Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хаврын уринд өнгө нэмсэн экспо

"Орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмыг хөгжүүлэн, тариалан мал аж ахуйн өндөр чанартай хөгжилд хүч нэмнэ” гол сэдэвт "өвөр монгол /хавар/-ын хөдөө аж ахуйн машин механик, техник технологийн хi экспо 2024 оны 03 дуаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд өмөзо-ы хөххотын олон улсын үзэсгэлэнгийн төвд боллоо.

Экспог өвөр монголын газар тариалан мал аж ахуйн машин механизмын аж үйлдвэрлэлийн нийгэмлэг, өвөр монголын газар тариалан мал аж ахуйн машин механизмын нийгэмлэг, өвөр монголын газар тариалангийн хөдөө аж ахуйн механикийн нийгэмлэг, өмөзо-ы эдийн засгийн хөгжил, судалгааг ахиулах нийгэмлэгээс санаачилж, өвөр монголын дүн шао үзэсгэлэн төлөвлөх ххк хариуцан зохион байгуулсан юм.

Энэ удаагийн экспод хятадын орон нутгийн хөдөө аж ахуйн машин механик, техник технологийн 500 гаруй аж ахуйн нэгж, 20 гаруй гаднын брэнд оролцлоо. Салбарын зочид төлөөлөгчид хятадын умард нутагт цуглан, шинэ дэвшилтэт технологийн машин механизм, тоног төхөөрөмжүүдтэй танилцан, хөдөө аж ахуйн хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хайж, далан хар уулын энгэрт шинэ зууны хөдөө аж ахуйн хөгжлийн хөгийг хадаалаа.

Экспогийн хүрээнд 30 мянган ам метр талбайд хөдөө аж ахуйн машин механизм, мал аж ахуйн машин механизм, ой жимсний машин механизм, газар тариаланд зориулсан инженерийн машин механизм, өвс ургамал хамгаалах жолоочгүй автомат машин механизм, шинжлэх ухаанч техник техонологийн амжилт бүтээлийн тайлан зэргийг зургаан том хэсэгт хуваан олны хүртээл болгов.

Хөдөө аж ахуйн дэвшилтэд тэргүүний тоног төхөөрөмжүүдийг өргөн хүрээнд танилцуулан, тариалан мал аж ахуйн бүх талын хөгжлийг дэмжихэд тус экмпогийн зорилго оршиж байгаа юм.

Тариалалтаас эхлээд талбайн менежмент, ургац хураалт, хадгалалт, бүтээгдэхүүний тээвэрлэлт, боловсруулалт, хатаалт, бэлчээрийн бүтээн байгуулалт, нунтаглан боловсруулах гээд тариалан мал аж ахуйн бүхий л явцыг гүйцэтгэх 3800 гаруй /иж бүрдэл/ тариалангийн машин механизм, техник хэрэгсэл хурсан олны хүртээл болж, хөдөөгийн шинэ өнгийг тодрууллаа.

Гадаад дотоодоос ирсэн талууд хамтын ажиллагааны нөөц боломжийг эрэлхийлэн, хамтын ажиллагааны цар хүрээг цаашид илүү өргөжүүлэн тэлж, тариалан мал аж ахуйн хөгжилд шинэ эрч хүч нэмсэн тус экспо малчид тариаланчдын 2024 оны хаврын тариалалтын бэлтгэл болж, үйлдвэрлэлийн хүчийг хөнгөлж, тэдний ашиг орлогыг нэмэгдүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлсэн билээ.

Өнтэй шимтэй өвс ногооны толгой цухуйхад үе үе сэвэлзэх урин хаврын салхины илбээнд өргөн уудам өвөр монголын тал нутгаас хөгжлийн харгуй зурайна.

Үйлс нэгтэй дуу нэгтэй залуус

Монгол улсын хөдөө аж ахуйн техник технологийн салбарын үйлс нэгтэй олон залуус тус экспог зорин ирсэн нь онцлог байлаа. Эдгээр залуусын төлөөлөлийн сэтгэгдлээс та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

"М-ти-эс” группийн агрономи Б.Энхтүвшин:


- "Сэлэнгэ тариа”, "энх тариа”, "орхон тариа” гэсэн хөдөө аж ахуйн чиглэлийн гурван компаниас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тус экспог зорин ирлээ. Бидний хувьд эрдэс бордоо буюу нийлмэл бордоо, азотын бордоо, холимог бордоо цацдаг төхөөрөмж сонирхож байна. Манай компаниуд европын nеw ноllаnd, jонn dееrе, саѕе-ийн техникүүдийг хэрэглэдэг. Тиймээс тэдгээрийн гэрээт борлуулагч, сэлбэг, тосны ханшийг судалж, боломжийг эрэлхийлж явна. Мөн шүүрнүүд зэрэг сэлбэг хэрэгсэл, үрийн судалгааг хийж байна. Бидний сонирхож байгаа бордоо цацагч гэхэд үүрдэг, чирдэг гээд багтаамжаасаа хамаараад төрөл төрлөөр харагдаж байсан.

Манай компанийн зүгээс орос, герман руу үзэсгэлэнд их оролцож байсан. Харин энэ жилийн хувьд хөххотод анх удаа ирж оролцож байна. Энэ удаагийн үзэсгэлэнд их олон төрлийн техник, машин механизм дэлгэгдсэн харагдлаа. Эндээс нэг зүйлийг онцлоход мал аж ахуйн чиглэлийн боодог, пресслэдэг машин, эрдэнэ шиш нунтаглан багладаг машинууд их хөгжсөн харагдаж байна.

Монголын тариаланчдын холбооны тэргүүлэгч төв аймгийн жаргалан сумын тариаланч б.баярбат:

-Тус экспо 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа юм байна. Миний хувьд хөххотод болж байгаа энэхүү экспод анх удаагаа оролцож байна. Монголын тариаланчдын холбоог төлөөлөн 17 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Найм хоногийн өмнө бид турк улсад болсон олон улсын үзэсгэлэнд оролцоод тэндээс машин технологийн сонголтоо хийсэн байгаа. Эндээс бордоог түлхүү сонирхож байгаа. Бордооны хувьд өргөн сонголтой, үнэ ханшийн хувьд ч бусад улс орноос хямд байна. Иймээс бордооны сонголтоо эндээс хийхээр төлөвлөөд байгаа. Өнөөдөр танилцах явцдаа хэд хэдэн компанитай уулзан эргэх холбоотой ажиллахаар эхний ээлжид ярьж тохиролцсон. Маргааш мөн хоёр компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар төлөвлөөд байна.

"Хүчү агро” компанийн захирал С.Барцадхүү:

- Одоо монголд хаврын тариалалт эхлэх гэж байгаа. Монголын зах зээлд хамгийн ойрхон хөххотод хаврын тариалалтаас өмнө энэ экспо зохион байгуулагдаж байгаа нь бидний хувьд их хэрэгтэй байна. Би сэлэнгэ аймгийн алтанбулаг сумаас ирсэн. Манайхэрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон аж ахуйгаар үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ экспод оролцож байгаа гол зорилго нь мал аж ахуйтай холбоотой малын тэжээл, эрчимжсэн мал аж ахуйн тоног төхөөрөмжүүд байгааг сонирхох мөн газар тариалангийн сүүлийн үед гарч ирж байгаа шинэ машин, техник технологууд ямар байгааг илүү сонирхож байна. Энд маш олон тоног төхөөрөмжүүд байна. Гэхдээ бидний хувьд бордоо, бордоо цацдаг, бордоо хийдэг тоног төхөөрөмжүүдийг сонирхлоо. Үнийн хувьд бусад оронтой харьцуулахад илүү хямд байна. Өмнө нь хятадын чанчүн зэрэг хотод зохион байгуулж байсан үзэсгэлэнд оролцож байсан. Хятад орон бол газар тариалангийн хувьд тэргүүлэх, технологи нь хөгжсөн шинжлэх ухаанч шахуу хөгжсөн гэж үзэж байна.

Монголын мал аж ахуй бол экспорт төдийгүй дотоодын хэрэглээг хангах хамгийн чухал салбар болж байна. Эрчимжсэн мал аж ахуй руу сүүлийн үед залуус, том том бизнесмэнүүд мал аж ахуйн чиглэл, ялангуяа махны чиглэлийн аж ахуйд илүү оролцож байгаа. Хятад улс хөдөө аж ахуй газар тариалангийн салбарыг маш сайн дэмжин ажилладаг юм байна лээ. Жишээлэхэд малын тэжээлийн үйлдвэр байгуулахад хятадын төр засгаас бараг 60, 70 хувийн дэмжлэг үзүүлдэг. Монголын хувьд арай ийм талын дэмжлэгт хүрч чадахгүй ч хөнгөлөлтэй зээл олгох зэргээр төр засгаас бидэнд дэмжлэг үзүүлж байна.

"Халиун тариа” компанийн менежер: О.Ганбаяр

- Булган аймгийн орхон сумаас оролцож байна. Манай компани булган аймгийн орхон суманд газар тариалан эрхэлдэг. Хаврын тариалалтаас өмнө ирж үр бордоо, техникүүдийг үзэж сонирхохоор зорьж ирлээ. 2024 ондоо 1 га талбайгаас авах ургацын гарцыг сайжруулахын тулд хятадын үндэсний үйлдвэрлэлийн үр бордоог сонирхон анхааралдаа авч судалж байна. Хаврын тариалалтаас өмнө амжиж ирсэндээ бид их баяртай байгаа. Манай компани булган аймагтаа бас гурил тэжээлийн үйлдвэртэй. Гурилын үйлдвэрүүдийн чанарын тал дээр анхаарах үүднээс энэхүү экспод анхаарлаа хандуулан орлцож байна. Тиймээс гурилын болон тэжээлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд, хөрөнгө оруулагчид байж болох талаас эрэлхийлээд явж байгаа. Манайх 2014 оноос хойш хятадын гурилын үйлдвэрийг оруулж ирсэн. Өдөрт 70 тоннын гурил, 30 тоннын хивэг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2020 оныг хүртэл ажиллуулсан байдаг. Энэ чиглэлээр бид цаашид хамтран ажиллах өргөн боломж нээгдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Нийтлэл: Хань Hуншя,B. Tуяа

Хаврын уринд өнгө нэмсэн экспо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой

  УИХ-ын 62 дугаар тогтоолоор “Оюу толгой” төсөлд Монгол ...

2025 оны 12 сарын 05, 14 цаг 36 минут
2025 оны 12 сарын 05, 14 цаг 36 минут
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

2025 оны 12 сарын 04, 16 цаг 51 минут
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

2025 оны 12 сарын 04, 16 цаг 06 минут
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 12 сарын 04, 15 цаг 39 минут
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

2025 оны 12 сарын 04, 15 цаг 03 минут
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд байд Б.Батбаатар Бүгд ...

2025 оны 11 сарын 20, 18 цаг 24 минут
2025 оны 11 сарын 20, 18 цаг 19 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

  “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” ...

2025 оны 11 сарын 14, 18 цаг 14 минут
2025 оны 11 сарын 14, 18 цаг 08 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

  Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын ...

2025 оны 11 сарын 12, 18 цаг 03 минут
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 55 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани