Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Протокол: “Тавантолгой” ХК-ийн удирдлагууд архивын баримтаа устгачихсан юм уу?

Протокол: “Тавантолгой” ХК-ийн  удирдлагууд архивын баримтаа устгачихсан юм уу?

 

УИХ-аас байгуулсан Түр хорооноос Нүүрсний хэргийн сонсголын эхний хэсгийг өчигдөр эхлүүллээ. Өчигдөр эхэлсэн нээлттэй сонсголын протоколыг хүргэе.

 

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

- Түр хорооны ирц бүрдэж олонх  нь хүрэлцэн ирсэн тул сонсголын үйл ажиллагааг нээж байна. Энэ удаагийн  түр хорооны нотлох баримтын шинжлэн судлах сонсголыг  дараах асуудлын хүрээнд арванхоёрдугаар сарын  4,7, 18-22 –нд хоёр үе шаттай зохион байгуулна.  Эхний удаагийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн  нүүрс борлуулалт, тээвэрлэлт экспортын үйл ажиллагаа болон  бусад бараа үйлчилгээ  худалдан авалтын үйл ажиллагаа,  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил үйлчилгээ худалдан авалтын  үйл ажиллагааг сонсоно.

УИХ-ын гишүүн Б.Цогтгэрэл:

-Жил дамнасан, олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн нүүрсний сонсгол эхэлж байна. Жижиг “Тавантолгой” компани энэ сонсголд хэр хамааралтай байсан юм бол доо. Одоогийн удирдлагууд ирсэн үү. 2011-2021 оны хооронд 25-400 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Тус компани 2022 онд 2.5 тонн нүүрс олборлоод 700 тэрбумын борлуулалтын орлого, 350 тэрбумын зардалтай ажилласан байна. 2023 онд хэчнээн хэмжээний  нүүрс олборлож, хэчнээн борлуулалт хийж хэдэн хувийн зардал гаргаж, хэдэн төгрөгийн ашигтай ажилласан бэ.  2022-2023 оны харьцуулсан тоог  мэдмээр байна.

“Тавантолгой” ХК-ийн захирал Д.Артаг:

-Уурхайн олборлолт  үйлвэрлэлийн ажил хэвийн  явж байгаа. 2023 оны  бизнес төлөвлөгөө гурван сая тонн нүүрс.  Тиймээс зорьсон хэмжээндээ арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө хүрч ажиллана.  Бид нүүрсний орлогыг өмнөх жилээс дутаахгүй байх үүрэгтэй. 

УИХ-ын гишүүн Б.Цогтгэрэл:

-Та дутуу мэдээлэл өгөөд байна. “Тавантолгой” ХК-д шинээр бүрэн эрх төлөөлөгч томилсон учраас санхүүгийн үзүүлэлт илүү сайжрах ёстой байсан. Явцын дунд мэдээллээ илүү тодорхой болгож өгөхийг хүсье.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Шинжээчийн дүгнэлтэд гол асуудал нь  баримт материалын бүрдэл дутуу байгаа байдал. Тухайлбал,  1995-1999, 2006,  2009 оны ТУЗ-ийн тогтоол байхгүй. 1995-2012 он хүртэлх ТУЗ-ийн хурлын тэмдэглэл байхгүй. 1995-2007,  2013, 2015 оны компанийн бизнес төлөвлөгөө байхгүй. 1995- 2014 он хүртэлх компанийн үйл ажиллагааны тайлан байхгүй. 1995-2010 он хүртэлх гүйцэтгэх захирлын тушаал байхгүй. 1995-2010 он хүртэлх ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө  байхгүй. 1995- 2015 он хүртэлх  ашиглалтын үйл ажиллагааны тайлан байхгүй. 1995-2013 он хүртэлх хөрс хуулах ажлын гэрээ, 1995-2011 он хүртэлх хөрсний хэмжилтийн акт байхгүй. 1995- 2014 он хүртэлх тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ байхгүй.  1995-2019 он  хүртэлх тэсэлгээний ажлын акт байхгүй.  1995- 2004 он хүртэлх нүүрс худалдах, худалдан авах гэрээ  байхгүй. 1995- 2004 он хүртэлх нягтлан бодох бүртгэлийн программын дата байхгүй. Өөрөөр хэлбэл энэ компани, байгууллага мөн үү. Устгачихсан юм уу.

 Гэрч н.Шүрэнхишиг:

-2010 онд  аймгийн Архивын газарт  бүх баримтуудаа үзүүлээд шаардлагатай материалуудаа өгсөн. 2011 оноос хойш компани дээрээ бааз үүсгээд компанидаа хадгалдаг болсон.

УИХ-ын гишүүн  Г.Ганболд:

-Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Л.Батчулуун даргаас тодруулъя. Би иргэдийн хурлын процесс яаж явдгийг мэдэж байгаа.  Гэхдээ та нар энгийн логикоор бод доо. 51 хувийг эзэмшиж байгаа  иргэдийн хурлынхан бүх эрх ашиг  нь ард түмэн.  Хэзээ ч ард түмний талд 51 хувиа алдахгүй. Ард түмний төлөөллийн байгуулага 49 хувийнхаа төлөөллийн хүнийг  51-хувийн  ТУЗ гишүүнээр оруулж байхдаа та юу бодож  байв.  Ард түмнээ бодов уу.

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Л.Батчулуун:

-Энэ  хурлын тэмдэглэл процессоор нотлогдох байх.  Өнөөдрийг  хүртэл бид 51  хувийн хувьцааныхаа  эрх ашгийг хамгаалсаар ирсэн. Хувьцаа эзэмшигчид,  тэдний эрх ашгийн төлөө  аймгийнхаа иргэдийн төлөө ИТХ ажилласаар ирсэн.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Нүүрсний сонсголын гол зорилго бол нүүрсний хулгайг таслан зогсоох. Нүүрсний хулгайгаас болж алга  болж байгаа мөнгө орон нутаг, иргэдийн  амьдрал, улс орны  хөгжилд  эерэг ач холбогдол өгөх ёстой.  Гэвч нүүрсний хулгайн хэргээс болж өнөөдөр Өмнөговь аймгийн иргэдийн амжиргааны түвшин, ажилгүйдэл ямар түвшинд  хүрсэнг 2009 оноос хойшхи  статистик мэдээллээс харж болно.  “Тавантолгой” ХК-ийн тухай танилцуулсан материал дотор ихэнх материал, ялангуяа 2011-2014 оны үйл ажиллагаатай холбоотой тайлан байхгүй байна. Энэ  нь Ашигт малтмалын ерөнхий газар, Үндэсний геологийн албанд  ч энэ мэдээлэл байхгүй байна гэж  шинжээч хэлж байна. Яагаад Монголын төр энэ үед ажлаа хийхгүй байсан юм бол.  Тайлан дутуу болохоор яаж  нүүрсний сонсголыг шударга, бодитой явуулах вэ.

Шинжээч:

-Хяналт шалгалтын хүрээнд бид “Тавантолгой” ХК-д томилолтоор ажилласан. Ирүүлсэн  баримт материалын хэмжээнд танилцуулахаар бэлдсэн.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Гурав дахь эх үүсвэрээс  зарим зүйлийг авч ашигласан гэж шинжээч хэлж байна. Энэ нь хэр бодитой  гэж үзэж байгаа вэ.  Эдгээр байхгүй материалууд Ашигт малтмалын ерөнхий газар, Үндэсний геологийн албанд  хадгалагдаагүй үлдсэн шалтгааныг асуумаар  байна.

Хянан шалгагч:

-Гурав дахь эх сурвалж болж ашигласан  мэдээллийг Үндэсний Аудитын газар,  Гаалийн Ерөнхий газар, Татвар ерөнхий  газраас  авсан. Тиймээс  мэдээллийн үнэн зөв байдлыг   хууль, төрийн байгуулага хариуцна. Мэдээж үнэн  зөв мэдээлэл  гэж үзэж ашигласан.  Тодорхой жилүүдийн материалыг аймгийн Архивт хүлээлгэн өгсөн гэдэг тайлбарыг биднийг томилолтоор ажиллах хугацаанд  тухайн компаниас өгөөгүй. Бид  компаниас ирүүлсэн албан бичгийн хүрээнд  танилцуулсан.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-“Тавантолгой”  ХК-аас сайд, дарга эрх мэдэлтнүүд, ард түмнийхээ мөнгөнөөс хумсалсан. Би өмнө  үндэсний компанийн талаар нэг ч ярьж байгаагүй. Одоо ярьж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асууя. “Таван толгой”  ХК-аас  Өмнөговь аймгийн иргэдээс гадна ямар хүмүүс хувьцаа эзэмшдэг вэ.

 Гэрч н.Шүрэнхишиг:

-Би 2022 он хүртэл “Тавантолгой”  ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. 2006-2021 оны ногдол ашиг 561.4 тэрбум төгрөг нийт хувьцаа эзэмшигчиддээ тараасан.  Үүний 286.3 нь  орон нутагт.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Зах зээлийн үнэ  нэмэгдчихээд байхад ИТХ юу хийж байсан юм бэ.  ИТХ-аас ТУЗ-ийн  дарга нарт удирдамж өгч байсан уу.  Яагаад өнөөдрийг хүртэл зөвхөн  цөөнх нь үйл ажиллагаагхэрэгжүүлээд  хэдэн тэрбум  төгрөг төсөв оруулсныгаа гайхалтай сайхан бодож

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Л.Батчулуун:

-Жил бүр  ТУЗ-д чиглэл  өгдөг.  Юу хэлэлцэх үү,  Өмнөговь аймгийнхаа төсөв хөрөнгийг яаж бэхжүүлэх үү, хөрөнгө төвлөрүүлэх үү гээд чиглэлээ тогтоол хавсралтаар өгөөд явдаг.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-“Тавантолгой” ХК хувь эзэмшигчдийн 12.9  нь  бусад гэсэн ангилалд байна. Энэ  арав гаруй хувьд иргэд байна уу эсвэл хуулийн этгээд байна уу. “Тавантолгой” ХК-ийн захирал Д.Артаг та яаж томилогдсон бэ

Шинжээч:

- Тавантолгой” ХК хувь эзэмшигчдийн 12.9 хувийг иргэд аж, ахуйн нэгж   бүрдүүлж байна.   Тоон мэдээллийг тодруулж хэлье.

“Тавантолгой” ХК-ийн захирал Д.Артаг :

-Би  -“Тавантолгой” ХК-д энэ оны гуравдугаар  сарын 1-нээс ажиллаж эхэлсэн. Зургадугаар сарын 9-ний өдрийн төлөөлөн удирдах  зөвлөлийн хурлаас хойш гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаа.  Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаагүй гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Протокол: “Тавантолгой” ХК-ийн удирдлагууд архивын баримтаа устгачихсан юм уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

Өнөөдөр, 16:09
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

Өчигдөр, 16:04
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

Өчигдөр, 13:00
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

Өчигдөр, 12:22
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

Өчигдөр, 10:04
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани