Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн ертөнц

Оршил
Уул уурхайн ертөнц
Эдүгээ дэлхий дээр 7000 гаруй уурхай ажиллаж байгаа бөгөөд мөн тэрчлэн жил бүр олон зуун уурхай шинээр ашиглалтад орж байдаг юм. Эдгээр уурхай нь газрын гүнээс олборлох түүхий эдээ аж үйлдвэр, барилга байгууламж, ялангуяа химийн аж үйлдвэрт төдийгүй өнөөгийн бидний амьдралын гол хэрэгцээг хангагч эрчим хүчний үйлдвэрлэл зэрэгт зориулан гаргадаг.
 
Эдгээр уурхай бид бүхэнд шаардлагатай олон зүйлийг үйлдвэрлэдэг юм. Тухайлбал: та бидний амьдралд хэрэгцээтэй байшин барилга, машин тэрэг, нисэх онгоц, эргэн тойронд тань байгаа ахуйн хэрэгслүүд, хэрэглэж буй эд хогшилд байгаа бүх төрлийн өнгөт металл буюу төмөрлөг эд зүйлс, түүнчлэн барилгын ба химийн аж үйлдвэрүүдийн олон түүхий, эд тэр дундаа бүр бидний өдөр тутам хэрэглэдэг цахилгаан эрчим хүчийг гаргаж байдаг нүүрс ба ураны эх үүсвэр гээд цөм эрдэс баялгаас үүсэлтэй билээ. Тэр ч бүү хэл энэхүү номыг хэвлэхэд ордог цаасны бэхжүүлэгч түүхий эдийг хүртэл уул уурхайн бүтээгдэхүүнээс гарган авч байна.
 
Хэдийгээр уул уурхайн үйлдвэрлэл Европт нэлээд буурч байгаа боловч зүүн Европ дахь Саксон ба Силезийн уул уурхайн түүхэн орд түунчлэн Англи дахь Корнволлын цагаан тугалганы ордууд нь уул уурхай болон эрдэс боловсруулалтын үйлдвэрлэлийн өлгий нутаг хэвээр байсаар байна
 
Грек, Итали, Франц, Испани, Португал болон Турк зэрэг Газар дундын тэнгисийн орнууд өөрсдийн түүхийг эрт үеийн ууул уурхайн бүтээгдэхүүнээр бүтээж бий болгосон билээ. Грекчүүд Перстэй хийсэн дайн байлдаанаа Лауриумд үйлдвэрлэсэн мөнгөөр ихэнхдээ санхүүжүүлж байсан бөгөөд Ромчууд саяхан хүртэл ашиглаж байсан Рио Тинтогийн ордоос зэс үйлдвэрлэж байв. Тухайн үед ч Ромчуудтай хил залгаа байсан Парфян улсын поеничууд металлын арилжаа хийхийн тулд түүнийгээ Английн Корнволлоос цагаан тугалгыг олборлон далайгаар тээвэрлэж, улмаар Ромд борлуулдаг байв.
 
Металл, үнэт чулуу болон бусад ашигт малтмалын эрэл хайгуул нь эртний хийгээд орчин үеийн түүхэнд томоохон үйлдвэрлэлийн үндэс суурь болж     байна. Энэхүү уул уурхайн үйлдвэрлэл нь дэлхийн эдийн засгийн газарзүйн бүс нутаг болон хүн амын суурьшил ихтэй байгаа газарт илүү тодорхой. байна Дэлхийн хөгжиж буй олон орон ашигт малтмал, эрдэс баялгаа хөгжсөн орнуудад гарган гадаадын хатуу валютаар арилжаалж байгаа нь ашигт    малтмалыг олон улсын худалдааны нэг чухал хэрэгсэл 6олгож байна.
Канадын уул уурхайн үйлдвэрлэл нь улсынхаа хөгжиилд томоохон нөлөө үзүүлдэг төдийгүй тухайн улсын алслагдсан хойд хэсгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болдог юм. Садбурын никелийн орд, Абитибигийн алтны ордууд, Лабрадорын төмрийн нуруунууд, Британы өвөр  Колумбийн  уурхайнууд нь Канадын уул уурхайн асар том үйлдвэрлэлийн өчүүхэн бага хэсэг юм. Өнөөдрийн байдлаар Канадад 140 орчим ил болон далд гүний уурхайнууд ажиллаж байна. Тэдгээр уурхай нь Канадын дотоодын нийт бүтээгдэхүүний 4 орчим хувь,  экспортын 13 илүү хувийг бүрдүүлж байна.
 
Америкийн Нэгдсэн Улс нь ашигт малтмалын арвин их баялагтай бөгөөд ялангуяа Невада мужид дэлхийн алтны уурхайн хамгийн идэвхтэй үйл       ажиллагаа явагдаж байна. Нэгэн зууны дараа гэхэд Айдахо муж нь дэлхийн зэрэглэлтэй мөнгөний бүс хэвээрээ л байх болно. АНУ нь Монтана, Юта,   Аризона, Шинэ Мексико мужийн зэсийн, Миссуригийн хар тугалга болон цайрын маш олон ордтой. Небраска ба Вайомингаас уран олборлож байхад Миннесота, Висконсин болон Мичиганы нуруу зэрэг аж үйлдвэрийн анхны галыг асаасан уурхайнаас төмрийн хүдрийг олборлосоор л байна. Латин       Америк болон Австралийн түүхийн ихээхэн хэсгийг бас л ашигт малтмал бүрдүүлэн бүтээсэн төдийгүй Ази, Африкийн олон улс орны эдийн засаг нь уул уурхайн үйлдвэрлэлд тулгуурлан хөгжиж байна. Уул уурхайг хүн төрөлхтний соёл иргэншлийн нэг адил эртний түүхтэй гэж хэлж болох бөгөөд өнөөдөр ч дэлхийн өнцөг булан бүрт ашигт малтмалын ордыг шинээр нээсээр байгаа бөгөөд ирээдүйд ч улам бүр нээгдэн ашиглагдсаар байх болно.
 
Бидний зорилго
Энэхүү номыг уул уурхайг сонирхсон аливаа хүнд зориулан бүтээсэн билээ. Энэ бол 1939 оноос эхлэн The Northern Miner (Умардын Уурхайчин Орч.) -корпорациас эрхлэн гаргаж ирсэн Mining Explained (Уул уурхайн Тайлал - Орч.)-ын ес дэх удаагийн хэвлэл юм. Энэ удаагийн хэвлэлийг Жэймз Уайт, Жон Кумминг нар засварлан сайжруулж, хянан тохиолдуулав.
 
Ашигт малтмалын эрэл хайгуулаас авахуулаад металлын үйлдвэрлэл хүртэлх бүхий үйл явцын туршид ашигласан шинжлэх ухааны инженерингийн  болон санхүүгийн үйл ажилбарууд энд бүрэн багтсан бөгөөд харин тэдгээрийг хялбаршуулж, туйлын энгийн үг хэллэгээр утгачлан бичсэн болно.
 
Энэ нь сурах бичиг биш, харин "The: Northern Miner"-ийн эрхэм уншигчдад төдийгүй сонирхогч хэн бүхэнд газрын хэвлийд металл хэрхэн оршдог, түүнийг хэрхэн малтаж, гарган авч, металл болгон цэвэршүүлж боловсруулдаг тухай, мөн хэрхэн бэлэн мөнгө болгон хувиргадгийг олж мэдэхэд зориулсан ердийн гарын авлага мөн.
 
Ялангуяа номын хавсралт үг тайллын толийг Тhe Menir /Уурхайчин - Орч./ сонины хуудаснуудад байдаг геологи болон санхүүгийн тоо тоймгүй нэр томъёог ойлгомжтой болгох үүднээс уг сонины долоо хоног тутмын дугаарын дагуул лавлах болгох зориулалттай үйлдэв.
Таны сонирхлын хүрээ ямар байлаа ч гэсэн Танд уул уурхайн ертөнцийг илүү сайн ойлгуулахад энэхүү «Уул уурхайн тухай тайлбарлах нь номыг зориулан бүтээлээ. Энэ ном нэрэндээ хэр нийцэж, агуулгаа хэрхэн хадгалж буйг та эндээс олж мэдэх болно.
 
 
 
УУЛ УУРХАЙН ТУХАЙ ТАЙЛБАРЛАХ НЬ /номноос/



Уул уурхайн ертөнц
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

Өчигдөр, 10:06
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

Өчигдөр, 09:49
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани