Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын ховор металлын судалгааны төвийг 2027 онд ашиглалтад оруулна

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж болох 9.7 тэрбум вон буюу 6.9 сая ам.долларын  хөрөнгө оруулалтаар  Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулах төслийн нээлт  энэ сарын 20-нд  "Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-т боллоо.

 

Ерөнхий сайдын 2023 оны  хоёрдугаар сард БНСУ-д хийсэн айлчлалын үеэр Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр тал байгуулсан. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад ховор металлын судалгааны төвийг байгуулахаар төлөвлөн  хэрэгжүүлж эхэлснийг УУХҮЯ нээлтийн өмнө тодотгож байв. Монгол Улс ховор металлын нөөц ихтэй ч боловсруулах технологи, хүний нөөц дутмаг гэж БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /KIGAM/ онцлов.

МОНГОЛ УЛС ХОВОР МЕТАЛЛЫН СУДАЛГАА ХИЙХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БОЛОВСОН ХҮЧИН ДУТМАГ

Төслийг 2023 оноос 3-5 жилийн хугацаанд  дөрвөн үе шаттай хэрэгжүүлж  2027 он гэхэд судалгааны төвийг ашиглалтад оруулна. 2024 онд "Геологийн судалгаа шинжилгээний төв"-ийн байрыг шинэчлэн засварлах ажилд хөрөнгө оруулалтын зардлын 40 хувийг зарцуулна гэж  БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгийн төслийн Ерөнхий менежер Чон Хү Сок төслийн үе шатыг танилцуулах үеэр хэлсэн юм. Мөн  шинжилгээ болон баяжуулалтын тоног, төхөөрөмжүүд нийлүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг Солонгос улсад магистр болон докторын хөтөлбөрт хамруулах ажил хийнэ гэж БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /KIGAM/ тодотгосон.  Монгол Улсын хувьд одоогоор ховор металлын судалгаа хийх тоног төхөөрөмж, боловсон хүчин хомсдолтой байгааг "Геологийн судалгаа шинжилгээний төв" ТӨҮГ мэдээлсэн. Буцалтгүй тусламжаар "Геологийн судалгаа шинжилгээний төв" ТӨҮГ-ыг түшиглэн  байгуулах Ховор металлын судалгааны төвийн гүйцэтгэгчээр Солонгосын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн ажиллаж байна.

БНСУ-ын хувьд ховор металлын зах зээл ойролцоогоор 40 их наяд воноор хэмжигдэж байгаа ч энэ нь зөвхөн импортоос бүрддэг. Тухайлбал, энэ чиглэлийн бүтээгдэхүүнээр 100 хувь импортын хамааралтай. Тиймээс төслийн үр дүнд  Монгол Улс БНСУ-д газрын ховор металл нийлүүлснээр эдийн засгаа хөгжүүлнэ, мөн манай улсын хувьд илүү найдвартай, тогтвортой ханган нийлүүлэгчтэй болно. Ингэснээр хоёр улс нэг нэгэндээ тохирсон, харилцан ашигтай түншүүд болж чадна гэсэн хүлээлттэй байна.  Төслийн нээлтэд БНСУ-ын талаас Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний орлогч сайд И Ху Хёнь (Hohyeon Lee), Гадаад харилцааны яамны Эрчим хүч, шинжлэх ухаан, гадаад  харилцааны хэлтсийн дарга Пак Сэ А, Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Нүүрс, ашигт малтмалын албаны дарга Dae-hwan Jung, КОМИР-ын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Чой Сын Жинь, КИГАМ-ын дэд ерөнхийлөгч Ким Сэ Жүн, KИАТ-ын Аж үйлдвэрийн технологийн ХАЁТ-ын асуудал эрхэлсэн захирал Им Бён Хёг, Солонгосын эрчим хүчний технологийн үнэлгээний төвийн (KETEP) Эрчим хүчний дэд бүтэц аж үйлдвэрийн ерөнхий газрын дарга Ки Сон Ёоб болон бусад албаны төлөөлөл, Монголын талаас УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Д.Дашням, УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Уянга, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарын төлөөлөл оролцож, "Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулагдах хамтарсан судалгааны төвийг талуудад танилцуулав. Энэ үеэр зарим оролцогчдын сэтгэгдлийг сонссон юм.

БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД КИМ ЖУН ГҮ: СОЛОНГОС БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИОР ИЛҮҮ

-Монгол Улс, БНСУ-ын хамтарсан Ховор металлын судалгааны төв нээгдэж байгаад их баяртай байна. Энэ төв нээгдсэнээр Монгол Улс-БНСУ-ын харилцаанд чухал ач холбогдолтой. БНСУ лити, графит зэрэг ховор металлуудаар цэнэг хураагуур үйлдвэрлэдэг. Цаашид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт улам нэмэгдэж, хоёр орны эдийн засгийн харилцаа илүү хөгжиж, идэвхжнэ гэж найдаж байна. Монгол Улс Зүүн хойд болон Төв Ази, Европыг холбосон стратеги, геополитикийн чухал байрлалтай орон бөгөөд байгалийн арвин нөөц баялагтай учир цаашид хөгжих өндөр нөөц, боломжтой төдийгүй бүс нутаг дахь манай хамтын ажиллагааны гол түнш орон юм. Солонгос манай  судлаачын хэлснээр газрын  баялаг тийм ч баян орон биш. Тиймээс Монгол Улсын баялагт түшиглэж  нөөцөө  бүрдүүлэх  зорилгоор тус судалгааны төвийг  байгуулахаар ажиллаж байна. Цаашдаа илүү өргөжүүлэх шаардлагатай.

БНСУ-ЫН ГЕОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААН, ЭРДЭС БАЯЛГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР ЧОН ХҮ СОК: МОНГОЛ УЛС ХОВОР МЕТАЛЛЫН НӨӨЦ БАЯЛАГ Ч БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИГҮЙ

 

- БНСУ-ын дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн хүрээнд ховор металлын хэрэгцээ их байдаг. Манай улсын дэвшилтэт технологийн хөгжил бусад улс оронтой харьцуулахад өндөр түвшинд байгаа. Харин Монгол Улс ховор металлын нөөц баялаг ихтэй. Гэхдээ түүнийгээ нийлүүлэх зах зээлд, боловсруулах шатны технологи байхгүй. Эсрэгээрээ БНСУ-д ховор металлын хэрэгцээ шаардлага их. Тиймээс олон улсад нэлээн томдоо орох өндөр ач холбогдолтой төсөл билээ.

"ГЕОЛОГИЙН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ" ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Т.БҮЖИНЛХАМ: БҮРЭН АВТОМАТЖУУЛСАН ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД  СУУРИЛАГДАНА

-Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын шинжлэх ухааны салбарт  хамгийн орчин үеийн өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмжүүд орж ирж байгаа гэдгээр хамгийн том хөрөнгө оруулалт юм. Энэ төслийн хүрээнд манай судалгааны төвийг түшиглэж дөрвөн төрлийн лаборатори байгуулна.Үүнд ховор металлын түүхий эдийг баяжуулах, мөн ялгаж эцсийн бүтээгдэхүүн хүртэлх  боловсруулалтын технологийн судалгаа хийх лаборатори. Үүнд бүх суурь тоног төхөөрөмж суурилагдана. Дараагийнх нь ховор металлын түүхий эдийн олборлолтын үеийн анхан шатны болон баяжуулалтын үеийн бүх шатны эрдэсийн болон химийн шинжилгээний лаборатори.  Үүний дотор голлох болон үндсэн дагалдах элементүүдийг шинжлэн тодорхойлох өндөр хүчин чадалтай шинжилгээний лабораторийг зохион байгуулна. Гуравдугаарт, баяжуулах лабораторийг байгуулна. Энд ашигт малтмалыг хаягдалгүй оновчтой  байдлаар баяжуулалтын горимыг тогтоох ажлыг хийнэ. Дөрөв дэх нь  бүрэн автоматжуулсан хагас боловсруулалтын технологи туршилтын лаборатори байна. Өөрөөр хэлбэл, энд үйлдвэрлэлийг зохион байгуулна гэсэн үг. Лаборатори тус бүрт өндөр хүчин чадалтай бүтээмж ихтэй суурь тоног төхөөрөмжүүд  багтаж байгаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Газрын ховор металлын судалгааны төвийг 2027 онд ашиглалтад оруулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани