Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Тавантолгойнууд”-ын Бүрэн эрхт төлөөлөгч нараас тайлан нэхье

“Тавантолгойнууд”-ын Бүрэн эрхт төлөөлөгч нараас тайлан нэхье

 

Манайхан нэг уулгалахаараа хэт туйлширдаг гэмтэй. Олон жил яригдсан нүүрсний хулгайтай өнгөрсөн жилийн сүүлч хавиас бодитоор тэмцэж эхэлсэн. Засаг нь “...Энэ хулгайтай тэмцэнэ” гэж зарласан. Иргэд ч идэр есийн хүйтэнд жагссан. Ингэсний дараа хууль хүчний байгууллагаас нүүрсний хулгайтай холбоотой байж болох эхний ээлжний хүмүүсийг ил болгосон. Тэр жагсаалтад нь маш олон улстөрч бичигдсэн. Харин тэдний үйл хэргийг гардан зохион байгуулсан хүмүүсээр “Тавантолгойнууд-ын захирлууд нэрлэгдсэн. Тэгмэгц “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, жижиг “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Засгийн газраас Онцгой бүрэн эрхт төлөөлөгч илгээсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлыг барьж хориод Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлыг зугтаалгаад ЗГХЭГ-ын Хууль зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон. Харин жижиг “Тавантолгой” ХК руу ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг явуулсан.

Тодруулбал, Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны хуралдаанаас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, энэ хугацаанд Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад тус компанийн үндсэн үйл ажиллагаа, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, төлөөлөх эрх олгосон. Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний ээлжит бус хуралдаанаас  жижиг “Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, П.Сайнзоригт тус компанийн үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах эрх,  "Тавантолгой төмөр зам" ХХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Н.Мягмарт компанийн бүтцийг оновчтой хэлбэрт оруулах, шаардлагатай бол зарим ажилтныг чөлөөлөх, томилох, төмөр зам барих явцад хөрөнгийг зөв зарцуулсан, эсэхийг тогтоох, аудитын шалгалт оруулах, хууль зөрчсөн  байж болзошгүй гэрээг хуулийн байгууллагад өгч шалгуулах, компанийн худалдан авах ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт хийж, дүнг Засгийн газрын хуралдаанаар танилцуулах үүргийг өгч томилсон байдаг.

П.Сайнзориг, Н.Мягмар хоёр хагас жил ажиллаад буцаж ирсэн. Хавар, зургадугаар сард ажлаа дуусгаад ирсэн гэх П.Сайнзориг, Н.Мягмар нартай, ялангуяа жижиг “Тавантолгой”-д ажилласан П.Сайнзоригтой холбоотой тухайн компаниудын санхүү , боловсон хүчний асуудлаарх сөрөг мэдээллүүд тухайн үед нэлээд гарч байв. Гэхдээ П.Сайнзориг ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга учраас тэгсгээд намдсан биз. Удалгүй нам жим болсон.

Харин Ж.Ганбат нь “Эрдэнэс Тавантолгой”-доо үлдсэн. Түүнийг “...Нүүрсээ биржээр зараад Монгол Улсад арвин их ашиг авчирч байна” гээд магтаад л байна. П.Сайнзоригийг ч “...Өр барагдуулсан” гээд өөд уруугүй хөөргөсөн.

Гэтэл одоо хоригдож байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Монголоосоо зугтаад Малайзад амьдарч байгаа “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал, жижиг “Тавантолгой” ХК-ийн эзэн гэх “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар чинь цагтаа энэ байтугай мандаж л явсан. Магтаал сайшаалаар булуулж л байсан даа. Тэд Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн явсан шүү. Гэтэл ийм тааруухан мэдээ гарч, таагүй явдлууд үргэлжилсэн.

Тиймээс одоо энэ Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр яг яаж ажиллаад байгаагаа тайлагнах хэрэгтэй. “...Сангийн яамнаас баахан хүн аваачсан”, “... Энэ компанийн том тендерийг нь авдаг нэр бүхий компани гарч ирсэн” гээд л далдуур яригдаад байна. Тэгэхээр олон нийтэд бүх ажлаа ил ярьж, тайлагнах хэрэгтэй. П.Сайнзориг, Н.Мягмар хоёр ч гэсэн. Засагт тайлагнаснаа олон нийтэд ч бас ярих ёстой. Дахиад хэлэхэд, өмнөх захирлууд яг ингэж магтаалд хөвж байгаад л явсан байдаг шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  

“Тавантолгойнууд”-ын Бүрэн эрхт төлөөлөгч нараас тайлан нэхье
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 11 сарын 27, 20 цаг 13 минут
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

2026 оны 11 сарын 27, 19 цаг 36 минут
2026 оны 11 сарын 27, 18 цаг 39 минут
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
2026 оны 11 сарын 24, 12 цаг 27 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 55 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 33 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 40 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 22 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
2026 оны 11 сарын 17, 14 цаг 01 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
2026 оны 11 сарын 17, 12 цаг 00 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 35 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 08 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
2026 оны 11 сарын 12, 18 цаг 00 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани