Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайг уналтад оруулж гадаад томилолтоо хэтрүүлсэн Д.Ганхуяг сайдын тухайд ийн залруулга ирүүлжээ

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж заасан байдаг. Иймд олон нийтэд үндэслэгүй мэдээллийг зориуд хүргэж буй зарим хэвлэл мэдээллийн байгууллагаас хуулийн дээдэлж хариуцлагатай ажиллахыг шаардаж байна.
Манай салбарын бүтээл ч  хамт олны зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй эрүүл, зөв шүүмжлэлийг хүлээн авч, ажилдаа тусган, засч сайжруулан ажилладаг. Харин бодитоор хийсэн ажлыг илт үгүйсгэн, мушгин гуйвуулж, гүтгэж байгаа үйлдэлтэй эвлэрэх боломжгүй гэдгийг тэмдэглэх байна. Эдгээр гутгэлгийн чанартай нийтлэлүүдийн захилагчид "Өөрийн нэр хүндийг өсгөхийн тулд бусдыг гүтгэн, доромжлох байдлаар нийгмийг хагалж  хувийн  улс төрийн зорилгоо гүйцэлдүүлэх гэсэн явуургүй хоцрогдсон атгаг санаа нь Ардчилсан, нээлттэй Монгол Улсад өдрөөс өдөрт орон зайгүй болж байгаа төдийгүй элэг нэгт Монгол ахан дүүсээ элдвээр гутаан гүтгэж эх орончийн дүр эсгэх нь" ихэд явуургүй үйлдэл болсон гэдгийг сануулмаар байна.

Гүтгэлгийн чанартай захиалгат мэдээлэл, нийтлэл гаргасан хэвлэл, мэдээллийн зарим байгууллагыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, бодит үнэнийг тогтоолгох болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэх байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуягийн талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй гүтгэлгийн чанартай, ташаа мэдээлэлд доорх залруулгыг хийж байна.


Тухайлбал:

Нэг. "Уул уурхайн сайд Газрын тосны газар төрийн сангийн банкин дахь сургалтын урамшууллын болон төлөөлөгчийг дэмжих сангийн 157.2 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэсний тухайд;

Газрын тосны газар нь 2013 онд  газрын тосны экспортын орлогын Монгол Улсын Засгийн газарт ногдох орлогоос  улсын төсөвт 164.4 тэрбум орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан бол 187.7 тэрбум төгрөг, бусад орлогын төрлөөр 2.700.0 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас 3.493.1 сая төгрөг төвлөрүүлж төсөвт нийтдээ 191.1 тэрбум төгрөг төвлөрүүлэн төлөвлөгөөгөө 116.3 хувиар биелүүлсэн болно. Ажлын цар хүрээ буюу орлого нэмэгдэхэд    зардал нэмэгддэг нь нийтлэг зарчим юм. Иймд Үндэсний аудитын газар Газрын тосны газрын 2013 оны санхүүгийн  үйл ажиллагаанд  "Зөрчилгүй”  гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Төсвийн тухай хуульд  Засгийн газрын гишүүнийг төсвийн еренхийлөн захирагч, харьяа агентлагийн даргыг төсвийн шууд захирагч гэж заасан байдаг ба, ерөнхийлөн захирагч нь шууд захирагчтай гэрээ байгуулж ажилладаг.

Хоёр: Уул уурхайн сайдын гадаад томилолтын зардал 94.3 сая төгрөгөөр хэтэрсэн гэсний тухайд:

2013 оны төсвийн тухай хуулиар Уул уурхайн сайдын багцын гадаад томилолтын зардалд 103.2 сая төгрөг, дотоод томилолтын зардалд 279.9 сая төгрөг тус тус батлагдсан.
Үүнээс 2013 оны дотоод томилолтын зардлыг хэмнэж 93.4 сая төгрөгийг гадаад томилолтод зарцуулсан болно.

Төсвийн тухай хууль Засгийн газрын 2009 оны Монгол Улсын төсвийн орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээний ангиллыг батлах тухай 99 дүгээр тогтоолын дагуу нэг бүлгийн дүнгээр хянагдах зардлуудыг хооронд нь гүйлгэн дотоод томилолтын зардлаас гадаад томилолтын зардлыг санхүүжүүлж ажилласан болно.

Ингэснээр 2013 онд батлагдсан нийт томилолтын зардлаас 44.7 сая төгрөгийн хэмнэлтийг гаргасан байна.

Гурав. Таван толгой, Оюу толгойн үйл ажиллагаа нам зогссон гэсний тухайд:

Таван толгой, Оюу толгойн ордыг ашиглагч  компаниудын олон мянган ажиллагсад өдөр бүр ажиллаж  эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье.
2013 оны жилийн эцсийн байдлаар Оюутолгойн уурхай 190 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж,  24 мянган тонн орчим бүтээгдэхүүн экспортолсон болно. 2014 оны эхний таван сарын байдлаар 214.2 мян.тн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 211.2 мян.тнн бүтээгдэхүүн экспортолсон байна.

2013 оны жилийн эцсийн байдлаар Тавантолгойн уурхай нийтдээ 17.6 сая тн нүүрс олборлож, 10.9 саятн нүүрс экспортлосон. 2014 оны эхний таван сарын байдлаар Тавантолгойн уурхай 4.2 сая тн нүүрс олборлож, 4.7 сая тн нүүрс экспортлоод байна.

Ийм бодит ажлын үр дун байсаар байтал баялаг бүтээгчид, тэнд борви бохис хийлгүй ажиллаж байгаа  олон мянган жирийн хүмүүсийн нөр их хөдөлмөрийг огт үндэслэлгүй
үгүйсгэн гүтгэж байгааг юу гэж ойлгох вэ? Арай ч дээ.

Дөрөв. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, валютын ханш өссөн тухайд;

Монгол Улсын экспортын орлогыг бүрдүүлдэг  гол нэр төрлийн ашигт малтмал" зэс, нүүрс, төмрийн хүдэр, алт"-ын үнийг 2012 онтой 2014 оны эхний таван сартай харьцуулахад 13-50 орчим хувийн уналттай байна. Зах зээлийн зарчмын дагуу орлого, ашиг бууралттай байгаа салбарт херөнгө оруулалт буурдаг нь энгийн ойлголт юм.

Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 2013 онд дуусч, хөрөнгө оруулагчаас ирүүлэн албажсан ТЭЗУ-д далд уурхайн бүтээн байгуулалтанд шаардагдах хөрөнгө оруулалтыг Оюутолгой ХХК нь өөрийн орлогоос  санхүүжүүлэхээр заасан боловч, хөрөнгө оруулагч тал гэрээнд заасан эрхийнхээ хүрээнд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг зогсоосон, энэ хөрөнгө оруулалтыг орлох  төсөл бэлэн биш, нөгөө талаас хөрөнгө оруулалтын  эрх зүйн орчныг 2012 оны сонгуулийн  өмнө болон, тэр үед тогтворгүй болгосон зэрэгтэй холбоотой юм.

Тухайлбал 2012 оны 5 сард стратегийн салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулах зорилготой хууль гаргаж хувийн хэвшлийн компани хөрөнгө оруулахад цензур тогтоосон. Урт нэрт хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг 2012 оны зургаадугаар сард гаргаж, уг тогтоолд хамрагдсан талбайд олгогдсон 1400 орчим тусгай зөвшөөрөл бүхий 900 гаруй компанийн 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2 жил шахам хугацаанд таг зогсоожээ. Эдгээр компаниудын 30 орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байжээ.

Валютын ханш нь мөнгөний болон төсвийн бодлого, гадаад худалдааны тэнцэл, гадаадын хөрөнгө оруулалт зэргээс шууд хамаардаг нь ердийн ойлголт юм.

Манай улсад үндэсний валютын ханш унасан шалтгаан нь "Зах зээл дээр экспортын гол нэр төрлийн ашигт малтмалын үнийн уналт үргэлжилж экспортын орлого буурсан, дээр нь энэ орлогынхоо тодорхой хэсгийг урьдчилаад хэрэглэчихсэн учир экспортын орлогын дутагдалд орсон, зах зээл сайн үед бэлэн мөнгө тараагаад төмөр замаа тавиагүйгээс, зардал  өндөртэй автотээврийн зардал нь экспортын орлогыг их хэмжээгээр бууруулсан хэвээр, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын эрхзуйн  орчинг тогтворгүй болгосноор хөрөнгө оруулалт орох гол сувгуудаа хаачихсан" зэрэгт байгаа  нь ойлгомжтой юм.

Тодруулбал 2008-2012 оны хооронд 1.9 их наяд төгрөгийг бэлнээр тараасан байна. Энэ нь тухайн үеийн ханшаар 800 орчим км төмөр зам тавих хөрөнгө юм. Экспортын бүтээгдэхүүнийг тээвэрлэх гол Төмөр замаа тавилгүй 6 жил орчим хугацаанд маргалдаж ирснээс болж  тээврийн зардлын зөрүүгээс жилд 200-300 сая ам.долларын орлого алдаж байна гэсэн тооцоо гарсан байна. Энэ арчаагуй байдалд хариуцлага хулээх эзэн олдохгүй байсаар байна. Хариуцлага яриад ч  алдагдсан энэ боломж эргэж ирэхгүй нь ойлгомжтой.

Уул уурхайн яамны хэвлэлийн төлөөлөгч

Уул уурхайг уналтад оруулж гадаад томилолтоо хэтрүүлсэн Д.Ганхуяг сайдын тухайд ийн залруулга ирүүлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани