Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эзэн нь ашгаа авч, эрэг нь усаа хашдаг

Эзэн нь ашгаа авч, эрэг нь усаа хашдаг

 

Одоогоос 12 жилийн өмнө "Эрдэнэс Тавантолгой” хувцаат компанийн 20 хувь болох 3 тэрбум хувцааг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гарчээ. Тухайн үеийн хүн амдаа хуваагаад нэг хүнд 1072 хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх болсноор Монголын улс төр хэмээх эмгэнэлт инээдмийн жүжгийн нэгэн сонирхолтой үзэгдэл эхэлжээ. Өнгөрсөн 10 гаруй жил та бид хувьцаа эзэмшиж байгаа гэж итгэж, сүүлийн хэдэн сонгууль дараалж засагласан эрх баригчид маань ч биднийг хувьтай, хувьцаатай гэж итгүүлж ирсэн юм. Гэхдээ итгэсэн, итгүүлсэн хоёрт ойлголтын багагүй зөрүү бий. Иргэд ХУВЬЦАА гэж ойлгодог, тийм болохоор хувьцааны ногдол ашгаа жил бүр авна гэж хүлээдэг. Харин эрх баригч МАН-ын дарга нар болохоор та биднийг харж үзээд тарааж байгаа БЭЛЭГ, хишиг гэж үздэг тул зөвхөн сонгуулийн жилд ам таглах ногдол ашиг өгнө, өгөхгүй гэж өвчүүний хоёр талын булчин өвчин орж хавдтал горьдоох ажээ. 

1072 хувьцааны ногдол ашиг: Эрт, бас илүүг өгч болох байсан

Хүмүүс мартамхай. Уг зан нь тийм, бүхнийг санаад байвал тархины "хаард дүүрнэ”. Сануулахад, 2016 онд Ардчилсан нам анх 300 мянган төгрөгийн ногдол ашиг олгож, 1072 хувьцааг мөнгөжүүлэн амь оруулж байжээ. Дараа нь? 2020, 2021, 2022, 2023 онд ногдол ашиг хуваарилах ёстой байсан.Үгүй дээ, сонгуулийн жил биш учраас МАН өгөхгүй нь мэдээж. Харин 2024 он бол сонгуулийн жил...

"2022 оны ашиг болох 120 мянган төгрөгийг цагаан сарын өмнө, 4 дүгээр сарын сүүлээр 2023 оны ашгийг тараагаад нийт 450 мянган төгрөг өгөх гэж байгаа юм байна. Уг нь 580 мянган төгрөг өгөх боломжтой. 2016 оноос хойш ногдол ашиг огт тараагаагүй. Сүүлийн үед нүүрсний экспорт нэмэгдэж байгаа тул иргэдэд тодорхой хэмжээгээр хувьцааны ногдол ашиг тараах нь зөв” гэж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдэгджээ. Б.Пүрэвдорж гишүүн төдийгүй Ардчилсан нам ч алгасаж байсан, одоо алгуурлаж, өгөх ч юм шиг, үгүй ч юм шиг горьдоогоод байгаа ногдол ашгийг цөхөрсөн олон, сөхөрсөн түмэндээ өг гэж шаардаж байгаа юм байна.

Иргэн Пүрэвдорж 1072 хувьцаатай гэдэг нь тус компанийн тодорхой хэмжээний хувийг эзэмшиж байгаа гэсэн үг. Монголд ч, дэлхийд ч үүнийг өөр ямар ч салаа утгагүйгээр ингэж л ойлгодог. "Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1,5 их наяд, 2023 онд 3 их наяд гаруй төгрөгийн ашигтай ажилласан байна. Тэгвэл хувьцаа эзэмшигч 3 сая гаруй хүн ногдол ашгаа хуулийн дагуу авах ёстиой гэж сөрөг хүчин шахаж, шавдуулж байгаа нь зүйн хэрэг.

Тэгээд ч Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөд "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж цагаан дээр хараар, балархай биш илэрхий утгаар дурджээ.

Гэхдээ... 116 мянгыг тарааж шинэлээд өнгөрөх үү?

Өнөөдөр бид зөвхөн "Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Ногдол ашиг өг гэж нэг нам нь шахаж, эрх баригчид нь хий дэлбэрсэн шокноос болоод "Харин ээ?” болчихсон дүлэгнээстэй. Ногдол ашиг хуваарилж болно, хууваарилах ч ёстой. Гэхдээ "Би чамд хайртай” киноны Баяраагийн аавын хэлдэгчлэн "Асуудал ингээд л болоо” юу? Цаашдаа яах вэ? Хачирхалтай нь гэхээсээ илүү харамсалтай нь 1072 хувьцаа өнөөдөр арилждаг, бэлэглэдэг, барьцаалдаг хувьцаа биш. Хоёрдогч зах зээлд арилжаалдаг сонгодог хувьцаа болгохгүйгээр эрх баригчид дуртай үедээ ногдол ашиг хуваарилдаг, хэдийг хэзээ өгөхийг төр шийддэг байж таарахгүй. Хувьцаа эзэмшигчид нь хяналт тавьдаг, эрх мэдлээ хэрэгжүүлдэг нээлттэй компани байх ёстой.

Тийм ч учраас хоёрдогч зах зээлд арилжаалдаг сонгодог хувьцаа болгохгүйгээр эрх баригчид дуртай үедээ ногдол ашиг хуваарилдаг, хэдийг хэзээ өгөхийг төр шийддэг байж таарахгүй гэж сөрөг хүчин үзэж байна. Үнэхээр ч иргэн бид хувьцаа эзэмшигчид нь юм бол хяналтаа тавьдаг, эрх мэдлээ хэрэгжүүлдэг нээлттэй компани байх ёстой. Их наядаар нь хулгайлж цөлмөөгүй, ил тод, мэргэжлийн менежменттэй явж ирсэн бол, нээлттэй, тунгалаг компани байсан бол ашиг нь асар ихээр нэмэгдэж, хуримтлал нь өнөөгийнхөөс хэд дахин их байх байлаа. Компанийн засаглалыг сайжруулахгүй, эрх баригчдын цүнх баригчдыг томилон удирдуулсаар байвал "Нүүрсний хэрэг-2”, "Нүүрсний хэрэг-3” … "Нүүрсний хэрэг-14” гэх мэтээр олон олон шүүх хурлыг бид толгой сэгсрэн үзэх болно. Тийм учраас Засгийн газраас биш хөндлөнгийн, хараат бус удирдлагатай байх Үндэсний баялгийн сантай болъё гэж АН-ын санаачилсан хуулийн төсөлд тусгажээ. Гэснээс ямар хуулийн төсөл билээ?

"Тусгаар тогтнол” гэсэн үү? Юун хуулийн төсөл вэ?

Дэлхийн банкнаас хийсэн судалгаанд цочмоор нэгэн тоо бий. Олсноо хураадаггүй, хувааж иддэг хүн сүргийн тухай гэж хатуухан хэлж болмоор тоо. "Сүүлийн 15-16 жилд төсөвт шууд орж байгаа ашигт малтмалын салбарын орлого, түүнийг барьцаалж Засгийн газраас босгосон бондыг оролцуулаад 20 гаруй тэрбум долларын орлого орсон байна. Гэтэл олсон орлогынхоо 100 төгрөг тутмын 99 төгрөгийг нэгэнт зарцуулжээ. Тогтворжуулалтын сан болоод Ирээдүйн өв санд нийт орлогын 1 хувь үлдсэн” гэж энэ судалгааны тайланд гол зурмаар тоо дурджээ. Засаглал нь буруу бол зарцуулалт нь буруу байдгийн жишээ энэ. Засаглалын хувьд Засгийн газар захиран зарцуулах шийдвэр гаргадаг байх нь тогтолцооны гажуудал үүсгэдэг. Тийм ч учраас төрийн өмчит уул уурхайн компаниудыг нээлттэй хувьцаат компани болгож задлах хэрэгтэй гэж эдийн засагчид хэлж байна.

Ардчилсан нам энэ талаарх байр сууриа УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа "Тусгаар тогтнол” Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөлд тусгасан гэж мэдэгдлээ. Энэ хууль батлагдвал байгалийн баялгаас өр биш өв үлдэнэ, Засгийн газраас биш хөндлөнгийн, хараат бус удирдлагатай байх Үндэсний баялгийн сантай болно гэж АН найдаж байгаа юм байна. Эрх баригч МАН-ын боловсруулж, өргөн барьсан бас нэгэн хуулийн төсөл хаврын чуулганыг хүлээж байгааг мөн дурдан сануулъя.

Аль ч намынх нь өргөн барьсан төсөл хууль болсон бай Үндэсний баялгийн сангийн хуулийг хэлбэрэлтгүй, тогтвортой, дагаж мөрдөх нь чухал. Сонгууль сонгуулийн үр дүн, улс төрийн намаас хамаарсан тогтворгүй бодлогыг эцэс болгохгүй бол хэчнээн "зочлох жил”, "тэмцэх жил” зарлаад хөгжихгүй нь үнэн. Баялгийнхаа үр өгөөжийг эзэн болсон иргэд нь нээлттэй компаний ногдол ашиг хэлбэрээр урт хугацаанд, тогтвортой хүртдэг Норвеги лугаа улс болох цаг хэзээ вэ?

Ш.БУМАНБАЯР

Эзэн нь ашгаа авч, эрэг нь усаа хашдаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани