдаа ямар нэг тендер зарлалгүйгээр "Эм Жи Эл Эс Би” компанийг охиныхоо нэр дээр байгуулан энэ хөтөлбөрт оруулжээ.  Мөн өөрийн байгуулсан ижил нэртэй аж ахуйн нэгжээр дамжуулан "Багануур” хувьцаат компаниас авсан нүүрсээ бусад албан байгууллага, аж ахуйн нэгжид хямд үнээр зарж ашиг олсон нь илрээд байгаа сурагтай.

Эх сурвалж: Shudarga.mn

 

öЕрөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх  долоо хоногийн өмнө хилээр оргон зугтсан байна. Түүнд Авлигатай тэмцэх газрынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлмэгц тэрбээр гадаадад гарсан гэдгийг прокурорын байгууллагын эх сурвалж хэллээ.Л.Гансүхийг шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байхдаа ард иргэдэд сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувьдаа завшиж, олон мянган иргэдийг хохироосон гэж үзэж байгаа аж. "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хийхдээ ямар нэгэн тендер зарлалгүйгээр "Эм Жи Эл Эс Би” компаниар дүүрэг, хороодод  нүүрс хүргэх ажлыг хийлгэсэн гэнэ. Энэ компанийг түүний охин Г.Цэрэнжагзан удирддаг юм байна. Охиныхоо компанийг ямар ч тендер зарлалгүй "Нүүрс” хөтөлбөрт оруулсныхаа дараа тэрбээр "Эм Жи Эл Эс Би  Ди” гэх мэт ижил нэртэй аж ахуйн нэгжүүдийг байгуулжээ. Энэ аж ахуйн нэгжүүдээр дамжуулж төрийн өмчит Багануур хувьцаат компаниас нэг тонн нүүрсийг 27 мянга 500 төгрөгөөр худалдаж авах гэрээ хийсэн байна.  Гэрээний дагуу нийлүүлсэн нүүрсний нэг тонн тутмыг 80 мянган төгрөгөөр зарж борлуулжээ.Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас Л.Гансүх ямар ажлаар  гадаад явсныг асуухад ”Ажилдаа ирэхгүй байгаа, өвчтэй. Гадаадад байгаа” гэсэн товчхон хариултыг өглөө.

Эх сурвалж: Өдрийн сонин

 

ö"Нүүрс” хөтөл­бөрийг ашиглан мөнгө завшсан хэрэгт холбогдоод байгаа Л.Гансүх гадаад руу оргон зайлсан гэж бид албаны эх сурвалжаас мэдээлэл авч мэдээлсэн. Гэтэл чуулганаар үг хэлэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнийг өмөөрлөө. Тэрбээр хэлэхдээ "Л.Гансүх оргоогүй. Солонгост эмчилгээ хийлгэж байгаа” гэв.  Харин Л.Гансүх солонгосоос ингэж ярьжээ "Юун оргон зайлах вэ. Зүгээр байгаа хүнийг ингэж гүтгэж болохгүй шүү дээ.Би хөлний ясний хагалгаанд орсон юм.Яс учраас хугацаа шаарддаг юм байна.Ирэх нэг дэх өдөр шинжилгээгээ өгчихөөд очно.Надад улсын хөрөнгө мөнгөөс идэж уусан асуудал байхгүй.Би Засгийн газраас хэрэгжүүлсэн Нүүрс хөтөлбөрийн танилцуулгыг олон нийтэд дэлгэрэнгүй хүргэнэ.Харин хийснээ тайлагнаж, дүгнүүлэх боломж олдлоо”.

Эх сурвалж:Zindaa.mn

 

öХөлний хүнд хагалгаанд ороод эмчлүүлж байгаа гэх тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ОХУ дахь айлчлалын багт орж Санкт-Петербург хотод болсон Эдийн засгийн форумд оролцсон байна. Бүр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай гар барилцан зогсож буй зураг нь интернэтэд таржээ.Солонгост удаан хугацаагаар эмчлүүлнэ гэж байсан Л.Гансүх юу болоод Ерөнхий сайдыгаа дагаад Орост явж байдаг билээ гэдэг асуулт яах аргагүй олны анхаарлыг татав.”Ясны хагалгаа хийлгэсэн учраас хугацаа шаарддаг юм байна.Солонгост удна” зэргийн юм ярьж явсан түүнийг одоо харвал мах шөл сайтай эрүүл саруул байгаагаас гадна ихээхэн баяр баясгалантай харагдаж байх юм.  Тодорхой хэрэгт шалгагдаж байгаа хүнийг эх оронд нь авчраад шалгуулж буруу, зөвийг нь олуулахын оронд гадаадад айлчлалаар авч явж байгаа нь ямар учиртайг Ерөнхий сайдаас асуумаар байна. Мөн Л.Гансүх зөвлөх үнэхээр буруугүй юм бол сандрах бус цагдаагийн байгууллагад сайн дураараа очоод нэрээ цэвэрлэмээр юм.Тэгвэл олон ч хүний эргэлзээ тайлагдах гээд байна даа.

 Эх сурвалж: Mongolic.mn

 

öЕрөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы хуралдааны үеэр  "Л.Гансүхийн тухайд гадагшаа эмчилгээнд явсан. Өнгөрсөн жилийн турш Н.Алтанхуягаар оролдсон, энэ жил зөвлөх рүү орж байна.Уг нь бол нэг тонн нь 200 мянган төгрөгт хүрч байсан нүүрсийг 80 мянган төгрөг болгож бууруулсан.Энэ чинь "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүн. Засгийн газраас хийж байгаа бүх юмыг муухай, эсвэл  Н.Алтанхуягийн хавь ойрынхон иддэг гэдэг хэл аманд оруулж байна. Зөвлөх н.Батмөнхийг байцаагаад таньдаг компанидаа тендэр олгосон гээд баахан шуугиулсан. Засгийн газар уг нь мөнгө идэхийн тулд биш ард түмнийхээ төлөө л ажиллаад байгаа юм шүү дээ.Авлигатай тэмцэх газартай холбоотой холбоотой хоёр өгүүлбэр хэлсэн.  Юм л бол "Цагдана хорино” гэж айлгадаг.Цагдаагийн байгууллагад би "Аж ахуйн нэгжийг шалга” гэж хэлээгүй.Гэтэл ийм схем яваад байна.Болохгүй шүү дээ” гэлээ.АТГ-аас Л.Гансүхэд эрүү үүсгэн шалгаж байгаа юу гэдэгт албан ёсны тайлбар хэрэгтэй болж байна.Эсвэл хуулийн байгууллага аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүү үүсгэн шалгаж байгаагаа мэдэгддэг болсон уу.Нөгөө талаас хуулийн байгууллага шалгах ёстой асуудал мундахгүй байгаа.Үүний дагуу ажлаа хийх гэтэл төрийн өндөр албан тушаалтан нэрээр халхавчлан дарамтлах, мөрдөн байцаалтаас зайлсхийх явдал цөөнгүй байдаг.Гэхдээ яг хэнийх нь үнэн бэ.

Эх сурвалж:Unen.mn

 

öБайгаль орчин аялал жуулчлалын сайд асан Л.Гансүхийн гэх хэрэг хаашаа эргэх бол гэсэн олон таамаг хөврөх боллоо. Түүнчлэн түүнийг мөнгө завшсан хэрэгт нэр холбогдсон мөртлөө юунд өнөөдрийг хүртэл дуугуй явж юунд тэгтлээ их найдсан юм бол гэх хүмүүс ч байна.Үнэхээр "Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшаагүй юм бол яагаад одоог хүртэл олны эргэлзээг тайлахгүй ОХУ-д болсон Эдийн засгийн форумд оролцоод явж байна вэ гэх яриаг учир мэдэх хүмүүс хэлж байна. Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар томилогдон ажиллаж байхдаа төрийн мөнгийг хувьдаа завшсан гэх хэрэгт нэр холбогдсон тул түүнийг АТГ-аас шалгах болсон юм. Тэрээр их мөнгө идэж уусан гэх хэргийн талаараа "Би Монголд очоод дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ” гэж байсан. Гэтэл одоог хүртэл таг чиг.Өөрөөр хэлбэл Л.Гансүх өөрийгөө энэ хэрэгт ямар ч холбоогүй гэдгээ батлан нэр төрөө цэвэрлэх нь түүний эн тэргүүний зорилт баймаар юм гэж хэлэх олон хүн байна.Тэгээд ч сүүлийн үед манай төрийн өндөр том албан тушаалтнууд өөрсдөө сайн дураараа хуулийн байгуулагад очиж шалгуулдаг болсон.Тиймээс Л.Гансүх зөвлөх яагаад ийм алхам хийж болохгүй гэж.

 Эх сурвалж "Өглөөний сонин”

 

ö Сайн чанарын, үнэ хямд нүүрс олгох уриатай "Нүүрс” хөтөлбөрийн дор Л.Гансүх олон тэрбум төгрөгийн ашиг олсон гэж хуулийнхан үзэж байгаа юм байна. Л.Гансүх зөвлөх үнэхээр буруугүй юм бол сандрах бус цагдаагийн байгууллагад сайн дураараа очоод нэрээ цэвэрлэмээр юм.

Эх сурвалж: "Өглөөний сонин”

 

Энэ бүх мэдээллүүдэд өгсөн хариу одоогоор алга. Ямар боловч Л.Гансүх гадаадад оргон  зайлаагүй Монголдоо байгаа юм байна. Түүнийг ЦЕГ-аас шалгасан тухай мэдээ, баримт алга. Тэгэхээр асуудал  байгаа  бол  Авлигатай  тэмцэх газар л мэдэж байгаа хэрэг байх. Гэхдээ  тэрээр "Нүүрс” хөтөлбөрийн талаар тайлагнана.Ямар  ажил хийснээ  үзүүлэх боломж гарлаа”хэмээн хэлснээ яагаад ажил хэрэг болгохгүй байгаа нь анхаарал татаж байна. Өвчтэй гэчихээд Санктпетербургт хуралд  оролцож  явсан нь ч бас ойлгомжгүй. Яг  үнэндээ бол  энэхүү  чимээгүй байдал нь  Л.Гансүх үнэхээр улсын мөнгө "идсэн” байна гэх үзэл бодлыг иргэдэд "суулгаад” буй  юм. Хэрэв тийм биш  бол дээрх ишлэлүүдэд дурдсанчлан Л.Гансүх зөвлөх  үнэхээр л иргэдэд үнэнийг хэлмээр юм. Иймийн  учир тэрээр яалт  байхгүй асуулт тавих ёстой хүмүүсийн  нэг ажээ.


Д.СОДОН

 

Л.Гансүхийн нүүрсний хэрэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани