Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Бүс ба Зам”-ын хүрээнд өндөр чанартай хамтын ажиллагааг ахиулах 8 алхам

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойг тохиолдуулан БНХАУ энэ өдрүүдэд нийслэл Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний III чуулга уулзалтыг зохион байгуулсан байна. Дэлхий нийтийн анхаарлын төвд буй уг чуулга уулзалтад 130 улс орны төр, засгийн газрын тэргүүн нар болон 30 гаруй олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Ази тивийг Европ, Африк цаашлаад дэлхийн өнцөг булан бүртэй хуурай зам болон далай тэнгисийн замаар холбож, улмаар худалдаа болон эдийн засаг зэрэг өргөн цар хүрээг хамарсан салбарт улс орнууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий уг санаачилгад одоогоор таван тивийн 150 гаруй улс орон болон 30 гаруй олон улсын байгууллага нэгдэж, 200 гаруй хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулаад байна.

Ши Жиньпин дарга 10 дугаар сарын 18-нд чуулга уулзалтыг нээж үг хэлэхдээ “Бүс ба Зам” санаачилгын хүрээн дэх өндөр чанартай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих найман алхмыг дэлхий нийтэд танилцуулсан юм. Уг найман алхмыг та бүхэнд танилцуулъя.

Нэг. БНХАУ “Бүс ба зам”-ын олон хэмжээст холболтын сүлжээг байгуулна. Тодруулбал, тус улс Хятад-Европыг холбосон экспресс галт тэрэгний өндөр чанартай бүтээн байгуулалтыг түргэтгэж, Каспийн тэнгис дамнасан олон улсын тээврийн коридорын бүтээн байгуулалтад оролцож, Хятад-Европын төмөр замын шуурхай хамтын ажиллагааны форумыг зохион байгуулна гэж Ши Жиньпин дарга мэдэгдсэн юм. Мөн Хятад улс холбогдох бусад талтай хамтран Евроазийг дамнасан төмөр зам, авто тээврээр шууд холбогдсон ложистикийн шинэ коридор байгуулах аж.

Хоёр. Хятад улс дэлхийн эдийн засгийн нээлттэй байдлыг хөхиүлэн дэмжих бөгөөд 2024-2028 онд тус улсын нийт барааны худалдаа 32 их наяд ам.доллар, үйлчилгээний худалдаа нь 5 их наяд ам.доллар давах төлөвтэй байна. Мөн тус улс Торгоны замын цахим худалдааны хамтын ажиллагааны туршилтын бүсүүдийг байгуулж, олон оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр, хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээ байгуулах бөгөөд үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэвтрүүлэхэд тулгарч буй бүх саад тотгорыг арилгана. Түүнчлэн жил бүр “Дэлхийн дижитал худалдааны экспо” зохион байгуулахаа Ши Жиньпин дарга мэдэгдсэн юм.

Гурав. БНХАУ “Бүс ба Зам” санаачилгын бодит хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд тус санаачилгын хүрээн дэх төслүүдэд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Хятадын Хөгжлийн банк болон Хятадын Экспорт-Импортын банк хөрөнгө хуримтлуулах платформ байгуулж, Торгоны замын санд хөрөнгө мөнгө нэмж төвлөрүүлэн зах зээлийн журам, бизнесийн арга хэлбэрээр “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагааг дэмжих болно гэж БНХАУ-ын дарга мэдэгдлээ. Мөн “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд ард иргэдийн амьжиргааг дэмжих 1000 жижиг хэмжээний төсөл хэрэгжүүлэх аж.

Дөрөв. Хятад улс ногоон буюу байгаль орчинд ээлтэй хөгжлийг дэмжсээр байх бөгөөд ногоон дэд бүтэц, ногоон эрчим хүч, ногоон тээвэр зэрэг салбарт улс орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд олон улсын ногоон хөгжлийн эвсэлд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхээ БНХАУ-ын дарга мэдэгдлээ. Хятад улс “Бүс ба зам”-ын ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудыг хэрэгжүүлж, 2030 он гэхэд түнш орнуудын 100 мянган хүнд сургалтын боломж олгоно гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Тав. Хятад улс шинжлэх ухаан, технологийн инновацийг үргэлжлүүлэн ахиулж, “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагааны мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж, “Бүс ба зам’’-ын шинжлэх ухаан технологийн солилцооны анхдугаар бага хурлыг зохион байгуулна гэж Ши Жиньпин дарга хэллээ. Мөн тус улс “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн улс орнуудтай хамтран байгуулсан лабораториудын тоог ирэх таван жилд 100-д хүргэж, бусад орны залуу эрдэмтдэд Хятадад богино хугацааны хөтөлбөрүүдэд хамрагдах боломж олгоно.

Зургаа. Хятад улс иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхийн тулд солилцооны хөтөлбөрүүдийг эрчимүүлж, “Бүс ба Зам”-ын түнш орнуудтай соёл иргэншлийн асуудлаарх яриа хэлэлцээг сайжруулахын тулд Лянжугийн форумыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн тус улс “Торгоны замын хөтөлбөр” хэмээх засгийн газрын тэтгэлгээ үргэлжлүүлэн олгосоор байх аж.

Долоо. Хятад улс “Бүс ба Зам”-ын бүрэн бүтэн бөгөөд нэгдмэл байдалд суурилсан хамтын ажиллагааг ахиулна. Ши Жиньпин даргын мэдэгдсэнээр, Хятад улс хамтын ажиллагааны түншүүдтэйгээ “Бүс ба Зам”-ын нэгдмэл байдлыг бэхжүүлэх ололт амжилтууд, хэтийн төлөвийн талаарх тайланг нийтэлж, “Бүс ба Зам”-ын нэгдмэл байдлыг бэхжүүлэх өндөр түвшний зарчмуудыг гаргаж, “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагаанд оролцогч компаниудад зориулсан шударга байдал, нийцлийн үнэлгээний тогтолцоог бий болгоно.

Найм. Хятад улс “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны институцийн бүтцийг бэхжүүлнэ. Мөн Хятад улс “Бүс ба Зам”-ын түнш орнуудтайгаа эрчим хүч, татвар, санхүү, ногоон хөгжил, гамшгийг бууруулах, авлигатай тэмцэх, судалгааны төв, хэвлэл мэдээлэл, соёл урлаг болон бусад салбарыг хамарсан олон талт хамтын ажиллагааны платформыг бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэж Ши Жиньпин дарга мэдэгдлээ. Түүнчлэн тус улс “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагааны чуулга уулзалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж, уг чуулга уулзалтын нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах юм.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: baike.baidu.com
“Бүс ба Зам”-ын хүрээнд өндөр чанартай хамтын ажиллагааг ахиулах 8 алхам
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани