Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван голоо авч үлдэх гэсэн Сүхбаатарын Эрдэнэцагааныхан Улаанбаатарт ирж шүүхдэж байна

Таван голоо авч үлдэх гэсэн Сүхбаатарын Эрдэнэцагааныхан Улаанбаатарт ирж шүүхдэж байна

 

-Тэд таван голын эхийг ширгээж буй “Монгол Ураниум Ресурс”-т лиценз олгосон АМГТГ-ын Кадастрын хэлтсийн шийдвэрийг хүчингүй  нэхэмжилжээ-

“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн хүрэн нүүрсний ордод ашиглалтын лицензтэй болгох гэж шүүхийнхэн чамгүй зүтгэжээ. Бараг л нэг нэхэмжлэлийг нь он дараалуулж Захиргааны хэргийн шүүхийн гурван шатаар хэлэлцэж байж “бүтээсэн” байгаа юм. Тодруулбал, Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн Танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нар “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийг 2018, 2019 онд дараалан хоёр удаа хэлэлцээд эцэслэн шийдсэн байна.

Хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтсийн “Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгогдсон ураны хайгуулын лицензтэй талбайд  Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ердийн ашигт малтмал буюу хүрэн нүүрсний лиценз олгох боломжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 24.1-т “Хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лиценз эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсэж, өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан. Эрдэс баялгийн зөвлөлийн 2018 оны тавдугаар сарын 17-ны хуралдаанаар хэлэлцэж, Эрээн толгойн нүүрсний ордын нөөцийг Улсын нэгдсэн санд бүртгэсэн хэдий ч ураны хайгуулын талбайд гаргасан хүрэн нүүрсний ашиглалтын лицензийн өргөдлийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Цөмийн энергийн тухай хуулийн 28.4.1-т “Хайгуулын талбайн хилийн дотор уранаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон лицензийн үндсэн дээр эрэх, хайх” гэсэн зохицуулалт байсан. Гэвч уг заалтыг 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. Тиймээс энэ тохиолдлын уран болон хүрэн нүүрсний хайгуулын болон ашиглалтын лицензийн зохицуулалт нь тусгайлан зохицуулсан хуулиудад тусдаа байна. Иймд ураны хайгуулын талбайд хүрэн нүүрсний ашиглалтын лиценз шууд олгох зохицуулалт үгүй байна” гэсэн агуулга бүхий удаа дараагийн тайлбарыг өгдөг. Гэвч Дээд шүүх эвтэйхэн гэгч нь няцаасаар байгаад “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн ураны хайгуул хийж байсан талбайд хүрэн нүүрсний ашиглалтын лиценз олгожээ. Ингэхдээ 2018 онд “Хуультай болохгүй, АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын үйлдэлтэй заргалд” гэх маягаар эцэслээд, 2019 онд энэ дагуу орж ирсэн нэхэмжлэлийг хангаж шийдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрхэм шүүгчид маань хуульд захирагдах бус хууль тогтоох байдлаар дүгнэлт хийж шийдсэн байж болзошгүй байна. Энэ асуудал удахгүй нэлээд өөр хийгээд өндөр түвшинд яригдахаар болжээ.

Тэгвэл энэ сацуу Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд Улаанбаатарт ирж Захиргааны шүүхээр яваад эхэлсэн байна. Тэд Ханын, Хонгорын, Даамайн, Цагаан эрэг, Харгилтайн хэмээх таван голоо ширгэх ауюлаас аврахаар ийм шийдэлд хүрээд явж байгаа аж.

"Уул уурхайгүй Эрдэнэцагаан" НҮТБ-ын захирал Ч.Адъяасүрэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд АМГТГ-ын Кадастрын хэлтэст холбогдуулж нэхэмжлэл гаргасан байна. “АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны арванхоёрдугаар сарын 12-ны “Хугацаа тооцох тухай” 186 дугаар шийдвэр,  2019 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 392 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэх нэхэмжлэлийг гаргажээ.

Түүндээ “Эрдэнэцагаан сумын салхин дээр “Монгол Ураниум Ресурс" ХХК нь 2010-2013 онд “Хэрмийн цагаан  өндөр” нэртэй 208136 га талбайд уран хайж, малчин иргэдийн малын бэлчээрийн талбайг талхалж, байгалийн унаган төрх алдагдан, байгаль орчин сүйдэж, гол мөрөн ширгэж болзошгүй эрсдэл бий болсон юм. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт олгогдсон дээрх лицензийн талбайд 2013 оноос хойш хайгуулын үйл ажиллагаа явуулахгүй байсаар уг ураны хайгуулын лиценз 2016 оны арванхоёрдугаар сард дуусгавар болсон.

Гэтэл АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга 2016 оны арвандугаар сарын 12-ны өдрийн “Хугацаа тооцох тухай” 186 дугаар хууль бус шийдвэр гарган ураны хайгуулын ХV-018247 дугаартай лиценз болгон эрхийг сэргээж бүртгэснээр Сухбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн эрх ашиг хохирох үндэслэл бий болсон. Улмаар байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, манай сумын таван голын /Ханын, Хонгорын, Даамайн, Цагаан эрэг, Харгилтайн гол / усны эх ширгэж, малчин иргэдийн малын бэлчээр үгүй болж гол, булаг шанд ширгэх аюул тулгараад байгааг нутгийн иргэд ихээр эсэргүүцэж тэмцсээр ирсэн.

“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн эзэмшиж байсан Ц-003 дугаартай лицензийн эрхийг сэргээсэн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн “Хугацаа тооцох тухай” 186 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл заалт; Цөмийн энергийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн22.1 дэх заалтыг болон Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1,15, 21 дүгээр зүйлийн 21.1.5,  22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг тус тус зөрчсөн шийдвэр болжээ.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын засаг дарга асан Ө.Батсайхан нь энэ хууль бус уурхайг ажиллах зөвшөөрлийг баг болон сумын ИТХ-аар хэлэлцүүлэхгүйгээр хуурамчаар АМГТГ-ын Кадастрын  хэлтэст дээрх “Хэрмийн цагаан өндөр” нэртэй талбай дээр 2018 оны зургадугаар сарын 18-нд №1/128 дугаар бүхий тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Мөн Эрдэнэцагаан сумын Байгаль орчны улсын байцаагч асан М.Амарсүрэн нь АМГТГ-ын Кадастрын хэлтэст Багийн ИНХ-аар “Монгол Ураниум Ресурс”ХХК-ийн “Хэрмийн цагаан өндөр” нэртэй талбайн Байгалъ орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хэлэлцүүлэхгүйгээр 2018 оны зургадугаар сарын 11-нд хуурамч дүгнэлт гаргаж өгсөн” гэжээ.

Мөн 2023 оны долдугаар сарын 5-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэмэлт материал хүргүүлсэн байгаа юм.

Түүндээ “Эрдэнэцагаан сумын IV багийн Иргэдийн нийтийн хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд улиралд нэг удаа хийдэг журмын дагуу хийгдсэн. Энэ хурал дээр сумын Засаг дарга Ч.Батгэрэл, сумын ИТХ-ын дарга Г.Эрдэнэчулуун нар “Уул уурхайн талаар хэлэлцэх асуудалд ороогүй. Зөвхөн багийн дотоод асуудал яригдах тул уул уурхайн компаниуд хуралд оролцох боломжгүй” гэж хэлээд тухайн хуралд “Монгол Ураниум Ресурс” ХХК болон “Эрээн толгой” ХХК-ийн Байгалъ орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хэлэлцүүлээгүй. Тийм байтал “Монгол Ураниум Ресурс” ХХК болон “Эрээн толгой” ХХК нь 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн №15 тоот Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын IV багийн ИНХ-ын тогтоол болон тэмдэглэлийг хуурамчаар гаргуулсан байдаг.

АМГТГ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний 7/7501 шийдвэрийн мэдэгдэлд “Монгол Ураниум ресурс" ХХК-д лицензээр олгогдсон хайгуулын талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг анхааруулж байсан. Гэтэл Эрдэнэцагаан сумын ард иргэд, Засаг дарга мэдээгүй байхад Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргааны дарга Ш.Хангарьд газрын доорх усны гол тойруулаад найман худаг өрөмдөх 2022 оны гуравдугаар сарын 24-ний А/03 тоот зөвшөөрлийг олгосон. Дээрх албан тушаалтнууд болох Ө.Батсайхан, Э.Жаргалсайхан, Ш.Хангарьд, М.Амарсүрэн, Ө.Болортуяа  нарын хууль бус үйлдлийг УЕПГ, АТГ-т шилжүүлж, АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж 223000261 дугаартай хавтаст хэрэг нээн шалгаж байгаа болно.

Сүхбаатар аймгийн БОАЖГ-ын ажлын хэсэг 2022 оны есдүгээр сарын 6-ны өдөр уул уурхайн олборлолтын төслийн БОМТ-ний биелэлтийг 74.4 хувьтай гэж дүгнэсэн. 2022 оны есдүгээр сарын 8-нд  БОАЖЯ-ны ажлын хэсгийн дарга П.Цогтсайхан, нарийн бичгийн дарга Ц.Жаргалнэмэх нар дахин БОМТ-ний биелэлтийг 91 хувиар баталсан. Мөн  Ц.Жаргалнэмэх нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалгүй гэж дүгнэлт гаргасан.

“Монгол Ураниум ресурс" /“Эрээн толгой” ХХК/-ийн хууль зөрчсөн үйлдлүүд, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай таван голын эхийг  шалгуулахаар хүсэлт гарган шалгалт оруулсан боловч БОАЖЯ-ны 2022 есдүгээр сарын 26-ны өдрийн 06/5508 тоот хариу хүргүүлэх тухай албан тоот болон ажлын хэсгийн дүгнэлтээр “Хамгаалалтын бүс тогтоох шаардлагагүй. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалгүй” гэж гарсан. Үүнийг орон нутгийн иргэд эсэргүүцэж, дахин гомдол гаргасан. Иймд БОАЖ-ын сайдын тушаал, Сүхбаатар аймгийн БОАЖГ-ын 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн №28/02 тоот удирдамжаар дахин төлөвлөгөөт бус шалгалт оруулсан. Хариу нь одоогоор гараагүй байна. Сүхбаатар аймгийн БОАЖГ-ын хоёр улсын байцаагч ажлын хэсэгт орсон боловч ажлын хэсгийн дүгнэлт гаргах ажилд оролцуулаагүй. Дүгнэлт нь одоо болтол гараагүй байна.

Эрдэнэцагаан сумын Засаг дарга асан Ө.Батсайхан нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг сумын VI багийн ИНХ-аар хэлэлцүүлээгүй байхад “Монгол Ураниум ресурс" ХХК-д 2018 зургадугаар сарын 18-нд 1/127 тоот нарийвчилсан үнэлгээний зөвшөөрөл олгосон. Тиймээс Эрдэнэцагаан сумын VI багийн ИНХ 2023 оны тавдугаар сарын 28-нд хуралдаж “Монгол Ураниум ресурс" ХХК /Эрээн толгой ХХК/ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг багийн хурлаар хэлэлцүүлээгүйг 100 хувь баталж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу урьд хийгдсэн хуурамч албан тоот тодорхойлолтуудыг хүчингүй болгон цуцалсан” гээд нийт 110 хуудас баримт материалыг хавсаргажээ. Энэ хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг шүүх юм байна.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин -2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 187 (7172)

Өдрийн сонин-2023.09.20 ЛХАГВА №176 (7296)

Өнөөдөр сонин - 2023.09.20 ЛХАГВА №184 (7743)

Таван голоо авч үлдэх гэсэн Сүхбаатарын Эрдэнэцагааныхан Улаанбаатарт ирж шүүхдэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани