Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний салбарын нүүрийг "Эрдэнэс таван толгой " тахалж магадгүй

"Эрдэнэс Тавантолгой" компанийн уурхайн агуулахаас өдөрт 100 тоннын даацтай 300-400 машин нүүрс тээдэг гэнэ. "Тавантолгой" ганц компанид нүүрсээ борлуулж байгаа бол "Энержи ресурс"-ийн борлуулалт   ч   багасчээ.  Тиймдээ  ч авто зам, гаалийн хяналт шалгалт, нэвтрүүлэх ачаалал буурсан байна. Зэргэлдээх уурхайнуудынх нь үйл ажиллагаа хумигдсан нь "Эрдэнэс Тавантолгой"-д өрөө хурдан дарах, борлуулалтаа нэмэгдүүлэх боломж олгож буйг уурхайн ерөнхий захирал Н.Нямгэрэл ярьсан  юм.  Хятадын  "Чалко"-гоос 2012 онд зээлсэн 350 сая ам.долларын өрийг "Эрдэнэс Тавантолгой" компани Цанхийн зүүн уурхайгаас олборлосон нүүрсээрээ дарж байгаа. Одоо 90 гаруй сая ам.долларын нүүрс нийлүүлснээр өрөө барагдуулж дуусах аж. Тэгвэл Цанхийн баруун уурхайгаас дөрвөн сая гаруй тонн нүүрс Хятадын 10 орчим компанид борлуулах гэрээ байгуулжээ. Уурхайн амнаас тонн нүүрсийг 34-36 ам.доллараар борлуулдаг гэсэн мэдээ бий. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой" компани нэг тонн нуүрснээс 3-5 ам.долларын ашиг олж байна гэсэн тооцоо гаргаж болно.
Монгол Улс энэ жил 31 сая тонн нүүрс олборлоно гэж төлөвлөсөн. Үүний 11 сая тонныг "Эрдэнэс Тавантолгой" компани дангаараа гүйцэтгэх төлөвлөгөөтэй. Тус компани одоогоор 2.7 сая тонн нүүрс экспортолсон бол агуулахдаа төдий дайны "хар алт" овоолоод байгаа гэнэ. Түүнчлэн хөрсийг нь хуулж, олборлоход бэлэн болгосон 1.5 сая тонн нүүрс бий аж. "Эрдэнэс Тавантолгой"-н борлуулалт хоёрдугаар улиралд огцом сайжирч, олон компанитай гэрээ хийсэн билээ. Хятадын нүүрсний зах зээл тогтвортой, борлуулалт энэ хэвээр байвал 11 сая шоо метр хөрс хуулж, 10-11 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой гэнэ. Мэдээж тус компанийн энэ жилийн хамгийн том зорилт "Чалко"-гийн өрийг төлж дуусгах юм. Наймдугаар сар гэхэд төлж дуусгах төсөөллөө "Эрдэнэс Тавантолгой"-н-хон танилцуулж байсан.
Энэ өдрүүдэд Хятадын "Шинхуа" компанийн төлөөлөл Улаанбаатарт хүрэлцэн ирж, "Эрдэнэс Тавантол-гой'' компанийн удирдлагуудтай нүүрс худалдан авах хэлэлцээ хийж байна. Хэлэлцээ удахгүй эцэслэх бололтой.   Уурхайн   ерөнхий   захирал Н.Нямгэрэл "Шинхуа" компани тун удахгүй манайхаас нүүрс ачиж эхлэх байх" гэж хэлсэн юм. "Чалко"-той дүйцэхүйц энэ том компанид нэлээд их хэмжээний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулах болов уу гэж шинжээчид таамаглаж байгаа. Нүүрсний боруулалт муудаж, зах зээл нь хумигдсан өнөө жил "Эрдэнэс Та-вантолгой" компани энэ салбарын нүүрийг тахалж магадгүй нь.
Дэлхийд нэр хүндтэй, Австралийн "Макмохан" компани таван жилийн гэрээ байгуулан "Эрдэнэс Тавантолгой"-н Цанхийн зүүн уурхайн олборлогчоор ажиллаж байгаа. Тус компанийн техникийн бэлэн байдал 64 хувьтай гэнэ. Уг нь техникийн бэлэн байдлыг 85 хувиас доошгүй байлгаж байж уурхайн олборлолт илүү үр ашигтай болдог байна. "Макмохан"-ы техникийн бэлэн байдал анхнаасаа шаардлага хангаагүй гэдэг. Олон оролцогчоос шалгаран өндөр хөлс, урт хугацаатай гэрээ хийж, морилон ирсэн "Макмохан" үндэсний том компанийн маань үйл ажиллагааг хойш чангааж буй нь тоогуй.
Харин "Хишиг арвин индустриал", "Мира", "Уул уурхайн үндэсний олборлогч" компанийн "Монгол уурхайчид" түншлэл сайн ажиллаж буйг "Эрдэнэс Тавантолгой"-нхон дуулгав.   Ерөөсөө   эднийх  "Макмохан"-аас илүү ажиллаж байгаа нь харахад л андашгүй. Цанхийн зүүн аманд ганц экскаватор байсан бол "Монгол уурхайчид"-ын олборлолт явуулж буй баруун уурхайд дөрвөн "экска" ажиллаж байлаа. "Монгол уурхайчид"-ын техникийн бэлэн байдал 85 хувиас давж, шаардлага хангаж буй аж. Өдөрт 60 мянган шоо метр уулын цул олборлож буй уг нэгдлийн хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэх боломжтой гэж "Эрдэнэс Тавантолгой" компанийн уурхайн ерөнхий захирал ярилаа. Тус компанийн техникийн нөөцөд дөрвөн экскаватор, хүнд даацын 10 машин бэлэн байгаа гэнэ лээ.
"Эрдэнэс Тавантолгой" компани "Монгол уурхайчид"-тай нэг шоо метр уулын цулыг 8000 төгрөгөөр олборлуулах гэрээ хийснийг сонгон шалгаруулалтын дараа мэдээлж байсан. Тэгвэл хангалтгүй ажиллаж буй "Макмохан" компани нэг шоо метр уулын цул олборлосныхоо хөлсөнд хэдэн төгрөг авдаг бол. Энэ талаар Н.Нямгэрэл захирлаас тодруулахад тодорхой зүйл хэлсэнгуй. Нэгэн эх сурвалжийн хэлснээр "Макмохан" нь "Монгол уурхайчид"-аас Хоёр дахин их хөлс авдаг аж"  '
Тавантолгойн ордын Цанхийн хэсгээс нүүрс олборлож буй гурван ам нийлэх нь ээ. "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрс олборлодог Цанхийн зүүн, баруун ам нийлэхэд гучин метрийн "хана" үлдсэн харагдав. Бидний "жижиг" хэмээн нэрийддэг 'Тавантолгой" компанийн дөрөвдүгээр ам Цанхийн зүүн амтай нийлэхэд бас төдий хэмжээний зай байгаа аж. Хоёр компани уурхайн ам нийлэх хэсгийн нүүрсийг хэрхэн хувааж олборлох талаар гэрээ хийж буй гэнэ. Тохиролцоонд хүрсний дараа хоёр амыг тусгаарласан хамрын хөрсийг хуулж, олборлолт хийх юм байна. Өдгөөгөөс гурван жилийн өмнө Цанхийн хэсэгт 'Тавантолгой" компанийн уурхай хоёр амтай байлаа. Харин 2011 оноос "Эрдэнэс Тавантолгой" компани үйл ажиллагаагаа эхлүүлснээр энэ хөндийн нөөцийг томоохон нуурын дайтай хотгор үүстэл олборложээ.
6.2 тэрбум тонн нүүрсний нөөц-тэй Тавантолгойн ордыг "Эрдэнэс Тавантолгой" компани дор хаяж 100 жил ашиглана гэж төлөвлөж байгаа. Төдий хугацаанд нөөцийг нь олборлож, борлуулсны дараа энэ хөндийд хэдэн мянган жил хадгалагдсан үүц шавхагдана. Тэр үед Монгол Улс хэрхэн хөгжсөн байх бол гэж хүн бүр дотроо бодож суугаа. Улс орноо хөгжүүлэх, иргэддээ сайхан амьдрах орчин бүрдүүлэх хөрөнгө бий  болгох  зорилгоор  монголчууд
ашигт малтмалын нөөцөө олборлон худалдаж буй билээ.
Уурхайтай нь танилцах үеэр "Эрдэнэс Тавантолгой" компани Тавантолгойн ордын зэргэлдээ орших Цогтцэций суманд нийгмийн хариуцдагаа хэрэгжүүлэх нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Тус компани орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, тэдний хүсэлтээр сум дундын хүн эмнэлэгт нь түргэн тусламжийн тусгай тоноглолтой машин, баг бүрт нь бага оврын трактор бэлэглэсэн юм. Хүн ам олноор суурьшиж, уул уурхай дагасан үйлчилгээний бизнес хөгжин, өргөжин тэлж буй Цогт-цэций сумын хүн эмнэлгийнх нь түргэн тусламжийн автомашин нь хуучирч эвдэрдэг болжээ. Тус сумын Засаг дарга Н.Амгалан "Манай сумын хүн эмнэлгийн автомашин эвдэрч, малчдадаа түргэн тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байсан" хэмээгээд эмнэлгийн тусгай тоноглол бүхий түргэн тусламжийн шинэ автомашин бэлэглэсэн "Эрдэнэс Таван-толгой" компанийнханд талархлаа илэрхийлсэн юм. Түүнчлэн тэднийх сумын төв гудамжинд гэрэлтүүлэг тавих, гурван га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг ажилд нийт 500 гаруй сая төгрөг зарцуулах юм байна.

Т.ЭНХБАТ   "Өнөөдөр" сонин
Нүүрсний салбарын нүүрийг "Эрдэнэс таван толгой " тахалж магадгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани