Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“...Улаанбаатарын утаа наашилж, улс төрийн МАНАН өндийв” хэмээх тойм мэдээнүүд

 

“...Улаанбаатарын утаа наашилж, улс төрийн МАНАН өндийв” хэмээх тойм мэдээнүүд

Долоон жил гацсан "Эрдэнэтийн 49” шүүхэд шилжсэн нь улс төрд доргилт өгөх үү?!

Шүүхээс өнгөрсөн долоо хоногт, 2023 оны аравдугаар сарын 12-нд "...НПГ-аас Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, "Төмөр замын зураг төслийн институт” ХХК, "Кью Эс Си” ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1741000360244 дугаартай 322 хавтас хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авлаа” гэж мэдээлэв. Энэ хэргийг товчоор нь "Эрдэнэтийн 49” гэдэг. "Эрдэнэтийн 49”-ийн асуудал 2016 оноос хойш долоон жил прокурор, мөрдөгч хоёрын дунд явсан. Сая шилжжээ. Гэхдээ "...Энэ хэргийг шүүхэд шилжүүлнэ” гэдэг сураг гараад багагүй уджээ. Түүнээс хойш төрхийн өндөр дээд албан тушаал хашиж явсан нэр нөлөө бүхий улстөрчид хүмүүс ойр ойрхон, хөдөө гадаагүй уулзах болсон байна. Мэдээж, шалтагтай. Зун Хөвсгөлд амарсан. Тэнд хэн хэн алжаалаа тайлсан нь мэдэгдсэн. Тэд Булганы Хутаг-Өндөрт загасчилсан. Нэр бүхий хүмүүс явсан. Бас Төв аймгийн Эрдэнэ сум дахь авто уралдаан үзсэн. Уулзсан хүмүүс нь тодорхой болжээ. Удахгүй Хар зүрхний нуурын тахилга болно. Тэнд уулзахаар болзжээ. Уулзах хүмүүсийн нэрсийн жагсаалт ч гарчээ. Ер нь бол шүүх "Эрдэнэтийн 49”-ийн хэргийг хэлэлцэх нь МАНАН-гийнханд аюул болно. Тиймээс сүүлийн жилүүдэд мартагдах дөхөөд байсан МАНАН-гийнхан ойрын үед байн байн уулзалдах болсон хэрэг. Эд том улстөрч олонтой. Тэр утгаараа, эрх ашгаа хамгаалахын тулд Монголын улс төрийг доргиож болзошгүй байна.

 

Нүүрсний сонсгол "хөдөлж” нүүрсчид бужигнаж байна

Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдын суудлыг Х.Нямбаатарааас Нүүрсний сонсголын ажлын хэсгийн ахлагчийн албан тушаалтай нь өвлөжээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ ийм шийдвэр гаргасан байна. Нүүрсний сонсгол бол яахын аргагүй нийтийн анхаарлын төвд орчихоод байгаа юм. Учир нь энэ сонсгол явах эсэхээс нүүрсний хулгай шийдэгдэх үү, үгүй юу гэдэг нь шалтгаална. Б.Энхбаярын хувьд өнгөрсөн хавар Хөгжлийн банкны сонсголыг гардаж зохион байгуулсан. "...Тэр сонсголыг сайн зохион байгуулсан” гэж үнэлдэг. Тэр утгаар нь нүүрсний сонсголыг зохион байгуулчих болов уу гэж олон нийтийн зүгээс найдлага тавьж байна. Магадгүй, энэ нь түүний ХЗДХ-ийн сайд болоод хэр зэрэг ажилласныг нь дүгнэх хамгийн том үнэлгээ болж магадгүй юм. Гэхдээ нүүрсний сонсголыг явуулах тун хэцүү. Өмнөх хоёр ажлын хэсэг нь жил хагас ажиллаад хийж чадаагүй юм. УИХ-ын гишүүн Г.Ганболд жил шахамд нь ажлын хэсгийг ахалсан. Түүнээс Х.Нямбаатар аваад хагас жил орчим болж байна. Ер нь бол нүүрсний сонсголыг явуулахад улс төрийн элдвийн шахалт, дарамт ирэх магадлал өндөр гэдэг. Гэхдээ Б.Энхбаяр өөрөө ямар нэг нээнтэг, сэжүүргүй бол тэр нөлөөлөхгүй. Ямартай ч тэрбээр нүүрсний сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийг гартаа авлаа. "...Б.Энхбаяр гэдэг улстөрч цаашдаа ямар түвшинд улс төр хийх чансаатай үлдэх вэ” гэдэгт нь энэ ажил том шалгуур болно.

Түүнийг нүүрсний ажлын хэсгийн ахлагч болж байх зуурт нүүрстэй холбогдсон улстөрчид нэлээд сандарч, бужигнасан гэх мэдээлэл яригдаж байна. Тэдний хувьд ямар нэг акц хийгээд энэ хулгайгаа цайруулах, мултрах аргагүй юм. Өөрөөр хэлбэл, нүүрсний сонсгол "хөдөлж” нүүрсчид бужигнаж байна. Тиймээс адилхан авлигын асуудалд холбогдож, "зовлон”-д унасан нөхдүүдтэй нийлэх талаар ажиллаж эхэлжээ. Нөгөөдүүл нь газрын наймаа, "Эрдэнэтийн 49” гээд ойрд хууль хяналтынхны ширүүхэн ажиллагаанд өртөх болсон хүмүүс гэсэн үг л дээ. Тэдний аль алийнх нь "дайсан” бол ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, түүний ар дахь Засгийн газар болж таараад байгаа юм.

 

Х.Нямбаатар экс Мээрүүдийн "авлигын үүц”-ийг ухаж чадах уу?!

"...МАНАН өндийж байна” гэж гадуур яриад эхэлсэн нь Х.Нямбаатар хотод томилогдсонтой холбоотой. Тэрбээр "...Хотын авлигын өнгөрсөн 30 жилийн хатигийг шахна” л гэсэн. Үнэндээ дээрх хугацаанд хотын авлига "үүц” болтлоо бугшсан. Нэг илрэл нь нийтийн тээврийн автобусны худалдан авалт сая ил болсон. Төрийн нууцад аваагүй хэчнээн асуудлыг "...Нууц” гээд нууцаар хийчихсэн нь тодорхойгүй байгаа юм. Түүнээс гадна газрын наймаа гэдэг том асуудал бий. Нууцаар халхавчилсан худалдан авалтаас илүү ноцтой. Энэ дээр экс Мээрүүд эвгүйтэх сураг дуулдаж байна. Х..Нямбаатар Хотын мээр болоод очиж байгаагийн учир энэ бололтой. Түүний хувьд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд байсан. Баргийн улстөрчийн хүрдэггүй карьерт тулсан. Харин Хотын мээр гэдэг бол буугаад очиж байгаа хэрэг юм. УИХ дээр том том асуудал ярьдаг байсан хүн Хотын хурлын 45 төлөөлөгчийн өмнө ажил нэхүүлээд, тайлангаа тавиад суух болж байгаа юм. Хот бол асуудлаар дүүрэн. Олонх нь бүтэлгүй талдаа байдаг. Адаглаад л Улаанбаатарын утаа гэж айхтар юм байна. Утаа наашилж байна. Утааг бууруулна гээд олон жил төсөв, төслийн хөрөнгийг дэмий үрсэн байдаг. Эцэст нь янданг цөөлөхөөс өөр утааг бууруулах арга байхгүй гэдэг нь тодорхой болж байна. Х.Нямбаатар энэ тал дээр юу гэж үздэг юм, бүү мэд. "...Хотын бонд босгоод, энэ жил 32 орчим тэрбумаар нь Хятадаас кокс нүүрс авчирч түлнэ” гээд Эрчим хүчний сайд яваад байна. Үүнийг дэмжвэл Х.Нямбаатар буруутна. Энэ мэтийн улс төрийн карьертаа нэгмөсөн цэг хатгаж мэдэх эвгүй асуудал хотод олон бий. Харин тэрбээр ингэж суухын тулд "...Ирэх сонгуульд нэр дэвшихгүй” гээд амлачихна лээ. Хэцүү л дэнчин болж сонсогдсон. Гэхдээ "...Х.Нямбаатар экс Мээрүүдийн "авлигын үүц”-ийг ухаж чадах уу, үгүй юу” гэдгээс бүх зүйл шалтгаална л даа.

 

Х.Баттулга, С.Баярцогт хоёр "барилдаж”, Лу.Гантөмөр "засуул” хийж байна

Ер нь бол "...АН эвлээд байна уу, эвдрээд л яваад байна уу” гэдэг нь мэдэгдэхгүй болсон. Наанаа нийлээд гүйгээд байгаа мэт байдаг. Гэвч цаанаа намын дарга нь хоёр экс Ерөнхийлөгчийн хайчинд орчихоод удаж байгаа юм. Сүүлд, нэг нь "эрхээ шилжүүлж”, АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт төлөөлөх болжээ. Харин Х.Баттулга нь өөрөө фракцаа удирдаад, намаа дагаад л жирийж байна. Гэхдээ маапаан ихтэй.

АН-ын ҮБХ сар гаруйн өмнө хурлаа нээсэн. Арав гаруй дэд дарга томилоод зогссон. Харин генсекээ томилж чадалгүй завсарласан. ҮБХ-ны хурал нээлттэй хэвээр үлдсэн.. Генсек хэн бэ гэдгээ одоо хүртэл тогтож чадахгүй л байна.

Чухамдаа АН-ын ҮБХ-ны хурлаас хойш Х.Баттулга, С.Баярцогт гэдэг хоёр хүн Лу.Гантөмөрийн "шүдний өвчин”, бас "уураг тархи” нь болчихоод байгаа аж. Нэг үгээр хэлбэл, АН-ын дээгүүр түвшиндээ МоАХ, "Од”, "Нэг Монгол” гэсэн гурван фракцын дунд зодоон болж байна. "...Нэг нь нөгөөгөө АН-аас шахаад "Нэг Монгол”-тойгоо үлдэнэ” гээд л үзэж тарж байгаа аж.


Яагаад гэхээр генсек дээрээ тохирч амжаагүй байтал намынх нь эмэгтэйчүүд хуралдаад ерөнхийлөгчөө сонгосон. Тэр сонгуульд Х.Баттулга ч, С.Баярцогт ч хүнээ сойсон. Х.Баттулга А.Адьяасүрэнгээ, С.Баярцогт Б.Пунсалмаагаа зүтгүүлсэн. Хэнийх нь ч хүн гараагүй.  Хоёулаа бухимджээ. Ингээд намынхаа дунд, доод шатыг гартаа авахаар хоёр тийшээ гараад гүйжээ. Нэлээд л ажиллаж байгаа мэдээлэл байна.

Тэгж байтал Нийслэлийн АН-ын даргын сунгаа юу юугүй яригдаад эхэллээ. Х.Баттулгын зүтгүүлж буй, МоАХ-д харьяатай, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт С.Эрдэнийн АН-ын даргаар сонгогдож, "Од” фракцад харьяалагддаг байсан, одоо С.Баярцогтын дэмжлэгтэй М.Тулгат, УИХ-ын гишүүд хийгээд АН-ын даргын "Нэг Монгол” фракцаас НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байна. Энэ чамгүй том зодоон болно.

Энэхүү албан ёсны сонгуулийн хажуугаар АН-ын хэсэг гишүүд "...С.Баярцогтыг эсэргүүцэж байна” гээд хэвлэлийн хурал хийгээд гарч ирсэн. Энэ санаачилга яваандаа давалгаа болж мэдэхээр байгаа юм.


Мөн Х.Баттулга МоАХ-ныхоо хурлыг 2023 оны арваннэгдүгээр сарын дундуур Бөхийн өргөөнд хийж магадгүй байна. Тэр хурал дээр "...С.Баярцогтыг АН-ын удирдлагаас холдуулах уу, эсвэл МоАХ-ноос нам байгуулах уу” гэдгээ ярих сураг мэдээ бий.

Үнэхээр ч Х.Баттулгын зүгээс ийм байр сууриа шууд илэрхийлэх болжээ. Тэрбээр саяхан Лу.Гантөмөрт "...Би генсекээ аваад больё. С.Баярцогтыг ч боль гэж хэл” гэсэн байна. Үүнийг нь С.Баярцогт дуулаад нэлээд бухимджээ. Ерөнхийдөө, эцсийн бүлэгт АН-ын генсек гэдэг Х.Баттулгын ч, С.Баярцогтын ч хамгийн их сонирхож байгаа суудал болоод байна. Лу.Гантөмөр ч өөртөө ганц үлдсэн "тулах цэг”-ээ алдахгүйг бодож буй. Дээрээс нь УИХ-ын гишүүд "...Бид намын юунд ч ороогүй, аваагүй. Генсекээ авъя” гэжээ. Ийм тал талын сонирхол генсекийнх нь ганц суудал дээр олдчихоод "өлдчихөөд” байгаа юм. Гол нь Х.Баттулга, С.Баярцогт хоёр ийн "барилдаж”, намын дарга Лу.Гантөмөр голд нь "засуул” хийж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 205 (7190)


“...Улаанбаатарын утаа наашилж, улс төрийн МАНАН өндийв” хэмээх тойм мэдээнүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани