Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэтийн овоо ба “Эрдэнэтийн овоолго”

Эрдэнэтийн овоо ба “Эрдэнэтийн овоолго”

 

ҮЙЛДВЭР...

Эрдэнэтийн Овоо уул нь Орхон аймагт, Орхон Сэлэнгийн савд орших зэс молибдены хүдрийн баялаг бүхий уул юм. Энд Эрдэнэт хэмээх зэс молибдены том үйлдвэр 1978 онд ашиглалтад оржээ. Хүдрийн бүс нь баруун хойшоо чиглэн 1.5-3 км өргөн, 25 км үргэлжлэн тогтжээ. Эрдэнэтийн Овоо уул нь 1607 метр өндөр байв. Орд газар нь улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 340 км, Дархан хотоос баруун зүгт 180 км, Булган аймгийн төвөөс хойт зүгт 60 км мөн ОХУ-ын хилээс 140 км-т тус тус байрладаг. Дорнод сибирийн төмөр замын сүлжээтэй Наушк өртөө, Хятадын төмөр замын сүлжээтэй Эрээн хотоор дамжин холбогддог. Өдгөө "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр бөгөөд жилд 39.6 сая тонн хүдэр олборлон, 37.2 сая тонн хүдэр боловсруулж, 600 мянга орчим тонн зэсийн баяжмал, 5000 гаруй тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. 

 

1963 он

"Эрдэнэтийн Овоо” ордыг Чех, Монголын геологичид нээж, уг орд газарт хайгуулын ажлыг гүйцэтгэсэн. Зөвлөлтийн геологичид орд газрын нарийвчилсан хайгуулыг үргэлжлүүлэн богино хугацаанд хийж дуусгажээ.

 

1972 он

"Эрдэнэтийн Овоо”-ны зэс, молибдены ордыг эзэмших ТЭЗҮ-ийг баталжээ.

 

1973.2.20

Ордыг ашиглах талаар БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд хэлэлцээрийг байгуулсан.

 

1973.11.22

БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулав.

 

1991 он

"Эрдэнэт” үйлдвэр нь хоёр улсын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийн дагуу 51:49 хувийн эзэмшилтэй хамтарсан үйлдвэр болов.

 

2003 он

Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр ажиллаж эхлэв.

 

2016 он

ОХУ-ын "Ростех” корпорац өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдсанаар Монгол Улсын Засгийн газар 51 хувийг, "Монголиан коппер корпорейшн” ХХК 49 хувийг эзэмшив.

 

2019.3.21

Засгийн газрын тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг батлав.

ҮЙЛДВЭРЛЭЛ...

1978 он

Анхны баяжмал гарган авч, жилд 4 сая.тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадал бүхий уулын баяжуулах үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад оруулав.

 

1980 он

Жилд 8 сая тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийн хоёрдугаар ээлжийг ашиглалтад оруулав.

 

1981 он

Үйлдвэрийн дөрөвдүгээр ээлжийг ашиглалтад оруулж, жилд 16 сая тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадалтай болов.

 

1989 он

Уулын баяжуулах үйлдвэрийн тавдугаар ээлжийг ашиглалтад оруулж, хүдэр олборлох, боловсруулах хүчин чадлыг жилд 20 сая тонн хүртэл нэмэгдүүлэв. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноос хойш 1 сая тонн зэсийн агууламжтай баяжмал үйлдвэрлэв.

 

1994 он

Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн шинэ концепц (1994-2004)-ийг баталсан бөгөөд "Тэсрэх бодисын үйлдвэр” ашиглалтад орсноор гадаадаас энэ төрлийн туслах бүтээгдэхүүн авахыг зогсоов.

 

1995 он

Баяжуулах фабрикийн VI секцийн баяжуулах машинуудад техникийн бүрэн шинэчлэл хийж, Хүдрийн ил уурхайд СБШ-250 МНА маркийн өрмийн шинэ машин нэвтэрч эхлэв.

 

1996 он

Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй хөгжлийн шинэ концепц (1994-2004)-ийг авч хэлэлцээд үйлдвэрийн техникийн шинэчлэлийг бүрэн хийх тухай Засгийн газрын 05 тоот тогтоол гаргав. Catterpillar фирмийн 136 тонн даацтай, БелАЗ-7512 маркын 120 тонн даацтай өөрөө буулгагч машинуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэв. ОХУ-аас эрчим хүч импортолж эхлэв.

 

1997 он

Хүдрийн ил уурхайд шинэ маркийн ЭКГ-10 экскаватор нэвтэрч эхэлсэн бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноос хойш 2 сая тонн зэсийн агууламжтай баяжмал үйлдвэрлэв.

 

2000 он

Эрдэнэт үйлдвэрт 15-аас дээш жил ажилласан хүмүүст амьдарч буй орон сууцыг нь үнэ төлбөргүй хувьчлах шийдвэрийг гаргав. Дараа нь Зөвлөлийн 31 дүгээр хуралдаанаас Эрдэнэт үйлдвэрийн бүх ажилчдыг дээрх шийдвэрт хамааруулахаар шийдвэрлэв. Мөн хам хөвүүлэн баяжуулах хэсгийг ашиглалтад оруулж, жилд 24 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болов.

 

2001 он

Нэгдүгээр хосолсон секцийн техникийн шинэчлэлийг бүрэн дуусгаснаар тус секц нь 10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болов.

 

2002 он

Авто тээврийн байгууллагад БелАЗ-75145 маркийн 130 тонн даацтай өөрөө буулгагч нэвтэрч эхлэв.

 

2005 он

Хүдрийн ил уурхайд "Liebherr” фирмийн 18 метр куб эзэлхүүнтэй шанага бүхий эксковатор үйлдвэрт ашиглаж эхлэв. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш 3 сая тонн зэсийн агууламжтай баяжмал үйлдвэрлэв.

 

2006 он

Баяжуулах фабрикийн V ээлжийг бүрэн шинэчилснээр төслийн хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлж, 6 сая тн хүдэр боловсруулах боломжтой болов.

 

2008 он

Монголд анх удаа 15 метр куб хүдэр ачих боломжтой ЭКГ-15 гинжит эксковаторыг ашиглалтад хүлээн авав. Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд орсны 30 жилийн ойн баярын хурал 2008 оны 12 сарын 13-ны өдөр болов.

 

2010 он

Жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, бүрэн шинэчлэгдсэн III секцийг ашиглалтад оруулав.

 

2011 он

Баяжуулах фабрикийн хөвүүлэн баяжуулах IV секцийг шинэчилж ашиглалтад оруулав.

 

2012 он

Хүдэр боловсруулалт 26 сая тонн-д хүрэв.

 

2013 он

Баяжуулах фабрикийн хөвүүлэн баяжуулах VI секцийг шинэчилж ашиглалтад оруулав.

 

2014 он

"Эрдэнэт үйлдвэр” түүхэндээ анх удаа 640 цооног тэсэллээ.

 

2015 он

Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтад орлоо.

 

2016 он

"Эрдэнэт үйлдвэр” ХХК 100 хувь Монгол Улсын үндэсний үйлдвэр боллоо.

 

2017 он

"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцад 48 мВт-ын турбингенератороор өргөтгөж, эрчим хүч үйлдвэрлэгч боллоо.

 

2019 он

Зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэн, 37.2 сая тонн хүдэр олборлож, 32.2 сая тонн хүдэр боловсруулсан нь "Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болов.

Овоолго...

"Эрдэнэт үйлдвэр” 1977 оноос исэлдсэн хүдрийг тусад нь овоолго үүсгэж эхэлсэн бөгөөд баяжyулах үйлдвэрийг 1978 онд ашиглалтад оруулснаар хөрс, ядуу агуулгатай худэр, исэлдсэн хүдэр гэж ангилж иржээ.

Тус үйлдвэрт 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 0.202 хувийн дундаж агуулгатай, 451 мянган тонн металл аryулсан, 227.9 сая тонн ядуу агуулгатай хүдрийн 6, 0.599 хувийн дундаж агуулгатай, 258.2 мян.тонн металл агyулсан, 51.9 сая тонн исэлдсэн хүдрийн 4, нийт 10 овоолго байна. Эдгээр нь үйлдвэрийн нөөц баялгийн балансад бүртгэлтэй байдаг бөгөөд овоолго үүсгэхэд гарсан зардлыг тухайн жилийн үйлдвэрлэлийн зардалд бүртгэдэг ба өнөөгийн үнэ цэнээр 500.1 сая ам.доллар болж байна. Ядуу агyулгатай хүдрийн 4a, исэлдсэн хүдрийн 10а овоолгyудыг хааж, бусад дээр нь одоо ч хүдэр буулгасаар байгаа юм.

Ил уурхайн эргэн тойронд баяжуулах үйлдвэрийн технологид таарахгүй, ядуу агуулгатай учраас бараг 40-өөд жилийн турш зөөн асгаж хураасаар байгаа хаягдал, балансын бус хүдрээс хэдийнэ цэвэр зэс гаргаж эхэлжээ. 

Эдгээр овоолго тус бүр харилцан адилгүй буюу балансын бус, исэлдсэн хүдэр гэх мэтээр ялгаатай. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хоёр төрлийн хүдрийн овоолго аж.

1.Тодорхой нөхцөлд үр ашигтай буюу балансын бус хүдрийн овоолго № 8, 9, 2, 4а (Зэсийн агуулга 0.10-0.25 хувь)

2.Исэлдсэн хүдрийн овоолго. № 10а, 2б, 8а, 12 (Зэсийн захын агуулга 0.25 хувь, исэлдсэн зэсийн исэлдлийн зэрэг 10 хувиас дээш)

"Эрдэнэт үйлдвэр"-ийн баяжуулах үйлдвэр нь флотацын технологиор боловсруулах үйл ажиллагааг явуулдаг бөгөөд исэлдээгүй үндсэн хүдэр ашигладаг. Иймд исэлдлийн зэрэг өндөртэй буюу исэлдлийн зэрэг 10 хувиас их хүдрийг боловсруулахад технологийн горим тохирдоггүй тул овоолго үүсгэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар "Эрдэнэт үйлдвэр" ойролцоогоор  182 сая тонн исэлдлийн зэрэг өндөртэй хүдрийн 12 ширхэг овоолго үүсгэсэн байдаг. Дээрх хүдрээс 480 мянган тонн зэс, 16500 тонн молибден үйлдвэрлэх боломжтой. Энэхүү овоолгуудаас SX/EW  буюу УРВУУ ХАНДЛАЛТ ЭЛЕКТРОЛИЗИЙН аргаар КАТОД-ын зэс үйлдвэрлэх төслийг "Эрдмин" болон "Ачит Ихт" компаниуд хэрэгжүүлж амжилттай ажиллаж байна. Жилд дунджаар 15,000 орчим тонн цэвэр зэс үйлдвэрлэн экспортолж байна. Ерөнхийдөө зэс үйлдвэрлэх технологи нь ижил боловч "Зэс эрдэнийн хувь" ХХК зэсийн авалтыг нэмэгдүүлэхийн тулд хүдрийг буталж нуруулдан уусгаж SX/EW буюу урвуу хандалт электролизын аргаар зэс үйлдвэрлэнэ. Жилд 10 мянган тонн зэс үйлдвэрлэхээр техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж бүтээн байгуулалтын ажлыг эхэлэхэд бэлэн болгоод байна.     

Тухайн үед БНМАУ-ын Ашигт малтмалын нөөцийн улсын комиссыг удирдаж, Эрдэнэтийн Овооны орд газарт хийсэн нарийвчилсан хайгуулын ажлын дүн, нөөцийн тооцоо тайланд гарын үсэг зурж байсан Ерөнхий сайд асан Д.Содном "Бага агуулгатай, исэлдсэн хүдрийн овоолгыг балансаас хасаж байсан. Тэр үед исэлдсэн хүдрийн овоолгыг ашиглах технологи байгаагүй. Харин одоо барууны өндөр технологийг нэвтрүүлж, балансын бус овоолгыг ашиглах болсон нь сайшаалтай" хэмээж байв. Ер нь бол ядуу агуулгатай, стандартын бус гэх мэтээр нэрлэгддэг байсан хүдрийн овоолгууд эхлээд "Эрдмин" дараа нь "Ачит-Ихт"-ийн хөрөнгө оруулалт, технологийн ачаар хэдийнэ үнэ цэнээ олжээ.

 

"Эрдмин” ХХК

"Эрдмин” ХХК исэлдсэн болон холимог хүдрийн 2А овоолгыг ашиглан нуруулдан уусгах технологиор боловсруулалт хийж, жилд дунджаар 2920 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэртэй.

Үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөцийн хувьд 1995-2011 оны хооронд 14.7 сая тонн исэлдсэн хүдэр, 2.8 сая тонн балансын бус хүдэр нийт 121.5 мянган тонн зэс агуулсан 17.5 сая тонн исэлдсэн болон балансын бус хүдрийг "Эрдмин” ХХК-д "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гэрээгээр нийлүүлсэн.

 

 

Овоолго ашиглалт:

 

1994 он

Уурхайн овоолгууд дахь исэлдсэн хүдэр дээр туршилт, судалгааны ажлыг хийж эхэлсэн.

 

1997 он

"Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын бус, исэлдсэн хүдрийн овоолгыг ашиглаж жилдээ 99,999 хувийн цэвэршилттэй 3000 тонн катодын зэс гаргах хүчин чадалтай, Dump Leaching-SX/EW технологи бүхий "Эрдмин” ХХК-ийн туршилтын үйлдвэр ашиглалтад оруулсан.

 

2005 он

Зэс утас үйлдвэрлэж эхлэв.

 

2007 он

Цахилгааны зэс утас үйлдвэрлэдэг болов. Чухам аль овоолгыг ашигладаг тухай мэдээлэл байхгүй ч нэгдүгээр овоолгын хэсгийг бололтой. Овоолгыг 40 жил ашиглах эрхтэй гэдэг. 

 

Хувь эзэмшил:

 

1994.3.14

"Эрдэнэт” концерн /тухайн үеийн нэрээр/ 51 хувь, АНУ-ын RCM Inc компани 49 хувийг эзэмшиж хоёр тал гэрээ байгуулсан. Ингэхдээ "Эрдмин” ХХК-ийг 100 мянган ам.долларын дүрмийн сантайгаар үүсгэн байгуулсан.

 

2001 он

АНУ-ын RCM Inc компани 65 хувьтай болж, "Эрдэнэт” УБҮ 25 хувь, "Эрдэнэт” концерн 10 хувь эзэмших болсон.

 

2005 он

АНУ-ын RCM Inc компани 58.5 хувь, МИКО холдинг ХХК 10 хувь, иргэн Ж.Дамдинжав 6.5 хувь, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 25 хувьтай болсон.

 

 

"Ачит Ихт” ХХК

"Ачит Ихт” ХХК балансын бус хүдрийн хоёрдугаар овоолгыг ашиглан овоолгон уусгах технологиор боловсруулалт хийж, жилд 10 мянган тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг байгуулсан.

 

2010.9.03

"Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Ачит Ихт” ХХК-уудын хооронд хамтын ажиллагааны 5/255-10 тоот гэрээ байгуулсан.

 

2013 он

"Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Ачит Ихт” ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан.

 

2014 он

Катодын цэвэр зэс гаргах үйлдвэрээ нээсэн.

 

2015.6.26

"Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Ачит Ихт” ХХК-ийн хооронд хамтын ажиллагааны гурав дахь гэрээг байгуулсан.

 

2016.11.10

"Ачит Ихт” ХХК-д "Үүсмэл ордын гэрчилгээ”-г холбогдох байгууллагаас олгосон.

 

Хувь эзэмшил:

 

"Степп куппер” ХХК 78 хувь, "Цаглавар” ХХК 22 хувийг нь эзэмшдэг.

 

"Зэс эрдэнийн хувь” ХХК

2013.5.02

"Эрдэнэт үйлдвэр”, "Зэс эрдэнийн хувь” ХХК, Орхон аймгийн ИТХ-ын хооронд 5/096-13 дугаар бүхий "Хамтран ажиллах гэрээ” байгуулав.

 

2015.10.30

"Эрдэнэт үйлдвэр”, "Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хооронд 5/277-15 дугаар "Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах” 20 жилийн хугацаатай гэрээ байгуулав.

 

2016.10.04

"Зэс эрдэнийн хувь” ХХК нь "Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах” 5/277-15 дугаар гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор болон "Ферростаал Монголиа” ХХК-тай "Исэлдсэн хүдрийн 8А, 12 дугаар овоолгуудаас технологийн туршилтын дээж авах” 5/279-14 дугаар гэрээ байгуулжээ.

 

2020 он

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан гэрээний дагуу бүтээн байгуулалтын ажил нь хийгдэж исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудыг ашиглан нуруулдан уусгах технологиор катодын зэс гаргах үйлдвэр байгуулах гэрээ байгуулж, туршилт судалгааны ажлыг явуулж байна.

 

Хувь эзэмшил

 

2010.6.21

Орхон аймгийн 24500 иргэний нэрийг оролцуулан "Зэс эрдэнийн хувь” нэртэй хувьцаат компани байгуулжээ.

 

2020 он

"Бльюмон металс” ХХК 36, Орхон аймгийн 24552 иргэн 30 хувь, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 34 хувийг эзэмших болсон. Улмаар "Бльюмон металс” ХХК 70 хувь эзэмшиж, Орхон аймгийн 24552 иргэн 30 хувиа эзэмшиж үлдсэн.

 

2023 он

"Зэс эрдэнийн хувь”-ийн 30 хувь бас өөр эзэмшигчид шилжсэн.

 

2024 оны тавдугаар сар

Хувьцаа эзэмшигчид дахин өөрчлөгджээ.

 

Үүсмэл ордын эрх зүй...

Эрдэнэтийн овоолго мэтийн овоолгууд өдгөө хуульчлагдаж Ашигт малтмалын тухай хуульд Үүсмэл орд нэрээр орсон. Манай улсад нийтдээ 31 үүсмэл орд байдгаас 25 нь алтны үүсмэл орд ажээ.

 

2016 он

Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр үүсмэл орд, түүнийг ашиглах тусгай зөвшөөрөл олгох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой зохицуулалт шинээр орсон.

 

2017 он

Үүнийг үндэслэн Засгийн газрын 61 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар "Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны журам”-ыг баталсан.

 

Үүсмэл орд гэдэгт олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг ойлгоно гэж заасан. Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг уг талбайд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч, эсхүл тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй үүсмэл орд ашиглах тухай гэрээ байгуулсан гуравдагч этгээд гаргах эрхтэй.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Эрдэнэтийн овоо ба “Эрдэнэтийн овоолго”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

Өнөөдөр, 17:47
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

Өнөөдөр, 14:56
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани