Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цэнэгчид

Томилолт: Хөгшөө, Шугшаа уулсын дундах Гурвантэсийн нутгаар

Б.СОЛОНГО, Гэрэл зургийг Д.БАТБААТАР

Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас бэлтгэсэн багц сурвалжлага уншигч танд үргэлжлэн хүрсээр байна.

Гурвантэс сумаас зүүн урагш 90 км яваад Шивээ хүрэн боомтод ирлээ. Тус боомт нь ӨМӨЗО-ны Сэхээ боомттой хиллэдэг.  Нийт бараа эргэлтийнх нь 90 хувийг нүүрс эзэлдэг. Өглөө эртлэн ирсэн болохоор нүүрс ачихаар хилээр орж ирсэн хүнд даацын тэргүүд зөрөн өнгөрч байлаа. Тэд Сэхээ боомтоос өглөө эрт орж ирээд нүүрсээ ачиж буцаж гаран буулгачихаад амжвал буцаж орж хонодог гэнэ. Аз таарвал өдөрт хоёр эргэлт хийчихдэг тухай жолооч нар ярьж байлаа. Нүүрсний эргэлт буурснаас хойш өдөрт 250 орчим машин буюу дунджаар 25 мянган тонн нүүрс хилээр гарч байгаа гэнэ. Харин зорчигчдын хувьд ихэвчлэн Гурвантэс болон Ноён сумын иргэд цагаан идээ, чихэр, тамхи хилээр гаргаж өвөрмонголчуудад зардаг. Өдөртөө хүн тээврийн 50 орчим фургон хилээр орж гардаг байна. Шивээ хүрэн боомтод байшин барилга гэхээр зүйл алга. Шалган нэвтрүүлэх байр, нүүрсний хяналт шалгалтын байр, найман урсгал бүхий хяналтын зам, хилийн боомтод ажиллагсдын амьдардаг хэдэн вагончик л харагдана. Монголын талын боомт яагаад хөгжихгүй байгааг дараагийн сурвалжлагадаа өгүүлэх болно.

 

ИНГЭНИЙ ХООРМОГОО НУУЦААР ГАРГАДАГ БОЛЖЭЭ

 

Ингээд хилээр гарч Сэхээ боомттой танилцахаар боллоо. Хятадын тал 12-14 цагийн хооронд цайндаа орж хилээ хаачихдаг учир яаравчлан гарахаас аргагүй болов. Хилээр хүн тээвэрлэж гардаг фургонууд ар араасаа дараалан зогсчээ. Тэдний хамгийн эхэнд зогсох фургоны жолоочоос зөвшөөрөл аваад орж суув. Тэд хилээр хүн авч гарахдаа ямар нэг төлбөр авдаггүй аж.  Харин ч олон хүн суух тусмаа өөрсдөд нь ашигтай гэнэ. Нутгийнхан тэднийг "Цэнэгчид” гэж нэрлэнэ. Учир нь чихэр, тамхи, цагаан идээ гэх мэт хилээр гарган зарж болох зүйлсээр машинаа цэнэглэж аваад явна. Буцаж орж ирэхдээ суулгасан хүнийхээ тоогоор шуудайтай будаа авч ирдэг. Түүнчлэн хятад ундаа, чихэр, могойтой архи гэх мэтийг зөөвөрлөнө. Бас чулуу, гоёо гэх мэт нууцаар гаргадаг зүйлсүүдийг "Цэнэгчид” л зохицуулдаг гэж нутгийнхан ярьж байлаа. Хүнсний тухай шинэ хууль гарч, иргэд урд хөршөөс хүнс тээвэрлэхээ больжээ. Тиймээс  нэг хүн нэг шуудай будаа л оруулах эрхтэй юм байна. Олон хүн суулгах тусмаа өөрсдөд нь ашигтай гэсний учир энэ. н.Гантуяа гэж өөрийгөө танилцуулсан ахимаг насны ах биднийг машиндаа суулгалаа. Цаг 11:30 болж байсан учир цайны цагаас өмнө амжиж орохын тулд хажууд нь суусан эмэгтэй байн байн бууж Хятадын хилийн ажилтантай ярилцаж байгаа харагдана. н.Гантуяа ах аймгийн төвд амьдардаг гэсэн. Машинд нь хэдэн хайрцаг орос чихэр, боодол тамхинууд харагдав. "Ах нь урагшаа чихэр л гаргаж зардаг юм. Буцахдаа будаа оруулж ирнэ. Одоо эд нар бүр маяглаад оруулахаа байсан. Өмнө нь ааруул, ингэний хоормог оруулдаг байсан. Одоо хориглосон. Хүний хоёр хайрцаг чихэрнээс илүүг оруулж болохгүй. Яахав иймэрхүү байдлаар л амьдрал залгуулж байна даа” гэв.

Хилээр нэвтрэхэд шалган нэвтрүүлэхийн ажилтнууд гар цүнхийг нэгд нэгэнгүй нэгжин, шалгаж байв. Ингээд БНХАУ-ын нутаг дэвсгэрт орж Сэхээ боомттой танилцлаа.

 

ГОЁМСОГ БАРИЛГУУДТАЙ СЭХЭЭ БООМТ

 

Шалган нэвтрүүлэх байраасаа эхлээд гоёмсог сүрлэг байшинтай Сэхээ боомтыг Шивээ хүрэнтэй харьцуулахад их өөр. Хилээр нэвтрээд өргөн толигор замаар алхахад энд тэндгүй ногоон байгууламж арчилж буй ажилчид тааралдав. Удалгүй манай Ерөнхийлөгчийн зураг бүхий танилцуулгын самбартай ч тааралдлаа. Сэхээ боомтын гол гудамж нь ганц. Төөрнө гэсэн ойлголт үгүй. Тэр гудамжаа дагаад дэлгүүр, хоолны газар, зочид буудал гээд үйлчилгээний төвүүд нь үргэлжилнэ.

Сэхээ боомтын тухай "ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошууны хилийн шугамын 572 тоот хилийн баганатай ойролцоо байрладаг. ӨМӨЗО-ны төв болох Хөх хотоос 1100 км зайтай, Эзнээ хошууны төв Далайхөв хотоос 77 км зайтай. 1992 онд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ажиллаж эхэлсэн бөгөөд Хятадын Өвөрмонгол, Шаньси, Ганьсү, Нинся, Хөхнуур зэрэг мужуудаас Монгол Улсад хүрэх хамгийн ойрхон цэг болжээ” гэж танилцуулганд нь бичсэн байна. Тус боомт нь гадаад худалдаачдад зориулсан хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлдэг гэдэг ч бодит байдал дээр бараа бүтээгдэхүүн оруулахад улам л хяналттай, хаалттай болоод байгааг фургоны жолоочид ярьж байсан юм.

Урт гэгч нь үргэлжлэх худалдааны гудамжаар алхсаар эхний дэлгүүрт хүрэхэд нөгөө "Цэнэгчид” аль хэдийнэ ирчихсэн бараагаа худалдаж, оронд нь авсан будаа, бусад зүйлсийг машиндаа ачицгааж байв. Хятадын хилийн ажилчид цайндаа орсон тул сүүдэр бараадан хоёр гурваараа буу халж, зарим нь хоол идэцгээхээр "Монгол гуанз” гэсэн хаягтай байшин руу орцгоов. Нэг машинаас бууж ирсэн хоёр залуу "Чулуу авч ирсэн. Урнаагийнд очъё” гэсээр сууж байсан хүмүүсээс нэгийг нь дагуулан явж одов. Ихэвчлэн наймаа хийх гэж л хил нэвтэрдэг хүмүүс байсан учир дэвтэр, гэрэл зургийн аппаратаас өөр барьсан зүйлгүй бид хоёр өөр зорилготой гэдэг нь харваас тодорхой байгаа бололтой. Бүгд сонирхож харахаас гадна олон зүйл ярихгүй тэгсгээд яриагаа өндөрлөцгөөж байв. Сэхээ боомтод бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байсан юм. Гол гудамжаа дагасан сүрлэг барилгууд босч байв. Гэхдээ Монголоос хил нэвтэрсэн фургончдоос өөр хүн тэр гудамжинд бараг л алга. Монгол худалдаачдын барааг авдаг өвөрмонгол дэлгүүрүүд Эрээнийхтэй ижилхэн. Крилл үсгээр зөв , буруу олон янзаар бичсэн хаягууд нүд эрээлжлэм. Үйлчилгээний төвүүд нь юаниар тооцоо хийх ба байхгүй бол монгол төгрөг өгч болдог юм билээ.

Чой Жин Жав:

ЧАНАРГҮЙ ЧУЛУУ АВЧ ЗӨНДӨӨ ШАТЛАА

Ганц хоёр дэлгүүрээр орж сонирхоод сүүдэрт суугаа монголчуудтай уулзлаа. Бүгд л байнга хилээр гарч наймаа хийдэг хүмүүс байна. Монголоос оруулах барааны тоо улам л хумигдаж байгааг тэд учирласан юм. Өмнө нь цагаан идээ асуудалгүй гаргаж болдог байсан бол одоо бараг л оруулахаа больжээ. Ингэний хоормог, ааруул гэх мэтийг нууц байдлаар л авч гардаг болж. Тэднээс улаан чулуу зарж байгаа хүн байгаа эсэхийг сураглахад хэн ч дуугарсангүй. Харин нэг өвөрмонгол залуу илт сонирхон "Чулуу байгаа юм уу. Авна шүү” гэсээр дөхөж ирэв. Өөрийгөө Чой Жин Жав гэж танилцуулаад нэрээ дэвтэр дээр минь монгол бичгээр бичиж өгсөн түүнтэй ийм яриа өрнүүлсэн юм.

-Та улаан чулуу авдаг юм уу?

-Авна аа.

-Хэдээр авдаг юм?

-Янз бүр шүү дээ. Килограмм нь 200-300 юань болдог.

-Ойрд хэр ихийг авав?

-Зөндөө мөнгөөрөө чулуу авсан. Гэхдээ сүүлдээ шатаад дууслаа. Дандаа чанаргүй, бутардаг чулуу аваад байж. Эхэндээ мэдэхгүй улаан өнгөтэй л бол аваад байлаа. Одоо харин туршлагатай болсон. Гэхдээ сүүлийн үед орж ирэх нь багассан байна.

-Та өөрөө манай руу орж чулуу түүсэн үү?

-Үгүй ээ. Тэгвэл шууд л гянданд орно биз дээ.

-Та энд наймаа хийдэг хүн үү?

-Тийм ээ. Би урлагийн хүн байсан. Гэхдээ наймаа нь ашигтай байна. Манай Өвөрмонголд наймаачдаа дэмждэг. Бидэнд урамшуулал өгдөг юм. Гэтэл танайхан монголчуудаа дэмжихгүй байна. Юм болгоныг нь хорино.  Манай хүнс чанартай шүү дээ. Гэтэл оруулахаа больсон. Харин монгол идээ бол үнэхээр сайн. Манай Өвөрмонголд сүүнд нь ус хольчихдог. Танайхаас цагаан идээ авах сонирхолтой. Гэтэл оруулж ирэхгүй хориглоод байна. Танайхан малчдаа дэмжихгүй бол яаж амь зуух вэ.

"Чи надтай Далайхүү рүү цуг яв. Эндээс 70 км яваад л хүрнэ. Тэнд жинхэнэ амьдрал үзэж болно. Энэ Сэхээд юу үзэж харахав дээ” гэж шалсаар байсан Чой Жин Жавд учир байдлаа хэлж танилцсандаа таатай байгаагаа илэрхийлээд саллаа.

Цаг давчуу байсан учир Хятадын хилийн цайны цаг дуусангуут хамгийн түрүүнд ирсэн фургонд суугаад нутагтаа оров. Будаа, ундаа, архи сэлт ачсан хэдэн залуу өнөөх л улаан чулууны талаар хөөрөлдөж байсан юм. Хоёр нь бушуухан орчихоод өнөөдөртөө амжаад буцаад гарах санаатай бололтой. Хятадын боомт хэдий гялтганасан сайхан байсан ч шалган нэвтрүүлэхийн ажилчдаас эхлээд ааш зан нь тун тааруу. Монголынхоо хилээс хоёр гуравхан цаг холдсон ч монгол хүний  найрсаг, дулаахан зан ааш үгүйлэгдэж байсныг тэмдэглэх хэрэгтэй болов уу. Шивээ хүрэн боомтын шалган нэвтрэхээр орж ирээд Гаалийн газрын даргын өрөөг зүглэхэд байшингийн цонхоор хүчтэй хуй салхи дэгдэж, тэнгэр газар харанхуйлан бүүдийж эхлэх нь харагдлаа.

Үргэлжлэл дараагийн дугаарт

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Цэнэгчид
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани