Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЕРӨНХИЙ ГЕОЛОГИ

Чулуулгууд ба эрдсүүд 
Хөрөнгө оруулагчид болон уул уурхайн үйлдвэрлэлд ажиллаж буй мянга мянган хүмүүс Газрын тухай геологчдын адил ихийг мэдэж байх шаардлагагүй ч тэд геологийн үндсийг бага ч гэсэн мэдэж, тэр дундаа чулуулаг болон эрдсийн талаар тодорхой хэмжээний ойлголттой байх ёстой.
"Газарт мөнгөө орхиж буй" хөрөнгө оруулагчдын хувьд геологийн талаар бага ч болов мэдлэгтэй байх нь тэдэнд тун өлзийтэй байх болно. Жишээ нь, мөнгөний ихэнх нь хүдрийн биетийн адил нам хэмийн ашигт малтмалууд гүндээ улам хурдан өөрчлөгддөг эсвэл зөрлүүд нь хүдрийн биетийг сүйдэлж чадлагийг мэдэж авах нь хожмын нэгэн өдөр хөрөнгө оруулагчийг маш ихээр баярлуулж болно.
Газрын тухай шинжлэх ухааны хувьд геологи иь дотроо маш олон салбартай байдаг. Бид энд, газрын хэвлийд ашигт малтмалын орд хэрхэн бүрэлдэн тогтдогоос эхлээд уурхайг олж илрүүлэхэд биднийг шууд дагуулан хүргэдэг суналууд буюу хүдэр агуулагчтай холбогдолтой асуудлыг авч үзнэ. Царцдас дотор хамгийн элбэг тохиолддог таван элементэд хүчил төрөгч, цахиур, хөнгөн цагаан, төмөр болон кальци ордог. Элементүүд нь химийн найрлага дотор өөр хоорондоо холбогдон эрдсүүд хэмээн нэрлэгдэх болсон хатуу талст бодисыг үүсгэдэг. Тус бүрдээ өөр хидшйн тодорхой найрлага бүхий талстат  бүтэцтэй, маш олон мянган төрлийн эрдсүүд байдаг. Тухайлбал, төмөр болон хүхэр тодорхой харьцаатай хослолоороо шаравтар өнгийн эрдэст галтмарыг /пирит/ (дөшин чулуу ч гэдэг - Орч.) үусгэдэг. Кали, хөнгөн цагаан, цахиур болон хүчил төрөгч тодорхой харьцаатхослолоороо нийлмэл чулуулгийг бүрдүүлдэг ортоклаз эрдсийг үүсгэн буй болгодог. Нийлмэл чулуулгийг бүрдүүлэгч ортоклаз зэрэг нь цахиур болон хүчилтөрөгчийг агуулсан цул эрдсүүд юм. Сульфидууд нь хүхэртэй холилдсон химийн элементүүд агуулсан байхад ислүүд нь хүчилтөрөгчтэй холилдсон элементтэй байдаг. Дөрөв дэх чухал эрдсийн бүлэг бол нүүрслэг эрдсүүд /шохойлог эрдэс ч гэдэг - Орч./ бөгөөд тэр нь өөр элементүүдтэй холбогдсон нүүрстөрөгч ба хүчилтөрөгч байдаг.
 
Чулуулаг, эрдэс хоёр ямар ялгаатай байдаг вэ?
Чулуулаг гэдэг нь бол эрдэслэг мөхлөгүүдийн хатуу бөөгнөрөл байдаг. Чулуулгийг түүний агуулж буй эрдсийн харьцаа болон төрөл зүйлээс нь харгалзан ангилдаг.
Асар их хэмжээний эрдэс бөөгнөрөн төвлөрснийг илрүүлэн олсон бүс болон газрыг эрдсийн орд гэж нэрлэдэг. Эрдсүүд хүрэлцээтэй их хэмжээгээр буюу тонноор, агуулга сайтай буюу хангалттай тэрчлэн чанар эсвэл агуулга, үр ашигтай олборлож болох хэмжээнд байгаа үед хүдэржилт нь хүдэр болдог. Ашигт малтмалын ордыг гол төлөв нүүрс, уран, төрөл бүрийн металл эсвэл бусад түүхий эдийг үйлдвэрлэх зорилгоор ашигладаг. Ихэнх хүмүүс алт, мөнгө, зэс, цайр, хөнгөн цагаан болон цагаан тугалга зэрэг өргөн хэрэглэдэг төмөрлөгийг хялбархан таньж тодорхойлж чаддаг. Эдгээр төмөрлөг нь ялгагдахуйц тодорхой өнгөтэй байдгийн дээр дулаан ба цахилгааныг сайн дамжуулдаг төдийгүй халаалт, давталтаар сунамтгай болдог чанартай.
 
Хайлш гэдэг нь хоёр ба түүнээс олон металлаас тогтдог, гадаад байдлаараа нэгэн жигд, төмөрлөг металл бөгөөд механик хүчний аргаар салгаж болохгүйгээр хоорондоо авцалдсан байдаг. Хайлш нь бусад төмөрлөгөөр хийсэн зүйлээс илүү өөр чанартай байдаг учраас түүнийг илүү өргөн хэрэглэдэг. Жишээлбэл, зэс ба цагаан тугалганы хайлш болох гууль нь цэврээрээ тус тусдаа байгаа хоёр өөр төмөрлөгөөс илүү хатуу бөгөөд нягт байдаг. Хүрэл бол зэс, хар тугалганы хайлш бөгөөд түүнийг олж илрүүлсэн нь Хүрэл зэвсгийн үе хэмээн нэрлэдэг соёл иргэншлийн үеийг нээсэн юм. Өнөө үед хайлшийг сансар, цахим болон эрчим хүчний тэргүүлэх технологт хэрэглэж байна.
 
Зарим нийтлэг хэрэглээ болон адил төстэй шинж чанараар нь төмөрлөгийг хэд хэдэн бүлэгт хуваадаг.
Үнэт эрдэнийн буюу зэвэрдэггүй төмөрлөгт алт, мөнгө, цагаан алт багтдаг байхад уг төмөрлөгт нь доогуур чанарын, гол төлөв зэс, цагаан тугалга, никель, хар тугалга болон цайр ордог.
Хар төмөрлөг гэж ган хайлуулахад ашигладаг, химийн хатуулаг шинж чанараараа төмөртэй ижил төрлийн металлуудыг хэлдэг. Хром, албин чулуу (кобальт), манган (марганец) болон тугалгас (молибден) зэргийг энэ бүлэгт өргөн оруулдаг боловч тэдгээрийг гангийн чанарыг сайжруулахын тулд хэрэглэдэг болохоор заримдаа төмрийн хайлш ч гэж бас нэрлэдэг.
 
нгөт төмөрлөгт хөнгөн цагаан, зэс цагаан тугалга, магни, хар тугалга болон цайр багтдаг бөгөөд тэдгээрийг ган хайлуулахад ихээр хэрэглэдэггүй (энд уг төмөрлөгүүдтэй зарим талаар давхцах нь бий.) Хөнгөн төмөрлөгт бин дэрьяа, магни, хөнгөн цагаан болон титан зэрэг багтдаг бөгөөд бусдаас хөнгөн жинтэй байдгаараа илүү давуу. Галд тэсвэртэй металлд ниоби, гянт болд, рутени зэрэг галд тэсвэртэй, хайлц муутай хайлах цэг өндөртэй, ба маш өндөр хэмийг даах чадвартай.
Урвалж төмөрлөгт лити, стронци болон цезиум зэрэг багтдаг бөгөөд агаартай хялбархан исэлддэг тул тогтворжилт багатай, дангаараа байх нь ховор.
Цөмийн буюу урвалжит төмөрлөг болох ради, тори, уран болон плутоныг агуулдаг. Эрчим хүч гаргаж авахад тэдгээрийг ихэвчлэн ашигладаг.
Хагас төмөрлөг болох Силикон, хүнцэл, селен багтдаг бөгөөд эдгээр нь металл болон метал бус элементүүдээс бүрдсэн байдаг.
Газрын ховор металлын бүлэг нь сканди, иттри, хатуу цагаан буюу циркони болон лантан төст хэмээн хамтдаа томъёологддог арван элементээс бүрддэг. Эдгээр төмөрлөгийг дэлхийн царцдаст гагцхүү ховор гэдгээр нь биш, харин тэдгээрийг олборлох технологи нь хүнд бэрхшээлтэй учраас ийнхүү нэрлэсэн байна.
Төмөрлөг болон эрдэс нь биднийг хүрээлэн буй байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг мөн. Газрын царцдас дотроос тэдгээрийн цэвэршсэн үйлдвэрлэлийн бөөгнөрлийг олох явдал нь соёл иргэншлийн үүрийн гэгээ анх татсан цагаас эхлэн өнөөг хүртэл хүн төрөлхтний зорилго хэвээр байна.

Эгэл геологи

Уурхай байгуулагч нь байгаль дэлхий эрдэс баялгаа гадагшлуулан гаргадаг механик болон химийн үйл явцыг ойлгож, мэдэж байх нь чухал ач холбогдолтой. Жишээ нь, урьд өмнө «эх газрын нүүлт» гэж нэрлэдэг байсан хүрдийн тектоникийг мэдэж авах нь чичирхийлэл болон геологийн идэвхжилээр эрдсийн ордуудыг үүсгэн бүрэлдүүлж чадах газрын байршлыг тогтоох боломжийг геологчдод олгодог.
 
Дэлхий ертөнц үнэхээр өвгөн буурал настай. Хамгийн өндөр настай, мэдэгдэж буй чулуулгууд нь бараг дөрвөн тэрбум жилийн тэртээх билээ. Тэгээд ч геологийн үйл ажиллагаа удаан явцтай байна. Хэдэн мянган метр өндөртэй уул нурууд жилд хэлхэн сантиметрээр өргөгдөж байлаг. Ийм уулс нуруудын идэгдэл тун алгуурхан явагддаг.
 
Дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт ганц биш, харин олон ийм өргөгдөл, эвдрэл гарсаар байсан. Уулсын бий болсон үеийг уул үүсэл буюу ороген хэмээн тодорхойлдог. Жишээ нь, умард Америкийн дорнод эрэг хавийн уул үүсэл нь наад зах нь даруй гурван тодорхой үеийг өнгөрөөж, үе бүр нь Атлантын далай нээгдэх, хаагдахтай тохирч байсан.
 
Хамгийн сүүлийн нээлт нь 200 сая жилийн тэртээ эхэлж, одоо ч үргэлжилсээр байна. Тэрхүү уул үүслийн явц Умард Америкийн баруун эргийн дагуух уул нуруудыг бий болгожээ.
 
Хөрөх үйл явц чухал
Дэлхий хайлмал чулуулгийн бүрхүүлээр хучигдсан төмөр ба никелийн хатуу цөмтэй. Энэхүү эрдэс бодис царцдас доторхи олон ан цав болон зөөлөрсөн бусад сул цэгүүд рүү хүчлэн шахдаг бөгөөд түүнийг маагм буюу хайлмал гэж нэрлэдэг. Хайлмал чулуулаг нь олон чиглэлээр урсаж, хүрээлэн буй чулуулгийг халаан зарим тохиолдолд хувиргаж, түүнийг дахин хайлахад хүргэдэг. Үүнээс эрдсийн зарим хэсэг нь талстжиж эхэлснээр тэр хайлмаг цулын бөөгнөрөл нь хөрдөг.
 
Халуун хайлмагийн эрдэслэг найрлага бүрдвэрүүд нь янз бүрийн хэмд талстжидаг. Үүний үрээр тэдгээр нь хөрөх явцад баяжих хандлагатай болдог. Чухамхүү эдгээр баяжмал эрдсийн ордуудыг гол төлөв бүрэлдүүлэн буй болгодог. Халуув хайлмагаас талсжин гарч буй төрөл бүрийн эрдэс тус бүрээс хамааран маагма буюу хайлмагийн найрлага нь өөрчлөгддөг. Хагас шингэн бөөн хайлмагийн гүн ёроолд хүнд эрдэс тунахын хэрээр хайлмалын    ялгарал хэмээн нэрлэгддэг хуримтлал бий болдог. Хайлмал нь үнэт эрдэс агуулдаггүй байхад зарим нь үйлдвэрлэлийн ашигтай олборлох эрдсийн ордыг агуулдаг.
 
Бусад орд нь хайлмалын дотор болон эргэн тойронд нь хуйлран эргэлдэж байгаа шингэнд уусаж, үүсэн бүрддэг байж болох бөгөөд эдгээр нь хими болон физикийн тохироо бүрдэх боломжтой газарт дахин ордыг бий болгодог. Эдгээр үйл явцыг гидротермалын явц хэмээн нэрлэдэг. Далайн ёроол дахь хагарлуудаар дамжин хүхрээр баяжсан шингэн олгойдон гарахад, эдгээр шингэн нь үелсэн галт уулын гаралтай ордыг үүсгэдэг. Эдгээр нь цайр, зэс, цагаан тугалга болон алтны чухал эх үүсвэр болдог.
 
Өгөршлийн үйл явцууд нь мөн л эрдсүүдийн ашигтай хуримтлалыг бий болгодог, тухайлбал, шижирмэгийн буюу шороон алтны ордыг голын голдирлын улнаас олж илрүүлсэн байдаг.
 
Хүдрийн хоёр биет яг бас адилхан байдаггүй учраас уурхайнуудыг хооронд нь харьцуулан жиших боломжгүй юм Учир нь гүн рүүгээ үргэлжилж байгаа тодорхой нэгэн шинж чанар нь түүний зэргэлдээ буюу захаараа нийлж яваа нөгөө шинж чанартай яг адил төрлийн байдаггүйд оршино.
 
Галт чулуулгууд
Халуун хайлмалын хөрөлт болон талстжилтаар бүрдсэн галт чулуулгийг галт уулын буюу эсвэл баяжмал чулуулаг хэмээн нэрлэдэг. Бүх хайлмал нь дэлхийн царцдсын асар их гүнд маш өндөр халууны хэм болон даралт бүхий орчноос үүсдэг. Тодорхой нөхцөл бүрдсэн үед хайлмал нь тэлсээр гадарга руугаа хальж урсана Хайлмал нь бие даасан эрдсүүдийн мөхлөгүүд өөр хоорондоо авцалдан нийлж томрон, харилцан түгжигдмэл хэв загварыг үүсгэх байдлаар гадаргын доорхи хөрсийг хөргөж бас хатууруулж болно. Маш их гүнд ийнхүү аажмаар хөрж буй чулуулгууд нь талстуудыг томрох боломжийг олгодог. Энэхүү том ширхэгт бүтэц бол эдгээр шургамал буюу яргамал галт уулын чулуулгийн ерөнхий шинж мөн. Гадаргад ойр түрэн ирж байгаа хайлмал чулуулаг илүү түргэн хөрж, улмаар талстуудын томрох хугацааг багасгадаг. Үүний үр дүнд үүссэн чулуулаг нь илүү нарийн ширхэгтэй болдог.
 
Зарим хайлмал нь бялхмагийн урсац бий болгохуйц хурдтайгаар хөрөн гадаргад хүрч очдог. Харин тэр чулуулаг нь маш нарийн мөхлөгтэй байдаг бөгөөд галт уулын буюу эсвэл шургамал чулуулаг хэмээн нэрлэдэг. Шингэн ба хий агуулсан халуун хайлмал хэвлий буюу эсвэл галт уулын тогооноос тэсрэх хэлбэрээр хүчтэй оргилон гарна.
 
Галт уулын тогооноос бялхан оргилж гарах халуун хайлмал бялхмаг нь нарийн тоосноос авахуулаад чулуулгийн хэлтэрхий, хэсгүүдээс аваад хэдэн   зуун тонны жинтэй, янз бүрийн хэмжээтэй байдаг. Энэ нь газрын хэвлий буюу галт уулын тогооноос шидэгдэн гардаг бялхмаг, тэрчлэн хатуу эсвэл    хагас хатуу чулуулгийн аль алиныг нь агуулдаг. Энэ халуун хайлмал гарч барагдмагц, томоохон нүурсэрхэг хэсгүүд нь агломерат буюу бөөгнөц, эсвэл галт уулын хэмхдэс буюу брекчи гэгдэх чулуулгуудыг үүсгэдэг байхад илүү нарийн ширхэгтэй нь бөсөл гэх туфийг үүсгэдэг.
 
Галт уулын чулуулгийн найрлага нь түүнийг бий болгож хайлмагийн бүрдвэрээс шалтгаалдаг. Хэрвээ тухайн хайлмалд төмөр болон жуган өндөр    агууламжтай байвал түүний үр дүнд бүтэх чулуулаг нь төмөр болон жуганы царууц эрдсүүдээр их баялаг болж, өнгө нь бараан байх бөгөөд эдгээр   чулуулгуудыг бараан чулуулаг гэдэг. Цахиур агуулсан хайлмал нь гэгээлэг өнгөтэй чулуулаг бүрдүүллэг бөгөөд түүнд өөхөн чулуу болон хээрийн   жонш элбэг байдаг. Ийм чулуулгийг фельзик чулуулаг гэж нэрлэдэг. Энэ хоёр хэтрэлийн туйлын дундаж завсрын найрлагатай чулуулгууд ч бас байдаг.
 
Дунит, перидотит зэрэг нил бараан эрдэс чулуулгаас бүрддэг шургамал чулуулгийг ультрамафик хэмээн нэрлэдэг. Бараан өнгийн эрдсийн харьцаа багасах тутам тэдгээр чулуулгийг габбро, диорит, гранодиорит болон боржин гэх мэтээр нэрлэнэ. Боржинг ерөнхийдөө фельзик чулуулаг гэнэ. Сиенит нь боржинтой төстэй боловч цахиурын агууламж багатай байдаг.
 
Шургамал чулуулаг тус бүр нь ижил төстэй найрлагатай шургамал чулуулгуудыг ангилдгийн нэгэн адил галт уулын чулуулгуудыг ангилдаг. Коматит бол галт уулын ультрамафик чулуулаг бөгөөд перидотитийн адил гагцхүү бараан өнгийн эрдсүүдийг агуулсан байдаг. Базальт буюу хүрмэн чулуу нь габбротой, андецит-диориттой, дацит-гранодиориттой, риолит-боржинтой тус тус дүйцдэг. Трахит бол сиениттэй тэнцэх галт уулын чулуулаг мөн.
 
Маш нарийн мөхлөгтэй газрын тарамцагт давхаргын үешилтэй оршдог өвөрмөц талстуудыг агуулсан галт чулуулгийг порфири гэж нэрлэдэг. Энэ нь онцгой өвөрмөц чанартай, гагцхүү энэхүү бүтцэд хамаардаг бөгөөд тухайн чулуулгийн химийн найрлагыг заадаггүй.
 
Порфирийн газрьга бөөгнөрөл буюу тарамцаг нь галт уулын, мөн шургамал ч бүтэцтэй байж болно. Профируүд тэдгээрийн найрлагыг тодруулан заахын тулд дацит норфири гэх мэт гол төлөв ниилмэл нэр өгдөг, Үүн лүгээ нэгэн адилаар галт уулын хэмхдэст чулуулгуудад тухайлбал риолиттуф / риолит-бөсөл - Орч./ зэрэг нийлмtл нэр голдуу өгдөг. Тунамал чулуулгийг гарал үүслээр нь үндэслэн хэмхдэст ба химийн гэж хоёр ангилдаг. Хэмхдэст тунамал чулуулгууд болмөс, ус, салхины хам хүчний үйлдлээр нэгдэж. идэгдэлд орсон чулуулгийн хагуужиж бэхэжсэн хэмхдэсүүд юм. Том мөлгөр чулуулгийн хэмхдэсүүд маш нарийн хэмхдэстэй газрын бөөндөл тарамцгаар дэмжигдэн хөрзөн чулуунд оршиж байдаг. Элсэн чулуу гэсэн нэрнээс нь үзэхэд хэдийгээр нарийн ширхэгт материал агуулж болох боловч элсний мөхлөгүүдээс тогтдог. Нарийн ширхэг буюу мөхлөгтэй байгаа ихэнх материал, чулуулгийг зануужин буюу занар гэж нэрлэдэг.
 
Химийн тунамал чулуулгууд уусахдаа материалуудын тунадас үүсгэдэг бөгөөд химичдийн нэр томъёогоор уусмалаас тунаж байгаа тэдгээр тунадасыг хатуу материад гэдэг. Хамгийн нийтлэг тохиолддог нь ихэнхдээ далайн амьтдын бүрхүүл, лавайнуудаас тогтддог, нарийн ширхэгт карбонат кальциас
бүрдсэн карбонат чулуулгийн шохойжин байдаг. Бадмар чулуу бол кальцитаас илүү доломитоос тогтсон карбонат чулуулаг юм Цахиурлаг занар болгол төлөв цахиураас буй болдог химийн тунадас мөн. Төмөр бүрдвэрүүд нь төмрийн ислүүд, сульфид /хүхэрлэг/ нэгдлүүд, карбонатууд эсвэл силикат буюу цахиурт хүчлийн лавснуудаас тогтсон байдаг.
 
Далайн ус далайгаасаа тусгаарлагдсан газар орчинд химийн тунадаснууд үүсч бий болж болно. Ийм чулуулгуудыг дэгдэмтгий ууршигч хэмээн нэрлэдэг
бөгөөд гөлтгөнө /сульфат кальци/, галит /чулууны давс/ болон сильвит /жирийн нүүрс хүчлийн калийн давс/ зэргийг агуулж байдаг.
Тунамал чулуулгуудын дийлэнх нь байрлалын  хувьд нийтлэг шинж чанартай байдаг. Эдгээр төрлийн чулуулгуудад цаг хугацааны явцад наалдаж
материалын тодорхой үе давхаргууд байдгийг үзэх боломж бий. Байрлалууд нь тэгш үе давхарга байдлаар үүсдэг боловч хожуу тектоникийн хүчний үйлчлэлээр атираажиж, нугалаажсан, хөнтрүү байршилтай болсон байдаг. Арай том мөхлөгтэй ширхэг хэсгүүд нь тодорхой үешил үүсгэж, тэнд нь илүү
нарийн ширхэгтэй болон мөхлөгтэй хэсгүүд нь илүү өндөр зэрэглэлийн үеүд болон улуудыг бий болгодог. Харин тунамал чулуулгууд дотор байгаа өнчин биет хэсгүүд нь галт уулын чулуулгуудынх шиг харилцан түгжигдмэл байдлыг илтгэн харуулдаггүй. Тунамал чулуулгууд дахь өнчин мөхлөгүүд нь өөр хоорондоо наалдан бэхэждэг.
 
Хувиршсан /метаморф/ чулуулгууд
Хувиршсан чулуулгууд нь физик болон химийн өорчлөлтөд онцгой өртсөн галт эсвэл тунамал чулуулгууд мөн. Ихэнх тохиолдолд ийм өөрчлөлтүүд нь тухайн чулуулгуудын уг чанар нь танигдахын аргагүй хувирч өөрчлөгдөхөд нөлөөлсөн байдаг.
 
Чулуулгуудыг өндөр температур буюу эсвэл даралтад оруулбал тэдгээрийн уг шинж чанар нь өөрчлөгдөж, тийм өндөр температур болон даралтад тэсвэртэй байх, эрдэс болон химийн цоо шинэ чанарт шилждэг. Эрдсийн эдгээр шпнэ хэсгүүд нь тухайн чулуулагт нөлөөлж байгаа даралтын нөлөөнд зохицохын тулд өөрсдийгөө зэрэгцээ болон хэвтээ хэлбэрийн загвар, байрлалуудад тохи-руулан оруулдаг байна. Чухам энэхүү үешилт эсвэл үенцэрт тогтцууд нь хувиралд орсон дийлэнх чулуулгуудыг тодорхойлж байдаг. Жирийн ажиглахад энэхүү үешил нь тунамлын үеийг бий. болгох боловч, нарийвчилсан судалгаа хийж үзвэл тунамал чулуулгийн бэхэжсэн тогтцыг бодвол харилцан түгжигдмэл тодорхой тогтцыг илтгэн харуулна.
 
Хамгийн нийтлэг бөгөөд ашигтай баримтлал бол хувиршилтын зэрэглэл байдаг. Энэ нь метаморф халуун болон даралт нь тухайн чулуулгийг хэрхэн хувиргасны төвшинг илэрхийлж өгдөг. Доогуур зэрэглэлийн метаморфизм ердийн байдлаар эрдсийн найрлагыг гагцхүү бага зэрэг өөрчилдөг. Өндөр зэрэглэлд ихэнх анхдагч эрдсүүд нь өөр хоорондоо химийн урвалд орж, шинэ эрдсүүдийг үүсгэхээр талстжин, ус, нүүрс хүчлийн давхар исэл болон дэгдэмхий бусад агуулгаа шахаж гаргадаг. Хувиршлын хамгийн дээд зэрэглэлд дэгдэмхий зүйлүүд бүгд бүрмөсөн гарч, улмаар чулуулаг нь хайлж эхэлдэг.
 
Саяхнаас, хувиршсан чулуулгуудыг тэдгээрийн эцэг чулууны төрлөөр нь нэрлэх болсон. Жишээлбэл, хувиршсан галт уулын чулуулгийг метавулканик эсвэл хувиршилд өртсөн тунамал чулуулгийг мета-тунамал хэмээн нэрлэж болох байх.
 
Хувиршсан нийтлэг бүлэг чулуулгийг /англиар <<найс» гэдэг/ гнейс буюу өмхжин гэж нэрлэдэг. Энэ үгийг ганцаар хэрэглэх үед өндөр анги зэрэглэлтэй хувиршилд орсон чулуулгуудын тодорхой үешлийн шинж байдлыг илтгэсэн чулуулгийг еронхийд нь эрдсийн агуулгаар нь томъёолдог. Ийм чулуулгууд нь жирийн байдлаар цахиур, хээрийн жонш болон гялтгануураас тогтсон байдаг. Боржингийн суултыг ихэсгэх нь өнгөлөг болон бараан талстуудыг харьцангуй их болон бага хэмжээний зэрэгцээ үешилд оруулна. Ингэвэл түүнийг боржингийн өмхжин гэж нэрлэх болно.
Дундаж анги зэрэглэлийн хувиршлын нийтлэг чулуулаг бол чанар байдаг.
 
Жирийн хагарал дээр чиглэл нь уналын доогуур байна. Арын хагарал дээр тэр нь уналын дээгүүр байна. Чулуулаг нь үешилтэй бүтэцтэй байдаг ба түүнд талсажсан эрдсүүд зэрэгцээ үе байдлаар байршдаг. Энэ чулуулаг нь өөрийн давхаргын дагуу хагарах хандлагатай байхад өмхжин нь илүү бүрэн
дахин талстажсан байна. Тальк-чанар, гялтгануур занар болон хлорид занар зэргийг агуулдаг илүү нийтлэг эрдсүүдийг занар хэмээн ерөнхийлөн нэрлэдэг.
Нийтлэг тунамал чулуулаг болох занар нь өндөр даралтанд өртөхдөө шифер гэдэг нэртэй чулуулаг болж өөрчлөгддөг. Энэхүү чулуулаг дээврийн материалыг үйлдвэрлэхэд болон усан бассейны суурь шалыг хийхэд голлон хэрэглэдэг.
Кварцит буюу болоржин нь цэвэр цахиурын элсэн чулуулгийн хувиршлаас тогтсон маш хатуу чулуу байдаг.
Гантиг гэдэг бол дахин талстажсан шохойн чулуулгаас үүсэн тогтсон өөр нэгэн хувиршсан чулуулаг мөн. Түүнийг гагцхүү барилгын чулуунд ашигладаг.
 
Чулуулгийн үүсэл ба бүтэц
Чулуулгийн биетнь янз бүрийн хэлбэртэй үүсдэг боловч үндсэн хэдхэн янзаар дүрс нь өөрчлөгддөг байна. Тунамал болон галт уулын чулуулгууд нь бүгд тэгш үелэл эсвэл ёроол байдлаас үүсдэг бөгөөд хожим нь дэлхийн гадаргын үргэлжийн хөдөлгөөнөөр тэдэнд хэв гажилт үүсдэг. Хэрэв ёроол нь ташуу налуу байвал геологчид ёроолын чиг баримжааг түүний хагарал болон уналаар нь тооцоолон гаргадаг.
 
Хүдрийн биетийн хагарал болон уналыг устай лаазны өнцөг дээр суулгасан фанер модны хуулга мэтээр төсөөлж болох юм. Хуулга ба усны гадарга хоёрын яг огтолцож байгаа шугам нь хагарлын шугам байх бөгөөд тэр нь компасаар хэмжиж болох босоо хуваарьтай байна. Тэр хуулганы усны гадаргатай уүсгэж буй өнцөг нь түуний унал болно. Хагарал ба уналын аль алиныг градусаар хэмждэг.
 
Атираанууд нь ёроолдоо хэвтээ тэгш уллаж оршсон чулуулгууд дээр ирэх даралт үүсгэж ба тэр нь улмаар нугаларч долгионтсон хэв дүрсийг үүсгэдэг. Үүнийг ном хавтаслах буюу илүү гарсан хуудасны ирмэгүүдийг харахтай адил гэж зүйрлэвэл атираа гэж юу болох тухай ойлголт тернө. «Хэрээс» дүрстэй атираануудыг антиклинал буюу гүдэн гэж нэрлэх ба «хотгор» дүрснүүдийг синклинал буюу хотон гэдэг.
 
Шургамал чулуулгууд нь ерөнхийдөө батолит гэж нэрлэгдэх том болон гуурс төстэй нөөц гэгдэх жижиг биетийг үүсгэдэг. Дэл судал гэдэг бол ойр орчмын эргэн тойрны агуулагч чулуулгийг зүсэж ордог хавтас маягийн шургамал биетийг хэлдэг. Босго гэдэг нь хавтас маягийн, гэхдээ ул чулуулгуудын хооронд урт зайг буй болгодог зүйл. Үелсэн чулуулгуудын нэгэн адил дэл судал болон босгонууд нь хагарал, уналтай байдаг.
 
Ан цавууд нь чулуулгуудын хувьд нийтлэг зүйл юм. Хэрэв хангалттай том ан цав байгаад чулуулгууд нь цуурч хагарч тус тусдаа болсон бол ан цавыг хагарал гэж нэрлэдэг. Хэрвээ хагарлын дагууд нь идэвхтэй эрчимтэй ходөлгөөн байгаа бол түүнийг цууралтын бүс гэж нэрлэдэг. Хагарлууд, ан цав болон цуурлын бүсүүд нь ул ёроол болон дэл судлын адил хэвтээ шинж чанартай байдаг богөөд тэдгээрийг өөрсдийн нь хагарал болон уналаар нь тодорхойлж болдог. Түүнчлэн налуу ан цав, дүүжин ханын дээд гадаргуу болон суурийн хананы доод гадаргыг тэмдэглэх нь ашигтай байдаг.
Уналын дагуу дээш, доош эсвэл хөндлөн хөдолгеөнийг геологч хүн мэдэж байх нь уналаар хагарч салсан чулуулгийн багц үеүдийг хөөн мөшгөх боломяс олгодог учир чухал ач холбогдолтой. Жишээлбэл, хэрэв алив нэг биет сүүлийн үеийн уналаар задарсан байвал геологич өлгүү хажуу суурь хажуугаас дээшээ юү, эсвэл доошоо хөдөлж үү гэдгийг мэдэж авах нь хүдрийн бусад биетийн хаана байж болох байршлыг урьдчилан             тодорхойлох боломжийг олгодог.
 
Хагарлууд нь бас хүдрийн биет үүсэхэд нөлөолдөг. Чулуулаг дахь ан цав тасралт болон ангайлтууд нь чулуулгуудаар шингэн зүйлс нэвтэрч өнгөрөхөд, шингэн дотор ууссан үлдсэн материалууд нь судал үүсгэж болох боломжийг тус тус олгодог.
 
Зарим бүтцүүд нь илүү шугаман хэлбэртэй байдаг ба «тухайлбал гуурс хоолой маягийн интрузив буюу түрмэл биет, атирааны тэнхлэг эсвэл судал дахь биетийн харвалт маягаар тус тус илэрсэн байдаг. Шугаман бүтцийн чиглэл нь түүний дагуулж буй баримжаа буюу түүний газрын гадаргатай үүсгэж буй өнцгийн налуу уналаар илүү тодорхойлогддог. Ер нь «баруун-өмнө тийш ялигүй налсан» эсвэл «хойш огцом унасан» хэмээн ярих нь нийтлэг бөгөөд энэ нь тухайн биет тэрхүү ерөнхий чиглэлд уналтай байгааг зааж байгаа санаа бөгөөд нарийвчилсан хэрэглээнд бол налуу болон уналыг градус буюу хэмээр илэрхийлдэг. Дэлхийн цардсыг хучин оршиж байгаа үндсэн буюу ул чулуулаг нь хөрс, хайрга, шаврын болон бэхжээгүй байгаа бусад материалын бүрхүүл байдаг бөгөөд тэдгээрийг нэгтгэн хучдас гэж нэрлэдэг. Энэ нь салхи, бороо, ил ус, хөрсөн доорхи усны урсгал бүр өвс ургамлын ургалт болон амьтдын нүх, ичээ зэргийн егөршүүлэх үйлдлээр үүсэн буй болдог.
 
Хөрс бол ул чулуулгийг эсвэл заримдаа тухайн оршиж буй газар дээр бутардаг бусад төрлийн хучдасыг үүсгэдэг өгөршсөн материал байдаг. Чулуулгийн биет нь зөөлөн шавар болон ислүүдтэй холилдсон хатуу шохойжин эрдэс болж, мөн «хуурай» эрдсийн хамт орчин тойрны усыг хаман аваад хөрс болон хувирахдаа химийн өөрчлөлтөд ихээхэн ордог.
 
Хамгийн гүн өгөрпмийн явц нь сапролит буюу ялзмаг ба латеритын үйлчлэлийн үр дүнгээр илэрдэг. Эдгээр нь халуун тропик өгөршлийн нөхцөлд          орсон хатуу чулуулгаас үүсдэг бэхжээгүй эрдсүүд юм Сапролитууд бол гол төлөв шаварлаг эрдэс болон хувирсан хүчтэй задралд өртсөн чулуулгууд байдаг бөгөөд цахир зэрэг сүрхий тэсвэртэй шохойжин царууц эрдсүүд үлдэяс болно. Латеритэд гагцхүү хамгийн тэсвэртэй эрдсүүд нь цахиурын ислээ бараг бүрэн алдсан чулуулгуудын хамт үлддэг бөгөөд жинхэнэ латерит бол гол төлөв хоёрдогч төмөр болон хөнгөн цагааны ислүүд ба усан ислүүдээс гол төлөв бүрддэг.
 
Уулархаг орнуудад механик өгөршил /таталцлын энгийн үйлчлэл/-д ихээхэн ач холбогдол өгдөг. Учир юу гэвэл уулын хөндийнүүд нь бутарч элэгдсэн чулуулгууд, элсний налуу болон хад асганы нуралт цөмрөлтөөс бүрдсэн нурангитай ихэвчлэн хиллэдэгт оршино. Тал хөндийн хэвтэшнүүд нь гол төлөв хөнгөн цагаанаар дүүрсэн байдаг.
 
Мөстлөгт өртөж байсан газрууд нь төрөл бүрийн хучдас материалаар баялаг байдаг. Үхэр чулуун нанги гэдэг бол эх газрын мөстлөгөөр тухайн ландшафтыг туушид нь наагьжин нялгадсан үхэр/бул/ чулууны, сайрга, элс болон лаг хагшаасны хутгалдсан холимог байдаг. Мөстлөгийн молцог хэмээн нэрлэгддэг бусад материал нь мөс хайлахын хамт явагддаг тунадасжилтын үйл явцаар байршдаг байна.
 
 
 
УУЛ УУРХАЙН ТУХАЙ ТАЙЛБАРЛАХ НЬ /номноос/
ЕРӨНХИЙ ГЕОЛОГИ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2024 оны 03 сарын 15, 13 цаг 05 минут
Монголын нүүрс хятадуудад гологдож, бид гол худалдан авагчаа алдахдаа тулсан уу

 Өдөрт хэдэн зуун тонноороо урд хөршийн хил давдаг Монголын нүүрс ...

2024 оны 03 сарын 15, 13 цаг 03 минут
2024 оны 03 сарын 15, 13 цаг 00 минут
ТАСС: ОХУ Монголд бага оврын атомын цахилгаан станц барина

 ОХУ-ын цөмийн зэвсгийн "Росатом" корпорац жижиг оврын атомын ...

2024 оны 03 сарын 14, 23 цаг 11 минут
Монгол Улс ураны салбарт хоёр дахь Казакстан болж чадах уу

  Ураны салбарт томоохон байр суурь эзлэх Казакстан ч манай улстай ...

2024 оны 03 сарын 14, 22 цаг 22 минут
2024 оны 03 сарын 14, 19 цаг 25 минут
ОХУ нефтийн экспортоос Украины дайны өмнөх үеийнхээс ч илүү их ашиг олжээ

 Орос нефтийн экспортоос Украины дайны өмнөх орлогоос илүү их ашиг ...

2024 оны 03 сарын 14, 15 цаг 05 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

 АНКАРА, 2024 оны гуравдугаар сарын 14 /Anadolu/. Дэлхийн ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 31 минут
Дэлхийн хийн эрэлт нэмэгдэнэ

    Дэлхийн байгалийн хийн эрэлт 2050 онд 2022 ...

2024 оны 03 сарын 14, 14 цаг 16 минут
Тараасан ордуудаа “хураах”-гүйгээр баялгийн сан бүрдэх үү?

 Ер нь бол ингэхгүйгээр Баялгийн сан бүрдэхгүй. "Өрөм”-өө тэдэнд ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 46 минут
Суга татуулсан стратегийн ордуудын бас нэг жишээ: ЦАГААН СУВАРГЫН ОРД

 Дорноговь аймгийн Мандах сумаас баруун урагш 75 км зайд 132.39 га ...

2024 оны 03 сарын 14, 11 цаг 38 минут
Ганцхан жишээ: Тавантолгойн ордын "өрөм"-ийг ингэж хамсан

      Тавантолгойн нүүрсний орд газар нь ...

2024 оны 03 сарын 14, 08 цаг 24 минут
БНХАУ-ын нүүрсний уурхайнуудад гарсан ослын улмаас 12 хүн амь эрсдэв

      БНХАУ-д өнгөрсөн онд уурхайн ослоор амиа алдагсдын ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 37 минут
Францын их, дээд сургуульд 10 оюутныг тэтгэлгээр суралцуулна

      Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 31 минут
Оросын нүүрсний салбар олборлолт, экспортоо БАРЬЖ ЧАДАХ уу?

 Оросын Засгийн газар нүүрсний экспортын татварыг сэргээгээд байна. ...

2024 оны 03 сарын 13, 14 цаг 02 минут
Хятад Улс таримал ойн талбайгаараа дэлхийд тэргүүлж байна

Үндэсний ногоон байгууламжийн хорооны нийтэлсэн "Хятадын газар нутгийг ...

2024 оны 03 сарын 12, 14 цаг 43 минут
Энэтхэг улс зэсийн салбарт хамтран ажиллахаа илэрхийлжээ

 Энэтхэг Улс Монгол Улстай зэсийн салбарт хамтран ажиллахаа ...

2024 оны 03 сарын 12, 10 цаг 45 минут
Ахмадуудад гэрийн асрамж үйлчилгээ авах боломж бүрдүүлнэ

03 дугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх сонгуулийн ...

2024 оны 03 сарын 11, 18 цаг 11 минут
Дэлхийн хамгийн том зам тээврийн сүлжээ бүрдүүлэв

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 59 минут
Хөдөө нутгийн хөгжлийн ирээдүй шинжлэх ухаан технологид бий

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 49 минут
”Хоёр чуулган”-аас Хятад улсыг ойлгоё

Хятад улсын "Хоёр чуулган" нь "Ардчилал гэж чухам юу вэ?" гэх тухай даян ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 40 минут
2024 онд хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт 5 хувь орчим байна

XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 05-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 26 минут
14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган өндөрлөв

14 дэх удаагийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны хоёрдугаар чуулган ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 16 минут
Сайн багштай учрах нь нэгэн насны завшаан юм

3 сарын 7-ны үдээс өмнө 14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 11, 17 цаг 07 минут
Дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгүүр Хятад юм гэв

Хятадын хоёр чуулганыг олон орны эрдэмтэд анхааралтай ажиглаж байна. ...

2024 оны 03 сарын 11, 16 цаг 43 минут
Ван И: 2023 он бол Хятадын дипломат харилцааны хөгжлийн онцлог жил

    14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 11, 12 цаг 29 минут
Б.Баттулга: Монгол Улсад ганцхан байдаг уул уурхайн аврах ангийн аврагч гэдгээрээ бахархдаг

 ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн Эрэн хайх салбарын ...

2024 оны 03 сарын 07, 16 цаг 15 минут
Хятадын эдийн засаг гараа сайтай эхэлж байна

Энэ  жилийн цагаан сар Хятадын эдийн засгийг ажиглах цонх болж байна. ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 59 минут
Хятад, Европ чиглэлд ачааны 85 мянган галт тэрэг аялжээ

Хятад, Европ чиглэлийн ачааны галт тэрэг явж эхэлснээс хойш үйл ажиллагаа ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 49 минут
2024 онд хүлээгдэж буй ДНБ-ий өсөлт 5 хувь орчим байна

XIV сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 05-ны үдээс өмнө Бээжин хотноо АИХ-ын ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 33 минут
Өвөр Монгол Бээжин-Тяньжин-Хэбэй-гийн хамтарсан хөгжлийн ажиглагч болохыг дэмжинэ

14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хоёрдугаар ...

2024 оны 03 сарын 07, 15 цаг 04 минут
2024 оны 03 сарын 07, 10 цаг 56 минут
2024 оны 03 сарын 07, 10 цаг 14 минут
Хятад-Лаос төмөр замын анхны хүйтэн гинжин галт тэрэг хөдлөв

Энэ он гарснаас хойш Чэндүгийн олон улсын галт тэрэгнүүд импортын бараа ...

2024 оны 03 сарын 05, 17 цаг 55 минут
Хятад улс үндэсний хүүхдийн эмнэлгийн 16 төв барихаар төлөвлөжээ

Хятад улс үндэсний хүүхдийн эмнэлгийн 16 төв барихаар төлөвлөжээ. ...

2024 оны 03 сарын 05, 17 цаг 11 минут
Хятадын өвлийн спортын XIV наадамд маш олон сайн дурчууд ажиллаж байна

Хятадын өвлийн спортын XIV наадмын нээлтийн ёслол 02-р сарын 17-ны орой ...

2024 оны 03 сарын 05, 16 цаг 06 минут
Унц алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ

      Даваа гаргийн арилжааны явцад алтны фьючерс ...

2024 оны 03 сарын 05, 15 цаг 24 минут
Хятадад Хаврын баярын хэрэглээ ”сайн эхлэлтэй” байна

Хаврын баяраар аялал жуулчлалын хэрэглээний хэд хэдэн үзүүлэлт шинэ дээд ...

2024 оны 03 сарын 05, 14 цаг 35 минут
Гадагшаа аялахад шинэ өөрчлөлтүүд гарч байна

Гадагшаа аялахад шинэ өөрчлөлтүүд гарч байна ...

2024 оны 03 сарын 05, 14 цаг 02 минут
Хайнань мужийн жуулчдын тоо, аялал жуулчлалын орлого шинэ дээд хэмжээнд хүрчээ

Саяхан Хайнань мужийн Аялал жуулчлал, соёл, радио, телевиз, спортын ...

2024 оны 03 сарын 05, 13 цаг 27 минут
УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 2-р чуулганы нээлт болно

УТЗЗ-ийн 14 дэх удаагийн БХХ-ны 2-р чуулган өнөөдөр гуравдугаар сарын ...

2024 оны 03 сарын 05, 13 цаг 10 минут
Бүлэглэн хууль бусаар ашигт малтмал олборлосон этгээдүүдийг илрүүлж, техникүүдийг битүүмжиллээ

 Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Сэлэнгэ аймгийн нутаг ...

2024 оны 03 сарын 05, 13 цаг 02 минут
2024 оны 03 сарын 05, 11 цаг 32 минут
Барууны орнуудад хаагдаад байсан ураны уурхайнуудыг дахин ажиллуулж эхэлжээ

 НЬЮ-ЙОРК, 2024 гуравдугаар сарын 4 /Bloomberg/. Цөмийн эрчим ...

2024 оны 03 сарын 05, 10 цаг 30 минут
Эрдэс баялгийн салбарын томоохон арга хэмжээ PDAC2024 чуулган үргэлжилж байна

 Уул уурхай, ашигт малтмалын хайгуулын салбарын хамгийн том арга ...

2024 оны 03 сарын 04, 17 цаг 27 минут
Газрын тосны үнэ өсжээ

 ЛОНДОН, 2024 оны гуравдугаар ...

2024 оны 03 сарын 04, 17 цаг 07 минут
"Оюутолгой”-н баяжуулах үйлдвэрийн агуулахад гал гарчээ

 "Оюутолгой” компанийн уурхайн талбар дахь баяжуулах үйлдвэрийн зүүн ...

2024 оны 03 сарын 04, 14 цаг 13 минут
Европын Холбоо яагаад Оросын хийн импортыг ХОРИГЛОЖ ЧАДАХГҮЙ байгаа вэ?

  Европын Холбоо яагаад Оросын байгалийн хийн импортыг хориглох ...

2024 оны 03 сарын 04, 10 цаг 26 минут
"...Нүүрсний хамгийн том компанид намаа өгчихлөө”

 Ногоон намын түүх нэлээд сонирхолтой. Ногоон зам, Монголын ногоонтны ...

2024 оны 03 сарын 04, 10 цаг 10 минут
Шатахуун экспортлохыг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлжээ

 МОСКВА. 2024 оны гуравдугаар сарын 1 /Anadolu/. Орос улсаас ...

2024 оны 03 сарын 01, 19 цаг 40 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани