Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-2

 
 

Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-2

 

Х.Бүрэн-Эрдэнийн өмчлөлд байдаг "Монгол Ураниум Ресурс”, "Эрээн толгой” компаниудын уул уурхайн хайгуул, ашиглалтын  үүдэлтэй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын газар нутаг дахь байгаль орчны сүйтгэл, энэ бүхнээ гүйцэлдүүлэхийн тулд хийж буй хуулийн хийдэлтэй холбоотой үйл ажиллагаа даруй 10-аас илүү жил үргэлжилжээ. Энэ хооронд нутгийн иргэд хаана хэнд ч хандаад нэмэр болсонгүй. Төрийн захиргааны бүхий л байгууллага, шүүхэд хүртэл хандсан байна. Эцэст нь нутгийнхан "Монголын төр энэ асуудлаар "хэлгүй, дүлий, сохор” байхаар шийдсэн бололтой” гээд сууцгааж байна.
Тэдний хувьд гол усныхаа эх ундаргад илүүтэй санаа зовниж байна. Үнэхээр ч дээрх компаниудаас болоод аюул бодитой нүүрлэжээ. Тиймээс аргаа барсан нутгийнхан УИХ-ын гишүүн Н.Ганибалд хандаж, эрхэм гишүүн хоёр жилийн өмнө Шадар сайдад асуулга тавьж байжээ.
Тэрбээр асуулгадаа "Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "Монгол Ураниум ресурс” ХХК-ийн олборлолтын улмаас тус сумын Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлээд байна. Түүнчлэн тус компани олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсний улмаас одоог хүртэл гүний ус сул асгарч, арга хэмжээ авахгүй байгаа талаар нутгийн иргэд мэдээлэл ирүүлсээр байна. Иймд нэгдүгээрт "Монгол Ураниум Ресурс” ХХК  Усны тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.3, 28.2.6 дахь хэсэгт заасныг тус тус бүрдүүлэн, энэ хуулийн 28.2.2 дэх хэсэгт заасан этгээдэд ус ашиглах хүсэлт гаргасан эсэх талаар, хоёрдугаарт тус компани Усны тухай хуулийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу "Ус ашиглах гэрээ” байгуулсан эсэх талаар, гуравдугаарт Ус ашиглах гэрээний дагуу Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.5, 29.2.6 дахь хэсэгт заасан төлбөрийг төлж байгаа эсэх талаар тус тус мэдээллийг хянан нягталж ирүүлнэ үү” гэжээ. Гэвч Шадар сайд асуулгын хариуг өгөөгүй байна. Түүнчлэн "Монгол Ураниум Ресурс” компанийн эзэд 2011 онд Цөмийн энергийн газраас авсан ураны Х лицензээ сүүлд АМГТГ-аас хүрэн нүүрсний ашиглалтын лиценз болгох гэж нэлээд холион бантан хутгасан бололтой байна.
Уг нь энэ бол хуулийн ноцтой зөрчил аж. Ураны хайгуулын зөвшөөрөлтэй бол уранаа л хайх учиртай. Хайгуулын явцад олдсон өөр бусад ашигт малтмал, тухайлбал хүрэн нүүрсийг ашиглах боломжгүй.  Товчхондоо, жирийн нэг уул уурхайн компани бол ураны хайгуулын лицензээ нүүрсний ашиглалтынх болгож "хувиргаж” яагаад ч чадахгүй. Хууль нь ийм юм. Гэвч "Монгол Ураниум Ресурс” чаджээ.
Захиргааны хэргийн шүүхэд хандаад 2018 оны есдүгээр сарын 28-нд анхан шатны шүүхээс "Нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай” хэмээх шийдвэр гаргуулсан талаар бид өмнө нь хүргэсэн. Сануулахад, "Монгол Ураниум Ресурс” /РД: 5150884/ компанид Цөмийн энергийн газраас 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Хэрмийн цагаан өндөр хэмээх газарт 74 427.98 гектар талбайд уран хайх лицензийг эзэмшүүлсэн. Тэд 2011 оноос хайгуул хийж эхэлсэн. Харин 2011-2017 онд "Эрээн толгойн хүрэн нүүрсний ордод хийсэн” гэх эрэл хайгуулын ажлын үр дүн, тайлангаа 2018 оны гуравдугаар сарын 29-нд АМГТГ-ын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулжээ. Тус зөвлөл хүрэн нүүрсний ордын нөөцтэйг зөвшөөрч, 2018 оны тавдугаар сарын 17-ны ХХ-05-17 дугаар бүхий дүгнэлтээр "..."Монгол Ураниум Ресурс” компанийн хайгуулын ажлын үр дүнгээр илэрсэн хүрэн нүүрсний нөөцийг Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх нь зүйтэй. Уг хүрэн нүүрсний нөөцийг хүлээж авах, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг АМГТГ-ын даргад хүргүүлэх”-ээр шийджээ. Ийн АМГТГ-ын даргын 2018 оны долдугаар сарын 10-ны 11/58 дугаар бүхий Нөөцийг хүлээж авч, бүртгэх тухай тушаалаар Эрээн толгойн хүрэн нүүрсний ордын нөөцийг бүртгэж, улсад хүлээн авсан байна. Энэ хооронд "Монгол Ураниум Ресурс” компани дээрх хүрэн нүүрсний ордыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авахаар ажиллаж эхэлжээ.
Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын 27-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн дагуу хайгуулын ажлын үр дүнг үндэслэн хүрэн нүүрсний ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст гаргасан байна. Түүнчлэн 2017 оны арваннэгдүгээр сарын 28-ндм17/29мтоот албан бичиг, 2018 оны долдугаар сарын 24-нд 18/39 тоот албан бичгээр тус тус "Ураны хайгуулын лицензийн бүртгэлээ өөрчилж, ашигт малтмалын хайгуулын лиценз болгох хүсэлт тавьжээ.
Харин АМГТГ-ын Кадастрын хэлтэс лиценз олгоогүй байна. "Монгол Ураниум Ресурс” компанийн өргөдөл, хүсэлтүүдийг зөвшөөрөөгүй гэсэн үг. Ингээд "Монгол Ураниум Ресурс” компани шүүхэд хандсан. Тус компани "Манай хайгуулын үр дүнд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр, АМГТГ-ын хүрэн нүүрсний нөөц бүртгэж, улсын нөөцийн санд бүртгэсэн шийдвэр зэргийг үндэслэж, "Монгол Ураниум Ресурс” компанид хүрэн нүүрсний ашиглалтын лиценз олгох захиргааны акт гаргахыг АМТГТ-ын Кадастрын хэлтэст даалга, Мөн лиценз дээр байгаа ураны лицензийг ердийн ашигт малтмалын лицензэд бүртгэхийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах”-ыг шаардсан. Энэ дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээр дурдсан "Нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай” гэсэн шийдвэрийг гаргасан байдаг.
 
Харин энэ асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны арваннэгдүгээр сарын 21-нд хэлэлцээд 221/МА2018/0603 тоот магадлал гаргажээ. Шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Цогт нар оржээ. Уг асуудлыг шүүгч Ц.Цогт илтгэсэн байдаг юм байна.
 
Уг нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн энэ магадлалаар хуулийг, зарчмыг барьж шийдсэн байгаа юм. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.
 
Ингэхдээ:
 
Нэгдүгээрт, анхан шатны шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгч "Монгол Ураниум Ресурс” компанийн гаргасан "Ашиглалтын лиценз олгосон захиргааны акт гаргахыг даалгах, ураны хайгуулын лицензийг ашигт малтмалын лицензээр бүртгэхийг даалгах”, сүүлд тодорхойлсон "Ашиглалтын лиценз олгохыг даалгах”, "..."Монгол Ураниум Ресурс” компанийн эзэмшилд үлдэж байгаа хайгуулын талбайг ураны биш ердийн ашигт малтмалын лицензтэй талбайд бүртгэхийг хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах” шаардлагыг бус "АМГТГ-ын Кадастрын хэлтсээс "Монгол Ураниум Ресурс” компанийн эзэмшиж буй талбайг ердийн ашигт малтмалын лицензтэй талбайд бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, ердийн ашигт малтмалын талбайд бүртгэхийг болон "Монгол Ураниум Ресурс” компаниас 2018 оны зургадугаар сарын 27-нд гаргасан ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй АМГТГ-ын Кадастрын хэлтсийн эс үйлдлэхүй хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст тус тус даалгаж”  "Монгол Ураниум Ресурс” компанийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй шийдвэрлэсэн байна.
 
Хоёрдугаарт, анхан шатны шүүх Үндэслэх хэсэгтээ "Татгалзал хууль бус” гэж дүгнэсэн атлаа Тогтоох хэсэгтээ "Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож  ...журмын дагуу шийдвэрлэхийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгаж, шийдвэрлэсэн. Иймээс "Монгол Ураниум Ресурс” компани нь аль шийдвэрийг гаргуулахаар шүүхэд хандсаныг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
 
Гуравдугаарт, Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулийн агуулга, зохицуулалтаас үзвэл тодорхой төрлийн ашигт малтмалыг хайх ажиллагаа нь тухайн төрлийн лиценз, тухайлбал нүүрс хайх лиценз олгогдсоны үндсэн дээр хийх ажиллагаа гэж үзэхээр байна. ...Цөмийн энергийн тухай хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаа буюу 2011-2015 онд нэхэмжлэгч  "Монгол Ураниум Ресурс” компанид тухайн талбайд нүүрс хайхыг зөвшөөрч байсан нь ямар баримтаар хэрхэн нотлогдож байгаа нь тодорхойгүй.
 
...Хэрэгт нотлох баримтаар авагдсан лиценз бүхий талбайд 2011 онд буюу нэг дэх жилд гүйцэтгэсэн ураны хайгуулын ажлын тайлан, 2013 онд буюу гурав дахь жилд гүйцэтгэсэн ураны хайгуулын ажлын тайлан, 2017 онд буюу дөрөв дэх жилд гүйцэтгэсэн уран, нүүрсний хайгуулын ажлын тайлан зэрэг баримтуудыг ураны хайгуулын лицензээс бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайхаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон лиценз гэж үзэх, уран хайх лицензийн хүрээнд тухайлбал хүрэн нүүрс хайхыг зөвшөөрсөн шийдвэр мөн гэж үзэх болон тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
 
Дөрөвдүгээрт, "Монгол Ураниум Ресурс” компани уран хайх лицензтэй байсан талбайд нүүрсний ашиглалтын лиценз олгохыг даалгуулахыг хүссэн байна. Гэтэл АМГТГ-ын Кадастрын хэлтсийн татгалзлын нэг үндэслэл нь "Ураны хайгуулын лицензтэй талбайд хүрэн нүүрсний хайгуулын лиценз шууд олгох зохицуулалт үгүй” гэсэн байсан. Мөн "Уг талбайд ураны илэрцгүй тохиолдолд хүрэн нүүрсний ашиглалтын лиценз олгох боломжтой гэж АМГТГ-ын Кадастрын хэлтсээс мэдэгдсэн” талаар "Монгол Ураниум Ресурс” компани талаас тайлбарладаг.
 
АМГТГ-ын 2018 оны зургадугаар сарын 11-ний 18/35 дугаар албан бичигт "XV-018247 дугаартай хайгуулын лицензийн талбай нь одоогийн судалгааны түвшинд ураны хувьд хэтийн төлөвгүй” гэж дурдсан байна. АМГТГ-ын дарга нь тухайн талбайд илэрцгүй болохыг тогтох эрх бүхий этгээд мөн эсэхийг тодруулах, уг албан бичгээр тухайн лиценз бүхий талбайд ураны илэрцгүй болохыг тогтоосон гэх үндэслэлтэй эсэх талаар холбогдох ажиллагааг хийж, нотлох баримтыг бүрдүүлж, дүгнэлт хийх нь зүйтэй.
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
 
Өнөөдөр сонин 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-2
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

Өчигдөр, 08:41
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

Өчигдөр, 08:39
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани