Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

НИКОЛА МАС: МОНГОЛ УЛСАД ЦӨМИЙН ХОГ ХАЯГДАЛ БУЛШЛАХГҮЙ

НИКОЛА МАС: МОНГОЛ УЛСАД ЦӨМИЙН ХОГ ХАЯГДАЛ БУЛШЛАХГҮЙ

 

Монгол Франц Улс ураны төсөлд хамтан ажиллах төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад буй. Үүнтэй холбогдуулан бид Франц Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалттай "Орано” группийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр "Орано” группийн Ерөнхийлөгч  Никола Мастай ярилцлаа.

-Монгол Улсын Засгийн газар Франц Улсын "Орано” групптэй уул уурхайн салбарт хамтран ажиллах гэж буй. Франц УЛсын "Орано” группийн талаар та юун түрүүнд мэдээлэл өгөхгүй юү?

           -"Орано” группийн 90 хувийг Франц Улсын Засгийн газар 10 хувийг Японы аж үйлдвэрийн компаниуд эзэмшдэг. Бид цөмийн материалын олборлолтоос эхлээд хувиргалт, баяжуулалтын салбарт ажилладаг. Өөрөөр хэлбэл, цөмийн цацраг идэвхит материалыг олборлох, хувиргах, баяжуулах, цөмийн цахилгаан станцын ашигласан түлшийг дахин боловсруулах гэсэн цөмийн эрчим хүчний салбарт ажилладаг. Манай "Орано” группийн "Орано майнинг” компани  буюу цацраг идэвхит материалын олборлолтын салбар нь 70 жилийн түүхтэй. Бид АНУ, Франц,  Япон, Канад, Египет, Казахстан Улсад олборлолт явуулж байна. Мөн одоо Узбекистан, Монгол Улсад олборлолт хийхээр төсөл хэрэгжүүлэх гэж байна. Бид Монгол Улсад геологийн хайгуул, үйлдвэрлэлийн туршилт хийж 25 жилийн үйл ажиллагаа явуулсны үр дүнд Хөрөнгө оруулалтын гэрээгээ Засгийн газартай хэлэлцэж байна. Би урьд нь "Орано майнинг” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Монгол Улсад хэд хэдэн удаа очих завшаан тохиож байлаа.

ГАЗАР ДОР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ НЬ ГАЗРЫН ГАДРАГА ГҮНИЙН УС МАШ БАГА АШИГЛАДАГ, НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХЭД ХАМГИЙН ХЯЛБАР, ҮЙЛДЭРЛЭЛИЙН ЯВЦАД ХАМГИЙН БАГА ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭДЭГ

-Хоёр улсын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах бэлтгэл ажил хангадсан. Манай улсын хувьд ураны олборлолт хийхэд аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ гэдэг дээр анхаарал хандуулж байна. Энэ талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юү?

          -Хоёр улс уран олборлох төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг 25 жилийн хугацаанд хангаж байна. Бид өнгөрсөн хугацаанд хайгуул хийж, орд газраа тогтоосон. Улмаар туршилтын олборлолтоо хийгээд байна. Монгол Улсад уран олборлохдоо газар дор уусган олборлох технологиор олборлолт хийх юм. Энэ нь байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөө үзүүлдэг, байгалийг унаган төрхөөр нь хадгалах боломжтой технологи юм. Бидний ашиглах гэж байгаа газар дор уусган олборлох технологийг 1960 оноос АНУ ашиглаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл олборлолт явуулж байгаа юм. Манайх энэ технологиор Казахстан Улсад олборлолт хийж байна. Дэлхийд жилд олборлож байгаа нийт ураны 50 орчим хувийг энэ технологиор олборлодог. Энэ нь бол газрын гадрага гүнийн ус маш бага ашигладаг. Мөн нөхөн сэргээлт хийхэд хамгийн хялбар, үйлдэрлэлийн явцад хамгийн бага эрчим хүч хэрэглэдэг гэдгээрээ давуу талтай.

-Монголчуудын хувьд уран химийн цацраг идэвхит бодис. Тиймээс цацрагийн болон химийн аюултай гэх ойлголт бий. Мөн Чернобелийн станцын аюул болон Фүкүшимагийн ослоор хүлээж авах нь бий. Уран олборлож эхэлснээр цацрагийн болон химийн аюул бий юү?

           -Цөмийн эрчим хүчний салбарт уран олборлолт хамгийн аюул багатай нь. Цөмийн эрчим хүчний салбар жил ирэх тусам хөгжиж байна.Үйлдвэрээс тоног төхөөрөмжийн хоолой, сэлбэг хэрэгсэл, цэвэрлэгээнд ашигласан алчуур зэрэг байгалийн уранд бохирдсон эд зүйлс гарна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан цөмийн материалтай хаягдал гарахгүй. Үйлдвэрт ажиллах ажилчид ердийн ажлын хувцастай ажиллаж болно.

ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНЭЭС ГАРГАСАН ХОГ ХАЯГДЛЫГ ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦ НЬ БҮРЭН ХАРИУЦДАГ

-Монгол Улсад уран олборлосны дараа цөмийн хог хаягдлаа булшина гэсэн ойлголт байдаг.  Цөмийн хаягдлаа яадаг юм бэ?

           -"Орано” групп цөмийн эрчим хүчний материал үйлдвэрлэх салбарт үйл ажиллагаа явуулдаг гэдгийг дээр дурдсан. Цөмийн эрчим хүчнээс гаргасан хог хаягдлыг цөмийн цахилгаан станц нь бүрэн хариуцдаг. Тэгэхээр Монгол Улсад цөмийн хог хаягдал булшина гэдэг ойлголт байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

-Ураныг газар дор уусган олборлох технолгиор хүхрийн хүчил уусган олборлоно гэж байгаа. Иргэдийн хувьд химийн урвал явагдаж байгаа учраас ирээдүйд учрах эрсдэл байх вий гэх болгоомжлол байна. Газар дор уусган олборлох нь хэр аюулгүй технологи вэ?

            -Газар дор уусган олборлох технологиор уран олборлоход ундны устай холбогдохгүй. Энэ олборлолтыг хийхэд судалгаа хийдэг. Маш сайн шавран давхрага бий болсон эсэхийг харж байж олборлолт явуулдаг. Тэгэхээр бид геолгийн загвараа маш сайн судалдаг.Загвараа зөв гаргасны дараа олборлолт хийх боломжтой юм байна гэдгийг нь тогтоодог. Дараа нь уурхай ажиллах бүх хугацаанд хяналтын цоонгоор дамжуулан өөр өөр давхаргын усыг дээжилж шинжилдэг. Бүх судалгааг харъяалагдах мэрэгжлийн байгууллагад танилцуулдаг. Түүнээс гадна ус давхаргын усыг ангилдаг. Уурхайн олборлолт хийхэд тухайн усны чанар ямар байсан  тэр ангилалд бид буцаан хүлээлгэж өгнө. Элсэн чулуун ордууд дээр хуримтлагдсан ордод нэг тонн хүдрийн баяжмалд 300 грамм уран агуулагддаг.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСНААР 2024 ОНД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ХИЙЖ, 2028 ОНООС ОЛБОРЛОЛТЫГ ЭХЛҮҮЛНЭ

-Монгол Улс ураны төслийг Франц Улстай хамтарч хэрэгжүүлэх давуу тал нь юу юм бэ?

              -Монгол Улсын экспортын дийлэнх хувийг нүүрс, тодорхой хэмжээгээр газрын тос эзэлж байна. Энэ бол малтмал ашигт малтмал, малтмал эрчим хүч. Энэ бол дэлхийн дулааралд хамгийн их нөлөөлж байгаа эрчим хүчний эх үүсвэр гэгддэг. Тиймээс Монгол Улс уран олборлож, экспортод гаргаснаар дэлхийн дулаарлын эсрэг тэмцэж байгаа бүх нийтийн тэмцэлд нэгдэж байгаа нэг илэрхийлэл болох юм.  2023 онд Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц Улсад хийсэн айлчлал хоёр орны хамтын ажиллагаа, найрсаг харилцааг шинэ шатанд гаргасан. Үүн дээр нэмээд уул уурхайн төслөө урагшлуулбал хоёр улсын харилцаа улам өндөр түвшинд гарна гэдэгт итгэлтэй байна. Зөөвч-Овоо төслийг хэрэгжүүлсэн "Бадрах-Энержи” компанийн ажилчид хөрөнгө оруулалтын төслийг төсөн ядан хүлээж байна. Ингэснээр тэдний ажлын байр баталгаатай болж, олон ажлын байр бий болно. Дорноговь аймаг болон Монгол Улсын эдийн засагт маш эерэг нөлөө үзүүлнэ. Төсөл эхэлэхээс өмнө 400-500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Төсөл хэрэгжих хугацаанд нэг тэрбум 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм.

МОНГОЛ УЛС ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ШИЙДВЭР ГАРГАЧИХВАЛ ФРАНЦ УЛСЫН ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ АЖ ҮЙЛДВЭР БҮХ ТАЛААР ТУСЛАХАД БЭЛЭН

-Хөрөнгө оруулалтын гэрээ хойшлох нь ямар сөрөг үр дагаварт хүргэж байгаа юм бэ?

               -Хөрөнгө оруулалтын гэрээг бид хэлэлцээд бүтэн жил болсон. Нэг жилийн турш хэлэлцээр хийх ерөнхий хүрээгээ тохирч, тодорхойлсон. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээ зурагдахгүй байх асуудал үүсэхгүй байх гэж бодож байна.

           Энэ хөрөнгө оруулалтын гэрээ зурагдах хугацаа хойлох тусам Монгол Улсад ирэх эдийн засгийн үр өгөөж хойшилно. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын  гэрээ хийсний дараа хийх чухал ажлууд хүлээгдэж байна. Төслийг тодорхойлох чухал баримт бичгүүдэд хөрөнгө оруулалтын гэрээнд тохируулан өөрчлөлт хийх ажилбайгаа юм. Энэ ажил хийгдсний дараа 2024 оны сүүлчээр бүтээн байгуулалтын ажлыг хийж 2028-2029 оноос олборлолтыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 2500 тонн байна. Төсөл хэрэгжсэнээр 1000 гаруй ажлын байр бий болгоно.

-Монгол Улсын хувьд эрчим хүчний эх үүсвэртэй болох зорилт тавьж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаж, төсөл эхэлчихвэл цөмийн станц байгуулах ажил дээр "Орано” групп хамтран ажиллах уу?

           -"Орано” групп нь цөмийн эрчим хүчний станцын асуудлыг хариуцдаггүй. Гэхдээ Монгол Улсад цөмийн цахилгаан станц барих үгүйг өөрсдөө шийдэх эрхтэй. Монгол Улс цөмийн цахилгаан станц барих шийдвэр гаргачихвал Франц Улсын Цөмийн эрчим хүчний аж үйлдвэр бүх талаар туслахад бэлэн байгаа.

-Оюутолгойн гэрээг байгуулснаас хойш манайд хийх гэж байгаа том төсөл энэ. Тиймээс эдийн засгийн хүлээлт өндөр байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Франц Улсад айлчлал хийх үеэр хөрөнгө оруулалтын гэрээний протколд гарын үсэг зурсан. Энэ үеэр манайх татварын асуудал дээрээ өгөөж өндөртэй байх талаар ярилцсан гэж мэдээлсэн. Гэхдээ зарим асуудалд "Орано” групп ярилцах шаардлагатай гэсэн. Хүлээгдэж байгаа асуудал бий юү?

            -Хувьцаа эзэмшигчийн болон оффтейк гэрээг хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа шинчилнэ. Мөн ТЭЗҮ-ийг хөрөнгө оруулалтын гэрээний заалтад тохируулж өөрчлөлт оруулна. Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурчихвал том хэлэлцээр хийх асуудал гарахгүй.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

          -Баярлалаа.

https://ergelt.mn/news_full/2/single/41431
НИКОЛА МАС: МОНГОЛ УЛСАД ЦӨМИЙН ХОГ ХАЯГДАЛ БУЛШЛАХГҮЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани